
Өрөөнөөсөө гараад зөөлхөн хэд алхангаа Хандмаагийн өнөөх өрөө нь нээлттэй байгааг ажиглав. Хүн байгаа үгүй г нягтлахаар ойртон хаалган дээр ирэн шагайвал хэнч байхгүй бололтой. Ямар нэгэн үнэр
үнэртэх ба лавшруулан харвал саяхан бололтой тасалсан хар ямааны толгой бурхан тахилаа тавьдаг ширээн дээр нь байв.Заяа нүдээ гүйлгэн зүрхээ зоригжуулан хараад нэгэн чулуу нүдэнд нь тусав.
Тэрээр эргэлзэлгүй өнөөх чулууг авч халаасандаа хийгээд өрөөнөөс бушуу холдов. Шатаар доош буух үедээ Хандмаатай харц тааралдсан ч хэн хэн нь дугарсангүй. Аавынхаа хажууд очиж суугаад удахгүй ирнэ
гэж хэлчихээд гарахаар явав. Сандагийн нүднээс нулимс нь мэлтэлзэн Заяаг гарахыг харан хэд дусав. Заяа гэрээсээ гархад Цэндийх нүүгээд яваад өгчихсөн хоосон буйр алсад үзэгдэнэ. Тэр хашааны хаалгаар
гаран сургууль руу явах үедээ чулууг эмэрч нэг үзээд барьж нэг үзээд нөгөө өөрт байх хоёр чулуутайгаа ижилсүүлж хараад дулааныг нь мэдэрч нягтлаад адилхан боловч биш гэдгийг нь ойлгов. Яагаад

ээжийнх нь өрөөнд байгааг бодоод олсонгүй. Ямарч байсан Хандмаа ямар нэгэн айхтар зүйл хийх гэж байгааг ойлгож байлаа. Үнэндээ Уянгын тухай цуу яриа гарсанч Заяа бүрэн итгээгүйч өөрийг нь үнэхээр хүлээж байгаа юм болов уу? гэсэн горьдлого нь түүнийг ийшээ хөтөлж байлаа. Заяа сургуулийн хаалга татхад онгорхой байв. Спорт зааланд хүүхдүүд тоглож байгаа нь сонсогдов. Урлагийн заал нь эсрэг захад дээр нь харанхуй газар билээ. Заяа тийш зүглэн алххад Томоо урдаас нь алхаж харагдана. Тэрээр Заяаг ойртож ирхэд алхаагаа сааруулан хүлээн Заяаг хажууд нь зогсход – Чи ирэв үү? цуу яриаг сонсоод ирсэн биз дээ. Би ч бас сонссон түүнийгээ ганцхан удаа харах
горьдлого тээн орой бүр энд ирдэг.Заяа чи хэл дээ.Би үхвэл түүнтэй уулзах болов уу? – Томоо чи гэртээ харь чамд буруу байхгүй.Тэр чамайг үхүүлэхийг хүсэхгүй л байгаа болов уу? Чи явж үз Томоо би чамтай ярих зүйл байхгүй. Заяа дургүй байгаа өнгөөр Томоод хэлсэн учир тэр толгой гудайлган алхсаар яваад өгөв. Заяа харанхуй руу орон зүрх нь түгшиж цохилж байсанч Уянгатай яг уулзах юм шиг сонин төрөөд маш их догдолж байлаа. Хөгжмийн өрөөнд ойртон хаалгыг зөөлхөн онгойлгоход түнэр харанхуй ноёлоно. Тэр унтраалга дээр дархад гэрэл манас хийн асав. Яагаад ч юм, юунаас ч юм айсанг мэдэхгүй айдас нь сарнин алга болов. Заяа ч мөн энэ сургуулийг төгссөн учир Уянгатай
хамтдаа хөгжмийн дугуйланд явдаг байжээ. Сүүлийн жил хичээлдээ шамдаад их цөөхөн ирсэн санагдав. Хөгжимийн зэмсэгнүүд бүгд хоёр найзын дурсамжийг сэдрээнэ. Тэр хичнээн удсанаач үл анзааран хөгжим бүрийг барьж үзэн явсаар төгөлдөр хууранд ойртон сандал дээр нь тухлаад суув. Уянгатай хамт анх сурч байсан аяыг нулимсаа золиган дарах үед хажуунаас нь нэг гар гарч ирэн төгөлдөр хуурны товчлуур дээр дарах харагдав. Заяа цочин зэрвэс хархад гэрэл унтран таг харанхуй болжээ. Түүний уруул чичирч ийш тийш харвал нэг сандал дээр хүн сууж байгаа дүр төрх бүрсийн үзэгдэнэ. Заяа чичирхийлсэн хоолойгоор – Хэн хэн бэ? гэхэд – Чи надтай уулзах гэж ирсэн биш үү? би чамайг хүлээж байлаа. – Уянга чи юу? Чи мөн гэж
үү? – Тийм ээ? Би мөн байна. – Үнэхээр тийм гэж үү? би ямар их баяртай байна гээч – Би ч гэсэн чамайг харахдаа баяртай байна. Заяа хэсэг чимээгүй нулимс гарган – Уянга минь чи хэл дээ. яагаад тэгсэн юм бэ? – Би юу ч санахгүй байна. – Чи өөрөө албаар моринд чиргүүлдсэн байсан гуталаа сугалчих боломжтой байтал яагаад албаар тэгсэн юм бэ? – Чи яаж мэдсэн юм. Энийг асуух гэж ирсэн гэж үү? – Би мэдмээр байна. Чамд ямар нэгэн шалтгаан байсан байж таараа бас Томоотой яагаад уулзаж болохгүй гэж түүнд чи маш их хайртай биз дээ. Уянга дахин дугарсангүй таг болов. Заяа ихэд гунигтайгаар өөдгүй амьтан чи яагаад биднийг орхисон юм бэ? хэлхэд
гэрэл мэлс хийн асав. Заяа харанхуйд дассан нүдээ анивчуулан хартал Уянга өмнө нь зогсож байв. Яг тэр өөд болдог өдөр өмссөн хувцастайгаа байх доогуураа бараг хувцасгүй шахуу өмдийг нь доош шувталсан маягтай байх ба Заяаг сэрдхийлгэсэн зүйл бол түүний хоёр цавийг даган цус урсаж байв. Заяа чичирхийлэн юу ч эс дугарч чадан ёстой шоконд орон нулимсаа мэгшүүлнэ. Уянга ихэд гунигтайгаар – Би ийм болчихоод цаашаа амьдрахыг хүссэнгүй. Томоогийн нүүрийг би яаж харах юм бэ? Заяа намайг уучлаарай. Үнэхээр их уйлсан , гуйсан би юу ч хийж чадаагүй. Одоо харин би бүгдийг нь алах болно.Танай аав, ээж , дүү бүгд үхэх болно. Ээж чинь хийсэн хараалаа буцаах гээд зовж байгаа биз. Чи харсан өнөөдөр тийм биз дээ. – Заяа нулимсаа
арчин : Чи юу яриад байнаа найз минь хөөрхий аавыг минь гэмгүй дүүг минь хөнөөх гэж үү? тэдний оронд намайг ав. – Ээжийнхээ бузар булай үйлийг чи мэднэ. Үнэндээ чи тэднийг өмөөрөх шаардлагагүй. Чи төрсөн үр нь биш шүү дээ. Хандмаа хүүхдээ алдчихаад чамайг эхээс чинь салгасан нүгэлтэн чамайг зөн совин мэдэрхүйтэй хоосонгүй хүүхэд гэж багаас чинь мэдээд өөрийнхөө муу үйлийг залгамжлуулахыг хүссэнч чи дэндүү сайхан сэтгэлтэй хар муу санадаггүй. Дээр нь маш том бөөгийн үр удам байсан учир яаж ч чадаагүй юм. Одоо дүү чинь үйлийг нь залгамж халаа болох гэж яваа. – Чи энэ бүгдийг чи худал ярьж байна. Чи яаж мэдсэн юм. Би аавын ч
ээжийн ч охин – Үхсэний дараа мэддэг зүйлс гэж байгаа.Манай гал голомтыг хараасан дээр нь миний аавыг үхүүлэх том нүгэл хийсэн.Өвөөг, эмээг минь шатааж алсан Халтар ахынхыг сүйрүүлэх шахсан.Сандаг өнөө шөнө үхэх болно. Баян Баяраа амиа хорлож үхэх болно. Чи надад битгий гомдоорой . Чамд ямарч цус ,ясны хэлтэрхий байхгүй учир чамайг би яах ч үгүй ээ. – Чи худал ярьж байна. Чи худал ярьж байна. Манай Уянга ийм харгис хүн биш . Тэр хүн алах талаар ярих нь битгий хэл боддог ч үгүй хүүхэд чи худал ярьж байна. Заяа маш их айн сургуулиас гарахаар гүйхэд чихэнд нь “ бүгд үнээн хахахэхэ” гэх чанга инээмсэглэл цуурайтав. Заяа ум хумгүй гүйсээр байлаа. Тэр гэррүүгээ яаран яваа нь энэ юм. Замдаа унаж ойчин
явсаар сумын төв дотор хааяа асдаг гэрэл дор ирэн гэрийн зүг харан – аав минь тэсдэг юм шүү охин нь одоохон очлоо хэмээн нүдэндээ нулимстай хэлээд амьсгаагаа хэсэг дараад үргэлжлүүлэн гүйв. Энэ үед харин өнөө баян Баяраа саахалт айлдаа халамцан суух ба угаасаа Пүрэвмаагаас салах гэж байсан юм. Хүүдээ эхнэр авч өгөх бодолтой байсанч тэр охин зуурдаар өнгөрч одоо би ээжтэй нь л суух дамжиггүй бизээ. Сайхан хүүхэнтэй баян хүн л суудаг юм гэх мэтээр баахан дэмий донгосоод машинаа асаан Үржээг богтолж авна хэмээн дэмий донгосоод хөдөлжээ. Балдан гэртээ байгаагүй учир ийн солиорч яваад өгчээ. Балдан байхдаа аавыгаа арай ч ингээд явуулчихгүй нь
дамжиггүй. Баяраа төвийн гэрэл харан жигтэйхэн баярлаад нүүрээ толинд байн байн харж нударгаараа халтар нүүрээ арчин явав. Тэгтэл яг ард суудал дээр нь нэг эмэгтэй хүн инээмсэглэж харагдав. Баяраа томозоо дараад замаас гарч машинтайгаа онхолдох шахаад зогсон дахин толиндоо сайтар хараад тайвшрах аядан хий юм харлаа гэж сэтгэв. Тэгтэл машин нь хий эргээд явсангүй хунгарт оржээ. Урдуур нь хүн гүйх шигч болох шиг нэг л эвгүй совин татав. Тэрээр ангийн буугаа гарган сумлаад арай зоригтой болоод машинаасаа гаран ийш
тийш харан – Хүн байна уу? хэн бэ? хүн байна уу? Яг урд нь Уянга зогсож байх ба инээмсэглэн – Байна байна. Таныг хаа хүрэх гэж явааг асууж болох болов уу? түрүүн айлын хүмүүстэй юу яриад байсан бэ? Баяраагийн сүнс нь зайлах шахан юу ч дугарч чадахгүй. Бие нь хөшиж орхин бууныхаа гохыг дарж орхив. Баяраа нүдээ эргэлдүүлэн газар унасан ба цусны үнэр өөрт нь үнэртэж эхлэв. Тэрээр сая өөрийгөө буудсан байна гэдгээ ойлгон чичирч юу ч хэлж чадахгүй

байвч үхлээ хүлээн хэвтэж байгаагаа маш сайн ойлгон амьсгалаа удаан удаан авангаа хэнч түүнд туслах гэж ирэхгүй үхнэ гэдгээ мэдээд нүдээ анин үүнтэй эвлэрчээ. Заяа гүйсээр гэртээ сая ирэн хойд хаалганыхаа түгжээг арай ядан тайлан гэртээ орлоо. Үргэлжлэл бий