
Өглөө болжээ. Охид хичээлдээ явж Үржээ цай чанан сууна. Халтар шартсан амтан муухай царайлан өндийх аядан эгчээсээ дальдчан хүйтэн юм эрж хайсан нүдээр ширээ рүү харав.Үржээ нүднийх нь
харцаар ойлгох учир аравын бидонтой ус дөхүүлж урд нь тавиад зэмлэнгүй харан: – Халтар минь чи хүний охин үр зовоож ханахгүй юм аа. Наад хар ус чинь чамайг их хол аваачиж шиднэ шүү.Хонгорзул
/Халтарын эхнэр/яаж тэсдэг байна.Нэг өдөр охиноо аваад чамаас салаад яваад өгнө дөө.Чи өөртөө л гомдоорой Халтар инээмсэглэнгээ гэмшингүй. Эгч минь миний хань хавар мамаалана шүү дээ.танд
хэлээгүй билүү. – Уухайс надад хэлээгүй шүү дээ.тийм хэрэг үү? сайхан мэдээ байна. бие нь сайн уу? чи минь одоо наад архи дарсаа больж үз.Хэзээ нэг их даалуу тавьж явлаа.Мөрийтэй тоглоом чамайг хоосолж
байж л сална шүү дүү минь Үржээ баярт мэдээнд ихэд зөөлрөн халуун цайныхаа дээжийг Халтарт барингаа – Чи тоглож малаа үрж байхаар унах унааны ая бодно байгаа даа тэр нь ирээдүйтэй.Хөтөлгөө морьтой

хүн хэр их хүнс багтааж харих вэ дээ. Хандмаа эгчийн тухай яагаад л эвгүй зүйл яриад өс санаж явдаг юм бэ? яалт ч үгүй бидний эгч шүү дээ. Халтар халуун цай нэг ойчсоноо: Харин тиймээ Хонорзул бас тэгж яриад байх юм.Согтохоороо их сонин юм яриад гадаа гарч хүнтэй зодолдох маягтай уурлаад саравчныхаа тэнд очоод сууж байгаад орж ирээд унтчих юм. Би ч архины цагаан солой л тусч байгаа байх аа даа. – Чи ингэхэд юу ярьсан аа санаж байна уу? – Үгүй би юу ярьсан гэж Халтар үнэхээр санахгүй байгааг мэдэх тул дахиж ингэж ярьсан тэгж ярьсан гэж сануулсангүй чимээгүй өнгөрөөхөөр шийдэв. Үржээ түүнээс эрүүл үед нь юм асуухаар хэлдэггүй бөгөөд өөрөө ч
санадаггүйг мэдэх билээ.Халтар тэднийхээс мордохдоо Үржээд хандан : – За эгч минь шинэ оноос өмнө дүү нь нэг хэдэн жижиг юм хийгээд аваад ирнэ ээ.Уянгыг ямарч байсан сургуульд явуулна шүү.Одоо энэ архийг больё. Их л шийдмэг хүн яваад өгөв.Үржээ дүүгийнхээ өгсөн хэдэн төгрөгийг атган “намайг харж үзэх нь ч яахав. Наад нэг хар уснаасаа л хол явж баярлуулаарай даа” дотроо хэлээд гэрт орох гэтэл өглөө орсон шинэхэн нимгэн өрөм шиг цасны дор шөнө явсан гэмээр гутлын мөр энд тэндгүй үзэгдэв.Үржээ ихэд гайхан : шөнө манайхаас хүн гараагүй л баймаар юм гарлаа гэхэд ийм их мөр хашаанд үлдэх ёсгүй дээ. Бэлээхэн хаалга,жорлонруугаа зам татчихсан байхан
хашаан дотор ингэж холхих хүн байхаа. Сонин юм даа. Үржээ бодолхийлэн гэртээ оров. Их сэргэг унтдаг хүн учир яах аргагүй хүн тэгж их явсан байхад сэрэх учиртай гэж өөрийгөө гайхав. Ингээд үд болж байхад хоёр охин ирэв. Үржээ ч хоол цайгаа хийгээд дээлээ оён сууж байв. Уянга,Болор хоёр хоолоо идээд хичээлээ хийхээр ширээндээ сууцгаав. Үржээ дээлээ оёнгоо: – Та хоёр анзаарав уу? хашаагаар дүүрэн гутлын мөр байна лээ.Шөнө болсон хойно манайд хэн ирдэг юм бол Уянга ихэд уурлангуй: Халтар ах л шөнө хашаанд юм хайгаад ч байх шиг бас хүнтэй яриад ч байх шиг холхиол байсан шдээ.Та
ороочээ гадаа даарахгүй байна уу? гэсэн таг дуугүй тамхи татаад суучихсан хажууд нь нэг хүн байх шиг байхаар нь би айгаад гэртээ орчихсон . Үржээ маш гайхан : – Юу гэнэ.Хүн байсаан хар шөнө хэн байдаг юм бэ? надад хэлэхгүй яасан юм. – Та сэрүүн л байх шиг байсан шдээ. Нүд чинь нээлттэй юм бодоод байгаа ч юм шиг юм чагнаад байгаа ч юм шиг ээж,ээж гэж дуудсан дугарахгүй байхаар чинь удахгүй босоод очих нь гэж бодоод хэвтсэн тэгээд л унтаад өгсөн.Хажуу айлын Ламбаа ахынд далуучид хааяа цуглардаг болохоор яг Балдан юм байх гэж бодоод очоочгүй би Үржээд маш сонин санагдан : би унтчихсан өглөө л сэрсэн хүн дээ гэрлээ унтраагаад
унтсан шүү дээ. – Та юу ярина вэ ээж минь намайг хэвтсэн чинь гэрлээ унтраачихсан шүү дээ.Халтар ах хэзээ орж ирсэнг би мэдээгүй. Болор ярианд оролцон : шөнө дунд Халтар ах нэг хүнтэй орж ирсэншдээ.Би гэрэл асаах гэснээ жаахан айгаад тэгээд тэр авчирсан архиа уугаад байсан. Үржээ ихэд уурлангуй: Юу хүнтэй орж ирсэн гэнэ.Одоо бүр элэг барих нь шив дээ.Ламбаагийнд орж хэлнэ.Энэнээс өөр хэн орж ирэх вэ? Халтар дээр шөнө болсон хойно манай хашаанд ирэх хүн огт байхгүй ээж нь хажуу тийшээ нэг орчихоод ирье. Ямааны мах халуун дээр нь гэж үг бий.Үржээ гадуур хувцасаа өмсөөд гэрээс гарав. Уянга ч хориглосонгүй.Болор хичээлээ бичин сууснаа. – Эгчээ та тэхдээ дахиж
гараагүй юм уу? би таныг орж ирээд хэвтсэнийг мэдсэнл дээ.Хаалга онгойгоод дахиад хүн гарахаар нь ээж,та хоёрын нэг нь байна гэж бодсон – Үгүй ээ би тэгээд л унтаад өгсөншдээ. Юу гэж гарах вэ дээ.Балдан орж ирж согтуу хүн далимдуулж тал засаж архи уугаа байлгүй дээ. – Эгчээ тэхдээ тэр хүн эмэгтэй байх шиг санагдсан – Юу эмэгтэй гэнэ ээ. Өө алдаг юм байна. Намайг сэрээчихгүй яасан юм.Ямар муухай амьтан бэ? эхнэртэй байж өөр хүнтэй гадаа болзоод бүр гэрт…. Болор яриаг нь таслан : Эгчээлдээ та гайхахгүй байна уу? – Шөнө болсон хойно.Эмэгтэй хүн ахтай уулзах гэж ирээд л тэгээд л
эгчийнд нь дагаж орж ирчихээд үүдэнд нь суугаад байх сонин бишүү? – Үүдэнд суух гэнэ ээ.Санаа нь зовоод л тэгсэн юм байлгүй даараад дулаацсанч юм билүү? – Та бодоод үз л дээ тэр хүн өөрөө уухгүй суугаад л байсан. Халтар ах өөртэйгөө ч яриад байгаа юм шиг амандаа Хандмаа шулам чамайг ална даа гээд л үглээд байсан. – Согтохоороо л тэгдэгшдээ эрүүлдээ эгчээ гээд л манж зантайшдээ цаадах чинь чи намайг сэрээчихгүй Халтар ах гэнэт надруу харж байснаа чи унтаач гэхээр нь хөнжилөө нөмрөөд дахиж нээгээгүй тэгээд л унтчихсан байна. Уянга дахиж энэ талаар ярихаас татгалзан хичээлээ хийн нээрээч сонин юм даа.Согтуу хүнтэй уулзах гээд л шөнө хэн ирхэв дээ. Эмэгтэй биш эрэгтэй л хүн байсан байх Болор буруу харсанаас
зайлахгүй гэж бодон суув. Үржээ Ламбаагийнд орход эхнэр нь гэх хижээл насны хүүхэн хоёр хүүхэдтэйгээ ороо засаж бололтой байж байлаа. Үржээ тэднийхээр барагтай ордоггүй.Намараар нэг зодоон болоход ганц эмэгтэй хүн хүнд алуулчихвий гэж айсандаа орж ирж байсан билээ. Тэр цагаас гэрийн эзэгтэй Үржээд их сайн хандах бөгөөд нэр усаа ч мэдэлцээгүй яваа хоёр билээ. Учир нь Ламбаа ихэд хүүхэмсэг эр бөгөөд энэ авчирсан хүн нь түүний удаах эхнэр нь юмсанж. Бүсгүй цай аягалж өгөн Үржээг дээш суулган – Сайн байна уу? ерөөсөө үзэгдэж харагддаггүй хүн гэнэт ороод ирэхээр чинь гайхлаа шүү.Үйл уран биздээ. – Өө уран дээлээ оёодл байна хө.Харин

юм асуух гээд ороод ирлээ.Ламбаа байгаа болов уу? – Байхгүй тоглож л яваа биз. Гурав хоног ирсэнгүй шүү? – Өө тийм үү? өчигдөр танайд хүн амьтан ирээгүй биз. – Үгүй ээ Ламбаа байхгүй үед манайд хэн ирж даалуу өрөх вэ дээ. юу болоов хө. – Аан зүгээрээ хө Үржээ ямар ч байсан Ламбаагийнд хүн ирээгүй болохыг ойлгож аван гэртээ харив. Үргэлжлэл бий