Нүүр Өгүүллэг “ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “9-р хэсэг”

“ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “9-р хэсэг”

0 секунд уншина
0
0
329

Чүлтэм, Үржээ хоёр явсаар Гончигийнхыг хүрэв. Гэрт орвол Дондив өвгөн орон дээрээ цааш харан хэвтэж байлаа.Гончиг хоймортоо сууж байх ба гэрт өөр хүн байсангүй. Тэрээр ирсэн зочидыг дээш суулгаад

цай аягалан өгөв. Үржээтэй нэг голд тоглож өссөн нэг үе тэнгийн тул Үржээ хэрэг зоригоо хэлэн санаа алдхад Гончиг чимээгүй сууж байсанааа. – Аавын бие сарын өмнөөс барагтай болчихоод намайг

сандаргаад л байна.аавд минь арга чарга хайх тэнхээ байхгүй Үржээ минь их л хэцүү зүйл тохиолдож дээ яадаг билээ. Халаг гэж… – Үржээ нулимсаа шувтран: Гончиг минь чи л тус бол надад өөр тус болох хүн

байхгүй шүү дээ. Дондив ахын бие доор орчихсон бол би яахан хүчлэж чадах билээ.Биеэ бодсон нь дээр Гэтэл орон дээрээс өвгөн хүний бугшуулах чимээ сонсогдон аажуухан эргэн хэвтээд сулхан дуугаар : –

Аан чи ирчихсэн үү? чамайг хүлээж байлаа. Өвгөн миний хоногийн тоо гүйцэж хөрсөндөө уусах цаг дөхжээ.Аав,ижий хоёрын чинь захиас надад бийн учир өвгөн би нэг хараадахья даа.Алив миний хүү чулууг

минь ойртуулаадах Гончиг ихэд дурамжхан биеэ бод аав минь гэсэнч ер оошоох шинжгүй байлаа. Дондив өндийх аядаад дэвсгэр засуулан 41 чулуугаа татан хүзүүнээсээ эрхээ аван амандаа үл мэдэх зүйл шивнээд их л нухацтай үзэв. Тэрээр мэргэ талдаа маш сайн үзмэрч бөгөөд үүгээрээ өөрч зүйлийг харж чаддаг тул нутагтаа алдартайн дээр Үржээгийн аавтай ихэд дотно нөхөрлөдөг байжээ. Дондив санаа алдан тэгнээ тэр гэж тод дуугаар шүүрс алдаад: – За охин минь танайд их гай нүүрлэх нь дээ. Чи дэндүү оройтож ирлээ.Аавд чинь би хэлж л байсан юм. Танай эгч чинь хэн билээ дээ. Тэр золигийн хүүхдийг

өргөж авах гэж биднээс зөрсөн дөө хөөрхий – Ах минь та юу ярина вэ? Хандмаа эгч минь үүнд хамаатай гэж хэлэх гээд байна уу? – Аан тийм Хандмаашдээ удам судар нь мэдэгдэхгүй тийм охин байсан юм.Хар энерги дүүргэсэн нүдтэй охин байсан шидээ гүйцэлдүүлж байгаа бололтой.Их л хорсол тээсээр амьдарч байгаа хүн байна даа. Та нарт хонзон санаад байдаггүй ч өөрөө хар шидийн хүчээ дийлэхгүй байгаа юм байна. Нэг хатуу юм л танай гэрт байна даа. Чулуу ч юм шиг тийм нэг нүдэнд тусахаар зүйл – Тиймээ нэг чулуу байсан өнгөлөг харагдаад байхаар нь эрднийн чулуу юм байх гэж бодоод авдрандаа хийчихсэн юм – Болохгүй юм л гэртээ оруулчихаж дээ танайх – Халтар дүү минь

Маралаа дүү минь юу болоод байгаа юм бол – Аавын чинь сүнс тайван амирлаж чадахгүй эргээд байгаа юм байна. Нэг юм хэлэх гээд л байгаа бололтой.Нэг эрэгтэй хүн хажууд нь байна.Өндөр туранхай хүн байна. Үржээгийн нүднээс нулимс унан ивий минь гэж миний нөхөр тиймээ яг мөн миний нөхөр – Тийм байж нас нөгчихөөсөө өмнө хэлэх зүйл байж дээ. Үнэндээ хорлогдож өөд болсон гэсэн үг. Хандмаатай чухам ямар нарийн холбоо байгааг би мэдэхгүйч яалт ч үгүй тэр золиг болохгүй зүйл үйлдээд чөтгөрийн эрхшээлд автчихсан байна. Эд хөрөнгө, баяжихын шуналаар дамжиж хүн ч биш чөтгөр ч бишийн хооронд төөрсөөр ухаан нь үе , үе самуурч алсдаа үхдэг жамтай. Та нар ойр байдаг учир гай нь буухдаа асар хүнд буух нягууртай. Ямарч

байсан тэр чулууг Хандмаад өөрт нь аваачиж өг. Охидоо гэрээс бүү гарга бас нэг охин харагдаад байна.Чамд чухал юм хэлж байжээ дээ. – Тиймээ Хандмаа эгчийн том охин – Хандмаа хүний охин өргөж авсан байна. Түүний охин бишээ.Хөвсгөл зүгийн их эрдэмтэй чадалтай хүний үр удам байна. – Та юу ярина вэ?Хандмаа эгч томоо гэдэстэй жирэмсэн амаржсан бус уу? – Чи ямарч байсан тэр охинд итгэх хэрэгтэй шүү. Одоо бушуухан гэртээ харь явж үз. Оройтвол харамсаад барахгүй зүйл болох нь байна. Үржээ босон яаран гарав.Чүлтэмч даган гарав. Машин хөдөлж гэрээс холдсоны дараа өвгөн Гончигт хандан: – Чи миний эрхийг ,чулуутай аваад Халтарынхыг хүр мэдэгдэхгүйгээр

хаяанд нь булчихаад ир. Ямарч хүнтэй таарч болохгүй өөрийгөө мэдэгдэж болохгүй шүү. – Аав минь та юу ярина вэ? Өглөө гэрийнхэн ирэхээр болохгүй юмуу? – Аав нь зүгээрээ миний хүү яаравчилж үз. Энэ айлыг голомтоор нь сүйрэхийг харах гэж үү? бушуу яв. Дондив ихэд шийдмэг учирлаж яаран хэлж байгааг сонсоод Гончиг аргагүй тэднийхийг хүрэхээр чөдөртэй морио барьж авчираад үстэй дээлээ яаран бүслээд мордов. Энэ үед Томоо хаалган дээрээс Уянгыг дуудав. Уянга ч яаран гарч Томоотой уулзан ээжийгээ асуувал – Би эмнэлэг яваад сайн мэдээгүй. Халтар ахынх руу Чүлтэм ахтай явсан байхаа. – Тэднийд ямар нэгэн юм болсон юм биш байгаа – Би мэдээгүй. Тэр ирсэн ахын яриагаар Марал алга болчихоод олдохгүй байна ч гэх шиг

хагас дутуу л юм сонссон – Томоо би тэгвэл явах ёстой.Хандмаа эгчид очиж хэлье. Ардаас нь явахгүй бол болохгүй байх ээж яагаад намайг авч яваагүй юм бол чи минь гэртээ харь даа. Заяа бид хэд явахаас – Би чамтай цуг явна. Дүү чинь алга болсон бол би хайлцая лдаа. Уянга уруул дээр нь зөөлхөн үнсээд маргааш уулзая гэж шивнээд гэррүүгээ гүйв. Гэрт орж ирэн марал алга болчихсон сандарч байгаа бололтой гээд бүгдийг хэлээд Хандмаагийнх руу яаравчлав. Гуравуул ирхэд Хандмаа эгч нь байсангүй Сандаг ч бас алга байв. Харин баян Баяраагийн Балдан аавынхаа машинтай хашааных нь үүдэнд байж байлаа. Заяа бараг хөөх аядан: – Чи энд юу хийж яваа юм бэ? Чиний

хайртай эгч чинь байхгүй байгаа биз дээ. – Хайртай эгчийгээ хүлээгээд л байж байна.Намайг хүлээж байгаарай л гэсэншдээ. Уянга ,Заяад хандан : ашгүй машин байгаа юм чинь Балдантай хэдүүл явчихая л даа. – Үгүй ээ явахгүй шүү. Ээжийг хүлээе . Заяа эрс дургүйцэв. Гуравуул гэрт орон 30 минут болов. Уянга санаа нь зовон тогтохгүй сууж боссоор бие засахаар гадаа гарав. Тэр 00 орчихоод зориг шулуудан Балдан дээр очин : – Би яг одоо Халтар ахынд очих хэрэгтэй байна чи намайг хүргээд өгчихгүй биз. – Юу ийм орой бишээ шөнө үү? нөгөө хоёр чинь яах юм. – Хандмаа эгчтэй ардаас ирнэ биз. манай дүү Марал алга болсон сурагтай – Юу тэгвэл суулдаа дуртайяа хүргэж өгнө шүү. Цагдаад хэлсэн юмуу? – Нээрээ тийшдээ цагдаагаар дайраад

явцгаах уу? – Өө тэд нээрээ байхгүйшдээ төлөөлөгч аймаг явсан цагдаа нь сая манай найз ах хүүгийнд тасарчихсан хэвтэж байсандаг. – За хурдал наад машин чинь явдаг юм байгаа биздээ. – Хайрт чамдаа бол ниссэнч чадна шүү дээ. хонгор минь – Битгий маяглаад бай. Чамайг нэг тус хүргэчих байх гэж бодсон юм. Эсвэл больё доо. Балдан машинаа хурдхан асаан ухасхийн хөдлөн цас зүсэн замтай нийлэн

Халтарынх руу хурдлав. Машин асах дуунаар Заяа, Болор хоёр гарч ирэн байдлыг мэдэв. Заяа ардаас нь хашгирч дуудавч үл сонсоно. Заяа уйлан дуудахыг харсан Болор ихэд гайхан – Заяа эгчээ та яагаад уйлаад байгаа юм бэ? – Болохгүй шүү дээ. Уянгаа чи явж болохгүй шүү дээ. Болор гайхсан хэвээр Заяаг харж зогсоно. Байшингаас Туяа гарч ирэн ихэд уурлангуй. Та нар чинь яагаад байгаа юм бэ? аав , ээж оройтоно гэсэн айлд уригдсан мөд ирэхгүй. Юу болсон юм. Заяа : – Аав , ээж

хэнийд байгаа юм. Бушуухан явах ёстой. Ардаас нь явах ёстой. Заяа хаана байгааг нь мэдэж аваад хашааны хаалгаар гаран одов. Болор, Туяа хоёр ардаас нь нэхэн гүйвч Заяа арай хурдан гүйгээд гүйцэгдэхгүй байлаа. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *