Home Өгүүллэг “ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “5-р хэсэг”

“ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “5-р хэсэг”

0 second read
0
0
1,086

Дөрөвүүл гэртээ ирцгээн ихэд баяр хөөртэй байлаа. Заяа , Уянга хоёрын яриа бараг шөнийн 04:00 хүртэл үргэлжилсэн билээ. 12 сарын 31 болж он солигдох өдөр боллоо. Заяа өглөө цай уучихаад гэртээ

харьсан бөгөөд уламжлал ёсоор Үржээ болон Уянга,Болор гурав Хандмаагийнд очиж он гаргах билээ. Уянга ядарсандаа ч тэр үү? 11 :00 цаг дөхүүлж сэрэв. Заяаг байхгүй байхыг хараад: – Заяа явчихсан юм

уу? найз маань намайг аягүй санасан байна лээ. Би ч бас санасан байна. Бид хоёр шөнөжин буу халаад нойр ч хүрэхгүй байсан гээч Болор : Та хоёр дүнгэр,дүнгэр хийгээд л байсан юугаа ярьдаг байна. –

Юу эсийг ярьхав дээ. Заяа тэхдээ ээждээ санаа нь их зовоод байна гэж байна лээ.Намайг бүрэнхийгээс өмнө гэртээ ирж бай ч гэх шиг нэг л сонин,сонин захиас шиг л яриад байсан нэг л сонин санагдаад аймар

ч юм шиг арай нөгөө өвчин нь Үржээ ихэд цочин сэрдхийн : за арай үгүй байлгүй дээ. Заяа эрүүл саруул зүв зүгээр харагдана лээ.Заяагийн хэлдэг зөв шүү.Бүрэнхий болохоос өмнө гэгээтэйд гэртээ ирчхэж бай. –

Ээж минь би энэ жил төгсөх анги давтлага ихтэй тэглээч хэдхэн сарын дараа төгслөө шүү дээ. Заяа нээрээ тэр үед юу гэж хэлсэн юм.Та надаас нуугаад байдаг хэлчихэл дээ. Үржээ царайгаа төв болгон энэ тухай ярьж дурсдагч үгүй юмсанж. Заяаг ээж нь ямарч байсан сэтгэл мэдрэлийн эмнэлэгт олон сар хэвтүүлж байсаныг л Уянга санадаг билээ. Энэ яриа цааш газар аваагүй учир Уянга ч ээжээсээ дахиж шалсангүй.Уянга хувцасаа өмсөн гэрээс гархад Үржээ ихэд бодлогоширон суухад Болор ээжрүүгээ харж сууснаа. – Ээж та яасан бэ? яагаад тэр талаар бид хоёрт хэлдэггүй юм бэ? – Үржээгийн бодол

сарниж: Зүгээрээ яагаач үгүй миний охион тэр талаар гэж юу билээ. – Заяа эгчийн талаар аавтай холбоотой болохоор нуудаг юм уу? – Юу хэн чамд тэгж хэлж байна. Би юу нууна гэж Заяа маань эмчлэгдээд л ирсэн хөөрхий минь та хоёр энэ тухай Заяагаас асууж л болохгүй шүү. Эрүүл саруул болж байгаа хүнийг – Ээж тэхдээ аав осолд ордог өдөр Өвөөгийнхөөр ороод дараа нь Хандмаа эгчтэй нөгөө муудалцаад Үржээ яг л хэвээрээ гэрээс гараад явчихав. Уянга , Болор хоёр энэ тухай мэдэхийг хүсдэг ч Үржээ тэдэнд юу ч хэлдэггүй ба өөрөө ч тэр тухай бүрэн санахгүй болсонд оршно.Үржээ нөхрийгөө осолд ороод эмнэлэгт

хэвтэж байхдаа түүнд ганцхан шивнэсэн зүйлийг хичнээн санах гэж хичээгээд ер санадаггүй ба хамгийн чухал ой тоонд үлдэх зүйлийг яагаад мартсанаач ойлгодоггүй юмсанж. Болор ч шалгааж асуудаггүй ч том болох тусмаа бүхнийг мэдмээр санагдах тийм насан дээрээ байгаа учир хааяа ээжээсээ шалгаадагч Үржээ гэрээд явчихдаг билээ. Уянга гаднаас орж ирхэд Болор гэрээ цэвэрлэж байв. Уянга: Ээж хаашаа явсан юм бол надтай хамт дэлгүүр орно гэж байсан юмсан. – Мэдэхгүй ээ гараад л явчихсан – Чи миний дараа бас асуугаадахсан уу? ээж энэ тухай ярих дургүй.Угаасаа ярьдаггүйг чи мэднэ биз дээ /зэмлэхэд/ – Харин тиймээ миний буруу , эгчээ тэхдээ сонин байгаа

биз.Яагаад ч юм нэг л нууц юм байгаа ч юм шиг – Дүү минь хэзээ нэг өдөр хоёулаа мэдэх л болно. Одоо гэрээ цэмцийлгэх ажилдаа орцгооё. Ээжийг ирэхээр дахиж асууж болохгүй шүү. Ээжид их эмзэг хэвээрээ байгаа учир хоёулаа өөрөө ярихыг нь л хүлээе ойлгоо биз. Ингээд эгч дүү хоёр гэрээ цэвэрлэж эхлэв.Үржээ цаг гарны дараа гэртээ орж ирэв. Тэр дэлгүүр орж салатны ногоо болон орцонд орох хүнс , ногоо авчрав.Хоёр охин нь инээд хөөртэй угтан үд болохоор Хандмаа эгчийндээ очихоор ярилцацгаав. Гэрийнхээ ажлыг дуусгачихаад Уянга заавал очно гэсэн амлалтандаа хүрэхээр Томоогийнх руу алхлаа яг л болзсон цагтаа болзсон газраа Томоо зогсож байв. Уянга ойртон очин : Яанаа зөндөө хүлээсэн үү? гэрт ажилтай байлаа.Салатны ногоо хэрчээд гэрээ цэвэрлээд ядаж би унтчихажээ их орой боссон

инээмсэглэн хэлхэд – 20 минут л хоцорлоо зүгээр дээ.Одоо хоёулаа дэлгүүр орж бэлэг авья.Өвөө , эмээ дээр жаахан ач нар нь ирнэ. Хоёул сумын төвийн хамгийн том дэлгүүр рүү нь орон бэлэг цуглуулж явцгааж байгаад Заяатай тааралдав. Уянга ч Заяа дээр инээмсэглэн очно. – Заяа чи өглөө хэд гээд босоод явчихсан юм бэ? Би унтчихсан байна лээ. – 9 өнгөрөөгөөд л явсан чи нөгөө найз хөвгүүн гээд байсан – Өө нээрээ Томоо танилц миний үеэл эгч, миний найз Заяа Томоо гараа сунган сайн байна уу? намайг Томоо гэдэг.Заяа гараа аажуухан түүний гараас атган хэсэг чимээгүй зогсчихов. Уянга инээмсэглэн – Заяа чи яасан бэ? зүгээр үү? гэнэт чимээгүй зогсчих юм.

Заяа,Томоогийн гараас удаан атгасанаа сая санан гараа тавин аваад инээмсэглэн – Уучлаарай би зүгээрээ нойр дутуу манараад л яваад байхгүй юу? Уянга орой уулзая.Танилцхад таатай байлаа. – Орой уулзая Заяа яваад өгөв.Уянга нэг их гайхсангүй.Харин ч Заяаг сайн мэдэх учир хэрэв түүнд таалагдаагүй юм уу? эсвэл царай муутай ч юмуу? Харагдсан бол Уянгад шууд хэлчих шудрага хүн учир танилцхад таатай байна гэсэн гэхээр Заяад ч мөн таалагдаж гэж ойлгон баяртай байлаа. Хоёул бэлэгээ цуглуулж дуусаад Томоогийн өвөө, эмээгийнх рүү явцгаалаа. Томоо ,Уянгаас лавшруулан асууна. – саяны Заяа гээд охин чамаас тийм эгч юм уу? – үгүй ээ бид нэг насны л зөрөөтэй, би эгчээ ч гэнэ найзаач гэдэг яасан хөөрхөн охин байгаа

биздээ. Чи эсвэл Заяад – хайраа дэмий юм яриад бай.би царайг нь ч тогтож хараагүй.тэхдээ тэр аягүй хурц нүдтэй юм билээ.ёстой цоолох шахам нүд би бүр зарайгаад л ирсэн айсан гэсэн үг. – Юу хөөрхөн нүдтэйшдээ.Харинч танилцхад таатай байна гэсэн тэгэхээр чи миний эгчид таалагдсан гэсэн үг хоёулаа цаашдаа үерхэж болноо л гэсэн үг – Тиймүү? Чи хаашайн эгчийгээ надаас боль гэвэл тэгээд шууд болих байсан гэжүү? – Шууд болихгүй ч бодож үзэх л байх даа. Томоо дороо зогсход. Уянга инээмсэглэн за тоголсымдаа юу гэж дээ. Ингээд хос хоёр Банзар,Долгор хоёр хөгшинийд ирцгээв.Уянга ирэн гэрийн тоос шороо буулган гэрийг овоо цэмцийлгээд орхив.Долгор эмгэн буузны мах

татан сууна. Уянга гялс гурил зуураад ширээ тойрон бууз хийцгээнэ. Банзар өвгөн гаансаа гарган татан ханиалгах зуураа хөх утааны цаанаас – Өчигдөг манайхаар Халтар ах чинь буугаад мордлоо Уянга : тиймээ өвөө манайд ирсэн гэсэн – Өвөө чинь нэг тийм ил цагаан хүн байж билээ.Ямарч байсан хүүхээ Халтар ахынхруугаа ойрын хугацаанд очих хэрэгтэй болов уу? – Ахынх руу юу? Тэднийх өвөлжөөндөө буучихсан сайн байгаа л гэж байсан ямар нэгэн юм болсон юм болов уу? – Болох л гээд байх шиг санаа чилээд Долгор эмгэн ярианд оролцон: Банзар минь согтуу хүний үгээр үг хийгээд л толгойгоо гашилгаж суух юм. Уянга : Эмээ согтуу гэнэ ээ.Халтар ах согтуу ирсэн юм уу? – Тиймээ хөөрхий жаахан үнэртүүлсэн байсан

аав,ээжтэй нь ойрхон явсан болохоор бид хоёр дээр хааяа ирдэг юм. Ээж,аавыгаа их үгүйлэхээрээ л гүйгээд ирдэг юм байлгүй дээ. Архи их уух гээд ирэхээрээ хүн эвдэрдэг хойно. Дэмий балай юм хольж яриад Банзар өвөө нь санаа нь зовоод л сууж байхгүй юу? – Юу ярьсан юм. Өвөө ах юу гэж байх юм. Өвгөн юу гэснийг нь тоочихыг хүссэнгүй. Санаа алдан хэсэг сууснаа. Ер нь ижийдээ оточ ,маарамба Гончигийнхыг хүр гэж дамжуулаарай. Ээж нь мэднэ. Халтарын нуруунд нэг л юм наачихсан байж мэдэх юм.Тэр өвгөн зөвшөөрөхгүй байвал надад хэлээрэй. Уянга учрыг эс ухан толгой дохиод дахиж энэ талаар ярьсангүй. Бууз хийж дуусхад үд өнгөрч орой болж байлаа. Томоо ,Уянга хоёр гэрээс гаран Томоо , Уянгыг хүргэж өгөхөөд алхана. –

Чи надад яагаад хэлээгүй юм. – Юуг тэр вэ? – Халтар ах танайд ирсэнийг – Аан яахав дээ би хов зөөх дургүй л байхгүй юу? – Яагаад ? – Мэдэхгүй ээ ? зүгээр л дургүй – Манай ах юу гэж ярьж байна. Согтохоороо жаахан яриасаг хүн байгаа юм. – Би хэлэхгүй ээ? – Надад ч бас уу? – Тийм би тэглээч унтчихсан байсан? – Худалч гэдэг нь чи хэлэх үгүйгээ шийдээрэй.жилийн дараа уулдзацгаая. Гэрийнхээ гадаа ирчихсэн учир гэртээ орохоор алхав.Томоо инээмсэглэн алхах зуураа “ Би тэхдээ сонсох ёсгүй юм сонсчихсон чамд худлаа хэлмээргүй байдаг

нээрээ Хандмаа гэдэг хүнд яагаад Халтар ах тийм дургүй байдаг байна. Уянгын аавыг Хандмаа алсан гэдэг нь ямар учиртай юм бол хүн алсан хүн шоронд байх ёстой биз дээ.одоо хэн нэгэн хүн үхнэ гэдэг бас юу гэсэн үг юм бол би энэ бүх сонссоноо чамд хэлж болох ч юм уу үгүй ч юм уу?” Томоо ийн бодсоор гэрийнхээ хаалган дээр ирлээ. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…