Нүүр Өгүүллэг “ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “7-р хэсэг”

“ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
413

Уянга гэрлээ асаан Болор руу нухацтай харсан аа : Чи сая юу гээд хашгираад байсан бэ? май ав ав гээд л юу зүүдэлсэн юм. Болор өнөөх чулууг заан энэ чулууг гаргаж хая. Үгүй ээ Хандмаа эгчид өг тэрэнд өг

би харсан шулам шиг харагдсан аймшигтай байсан чулуугаа нэхээд аймар байсан. Үржээ сэрэн Болорыг хар дарсан байна хэмээн тайвшруулаад өнгөрөв. Уянга маргааш амралтын өдөр тул Хандмаа

эгчийндээ очиж чулууг нь ч өгье. Тэр өрөөг нь ч сонирхоё гэж шийдэв. Гуравуул сая нэг дуг хийн унтацгаав.Өглөө болж Үржээ дээл урлах ажилдаа оржээ. Болор хичээлээ хийн сууна.Уянга арай хойно сэрж

байгаа нь энэ юм. Тэрээр босон нүүр гараа угаан цайгаа уучихаад хувцасаа өмсөв. Болор хаачих гэж байгааг асуувал – Сандаг ахынд очно.Заяатай ч уулзая маргааш өглөө эрт хот сургуульдаа буцна гэсэн

чи өнөө өчигдөрийн чулуугаа надад өгөөдөх хаанаас авсан гэлээ тэр газар чинь аваачиж тавья – Би гаргаад шидчихсэншдээ.Тэр чинь зүгээр л чулуушдээ. – Юу шидэх ээ.Чи өчигдөр хар дарж орилж чарлаад байгаагүй билүү? Чулуугаа ав , ав гээд л – Би юу би хэзээ тэгсэн юм. Өглөө зуухны үнсээ асгахдаа хаячихсан Уянга гэрээс гаран чулууг хайв. Болор яагаад юу ч санахгүй байгаа нь сонин санагдав.Тэр хайж хайж нэг юм олов. Гэртээ оролгүй шууд Сандагийнхыг хүрэхээр алхлаа. Уянгад ямарч байсан нэг л учир битүүлэг санагдана. Дотроо элдвийг бодон алхсаар Сандагийн үүдэнд нэг мэдхэд хүрээд ирэв.Хаалга тогшвол Уужим онгойлгов. Түүний нүд нь хөхөрч бас

хүзүүг нь урсан хумсны ором харагдана. Уянга гайхасхийн – Та чинь наад нүдээ яагаа вэ? Хэн ингэдэг байна. Цэнд ах арай танд гар хүрдэг юм биш биздээ. – Үгүй ээ эгч нь л гишүү хагалж байгаад үсрээд нүдээ цохичихсон хэрэг Цэнд маань ямар даруу хүн билээ дээ. Санаа зовох хэрэггүй. Уужим яваад өгөв.Цэнд гадаа байх ба нэг юм хайгаад ч байх шиг газар ширтээстэй Уужим ч бас газар нэг юмаа унагасан хүн шиг их л чухал маягтай хайна. Уянга ,Сандагийн байшингийн зүг алхсаар гэрт орход Заяа гал тогоондоо аяга,тавагаа угааж байв. Түүний нүүрэнд багахан шалбархай мөн харагдав. Заяа ,Уянгыг харан инээмсэглэн: – Өө ашгүй чи ирчихлээ. Би гэрээ цэвэрлэж дуусаад танайд очьё гэж бодож суулаа алив гадуур хувцасаа тайлаад ороод

ирээч яагаад наанаа зогсоод байгаа юм. Уянга гадуур хувцасаа тайлаад Заяад туслан хамт ажлаас нь хийлцэн: – Чи яагаа вэ? Наад нүүр ам чинь өчигдөр та хэд ямар нэгэн юм болоогүй биз дээ – Үгүй ээ зүгээр нүүр яасан гэж аан Туяатай жаахан ноцолдож тоглоод тэгээд л танайхаар харин тайван биз дээ – Манайх тайван бид гурав хариад л унтаад өгсөн Заяа ,Уянга руу нэг сүрхий харсан аа. Нүдээрээ чи худлаа яриад байна гэх шиг хэлж буй мэт мэдрэгдэв. Дээд давхараас Хандмаа бууж ирж харагдав.Тэр ёстой л үс нь сэгсгэр бүр царай нь ч авах юмгүй их л ядрангуй хүн харагдав. Уянга ,Хандмааг ийм аймшигийн хачин царайтай байхыг анх удаа харж байгаа бөгөөд уул нь их л дэгжин нүүрээ жирвийтэл нь будаад л өөрөө ч царай зүс сайтай хүн болоод ч тэр үү? наснаасаа их ануухан харагддаг билээ. Харин энэ

өглөө ёстой царай алдсан хүн Уянгатай тааралдав. Хандмаа санаа зовсон уу? Уянга руу харахаас нүүрээ нуун уурлах өнгөөр : – Чи ийм эрт юу хийж яваа юм.Манайхаар ирдэггүй хүн юу болоод нэг их эрт ирэв. – Би Заяа дээр л ирж уулзах санаатай. Тэгээд л …. Хандмаа учиргүй яаран угаалгын өрөө оров. Заяа инээвхийлэн : ээж өчигдөр архи уугаад архи ямар зохих биш нэг уувал үхэх шахдаг хүн байгаа юм. Хоёулаа гялс ажлаа амжуулчихаад гадуур жаахан алхах уу? Ингээд хоёр найз гэрийн ажлаа гялалзуулж эхлэв. Уянга дээд давхарт гарах сиймхий гарахыг л хүлээж байгаа нь мэдээж удаж , удаж сая Хандмаа гарч ирэв. Яг л нөгөө ганган дэгжин хүүхэн инээмсэглэн Уянга руу харан : Эгч нь өчигдөр худтайгаа жаахан хундага тулгаад намба алдчихаж ээ.Баяраагаас сүйн бэлгэнд 5 шар, 5 адуу авахаар

болсон гээд ихэд намжиртай тас тас хөхрөн гадуур хувцасаа өмсөөд гэрээс гаран яваад өгөв. Уянга ихэд дурамжхан санаа алдхад Заяа: Миний найз бүү шанал юу гэж Балдантай суух вэ дээ.Чи суухгүй би мэдэж байна.Битгий санаа зов ойлгосон уу? Миний найз дээшээ гараад Туяаг сэрээгээдэх цаад чинь өнөөдөр сургууль дээр ажилтай гээд байсан.Уянга ашгүй дээшээ гарах боломж гэж бодоод бушуухан дээшээ гарав. Тэр эхлээд Туяагийн өрөөнд орсонгүй харин шууд Хандмаагийн гэх өрөө рүү чиглэв.Өрөөнд ойртон очвол ямарч чимээ аниргүй байх нь ойлгомжтой.Зөөлхөн онгойлгон дотогш орвол тоос тортог үгүй цэмцгэр Болорын яриад байсанаас тэс өөр өрөө угтав. Нүдээ гүйлгэн харвал хоёр томоо авдар дээр нь бурхан тахилаа байрлуулсан харагдана. Уянга өнөө чулуугаа халааснаасаа гарган бурхан тахилынх нь урд тавьчихаад санд мэнд яаран гарав.Үнэндээ бурхан тахилын шилэн хорго нь хоосон байсанд Уянга ихэд

эвгүйцсэнч яаран гарчээ.Туяагийн хаалгыг тогшход : – Би сэрчихсээн Уянга эгч үү? та ор л доо Уянга өрөөнд нь орвол Туяа толиныхоо урд үсээ янзалж байв. Уянга: – Чи намайг гэж яаж мэдэв. Намайг харсан юм уу? – Үгүй ээ хараагүй хөлийн алхаа чинь л Уянга, Уянга гээд л байсан /инээв/ Туяа гарахаар хувцасаа өмсөв. Уянга ийш тийш ихэд сонирхон хархад Туяа орон доогуураа нэг зүйл өшиглөх шиг хүр хийх чимээ гарав. Уянга зэрвэс харсанч үнэндээ сайн харагдаагүй бөгөөд чимээнээс нь анзаархад нэг л хатуу бие гэж шууд толгойд нь буув. Туяа өрөөнийхөө хаалгыг онгойлгон хоёул доош бууцгаалаа. Заяа

,Уянга хоёр сая нэг ажлаа дуусан сумын төвийн төвөөр алхцгаана. Заяа ,Уянгын гараас атган хөтлөлцөн алхах ба түүнтэй багадаа хэрхэн тоголдог байсан мөн хамтдаа хөгжилтэй байсан бүх дурсамжаа ярина. Уянга үнэндээ Заяаг энэ бүгдийг яагаад яриад байгааг гайхсанч түүнээс асуусангүй. Өдөр тийш болход тэд Уянгын гэрт иржээ. Заяа энэ шөнө тэднийд хонохоор шийдсэн билээ, Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *