
Заяа ,Уянга хоёр бууз хийхээр шийдэн ажилдаа орцгоолоо. Үржээ дээлээ оёж,Болор хичээлээ хийн сууна. Гэгээ тасрахын алдтай Томоо хашааны цаанаас Уянга гэх нь сонсогдоно. Заяа инээмсэглэн: – Нөгөө
хөвгүүн үү? аая бас нүүр нь улайчижээ. Уянга инээмсэглэл тодруулсаар гэрээс гаран : Гэрт ороод ир л дээ. Би яг хоол хийж байна. – Гадаа хаалга чинь түгжээтэй байна. Чухал хэлэх юм байна.
Хурдлаарай … Томоогийн сандарч тэвдэж байгаагаас ямар нэгэн юм болж гэдгийг ойлгон Уянга яаран хаалга руу хурдан алхангаа : Өвөө, эмээ сайн биздээ. Томоо чи намайг бүр айлгачихлаа. – Өвөө, эмээ сайн
танай Халтар ахынд чинь нэг юм болоод байгаа бололтой Уянга хаалга нээн лавлан асуувал Томоо шууд гэр рүү таг дуугүй яваад өгөв. Уянга ч ардаас нь дагав. Томоо гэрт орж ирхэд Үржээ дээшээ суулган
цай аягалж өгөв.Томоо хоолойгоо засан : – Үдийн хэрд манайд нэг ах ирсэн юм. Халтар ахынд өчигдөр шөнө архи уусан юм гэнэ. Шөнө харин хачин жигтэй юм болоод арай гэж үүр цайлгаад тэднийхээс

мордсон гэнэ. Өвөө таныг маарамба Гончигийнхыг даруй хүр гэж хэлүүллээ. Үржээ дээлээ оёж байсан бөгөөд уг мэдээг сонсоод цочихдоо зүүгээрээ хуруугаа хатгаадхав.Үнэндээ Гончигийнхыг хүр гэхэд ихэд цочжээ. Уянга гаднаас түлээ тэврэн орж ирэв. Үржээ оёж байсан дээлээ хураан эвхээд хувцасаа сольж өмсөн дулаалав. Уянга : Ээж юу болов. Та хаашаа явах гэж байгаа юм. – Ээж нь Банзар өвөөтэй нь уулзах чухал ажилтай болчихлоо. Миний охидууд гэртээ байж бай.Ээж нь оччихоод ирье…. Томоо ,Үржээ хоёр гараад явав. Томоо ,Уянгатай ч дугарсангүй. Тэр ихэд гайхсан нүдээр Болор,Заяа хоёр руу харан : Энд яг юу болоод өнгөрөв. Ээж яасан яаруу гарах юм. – Болор мөрөө хавчин:
Мэдэхгүй ээ. Би ч ойлгосонгүй ээ. Халтар ахынд л нэг юм болсон бололтой. – Юу Халтар ахынхан зүгээр үү? арай Хонгорзул эгчийн бие өвдөж сандаргасан юм биш биз дээ. Заяа тайвнаар Уянгад ойртон : Үгүй ээ тийм юм яриагүй.Үржээ эгч мэдчихээд ирж хэлнэ биз. Хэдүүлээ хүлээж л байя. Найз нь 00- орчихоод ирье. Уянга бодохдоо Банзар өвөө ээжийг дуудуулсан байхад би хажууд нь овонд дурлаад яахав гэж сэтгээд гэртээ ээжийгээ хүлээхээр шийджээ. Үржээ,Томоо хоёр Банзар өвгөнийг ирцгээв. Үржээ гэрт орход Халтарын багын найз ойролцоо нутагладаг Дэрэм баруун орон дээр хэвтэж байлаа. Банзар, Үржээг дээшээ суу хэмээн уриад Томоог эмнэлэг явж эмч дууд гээд
явуулчхав. Үржээ өвгөнийг эхэлж дугарахыг хүлээн харна. Банзар : – За хүүхээ цаана чинь Халтарынх их хэцүү байдалд байгаа бололтой.Чи Гончигийнхыг хүр Дондив хөгшинтэй уулз аав,ээжийн чинь толгойг залгисан айхтар юм чинь дүү рүү чинь санаатай байгаа бололтой. – Ах минь бид засал ном хийлгээд овоо хэдэн жил юу ч мэдэгдээгүй бус уу? Хандмаа эгчид дуулгаж хамтдаа арга зам хайя. – Үржээ минь одоохондоо Хандмаад хэлээд яахав.Долгор эгч чинь дүү Чүлтэмийгээ машинтай нь олж ирнэ гээд явсан. – Одоо явах гэж үү? би чинь одоо юу ч бэлдээгүй айлд очход арай л…. – Охин минь яарсан нь дээр нэг л муу совин татаад байна. Би уул нь охинд чинь тэднийхийг хүр гэж дамжуулсан даа. – Надад хэлээгүй мартаа юм байлгүй дээ. Орон дээр
хэвтэх Дэрэм сая өндийгөөд Банзар хөгшин урд нь тавьж өгсөн бололтой. Том хундагатай архинаас гараа чичрүүлэн амандаа хүргэн хөндөрч орхиод санаа алдан Үржээ рүү харан: Эгч минь дүү нь олон шөнө Халтарындаа хонож байсан ёстой үзээгүй юмаа үзлээ. Хүнд яривал итгэхгүй учир Банзар ахынхыг бүр зорьж ирлээ. – Дүү минь зүгээр үү? Хонгорзул,Маралаа хоёр минь мэнд биздээ. – Хонгорзул бие давхар шүү дээ . Та угаасаа мэдэж байгаа байх Маралаа л их сонин байна. Орой нэг л айж цочсон хүүхэд гадаа ч гарч чадахгүй. Айж тэвдэж ийш , тийш хараад их л эвгүй санагдсан. Бид хоёр нэг шил
уучхаад давраад Хонгороог шалсаараан байгаад нэг хугас юм аргалаад ууцгаасан юм.Би согтсонч бүр алингаа алдаагүй эрүүл байсан. Шөнө унтаж байтал Халтар охин алга болчихлоо гээд намайг сэрээсэн нээрээ Маралаа байдаггүй . Бид гурав зөндөө хайлаа олдодгүй ээ. Халтар , Хонгороо хоёр хүний эцэг эх болсон хойно нулимсаа залгийд л хайгаад байлаа.Би гэр зүгрүү харсан чинь гэрт хүн орох шиг хальт харагдаад Маралыг олчихлоол гэж бодоод яаран гүйлээ. Өнөө хоёрыгооч дуудав.Гэрт ирээд ортол гэр харанхуй лаа маань унтарч орхиж би шүдэнз зуран лаагаа асаатал яг хоймор голлон нэг хүн цаашаа харчихсан зогсож байв.Үс нь сэгсийсэн хувцас хунарыг нь сайн ажиж чадаагүй. Ямарч байсан Маралаа биш нь тодорхой. Би бүр
салгалаад хөшчихсөн ёстой л жинхэнэ айхаараа хүн чинь хөдөлж чадахгүй уруул л чимчигнээд юу ч эс хийдэг юм билээ. Тэгээд би сулхан дуугаар Маралаа гэлүү дээ нэг юм хэлсэн тэр надруу аажуухан эргэж харсан ёстой бүү үзэгд бурхан минь дү нь угаасаа сүсэг бишрэл муутай хүн аймар санагдсан амилсан шулам л гэлтэй. Хамгийн сонин нь би тэрийг харж байсан санагдаад байгаа юм. Хаана харж байсанаа л бодоод олохгүй байгаа юм. Их л танил царай байсан би өөрийн мэдэлгүй л ухаан алдсан байсан. – Маралаа , Маралааг олсон уу? – Үүр цайхаас өмнө юмдаг би сэргэсэн Маралааг олсон байсан . Маралаа жаахан бас л айж цочсон хэвээр намайг үхэл чинь удахгүй ирэх нь манайхаас зайл хол очиж үх гэж хэлээд бүр хашгираад би үүр цайхтай
зэрэгцээд л наашаа гарсан замдаа унаагаа юүлээд жаахан саатчихлаа. Үржээ бодолд автан сууна. Дэрэм яасанч худал ярих хүн бишийг мэдэх учир ямар нэгэн зүйл болоод байгааг баттай ойлгов. Гадаа машины дуу ойртон ирээд зогсов. Гаднаас Долгор хөгшин дүү Чүлтэмтэйгээ орж ирэв. Долгор : За Үржээ минь одоохон яв. Нэг л муу совин татаад байна. Ижий чинь өнгөрөхөөсөө өмнө хачин зүйл яриад байдаг байсан Дондив дээр оч бушуу оч. Үржээ ч шийдэн маарамба Гончигийнхруу Чүлтэмтэй уаз -469 машин хөлгөлөн давхив. Чүлтэм цаанаа дурамжхан байгаа ч эгчийнхээ үгнээс гарахгүй учир аргагүй
Үржээтэй давхиж байгаа нь энэ Гончигийнх төвөөсөө бас ч үгүй их явуулдаг газар юмсанж. Харин гэрт Заяа,Болор , Уянга гурав хоолоо идчихээд Үржээг хүлээцгээнэ. Гэгээ бүдгэрч харанхуй нөмрөн өвлийн нэгэн шөнө болж байгааг илтгэнэ. Гуравуул хөзөр тоглож сууснаа одоо бол Үржээг л хүлээж сууна. Удаад байгаа учир Халтар ахынхан сайн байгаа яагаад удаад байгаа юм бол гэсэн асуулт бие , биенээсээ асууна. Заяа дахиад л 00 – орохоор гарав. Энэ үед Болор : – Заяа эгч нэг юм хайгаад байх шиг санагдаад байгаа юм даа. – Юу яаж байна. Манай хашаанд юу л байв гэж дээ. – Мэдэхгүй ээ.ирсэн цагаасаа л нэг юм

хайгаад байх шиг газар ширтээд л байсан.Түрүүн 00 орчихоод ирье гэчихээд хойд хаалганаас ирээ биздээ. Манай 00 баруун урагш байдаг бус уу? – Ээмэг ,зүүлтээ унагачихсан юм байлгүй дээ . Уянга нээрээ ажиглаагүй бөгөөд юм хайж байгаа бол өнөө чулуу гэж толгойд нь зурсхийн орж ирэв. Үргэлжлэл бий