Home Өгүүллэг “ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “12-р хэсэг”

“ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “12-р хэсэг”

0 second read
0
0
1,089

Нар гараагүй ч гэгээ оржээ. Яагаад ч юм энэ өдөр нэг л зэврүүн байх ба нарны туяа цухуйж ядан яг л тэр орчинд зогссон мэт санагдана.Гончиг аавынхаа хэлсэнийг гүйцэтгэсэн учир гэртээ яарсаар сая нэг ирж

байгаа нь энэ юм. Гэртээ орж ирэн – Аав минь таны хэлсэнээр гүйцэтгээд ирлээ.Тэнд юу ч болоод байгаа учрыг хүү нь нэг л сайн ухаж чадсангүй.Ааваа ,аав та унтаж байгаа юм уу? Гончиг ойртон

ирээд Дондив өвгөн энэ хорвоогоос хальсаныг сая ойлгон өвдөг сөгдөн нулимсаа дуслуулан “ ээ халаг аав минь та хүүгээ өршөөгөөрэй би явдаггүй байж” үнэндээ Гончиг аавыхаа амин сүнс болсон эрх,чулуу

хоёрыг өвөртлөн гарахдаа л муу совин мэдэрсэнч аавынх нь сүүлчийн удаа аминчилж хүссэн гуйлт бас тушаал байсан учир яаж ч чадаагүй билээ. Гончиг уй гашууд автан гэрийнхээ өрхний оосорыг даялуулан

бүтээгээд гэрийн баруун хатавч давуулан эмгэнэл илэрхийлэн уяад гэрийнхэндээ хэл хүргэхээр мордлоо. Заяа,Үржээ хоёр алхсаар Халтарын өвөлжөөний хэрд ирэх амьсгаагаа даран зогсов.Заяа ихэд

гунигтайгаар өвөлжөө даваад хоёулаа Уянгатай учрах болно. Эгч минь сэтгэлээ барьдаг юм шүү.Үржээ нулимсаа дахин шувтараад уулын зүг гүйхээрээ эцэж цуцахаа мэдэхгүй урагшлана. Заяа зөөлхөнөөр мэгшүүлэн ардаас нь дагах бөгөөд түүний нүднээс хархад л муу зүйл тохиолдсон гэдгийг мэдэхээр байлаа. Өвөлжөө даван доош харвал Халтарынх уулын нөмөрт ганц гэрээрээ байгаа нь харагдав.Үржээ доош уруудан Уянга , Уянга миний охион дуудсаар явж байтал баруун урд чигтээ жалганаас нэгэн морь гараад ирэв. Үржээ ч тэр зүг гүйсээр хөлс, нулимсаа урсган гүйсээр дөхөж ирээд аймшигтай дүр зураг харах нь тэр ухаан нь балартан доош унан хашгирч амнаас нь авиа ч

гарахгүй ээрч хамаг бие нь чичирч байлаа. Заяа ардаас нь гүйсээр ирэн Үржээг тэвэрч эгч минь тайвшир гэх зуураа өнөөх морины зүг нүдийг нь бүрхсэн нулимсаа арчин харвал Уянга мориндоо чиргүүлдчихсэн баруун хөл нь хугарсан маягтай их бие нь түрүүлгээ харчихсан, урт хархан үс нь бага зэрэг шингэрчихсэн дээр шороо тоос өвс шахилж наалдчихсан,толгой зүг харвал цус л харагдахаас өөр зүйл эс харагдана. Заяа аажуухан моринд ойртход тэр үргэсэнгүй. Эмээлийнх нь дөрөөнөөс Уянгын чирэгдэж хугарсан хөлийг аажуухан салгаж аваад Уянгыг дээш харан хэвтүүлхэд ёстой л зүрх нь зүсэгдэх шиг болж нулимсаа барьж ядан “Уянга минь чи яаж байгаа юм бэ? Чи яагаад ингэв.Уянга минь миний дүү яаж байгаа юм бэ? ээж, дүү хоёроо бододгүй юм уу? чи яах гэж ингэв” мэгшүүлэн уйлав. Үржээ сая нэг сэхээ орж Уянгыг тэвэрч гашуудахын ихээр гашуудан уйлна. Заяа ч

түүнийг хорьсонгүй. Учир нь тэр нэгэн зүйл мэдсэн байлаа. Халтарынх ойр тул том гэдэстэй Хонгорзул ,Марал охиноо дагуулан ойртож буйг хараад Заяа урдаас нь тосон очив. Хонгорзул сандарчихсан хүн уулзан – Заяа миний дүү юу болов. Халтар ахтайгаа таарсан уу? Уянгыг минь олсон уу? Эгч нь та хоёрын бараанаар аминдаа яарч сандарч явна. Заяа таг дуугүй нулимсаа арчихад Хонгорзулын нүдэнд нулимс бүрхэн арайч дээ миний дүү арай үгүй биздээ.Сайхан дүү минь яагаад эндчихэнэ энэ вэ? Би итгэхгүй байна. Заяа Хонгорзулыг бие давхар учир аймшигт дүр төрхийг харуулахгүйгээр шийдэн түүнийг гэррүү нь авч явав. Үнэндээ аргадаж гуйсаар гэррүү нь авч явав. Заяа гэрт орж ирэнгүүтээл нүдээ эргэлдүүлэн ийш тийш харан ёстой л уур нь оволзож байлаа. Марал

руу маш ууртайгаар харан : – Чи Хандмаа эгчээсээ нэг чулуу авчээ дээ. нэг их чамин эд байх ёстой. Тэрийг надад яг одоо өгөөдөх – Марал маш айн : Та ямар аймар харагдаж байна.Надад байхгүй – Чи одоохон гаргаад ир чамд яах аргагүй өгсөн байна. Хаана нуусан алив хурдал Маралаа чи эгчийгээ битгий уурлуулаарай. – Орон доогуур миний тоглоомоо хийдэг төмөр саванд байгаа Заяа бушуухан олон гаргаж ирээд санаа нь амран энгэрийн халааснаасаа Үржээгийнхээс авсан чулуугаа гарган ижилсүүлээд их л заналтайгаар тэгнэ байхаа чи гэж үглээд айж мэгдсэн Хонгорзулруу харан – Дахиад нэг чулуу байх ёстой яг ийм ижилхэн өнгөтэй. Энэ өвөлжөөн дээр л байсан байж таараад байна.Та энд тэнд харж байгаагүй биздээ. – Үгүй ээ эгч нь хараагүй . Заяа хоёр чулууг алчууранд боогоод энгэртээ нуув. Заяа , Хандмааг

ирж байгааг мэдэхийн ихээр мэдэж байгаач түүнээс айхгүй зоригтой байгаа нь ямар нэгэн зүйл түүнд хүч оруулж байх шиг санагдана. Халтар давхисаар уулын энгэрт суух хүнийг хараад учиргүй баярлан дүүгээ гэж сэтгэн давхиулав. Халтар ойртож ирээд нүдэндээ итгэхгүй дүр хүлээж авав. Эгчийгээ аргадан гашуудан Уянгыг өрөвдсөндөө мэгшүүлэн уйлна. Нар тодоор гэрэлтэж уулын цаанаас мишээвч гашуудалын үүл ийн хот айлыг бүрхлээ. Уянгын шарилыг илүү гэртээ оруулан тавиад бүгд том гэртээ орон сууж байтал Хандмаа , Сандаг гэрийнхэн ирцгээв. Тэд болсон явдалыг сонсоод ихэд гашуудав. Болорт маш хүнд байгаа нь илхэн байв. Хандмаа цурхиран уйлах нь Заяад инээдтэй санагдавч ажил явдал дуустал түүнтэй муудаж болохгүй гэж шийджээ. Уянга гэх 17 хүрч буй цэцэг цэврүү шиг ургах насандаа өөд

болсон явдал сумын төвөөр нэг өртөөлөн чихэнд очсоор харамсан халаглах хүмүүсч их байв. Энэ дунд даруухан өөд болсон Дондив өвгөний тухай ч яриа гарав. Цагдаа нар ёс юм шиг хэргийн тухай асууж тэмдэглэж аваад Эрдэнэ бас гэрт байсан хоёр найзтай нь байцаагаад Балданг хамааралгүй гээд явуулчихсан байлаа. Уянгад задлан шинжилгээ хийсэнч яагаад гэдгийг мэдэхгүй ч Эрдэнийн бусармаг явдал ил гарч ирээгүйд Эрдэнэ ёстой л магнай нь тэнийн хээв нэг инээд алдан цагдаагийн байрнаас 7 хоног байцаагдаад л гарч ирсэн билээ. Харин нөгөө талд Уянгын даруухан оршуулга болж Томоо болон ангийн сайн найз хоёр охин Урнаа, Солонго гэр бүлийнхэн гээд бүгд ирцгээн сүүлчийн замд нь үдэж байлаа. Томоо ёстой л

цурхиртлаа уйлан би Уянгыгаа алчихлаа би тэр үед яагаад Маралын тухай ярив даа гүйцэт сонсохгүй яав даа. Марал гэртээ байсан байна лээ шүү дээ. Би алга болсон гэээд хэлчихсэн юм. Би яах гэж хэлэв дээ. Тэр минь надаас л болоод гэж өөртөө буруу өгөн гашуудна. Үнэндээ Томоод буруу өгөөд Уянга босоод ирэхгүй учир яалтай билээ. Заяа түүнийг тайвшруулна. Үржээ, Болор хоёр Томоод үнэхээр муу байх ба түүнийг оршуулганд явуулахгүй гэж ч ил биш цаагуураа хэлсэн юмсанж. Энэ бүхний учрыг Заяа ганцаараа гадарлаж байгаач тэр ил гаргаж хэлэх хүнгүй учир дотороо л тээнэ. Энэ явдалаас хойш хэсэг хугацаа өнгөрчээ.Болорын зүүдэнд эгч нь ирээд түүнд аймарч юм шиг бас зүүдэндээ эгчийгээ харах сайхан ч юм шиг санагдана. Заяа хотруу хичээлдээ явсангүй. Үржээ эгчид хань хэрэгтэй гэж зөрсөөр байгаад

Хандмаатай муудалцаад Үржээгийнд ирсэн билээ. Тэрээр гурван чулууны нэг нь хаана байгаа бол гэх бодол толгойд нь эргэлдэх ба нэг л зүйл хүлээгээд байгаа нь илт бөгөөд ерөнхийдөө Үржээ эгчийнхээ гэрээс гарахгүй байнга байж байдаг хүн болжээ. Уянга өнгөрсөнөөс хойш 21 хоногийн дараа сургуульд нь жигтэй яриа яригдаж эхлэв. Уянгын найзууд Урнаа, Солонго хоёр нэгэн өдөр Заяаг ганцаараа байхад орж ирсэн бөгөөд ихэд сандарчихсан – Бид хоёр эхэндээ итгээгүй юм. Хачин зүйл болоод байна. Дуу хөгжимийн зааланд төгөлдөр хуур байдаг юм. Өчигдөр орой ангидаа нилээд орой болгоод бид хоёр заалнаас гитараа авахаар явсан юм л даа. Яг хаалган дээр ирхэд төгөлдөр хуур дугараад ая эгшиглэж эхэлсэн . – Тэгээд цааш нь та хоёр наашаа суу л даа. Яагаад энийг надад яриад байгаа юм бэ? би та нарын хөгжимийн багш биш биз дээ. – Үгүй ээ тэр аяыг хөгжимийн

багш Уянга хоёр л дарж чаддаг юм. Хөгжимийн багш хотруу семинарт явчихсан эзгүй байгаа. – Тэгээд та хоёр юу гэж хэлэх гээд байна. – Бид хоёр хаалга онгойлгоод орсон хэнч байгаагүй. Хөгжимч зогссон бид хоёр бушуухан гитараа аваад гарах гэтэл инээсэн – Юу хэн инээсэн гэж – Уянга байсан бид хоёр түүний инээмсэглэх дуу чимээг андуурна гэж байхгүй. Хамгийн сонин зүйл нь Заяа гэж хэлэхийг тод сонссон . Заяа

ихэд уурлан босч ирээд та хоёр битгий дэмий донгосоод бай.Одоо бүр хий хамаагүй зохиож ярьж эх,үр хоёрын сэтгэлийг үймүүлэх нь үү? сургуулийнхаа хүүхдүүдэд хэлээрэй дэмий донгосч элдэв юм яриад байвал гомдол гаргана гэж байна бүр болохгүй бол би тийм ч сайхан ааштай хүн биш шүү. Уурлахад Урнаа, Солонго хоёр Заяагийн хурц нүднээс учиргүй айн гараад явчхав. Заяа хаалга зүг харан

инээмсэглэнгээ Уянга минь хүлээж байгаарай гэж дотороо шивнээд Хандмаагийнх руу явахаар хувцасаа өмсөв. Энэ хэдэн хоног чулуу нь өөрт нь байсаар байтал ямарч чимээгүй байгаа Хандмааг чухам юу хийж суугаа бол гэхээс сонирхолыг нь татаж байлаа. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…