Нүүр Өгүүллэг “ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “4-р хэсэг”

“ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
393

Үржээ гэртээ орж ирэн охид руугаа харж сууснаа : Ламбаагийнд тоглоомчид ирээгүй л гэж байна даа. Сонин юм даа. Халтар хэнтэй шөнө тэгж уулздаг байна гэж бодоод бодоод олсонгүй. Ингээд энэ яриа

дахиж үргэлжилсэнгүй.Он солигдох мөч ч хаяанд ирлээ. 12 сарын 30 – ны өдөр юмсанж.Халтар эгчдээ амласан ёсоор хөтөлгөө морин дээрээ хоёр гулууз тэгнүүлэн тавьчихсан урд хаалгаар орж ирж буй

харагдана. Үржээ тосон авхад тэрээр ихэд цохигор царайтай харагдах хэдийч инээмсэглэл тодруулан – Эгч минь уул нь машин тэрэг гуйгаад дорвитой идэш дөхүүлэх чадсангүй.Хэсэгтээ болчих байхаа дараа тэгж

байгаад үхэрийн өрөөл авчирч өгнө. – Яахнав дээ дүү минь бидэнд хүрнэ хө. Эхнэр хүүхэд чинь сайн биздээ. – Манай хоёр сайн сайн харин Маралаа /охин нь/ маань шөнө айж мэгдсэн хүн цочиж сэрээд

уйлагнаад байх боллоо. – Цожиж сэрээд гэнэ ээ. За орцгооё. Гэрт ороод ярилцая. Халтар авчирсан идшийг нь модон намхан амбаарт нь оруулж тавьчихаад гэрт оров.Үржээ цай хийж өгөнгөө : Бие хаа нь

өвдөөгүй биздээ.Өөрөө юу гэж байх юм.Гурван настай хүүхэд нээрээ ч юу ярив гэж хөөрхий. Чи согтуу нойтон хүүхэд айлгачаагүй биз. – За хаанаас даа эгч минь яалаа гэж бие хаа нь зүв зүгээр өглөө их л цовоо байх юм. Эмч залалтай нь биш.Лам залах санаатай. – Тэр нь дээр биз.Хандмаа эгчээс асуугаад үз биднийг бодвол сүсэг бишрэлтэй хүн арга зааж өгч л таараа. Халтар нилээд бодлогоширонгуй дуу сул байхыг хараад тийм ч бага хэрэг биш гэж бодогджээ.Үржээ яриаг үргэлжлүүлэн : Чамайг хонооод явдагийн маргааш манай хашаагаар дүүрэн чиний мөр чи ингэхэд шөнө юу хийсэн хүн бэ?хүн амьтантай хөөцөлдөж тоглосон юм уу? – Шөнө би нөгөө хугас юмаа ууж чадахгүй

тасраад өнхөрөөд ойчсон шүү дээ. Юун танайхаас гарах манатай. Үржээ дахиж лавшруулж асуусангүй. Ингээд эгч дүү хоёр сууж байтал сайн хүн санаагаараа гэгчээр Хандмаа гэрт орж ирэв. Үржээч эгчийгээ харан сүйд болж дээш суулган цай аягалж өгөв.Хандмаа ихэд найланхай байх ба Үржээд хандан: – Миний захьсан хоёр дээл дөхөж байна уу? Манайхаар үзэгдэхгүй байхаар чинь санаа зовоод эргэж явна.Халтар минь төврүү ямар хэргээр орж ирээв хө.Бие давхар хүн хонин дээр үлдээхийг бодход их л яаралтай ажил байж таарах нь Халтар ,Хандмаа руу ихэд сүрхий харсанаа: Эгчдээ нэг жаахан өмх идэш дөхүүлж явна. Ажил гэхээсээ илүү санаа сэтгэл тогтохгүй нэг

зүйл тохиолдоод ажил бас байна эгч минь. – За тэгээд юу тохиолдоов.Яриад бай эгч нь сонсоё л доо. Тус болж юун магад Үржээ яриан дундуур орж Халтарын хэлсэнийг дуулгахад Хандмаа нэг их гайхсан шинжгүй. : Халтар минь би чамайг тэр өвөлжөөнөөс нүү гэж хэлсэн биз.Чи миний үгэнд орохгүй л байсан – Тэр өвөлжөө ямар хамааралтай гэж аав,ээжийн минь эртнээс нутаглаж ирсэн өвөлжөө харин ч үр хүүхдэдээ түшигтэй бус уу? – За тэр яахав.Халтар хоёулаа нэг хүн дээр тэгж байгаад очьё.Тэрнээс өмнө дуусгаагүй нэг ажил байгаа байхаа Сандаг ах чинь чамайг хараад баярлах нь тодорхой. Үржээ минь миний нөгөө дээл Үржээ авдараа уудлан баадантай дээлийг нь гаргаж өгхөд Хандмаа гэрээс гараад явчихав. Үржээ ихэд

гайхан амандаа “энэ эгч өнөөдөр яасан сонин байх юм.их л хөмсөг зангидсан хүн явдагсан” Халтар ихэд дурамжхан босоод Үржээ эгчээ та хэлсэн үү? Хонгорзулыг бие давхар гэж – Би хэлээгүй эгчтэй өнөөдөр л уулзаж байна шүү дээ Халтар хаалгаар гарахтай зэрэгцэн Үржээ түүнд Сандагтай даалуу битгий тавиарай гэж сануулав. Үржээ гэртээ мөнөөх л ажилдаа орон дээлийн хөвөн зулж суутал хаалга онгойн Хандмаагийн том охин Заяа орж ирэв. Үржээ сүйд болон угтав.Заяа бол өвөө,эмээтэйгээ хамгийн ойр өссөн ач нь байсан бөгөөд Үржээгийнх ирсэн цагаас тэднийхээр голдуу байдаг Уянгатай их нөхөрлөдөг охин билээ. Хаа очиж ээжийнхээ этгээд аашийг бараг дуурайгаагүй охин юмсанж Үржээ : Чи сая ээжтэйгээ ирсэн үү? хэзээ

ирсэн миний дүү оюутан болох ямар байна. За тэгээд яриад байгаарай. – Шинэ оны амралтаараа ирсэн 3 хоноод буцна.Ээж ,Халтар ах хоёртой сая зөрсөөн Уянга,Болор хоёр хичээлээсээ ирээгүй юм уу? – Ирээгүй л байна шинэ жилийн контерт ч гэнэ үү? нээрээ өнөөдөр болох юм байна шдээ. Ирж унд цайгаа уухгүй улс юм байхдаа.Би очно гээд амлачихсан хоёул цуг соёлын төв орох уу? – Тэгье ээ.Ямар мундаг юм.манай Туяа / дүү нь/ бас концертонд орж байгаа гэсэн Ингээд хоёул удтал ярилцан Заяа ч оюутны амьдралын гоё сайхан болоод гэрээ их санадаг тухай олон найзтай болсон хийгээд ихэд сонирхолтой яриа дэлгэн сууцгаана. Заяа ,Үржээд хандан нэгэн сонин зүйл хэлэв. Тэрээр хоймор бурханд нь мөргөн талийгч нөхөрийнх нь зурагийг ширтэж суунгаа – Манай ээж хэрэв танаас бурхан дээр байгаа сударыг чинь

асуух юмуу? гуйвал бүү өгөөрэй. – Үржээ ихэд гайхан: Юу судар гэнэ.Манайд судар байхгүй шүү дээ. Заяа босон суудалдаа очин суухад жижигхээн баадантай зүйл хоймор авдарны бурхан шүтээнээ тавьдаг хэсэгт хүнд харагдахгүй маягтай тавьсан байхыг анзаарав. Үржээ: сонин юмаа.энд тийм судар байгаагүй дээ.Чи арай энд – Өвөөгийн үе дамжиж ирсэн зүйл энд байх нь зөв гэж бодоод учрыг нь дараа танд хэлнэ.Одоо цаг нь бишээ. Нэг юм хэлхэд ээж энэ судрыг өөрөө авч чадахгүй.Та нараар авахуулах вий яасанч болохгүй шүү. – Заяа минь чи юу л яриад байна даа. Хандмаа эгч аваад яана гэж эгч нь ер ойлгосонгүй. Заяа дахиж энэ талаар ярихыг хүссэнгүй.Үржээ ч нэг их анхаарлаа хандуулж шалгаахыг урьтал болгосонгүй.Үд болж нар шингэхэд хоёул сумын соёлын төврүү явцгаалаа. Сумынхан баярын уур амьсгал орчихсон хүн гэж битүү байлаа. Концерт ч урьдын адил

сайхан болж өндөрлөв. Уянга ,Заяаг харангуутаа л яран ирж түүнийг тэврэв.Ингээд дөрөвүүл гэррүүгээ буцан алхацгаана. Уянга ,Заяа хоёр нөгөө хоёроос арай сүүлдэж алхан элдэвийг ярилцана. Энэ мөчид Балдан хаанаасаа ч юм гарч ирэн морьтой хажууд нь шогшуулан – Би ч буруу хүнээ өөрийн болгох гээгүй юм байна. Уянга минь хавар болтол би тэсэхгүй бололтой шүү. Би чиний төлөө юу ч хийсэн чадна. Нэг гэрт бушуухан орцгооё л доо. Балдан элдвийн дэмий донгосч

байтал Заяа шууд Балдангийн морины цулбуураас барин түүнд ойртон “Чи сайн цээжилж аваарай . Уянгад нэг алхам л ойртох юм бол чи энэ насандаа харамсаад барахгүй шүү ойлгов уу? Би энийг чамд андгайлж хэлж байна.” Балдан ,Заяагийн нүд ямар аймар хуц байгааг харахтаа зэрэгцэн яагаад ч юм хамаг бие нь чичирч эхлэв. Тэр битгий донгос гэхээс өөр үг үл дугаран мориндоо ташуур өгөн давхиж холдов. Уянга ,Заяа руу харан: Муу нойтон хамууг яаж явуулав.Ядаргаатай амьтан – Чи зайл л гэж хэллээ чи намайг мэднэ дээ хэхэ.Энэ муу

чамайг их зовоож байна уу? – Зовоох цаашаа би нэг найз хөвгүүнтэй тэрийг маань элдэвлэчих вий гэж санаа зовох юм. – Аая найз хөвгүүн гэнэ. Намайг явахаас надтай танилцуулаарай. Үе тэнгийн хоёр найзад ярих зүйл мундахгүй байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *