Нүүр Өгүүллэг “ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “10-р хэсэг”

“ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
395

Үржээ ,Чүлтэм хоёр давхисаар сумын төвийн гэрэл харагдхад сая санаа амарцгаав.Тэд ойртох тусам Үржээд нэг л муу совин татаад байх шиг мэдрэгдэж эхлэв.Гэрийнхээ гадаа машин зогсов уу? үгүй юу үсрэн

буугаад гэрийнхээ хаалгыг цоожтой байгааг хараад золтой л зүрх нь зогсчихсонгүй.Хаалганыхаа түлхүүрийг өнөөл довжооныхоо дор хийсэн байгааг Үржээ олоод гэртээ орон өнөөх гайтай чулууг хайх

ажилдаа оров.Бүх л газар үзсэнч чулуу байсангүй.Ямарч байсан Хандмаа эгчийнд очьё гэж амандаа шивнээд Чүлтэмтэй хөдөллөө. Заяа гүйсээр ээжтэй нь сүрхий найзалдаг нэгэн дэлгүүрийн

худалдагчийнд ирлээ. Машин нь хашааных нь гадаа зогсож байв.Заяа ч хамаг хурдаараа халуун уур савссан гэрт орвол саяхан бууз гаргасан бололтой халуун бууз таваган дээр уур савсуулан харагдана. Заяа

ээжрүүгээ харвал нилээд хүртсэн янзтай талимаарч харагдав. Заяа өндөр дуугаар : – Ээж минь сүйд боллоо. Марал алга болчихсон сурагтай. Уянга , Балдангийн машинд суугаад Халтар ахынх руу

хөдөлчихлөө – тэгвэл Уянга, Балдан хоёр нэг машинд яваа юм бишүү? Тэр хоёр олчих байлгүй дээ. Сайн хэрэг болж – Та ойлгохгүй байна уу? Уянга түүнтэй цуг явах ёсгүй байсан юм. Балдангийн машинд сууж болохгүй. Ээж,аав тэднийг зогсоох хэрэгтэй. – Хандмаа нүдээ томруулан: Чи юу гэнэ ээ? Яагаад болохгүй гэж нээрээ тийм ш дээ. Чиний галзуурал дахиад эхэлчихээ юу? Би чамайг эмнэлэгт чинь аваачаад хэвтүүлчхэж болно шүү. Нэгэнт өдий зэрэгт хүртэл өсгөчихсөн болохоор чамайг яая даа байз гэж бодоод байгаа. – Ээж минь та маш их алдаа гаргаж байна даа. Дараа нь хэзээ нэг өдөр харамсах вий. Заяа гэрээс гаран ээждээ гомдсондоо ч юмуу? Ямар

шалтгаанаар гэдгийг мэдэхгүйч нулимсаа барьж дийлсэнгүй. Буцаж гэртээ харин аавынхаа хурдан морьдоос нэгийг унаад давхихаар шийдэв. Туяа , Болор арай гэж гүйсээр ирхэд Заяа зөрөөд гүйв. Туяа өнөөх айлруу яаран орвол Хандмаа нүдээ эргэлдүүлчихсэн их л аймшигтай харагдаж байв. Туяа , Хандмааг шууд түшиж босгон аавыгаа машинаа асаа ээжийн бие гэсээр Болортой хамт түшин гарав. Айлын хүмүүс болох найз хүүхэн нь нэг их тоосонгүй.Архи уухаараа илий балай хүн шиг юм болчихдог гэдгийг харж байсан тул дагаж гэррүү нь явахыг ч зүрхшээв. Чүлтэм, Үржээ хоёр давхисаар Хандмаагийн гудамруу дөхөж байтал урд нь цасан дундаас хажуугаар

нь нэг зүйл үсрээд ороод иржээ. Чүлтэмийн гар нь салганан хүн биш биз дээ юу байв. Үржээ минь чи харж амжив уу? дайрчих шиг л боллоо гэхэд цонхон дээр нь хүн босч ирэн туслаарай гэж хашгирахад Үржээ хоолойг нь танин: – Заяа юу даа. Алив. Хаалгаа онгойлгон – Чи чинь зүгээр үү? хөл,гар чинь зүгээр биздээ хаанаас гараад ирэв. Уянга , Болор хоёр хаана байна. – Би зүгээрээ ашгүй та байж би амьхандаа машины гэрэл гараад ирэхээр нь тосох маягтай гүйж байгаа нь энэ. Уянга , Маралааг алга болсон сурагаар явчихсан Халтар ахынх руу. – Юу Марал алга болохоо дахиад алга болчихсон юм уу? – Үгүй та Халтар ахынх руу яваагүй юм уу? Банзар өвөөгийнд ирсэн хүн л Марал алга

болсон гэж ярихыг Томоо сонсоод – Хэнтэй явсан юм . Хэзээ явсан – Балдантай явсан .Одоо бараг 30 орчим минут болж байгаа болов уу? – Чүлтэмээ давхиарай. Халтарынхыг хүрэхгүй бол болохгүй яадаг хүүхэд вэ? Нэг нүдээрээч хардаггүй байж яахаараа машинд нь суучихдаг байна. Заяа өнөө хоёртой нийлж аваад Халтарынхыг зорин Балдангийн машины мөрийг хэсэг хайснаа олон салаа замтай учир нэг газар нийлж таараа гэж сэтгэн давхицгаав. Балдан харин хөгжим тавьсан шиг машины парыг халуунаар үлээлгэн аанайл эхнэртэйгээ айл хэсэхээр яваа аятай ихэд баяртай хөгжилтэй байгаа харагдана. Уянгыг ихэд шохоорхон дээрээс доош хүртэл шугамдах шахам нүдээ

гүйлгэнүүлээд арааны шүлсээ долоож нударгаараа нүүр амаа арчингаа дунд хайрцагаа онгойлгон хугас шил архи гарган : – Ашгүй гэж аавын хишиг үлдчихсэн байна. Уянга минь хоёулаа өвлийн тэсгим хүйтэнд нэг машинд явах хувьтай байж дээ. Тэмдэглээд нэг хоёр балгахад яавал гэж дээ. гээд Уянга руу архи уухыг дохиход Уянга хориглох учир түүнрүү эрээ цээргүйгээр архиа бараг цацаж орхив. Уянга ихэд уурлан: Архи уух мөрөөрөө өөрөө уу би лав уухгүй Халтар ахынд минь л хүргээд өг өөр чамаас гуйх юм алга, эр хүн шиг хүргэж өгөөд эвтэй байх юм бол хоёулаа эгэл жирийн найзууд байж болох юм. Балдан ихэд инээмсэглэн архинаас хэд хэд балган явсаар манарч байгаа бололтой. – Чи юугаа солойроод байгаа юм бэ? айлын эр , эм хоёр болох гэж байгаа байж найз ч гэх шиг би чамайг торгонд ороож,

хөл газар хүргэхгүй гарыг чинь үнээний дэлэнд хүргэхгүй, ээжийг чинь энэрч , дүүг чинь түшиж явах болно. Хоёулаа өнөө шөнө сүй тавьсанаа гэрийнхэндээ дуулгацгаая. Уянга түүнийг согтож байгааг төдий л анзаарсангүй. Ер нь согтож байгаа эрүүл байгаа нь нэг их ялгагдаад байдаггүй юмсанж. Уянга инээн: – Чи галзуурчихаа юу? Юун сүй тавих би эсвэл өөрөө алхчихая. Халтар ахынх одоо чигээрээ явсаар байгаад хаваржааны саравч харагдаад баруун тийш даваад байгаа тийм биз. Балдан нээрээ алхчих байх гэж бодсон уу? инээмсэглэн тоголсон юм гэж хэлээд машиныхаа хаазыг нэмэв. Балдан, яагаад ч юм ихэд амархан согтоод байгаагаа анзааран архийг сайтар хараад ямар сонин юм бэ? тал архи байсан байтал тал хэвээрээ байх шиг

бүтэн байсан юм болов уу? эргэлзэн бодсоор дахин балгасаар явав. Уянга сая Балданг согтсоныг анзааран урд дүнхийх өндөр уулын нөмөрт Халтар ахынх нь байгаа гэдэгт эргэлзэлгүй мэдсэн учир Балдангаас жийрхэхээ больж сэтгэл нь амрав.Балдан хэсэг яваад зам буруулан баруун салаад давхиж гарав. Уянга зогсооч буруу яваад байна гэсэнч тоосонгүй. Согтуу хүн сохор ухаантай гэж ингэж зам салсан нь дандаа үгээр хатгадаг Эрдэнэ гэх аманцар залуугийнд ирж байгаа нь энэ юм. Балдан , Уянгад хандан би чамд тус боллоо харин чи надад тус бол энэ Эрдэнэ дандаа миний шарыг малтдаг юм. Чи эднийхээр ороод л гар тэгээл болоо гэв. Уянга арга буюу зөвшөөрч гэрт

орвол Эрдэнэ , хоёр залуутай даалуу тавьчихсан дундаа нэг шил архи тойруулчихсан сууж байлаа. Тэрээр ихэд нүдээ нээн итгэж ядан Балдан, Уянга хоёр руу харан : – Энэ чинь зүүд биш байгаа даа. Үржээ хүүхний сайхан охиныг дагуулчихсан явж байх шив дээ. Баян хүний үр ч мөн дөө хаха. Алив дээшээ суу л даа. Балдан дээш суун хээв нэг : – Эрдэнэ минь чи надад ам гарсан байхаа Уянгыг дагуулж яваа харагдах юм бол хурдан азраганыхаа хамгийн тамиртай төлийг надад өгнө гэсэн байхаа. Эр хүний тоглоом хатуу гэж маргааш чи бэлдээд байж байгаарай. – За чи битгий золигтоод бай. Урин цаг наашлахаар

тэрийгээ ав л доо. Сайхан амьтан дагуулж яваа хүн байна жаахан саатна биздээ. Даалуу тавиад яв л даа. – Би ямар чам шиг бог мал өсгөж байгаа биш. Харагдаагүй хоёр залуу байх чинь ойрд элээ шувуу ихсээд байна гээд байсан буруу гартнуудтай нийлээд байгаа юм биш биздээ чи. Эрдэнэ энэ үгэнд ихэд зөөлөрч тал засан манайхан аймгийн төв явсан энэ хоёр манай цэргийн найз гэж итгүүлэн архи хундагалах аядтал Уянга гараад машинд суучихав. Балданч уурлан Эрдэнийг сайхан мэдээрэй. Хулгайчидыг орогнуулж байгаа бол чамтай харин

хатуу тооцоо бодно шүү. Эрдэнэ инээмсэглэн: – Чиний баян тарган тэндээл юм байгаа биз. эр хүн байж эм сүвтний эрхэнд удахгүй толгой дээрээ залчихсан явж байх вий. Хажуудаа сайхан амьтан дагуулчихаад харахаас биш хазахын заяагүй чамайг ямар юмных нь эр хүн гэх вэ дээ. Би яахав хэлсэнээрээ буурлын буян байна амласанаа өгнө. Уянгыг хажуудаа суулгах төдийд хөл нь газар хүрэхгүй хөөрч явна лээ гэж амьтан хүн сонсвол яана. Би чиний оронд байсан бол шинэ гэр дөхөөрөөд босгоо давуулчихсан сүлсэн цайг нь хүлээгээд

орондоо хэвтэж байх байсан юм. Балдан хар цагаан дуугүй гэрээс гарав. Эрдэнэ ихэд намжиртай инээгээд эр хүнээч хат даа гэх шүү юм ярин Балдангийн хүний дор орохгүй гэх балмад уурыг нь сэрээгээд орхижээ. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *