Нүүр Өгүүллэг “ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “2-р хэсэг”

“ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
404

Үржээ уламжлал ёсоор гарын хоолоо хийн энэ удаа торт авч чадаагүйч наплеон гэх ууттай гурвалжин тортыг эвлүүлэн бөөрөнхийлөөд хэрэндээ жижигхэн ширээ засав. Даанч тэдний тог

тасарсан нь тогний мөнгөө өгөөгүйд байлаа.Өвлийн нар эртээ буучихдаг учир гэгээ тасрах үед хоёр охин нь ирэв. Яагаад оройтсон бэ гэхээр шинэ жилийн концертонд бэлдэж байгаа юмсанж.Уянга төгсөх

анги учир бүх л зүйлд оролцоно.Харин Болор дуулдаг,бүжиглэдэг өөрөө ч урлагийн хүн болох мөрөөдөлтэй охин билээ. Үржээ лааны гэрэлд жижигхэн ширээ зассан байхыг хараад Болор ихэд баярлан

ээжийгээ тэврэн баярласанаа илэрхийлнэ. Үржээ духан дээр нь үнсээд: – Миний охин одоо жаахан хүүхэд биш боллоо шүү дээ.Энэ жил ээж нь тортыг нь авч чадсангүй.Дараа жил үүнээс гоё ширээ засах болно.

Ядаж тогийг маань тасалчихаж маргааш Халтар / дүү нь / ах чинь ирэх сурагтай тог залгаад өгөх байлгүй гэж бодож сууна. – Зүгээрээ ээжээ ёстой их баярлалаа.охин нь хайртай шүү. Зөндөө их баярлалаа.

Та минь энэ хорвоогийн хамгийн мундаг ээж шүү дээ. Гуравуул ширээнд дөхөн суугаад ээжийнхээ хийсэн жигнэсэн гурилтай шөлийг амтархан идэж суутал хашааны хойд хаалга хавьцаа Болороо , Уянга аа гэх нь сонсогдов. Болор хэсэг сонсож байгаад ээжрүүгээ харан : – Яанаа ээж манай ангийн Ээгий, Бадамаа хоёр байх шиг байна.Би уул нь гэртээ уриагүй юмсан. – Үржээ инээмсэглэн: найзууд чинь гадаа даарчихлаа.Оруулаад ирээ хоол зөндөө байгаа хүрнэ.Манайхаар дандаал орж гардаг хүүхдүүд ээжээсээ юунд асууна. Болор гадаа гаран хойд хаалгаа онгойлгоход Ээгий,Бадамаа гэх ангийн хоёр охин

Томоотой цуг зогсож байв. Томоо инээмсэглэн томоо торт гартаа барьчихсан. – Жаахан оройтчихлоо дэлгүүр хаачихаж Бадамын эмээгийн дэлгүүрийг онгойлгох гээд удчихлаа. Эхлээгүй байгаа биз дээ. – Болор гайхсан царай гарган: юу эхлээгүй биз гэж вэ? Томоо ах аа. – Чиний төрсөн өдөр болж байгаа биз дээ. – Аан за орцгоо би бүр гайхлаашдээ. Та нарыг хараад баярлаад бүр мартчихаж. Тэд гэрт орцгооход Уянга гурван лаа асаасан байв гэр арай л гэрэлтэй болоод ирэх нь тэр Томоо тортоо ширээн дээр тавин Бадамаа ундаа гаргаж ирэн цуг тавин төрсөн өдрийн үйл ажиллагаа үндсэндээ эхлэв. Хоол

идэж дуусаад Болорт тус , тусын бэлгийг гардуулаад хөгжилтэй тоглоом тоголцгооно. Үржээ авдараа уудлан баадантай дээл гаргаж ирж задлаад Болорт барин – Миний охин урлагийн хүн болох гэж байгаа хүн дээлгүй бол яахан болох билээ. Шинэ жилийн концертонд чинь зориулж хийсэн юм. Болор дээлийг аван тэр дариу өмсөж үзэн яг л дуртай өнгөөр нь сэтгэлээ шингээн шагласанд нь өөрийн эрхгүй нулимсаа унаган ээжийгээ тэврэхэд тэнд байсан охидын нүдэнд нулимс бөнжигнөж байлаа. Үржээ ихэд баярлан : Миний охинд таалагдаж байгаа нь яамай даа. Хоёр охиндоо хавараас нэг , нэг үстэй дээл урлачихвал болоод явчихна даа. Ийн суух зуур баян Баяраагийн

тодотголтой Балдан гэгч эр орж ирэв. Уянгаас дариу 5 ах тэрээр том залуу харагдана.Жаахан бүлэмцүү харагдах ч мэдэгдэхгүйг хичээн зогсоно. Үржээ монгол ёсоор – Сайн байна уу? Балдан дээшээ суу хар шөнөөр ямар хэргээр явж байх юм. Яасан сүрхий хаалга онгойлгож орж ирэх юм. – Уучлаарай эгч минь дүү нь харин танай хажуу айлд ганц , хоёр даалуу өрж сууж байгаад танайхаас хүн шаагилдах чимээ гарахаар нь л ороод ирлээ. – Чи чинь уучихсан яваа хүн юмаа даа.Хүүхдүүд л хоорондоо тоглож байна. Хэрэг болгож орж ирэх чинь харин эгчид нь таалагдахгүй байна шүү. Үржээ цай аягалан өгхөд Балдан амсах төдий ширээн дээр тавиад – Та хэд минь хар цайтай

байгаагаа хэлэхгүй дээ. Маргаашнаас би хэдэн гүзээтэй сүү дөхүүлэмз гэснээ Томоо руу харан Банзар,Долгор /Томоогийн эмээ , өвөө/ хоёр хөгшиний гозгор ач гүлдийчихээд энд юу хийж явдаг билээ. Өвөө, Эмээ нь сайн уу? хө. – Томоо: Миний юу хийж явах танд хамааралгүй болов уу? Эмээ ,Өвөө сайн байгаа. – Хотын шар банди хөдөөний хөрсөнд гүн шургаад ч дэмий дээ дүү хүү дараа нэг таарах байлгүй дээ. за сайхан баярлаарай.Миний дүү дуртай юм аа авч идээрэй гээд Болорт хандаж хэлээд 10000 – тын хоёр дэвсгэрт ширээн дээр нь алгадчихаад гараад явав. Тухайн үеийн 20000 төгрөг аргагүй их мөнгө билээ. Болор ихэд уурласан бололтой. Мөнгийг аван ардаас нь гаран

Балданг урд хаалгаар гарахаас урьтаж очоод – Энэ мөнгөө ав манай эгч чамтай лав суухгүй.Би ч тэр ээж ч тэр чамтай хэзээ ч суулгахгүй. Дахиж манайд зөвшөөрөлгүй халдвал цагдаад хэлнэ шүү мөнгийг шидчихээд буцхад. – Балдан:Эмэгтэй хүн цагаан зээр нутаггүй гэдэг юм ахын дүү давахгүй гэсэн даваагаар гурав давдаг юм даа.Би Хандмаа эгчтэй ярьчихсан байгаа хавар гэхэд эгч чинь өөрөө миний өвөрт шогшоод ороод ирнэ ойлгов уу? Балдан бүлэмцүү байсаныг хэлэх үү? чангаар хэлсэн энэ үгсийг гэрт байсан бүгд сонссон билээ. Уянга ,Болортой зөрөн гархад Томооч ардаас нь гарав. Уянга хураалттай модон дээр суухад Томоо хажууд нь суув. Уянгын нүднээс нулимс гарах гэж дүлээд байгааг Томоо мэдэж байгаа учир – Чи надад итгэдэг

үү? би чамайгаа аваад хот явна.Чи манайд надтай хамт байна. Аав , ээж ч чамайг мэдэж байгаа. Эмээ,Өвөө хоёр аль хэдийн бид хоёрын тухай хэлчихсэн. – Томоо минь би чамд муу зүйл болоосой гэж хүсэхгүй байна. Хэсэгтээ хоёулаа уулзаад дэмий байхаа.Балдан бүдүүлэг хүн цагдаа нартай анд найзын холбоотой тэд нар нь ч тоохгүй.Чимээгүй байж байгаад л эндээс явцгаая. – Би тэрнээс айхгүй байна. Намайг арайч чадахгүй.манай авга ах аймгийн хошууч хүн гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Мэддэггүй байсан бол аль хэзээний миний толгойнд яргай ташуурын амт буучихсан байх байсан байлгүй. Хурдан л хавар болоосой. Ийн гэнэн цагаан үерхэл хайр сэтгэл болон салж хагацхааргүй болсонг илтгэн цасан ширхэгний хөнгөхөн бүжээнд анхны үнсэлтийн амтыг хураалгаастай

хажууд сарны гэрэлд хоёул амталсан билээ. Энэ өдрөөс хойш хоёр хоногийн дараа Үржээгийн дүү Халтар ихэд халамцуу орж ирэв. Үд өнгөрч байсан учир тоггүйг мэдэн дор нь мөнгийг төлж гэрэл залгуулж өгөөд Үржээгийн хоолыг амтархан идээд өвөрөөсөө нэг шил архи гарган аяганд дүүргэн хийгээд дунд болтол уугаад учиргүй хоолой зангируулан – Эгч минь дүү нь гурван сайхан шараа Сандагт алдчихлаа.Хандмаа муу шуламын хийсэн хоронд уначихлаа. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж муу шуламыг ална аа. – Үржээ цочин : чи юу яриад байна.төрсөн эгчийгээ тэгж хэлж болдог юм уу? хүүхдүүдийн хажууд ийм юм ярьж болдоггүй юм. – Хмм үхсэний чинь төрсөн эгч өнчин ишиг шиг хаягдмал байхад нь ижий , аав хоёр минь өсгөсөн

гэдэг биз дээ. аав ,ээж хоёрын минь толгойг залгичихаад одоо миний толгойг залгих гэж сэтгэж суугаа биз. Ер нь л эднийхтэй даалуу тавьж ууж идсэнээр би уруудчихлаа. Хар хэлтэй гэдэг надад хараал хийж суудаг биз. – Ээ бурхан минь төрсөн эгчээ ингэж бодож явдаг хүн байдаг юм уу? Халтар минь эгч чинь гомдоно шүү. – Намар Уянгынхаа сургалтын төлбөрт зарцуулна гэж ярьж байсан гурван шарыг минь туугаад явчихдаг хүнийг эгч гэх үү? тэглээч гараа исгээд цусаа харуулсанч өнгө нь өөр байх байлгүй.Хар шуламын цус хар л байх байлгүй.Баяраа баяны Балдан хүүд Уянгыг богтлоно гэж ярьж яваа хүн таны эгч мөн үү? та ер нь манай хаяанд очоод буучих энд юугаа хийхэв.Нэг элэг бөөрний эгч дүү хоёр хоосон хонохгүй амьдраад л

явчихна. – Сургуулийн өсвөр насны хоёр охинтой хүн чинь одоогоор эндээ л байя даа. Харин эгчийн тухай чамайг эрүүл болохоор ярилцая миний дүү наад муухай юм аа битгий уу? ах чинь чамд их захьдаг байж билээ. Залуу хүн архи,тоглоомноос холхон яв гэж.. – Миний муу сайхан ах минь энэ муу шуламын хараалнаас болж өнгөрсөн шүү. Би хаа ч хэлнэ. Тухайн үед юу боллоо эгчээ та мэднэ шдээ. – За за орой үдэш ирчихээд яагаад маяглаад байгаа юм унт одоо. Өглөө ярилцая. Халтар ганцаараа хэсэг амандаа бувтнаж байгаад Үржээгээс эмээн унтаад өгөв. Үнэн хэрэгтээ Үржээгийн аав, ээж гэртэйгээ шатаж өөд болсонч тэгэс гээд ямар шалтгаантай нь учир битүүлэг өнгөрсөн юм. Ажил явдалын дараа Үржээд ноогдох эд хөрөнгөнд Хандмаа оролцсонч Үржээ нэг их тоогоогүй билээ. Үржээгийн нөхөр Цогт амьд

сэрүүн байсан учир Хандмаагийн шуналт занг тэсэлгүй зун амарч ирэх болгондоо хэрүүл үүсгэдэг байсан билээ. Нэг их том хэрүүлээс төд удалгүй Цогт машинтай аваарт орон эндчихсэн билээ. Үржээд хэлээгүй аав,ээжийнх нь нууцыг зөвхөн Халтар мэдэх ч согтхоороо хааяа Үржээд цухуйлгах аяддаг ч эрүүл болохоороо юу ч санадаггүй нь сонирхол татна. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *