Нүүр Өгүүллэг “ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “13-р хэсэг”

“ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “13-р хэсэг”

0 секунд уншина
0
0
363

Заяа хашааныхаа хаалгаар орход Цэндийх гэрээ ачааллан нүүх гэж байгаа бололтой.Гэрээ буулгачихсан ачааллаж байлаа. Заяа шууд Цэндийнхэн дээр ирэн – За та нар минь юу болох нь энэ вэ? Өвлийн

хүйтэнд хаашаа нүүх гэж гэрээ буулгана вэ? Уужим нулимсаа шувтран : Би д ч явах уу? даа.Амьд мэнд дээрээ нүүсэн нь дээр биз. Танай эцэг, эхийн дээрэнгүй занг тэвчиж үнэхээр чадахгүй нь бас

тэгээд ээжийн чинь солио өвчинг цаашдаа тэсэхгүй. Ойрын үед шөнө бүр онгод буулаа гэж айлгаж сүрдүүлж бүр юу гэсэн гээч Цэнд ахыг чинь танай Үржээ эгчийнхийгийг гэртэй нь шатаа гэж даалгасан

байна. Заяа маш цочирдож царай нь хувьс хийн – Юу ээжийн онгод гэж юу байдаг билээ. Багштан нь хааяа ирдэг биздээ. Үржээ эгчийнхнийг шатаа гэж арай хэлэхгүй байлгүй дээ.Ээж байгаа юу

гэртээ , та нар минь өвлийн хүйтэнд нүүж байхыг бодход их зовоожээ дээ. – Би та нарт муу санахгүй ээ. Ээж чинь байгаа. Уужим мэдэж буй зүйлээ нуугаад байгаа нь илт байлаа.Заяа ч хүчилсэнгүй. Харин

ээжийгээ ямар байдалтай байгааг л харах гэж ирсэн билээ. Тэр гэррүүгээ алхав. Хандмаагийн орд харш шиг байшин цаанаа л хүйтэн харагдана.Хандмаа гарч ирэн угаадсаа асгангаа Цэндийхрүү мууххай харан .. – Муусайн гуйлгачингууд зайлж үз. Та нартай тооцоо дуусаагүй шүү. Заяа ээжрүүгээ ойртон ирхэд үгийн зөрөөгүй гэртээ орчхов. Заяаг гэртээ орж ирхэд дүү Туяа нь машид их баярлан тэврэн авна. Олон хоног уулзаагүй учир мөн эмэгтэй л хүн болсон хойно эгчийгээ тун санасанаа илэрхийлж байгаа нь энэ юм. Сандаг ихэд ядрангуй царайтай угтаж аван аахилсаар буйдан дээрээ сууна. Заяа

аав дээрээ очин үнсүүлээд – Аав минь та яачхаа вэ? Бие тань зүгээр үү? аавын бие яасан юм надад хэлэхгүй яасан юм та нар. – Гайгүй дээ охин минь ойрноос л дотор муухайраад толгой эргээд эхэлсэн юм идэхээр бөөлжиж огиод өчигдөрөөс эм тан уугаад овоо сайжирлаа хө. Үржээ эгч нь сайн уу? Болор тэр хоёр минь сайн биз дээ. – Сайн сайн аав. Та ер нь эмнэлэгт хэвтэх ёстой юм бишүү? Эмч юу гэж хэлж байна. – Эмч хэд хоногтоо харзаная даа гээд эм тариа өгсөн гайгүй байлгүй дээ. Миний охин хоол унд ид Туяа эгчдээ хоол, цай дөхүүлээч Хандмаа сая нэг дуугарч – Чи өөрөө хийгээд идэхгүй юу? Гэр орондоо байхгүй.

Үржээгийнд юугаа хийгээд байдаг байна. Сургуульдаа яваагүй. Чам шиг дүүрчихсэн хүн байх уу? Бүрэн бүтэн юугаар ч дутаахгүй өсгөөд өглөө энэнээс илүү яалгах гэсэн хүн бэ чи. Аав чинь бие нь гэнэт муудаад ямар их сандаргасан гэж бодно. Сандаг хоолойгоо чангалж Хандмаа руу туниа муутай нүдээ эргэлдүүлэн харан – Чи одоо болно. Битгий охиныг минь загнаад бай. Та хоёр ч мэдэхгүй энэ муу охин л миний толгойг түших хүн байгаа юм. Хандмаа минь одоо болно. Заяа аавынхаа ядрангуй байгааг хараад ихэд гайхсан бөгөөд энд нэг л юм болж гэсэн зөн совин өөрийг нь дээшээ татаад байв. Заяа гэмшингүй дээд давхар руу гарав. Тэр өрөөндөө орон өөрийнхөө дулаан хувцасыг

эмхлэн бас солих хувцасаа шүүгээнээсээ гаргаад нэг л биш байгааг анзаарав. Түүний өрөөнд хүн орж ирсэн байх ба бүх газар ундуй сундуй ямар нэг юм хайсан гэдэг нь анзаарагдав.Заяа шууд Туяаг дуудан – Чи миний өрөөнд юм хайсан юм уу? – Үгүй ээ таны өрөөнд би ойртдогч үгүй – Чи хэл дээ . Цэндээ ахынх яагаад нүүхээр болчихсон юм. Уужим эгч бас нэг юм нуугаад л байх шиг ээжийн багш ирсэн үү? – Би мэдэхгүй ээ. – Хэзээ ирсэн юм.Туяа минь ээжийн багш гэдэг тэр хүний царайг би одоо болтол хараагүй байгаа шүү. Багш ирлээ л гэдэг явчихлаа л гэдэг – Эгчээ та гэртээ байж болохгүй юм уу? Үржээ эгч одоо тайвшираа байлгүй тэглээч аавын бие тааруу байна. Таныг хараад

царай нь хувираад маш баяртай байна. Заяа ,Туяаг нарийн ширийн юм мэдэж байгааг шууд ойлгон дахиж асуусангүй. Тэр олон жилийн өмнө болсон явдалыг санав. Уянгын аав тэднийд нэг их бороотой өдөр ирсэн бөгөөд Хандмаатай маш ширүүн хэрүүл үүсгээд гарчээ. Ер нь л Уянгын аавтай маш таарамж муутай байсан билээ. Хандмаагийн уур маш их хөдөлж хэнийгч оруулдаггүй өөрийнхөө өрөөнд ороод өвс болон Уянгын ааваас нууцаар авсан үсийг нь шатаан хохимой толгой гаргаж тахилынхаа өмнө тавиад шившлэг шившин хараал хийж байжээ. Энийг Заяа сэм харсан бөгөөд айсандаа түүний ухаан балартан газар унаад сэрэх үедээ Уянгын аавын үхлийг зөгнөсөн юмсанж. Тэрээр өнөөдөөр битгий аян зам гараарай гэж өвөө,

эмээгийнд хоол идчихээд хөдлөх гэж байсан Уянгын аавд хэлж байжээ. Хичнээн гуйгаад тоогоогүй учир ийн яг зөгнөлөөр нь яваад дахиж ирээгүй билээ. Заяа энэ тухай Үржээд хэлж ах намайг тоож сонсоогүй амьд байх байсан юм.Манай ээж хамаатай би харсан гэж хоолойгоо шахан хэлээд Хандмаа охиноо галзуурсан байна. Түр зуурын шок гэж үзээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт овоо хэдэн сар хэвтүүлсэн юмсанж. Сандаг ,Заяадаа маш хайртай учир Хандмаа аргагүй эргээд гэртээ авчирчээ. Хүүхэд байхаасаа их сонин , хачин юм мэдэрдэг байсан ч эмнэлэгээс ирсэнээс хойш юу ч мэдрэхгүй болжээ. Саяханаас түүний өнгөрсөн дурсамж тодорч Хандмааг ямар нэгэн буруу зүйл хийгээд байгааг гадарлаж иржээ. Харин дүү нараа арай амь насанд нь халтай юм хийхгүй гэж итгэдэг юмсанж. Бодлогоширон

зогсох Заяаг,Туяа хүчтэй тэврэн – Эгч минь гэртээ бай. Үржээ эгч алзахгүй дээ. хоёулаа хамтдаа эргэж тойрч байя лдаа. Туяа гараад явав. Заяа орон дээрээ суун цаг хараад өнөөдөр сургууль руу орохоор бүрий болохыг хүлээв. Үнэндээ тэр дотороо түүнтэй уулзах болов уу? гэсэн горьдлого байгаа ч асууж мэдэх юм их байлаа. Энэ үед харин баян Баяраагийнд том хэрүүл мандаж байлаа. Пүрэвмаа буюу гэргий нь Баяраагаас салахаар жаахан охин шиг төвчигнөж гарав. Пүрэвмаа бол Дондив хөгшиний ганц охин байжээ. Гончиг аавынхаа ажил явдалыг дууссаны дараа Пүрэвмаад хандаж Баяраагаас сал чи их уй

гашуу зовлон үзнэ шүү.Хүүгийнхээ ирээдүйг өөрийнх нь тавиланд даатгахаас өөр замгүй . Ямар нэгэн байдлаар энэ хэрэгтэй орооцолдсон хэн ч байсан сайнаа үзэхгүй. Аав минь зовчихно. Чи хэсэгтээ манайд ирж суу болохгүй бол ах нь наад муу хүний үнэргүй амьтаныг чинь сургаад өгье. Пүрэвмаа даруухан монголжуу айлын гэргий бөгөөд баян Баяраатай суусаар сэтгэл тайван байсан цаг мөч ховор юм. Балдан яалт ч үгүй энэ хоёрын дундаас гарсан үр тул хүүгээ бодоод салаагүй ч Баяраагийн завхай зайдан явдалаас болсон уу? дахиж үр заяагаагүй

нь энэ юм. Пүрэвмаа аав нь үгүй болсонч ахынхаа үгэнд орж Баяраагаас холдоод явжээ. Баяраагийн уур оволзон сархад хүртэх ч түүний бусармаг бодолд Үржээгийн бие хаа бодогдоод аазгай нь хөдлөн хамт уух хүмүүстээ хүртэл ярьж доог тохуу болж явав. Ингээд орой ч болж Заяа гарахаар хувцасаа өмслөө. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *