Нүүр Өгүүллэг “ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “11-р хэсэг”

“ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “11-р хэсэг”

0 секунд уншина
0
0
319

Балдан машинаа асаагаад хар цагаан дуугүй давхиж эхлэв. Уянга ч дугарсангүй өнөөх өндөр толгойг даваад цааш өндийвөл Халтар ахынх нь харагдсангүй. Уянга , Балданд хандан – Энд байх ёстой бус

уу? Халтар ахынх – Хайрт минь хоёуланд нь хэнч саад болохгүй газар ирчихлээ.Халтар ахынх чинь ард хоцорсон шүү дээ. Би чамайг хүргээд өгнө. – Хүүе Балдан чи яагаад байна аа. Наад гараа ав хаана хүрээд

байгаа юм бэ? – Чи л болсон хойно мэдэхгүй байв гэж за алив нааш ир Балдан ёстойл мунаглаж Уянгыг оролдож эхлэв. Хаалга түгжээтэй жаал ноцолдсоны эцэст Уянга гарыг нь хазан машины түгжээг тайлан

гараад гүйв. Балдан хойноос нь аргадан – Уянга минь уучил тоголсон юм. Одоо ёстой дахиж чамд ойртохгүй. Намайг уучилаарай хө. Тэрээр машинаа асаах гэж овоо удаадхав. Яагаад ч юм согтуу нь гарч байх

шиг толгой нь өвдөж эхлэв. Тэр дунд хайрцагнаасаа архиа гарган хөнтөрвөл тал хэвээрээл байв.Машин асч хамаг гэрлээ асаагаад ийш тийш тусгавал Уянгын бараа сураг эс харагдав. Тэрээр хажуу тийш

харвал түүний зузаан куртик суудал дээр нь үлдсэн байв. Балдан ихэд цочирдон Уянгын нэг муу зузаан цамцтай яваа гэдгийг ойлгоод толгойгоо хажуу тийш мөргүүлэн өөрийгөө зүхэн яагаад тийм тэнэг үйлдэл хийсэндээ маш их ичив. Тэр шууд л түрүүний орсон Эрдэнийд ирэн болсон явдалыг хэлэн айлыг түргэн авахуулан хайхаар гарцгаав. Балдан давхисаар тэвдсэндээ өнөөх архинаасаа дахиж уух гэтэл дуусчихсан байв. Дотороо Эрдэнэ ийм үед хүртэл миний машинийг нэгжиж амжжээ муу золиг гэж бодоод Халтарынх руу улаан галзуу давхина. Харин Эрдэнэ уул хадны нөмөрөөр хайсаараан байгаад Уянгыг сая олж санаа нь амран гэртээ оруулаадхав. Уянга маш их

даарсан учир бэмбэгнэтэл чичирсээр Эрдэнэ инээмсэглэн – Балдан ч мунаг новш доо. Түүнтэй эхнэрээч хамт үлдээлэлтгүй юу гэж ч дэмийрч болох золиг доо. Чи сайхан дулаацаад ав. Би гарч энэ муу мотцикл маань асах үгүйг шалгаадахья. Уянга ч толгой дохин зууханд ойртон суув. Гадаа өнөө хоёр залуу морьтойгоо ирж байгаа бололтой. Олсонгүй гэхэд Эрдэнэ нэг залуу руу ойртон за чи яваад Балданг дуудаад ир Халтар ахынхыг л хүрсэн болов уу? харин үлдсэн залууд хоёулаа энэ нэг янмийг асаачих хэрэг байна. – Шөнө болсон хойно яаж асаах юм. Тэглээч энэнд чинь акумлятор алга Эрдэнэ жуумалзан гэрт оржээ. Морьтой залуу нь Халтарынх руу давхиж одход үлдсэн залуутай Эрдэнэ үлдсэн хугас юмаа аяганд хийгээд Уянгад өгхөд тэр

зүгээр л халуун цай байвал ууя гэв. Эрдэнэ архийг уугаад халамцуу царайгаа үе , үе толинд харж их л сонин бас ямарч утгагүй балай юм ярина. Ингээд Уянга дулаацсан тул Эрдэнэд хандан эхнэрийнхээ хувцаснаас түр өмсүүлээч би ахындаа очьё гэхэд Эрдэнэ нэг дээл гаргаж ирэн өгөөд гэнэт зүүн орон дээрээ дараад авав. Нөгөө залуу нь ихэд гайхан Эрдэнэ рүү мэлэрхэд – Тэнэг новш минь юугаа хараад зогсоод байгаа юм. Угаасаа л эмэгтэй хүний тавилан хойно. Чи бид хоёр биш ч Балдан түүнийг ноолох нь дамжиггүй. Ер нь хэн ч ноолсон яадаг юм. Баян айлын хүүхэд гээд бүхнийг булаах ёстой гэж үү? гайгүй хэвтэнэ ээ. Өнөөх залуу Эрдэнийн мунаглалыг харж зогссоноо. Эрдэнэ минь эмэгтэй хүний нулимс үзэх ч сайны ёр биш дээ. Би хулгай хийдэг нь үнэн харин хүн алж хүрээ талж хүчин хийдэггүй билээ. Чи өөрөө ухамсартай хүн намайг битгий хутгачихаарай. Ингэж хэлээд

хаалга саван гарч одов. Үнэндээ хамаарсангүй хамаарахыг ч хүссэнгүй. Халтарынд очиж хэл хүргэхийг бодсон ч эвгүйтвэл надад гай болно гэж сэтгээд зүг буруулан өөр айл хүрэхээр давхив. Эрдэнэ сая хүслээ гүйцэлдүүлэн аягатай архинаас дахин балгаад Уянга руу харан – Ахыгаа өршөөгөөрэй. Чи арай хүн амьтанд хэлэхгүй юм байгаа биздээ. Өдий том болчихоод гэх зэргээр даапаална. Уянга нулимсаа арчин хувцасаа өмсөөд эхнэрийнх дээлийг жимпийтэл бүслээд маш хонзонтойгоор Эрдэнэ рүү хархад Эрдэнийн зүрх хүчтэй цохилон маш их айдас мэдрэн.. – Чи чинь яасан айхтар нүдтэй юм бэ? ахыгаа харвуулах нь байна шдээ. Удахгүй Балдан ирнэ . Ирэхээр нь явсан нь зөв бус уу? – Арчаагүй муу новш жинхэнэ хорчин новш чи байсан

байна шдээ. Дандаа Балданг хатгаж надруу явуулдаг байсан биздээ.Чи харжил байгаарай …. Заналтай нь аргагүй хэлээд хаалгаар гаран одов. Уянга моринд мордон цогиулсаар чимээ тасрав. Эрдэнэ гэр орноо янзалчихаад юу ч болоогүй хүн шиг инээмсэглэн хэвтэж байлаа. Балдан сая Халтарынд ирж хаалга үүдийг нь нүдсээр онгойлгон Уянгыг хайсан хүн ийш тийш харав. Халтар гайхан лаагаа асаагаад Балдангаас учрыг асуувал Балданч уучлалт гуйн үнэнгээ хэлжээ. Халтар , Балданд хандан ямар нэгэн зүйл болсон байвал чамтай хатуу тооцоо бодно гэдгээ хэлээд Балдангийн машиныг унаад Эрдэнийнх рүү хөдлөв. Яагаад ч юм тэнд байгаа юм шиг санагдаад байв. Балдан гэрээс гарч Уянгаа чи хэрэв ирсэн бол ороод ир л дээ би яах ч үгүй намайг уучлаарай гэсээр малын хашаанд ойртход гэрийн цаагуур нэг

хүн явах шиг болжээ. Төд удалгүй тойрон очвол хэнч байсангүй бөгөөд морины цогиулах чимээ сонсогдов. Энэ мэдээж Гончиг байлаа.Яг баригдах дөхлөө шүү. Уянга алга болсон гэнэ үү? Марал гэж дүү нь алга болсон гээгүй билүү гэсэншүү юм бодоод хатируулсаар явав. Өвлийн шөнө сартайн дээр бас ч үгүй гэгээтэй учир морь үргэж ийш тийш хулмайх нь гайгүй билээ. Балдан , Уянга ойрхон байна гэж сэтгээд ойр хавиар дуудан хайж эхлэв. Энэ үед өнөөх морьтой залуу ирж Балданд ,Уянга , Эрднийд байгааг дуулган гялайлгажээ. Балданч моринд нь сундлан учиргүй цогиулан явцгаав. Халтар машинтайгаараа түрүүлж очих нь баараггүй билээ. Чүлтэм, Үржээ, Заяа гурав явсаар сая нэг төв зам нийлэн Халтарынх руу баримжаа аваад давхиж өгөв.Гай газар дороос гэгчээр том хунгар цасанд хальтарч ороод машин татахаас нааш гарцгүй болжээ. Машинаа гаргах гэж их үзээд арга буюу Үржээ,Заяа хоёр алххаар шийдэв. Заяа

ихэд сул дуугаар хожимджээ гэхэд Үржээгийн нулимс нь цийлэгнээд ирэв. Яг л энэ үгийг нөхөр нь өнгөрхөд Заяа хэлж байсан ба Хандмаа руу учиргүй дайран галзуу хүн шиг үсчиж байсан нь нүдэнд нь харагдана. Үржээ ,Заяа руу өрөвдөлтэй харан хоёулаа одоо яах вэ? – Хоёулаа алхцгаая ямар ч байсан түрүүлж очих нь чухал – Хэнээс тэр вэ? Заяа дугарсангүй алхцгаав. Үүр цайх ч дөхөөд иржээ. Халтар уурандаа хамаагүй явсаар сая нэг Эрдэнийхийг олж хаалган дээр нь тулж ирэн охин дүүгээ асуухад Эрдэнэ – Түрүүн цаг гаруйн өмнө л сүнс сүүдэр шиг амьтан орж ирээд л гарсандаг. Морийг минь унаад танайхыг хүрнэ гээд давхисан Балдан танай дүү хоёроос бол шөнөжин унтсангүй танайх чинь яачихсан айл байна. Уурлах шахам хэлэв. Халтар , Эрдэнийг заамдан чи муу өөрийн чинь дүү байсан бол яасанч явуулахгүй дээ. Муу бэртэгчин новш уураа гаргах гэж нэг дэлсэж аваад

хайх ажилдаа шуурхайлан орон машинд суун явав. Үүр цайж эхэлхэд Балдан өнөө залуутай сундалцан ихэд инээмсэглэн гэрт орж ирээд царай нь хувирч: – Уянга хаашаа явчхав. Халтар ах аваад явав уу? – Эрдэнэ уурлан : Мэдэхгүй , мэдэхгүй Уянга чинь ирээд явсан нь үнэн миний морийг унаад дулаан дээл өмсөөд яваад өгсөндөг. Би яаж мэдэх юм. – Юу гэсэн үг вэ? Чи яагаад явуулж байгаа юм бэ? ганц эмэгтэй хүнийг – Чи мөн дөө. Өөрөө ямар нүгэлтэй юм хийх гэж байгаад ийм байдалд орлоо доо. Манайд нүцгэн шахуу хүн орж ирсэн шүү. Энийг

сонсоод Балдан учиргүй айн толгойгоо шаах алдан харамсана. Харин сумын төв дээр Хандмаа байшиндаа оруутаа дээшээ хоёр давхарын өрөөндөө орсон бөгөөд цоожилчихоод гарч ирээгүйн дээр үүр цайж гэгээ орход сая инээмсэглэн гарч ирээд Сандагийг машинаа асаа Халтарынхыг хүрнэ гэж хэлэв. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *