Нүүр Өгүүллэг “ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “1-р хэсэг”

“ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
464

Өвлийн цасан ширхэглэн бударч орчлон дэлхий өнгөө сольж буй намар оройн цаг билээ.Жижигхэн сумын төвийн нэгэн сургуулийн их завсарлагааны хонхны дуунаар хүүхдүүд гадаа гарч шуугилдан

цасаар тоголцгооно. Энэ жил төгсөх ангийн гурван найз охин болох Урнаа,Солонго,Уянга гурав сургуулийн гадаах модон жорлон руу хурдан хурдан алхана. Хоёр хүн орох багтаамжтай жижигхэн

жорлонд ихэнхдээ оочирлон хүлээн орох нь жирийн л нэг өдрийн үзэгдэл билээ. Энэ өдөр харин гурван найзаас өөр хүн тийш зүглэсэнгүй. Урнаа,Солонго хоёр модон жорлонд орход Уянга ихэд

инээмсэглэн жижигхэн хуйлаатай цаас гарган урчихвий хэмээн хичээн задлана.Урнаа чангаар: – Уянга аа хурдан унш л даа. Ангийнхан ирчихнэ шдээ эсвэл бид хоёр уншчихаад өгье л дөө. – Үгүй

ээ. Би гялс уншаад өгье. Одоохон за сонсоорой. Сайн байна уу? Хайрт бишээ ангийн охин Уянга чамдаа энэ өдрийн мэндийг хүргэе.Өнөөдөр 21:00 цагт хашааны чинь урд би зогсож байх болно. Гарч иртэл чинь

хүлээх болно. Баяртай Солонго,Урнаа хоёр гарч ирсэн ээ учиргүй инээмсэглэн хөхөрч : Юу вэ? Ингээл болоо юу? Томоо ч мөн дөө. Чи тэгээд уулзах юм уу? – Мэдэхгүй байна.Ээж гаргахгүй байхаа даа. Ийн охидын нууцхан яриа өрнөөд хичээлдээ орцгоов.Урнаа,Солонго хоёр Томоо руу ихэд намжиртай харан инээд алдана.Томоо бол шилжиж ирсэн даруухан хичээлдээ маш онц сурдаг хөвгүүн билээ. Түүний өвөө, эмээ нь сумын төвд эмнэлэгтэй ойртон өвөлжхөөр хөдөөнөөс орж ирсэн учир хань татан том охиныхоо хүү болох Томоог дэргэдээ авчирсан нь энэ юм. Зуны амралтаараа байнга ирдэг байсан учир ангийн хөвгүүдтэй бас ч үгүй дотно юмсанж. Уянга бол ээжтэйгээ мөн 7 – р ангийн эмэгтэй дүү Болортой хамт гуравуул амьдардаг билээ.Аав

нь олон жилийн өмнө өөд болсоноор ээж нь ах,дүү хамаатнаа бараадан их хотоос нааш хөдөө ирсэн нь хэдэн жилийн өмнө юм. Уянга 10 – р ангид орох жилээ улам л үзэсгэлэнтэй сайхан охин болсон нь нутгийн залуучууд болоод өөр сумын залуусынч харцыг булаадаг байлаа. Солонго , Урнаа хоёр түүнийг ирсэн цагаас нөхөрлөн ёстой л зүү орох зайгүй найзууд юмсанж. Уянгад их захидал ирдэг ч Томоо гэх цайлган нүдтэй өндөр хөвгүүн бусдаас өөр мэт ялгарч харагддаг нь түүнд хачин санагдах боловч бага багаар татагдаад байгаагаа мэдэрэх нь сайхан санагдана. Ингээд хичээл тарж Уянга гэртээ ирнэ. Ээж Үржээ нь уйлсан бололтой нүд нь нойтон харагдана. Уянга ээжийнхээ сэтгэлийг зовоохгүйг ихэд хичээн онц сурдаг ч амьдралын хувьд ядуу

эгнээнд албан ёсоор ороогүй ч үнэндээ хоногийн хоолоо аргалах төдий байдаг байлаа. Үржээгийн хамаатан садан гайгүй сайн явдагч түүнд туслаад дэмжээд байдаг нь маш ховорхон харин ганц юм хэлдэг нь хоёр охиноо малтайхан шиг айлын бэр болгоод өгчих нь насны чинь хоол гэж мэд гэж хээв нэг хэлдэг юмсанж. Үржээ үүнийг эрс зөвшөөрдөггүй ч Уянга хааяахан дүүдээ хичээлээ сайн хий эгч нь болохгүй бол намайг гуйгаад байдаг баян Баяраагийн Балдантай суучих нь гэж тоглоомоор хэлдэг ч түүнд тийм сонин бодол аргагүй төрдөг байсанд оршино. Уянга ээжийнхээ нүдрүү харан инээмсэглэн : – Та минь яагаа вэ? Бас юу болов. Хандмаа эгч ирээ юу? Хандмааг ирэхээр л та ийм уйтгартай болчихдог өнөөдөр бас өрөө нэхээ юу? Ингэхэд манай хамаатанууд мөн үү? биш үү? – Тиймээ? Хандмаа эгч нь ирсэн хөөрхий минь харинч тус болж байгаа хүн шүү. Энэ хашаанд буулгасан хүн шүү дээ. Чи юунд тэгж хөмхийгөө зуудаг юм. – Та

тэднийд хэдий болтол зарагдах вэ? Намайг төгсөхөөр эндээс нүүе.Энд хоргодох юм юу ч байхгүй шүү дээ. Амьд хүн аргатай гэдэг учир нь олдож л таараа. – Мэдэхгүй юм даа.Ээж нь ямарч байсан чамайгаа сургуульд явуулах болно заавал Уянга дотороо энэ нэг их боломжтой биш гэдгийг мэдэж байгаач ээжийнхээ хажууд хэзээч гуниглаж уйлдаггүй билээ. Ингээд орой болж болзооны цаг ойртоно. Үржээ охидоо орой үдэш гаргадаггүй нь ч учиртай. Согтуу харчуул урдуур хойгуур нь шүгэлдэж айлгаж ичээх нь элбэг байдаг учир охиддоо санаа нь ихэд зовдог гэхэд хилсдэхгүй. Ойрноос шинэ цагдаа ирсээр арай багасан чих амар байгаа нь сашаалалтай. 21:00 цаг өнгөрч 22: 00 цаг дөхжээ. Үржээ зүүрмэглэн унтсаныг хараад Уянга урд хүн байгаа эсэхийг шалгахаар гарав.Энэ нь түүнийг гарч иртэл хүлээнэ гэсэнд байлаа.Тэр гаран урд хаалган дээрээ очин чимээрхэн Томоо гэхэд – Уянга уу? чи ямар удав аа. – Чи яваагүй юм уу? Уянга хаалгаа онгойлгон гарвал сартай шөнө цантсан малгайтай Томоо

чичирчихсэн зогсож байлаа. Уянга инээмсэглэн: – Чи явахгүй яасан юм ямар тэнэг юм бэ? хөлдлөөшдээ.Би гарч ирэхгүй бол чи зогсоод л байх уу? – Чамайг заавал гарч ирнэ гэж итгэж байсан юм. Би зогсоод л байх байсан байх. Уянгад ,Томоогийн хүүхэд мэт харц ихэд таалагдана.Энэ өдрөөс хойш тэд амьхандаа л болздог болжээ. Улмаар ээж нь ч мэддэг болж, дүү Болор ч мөн мэддэг болж Томоо тэднийхээр хааяа орж ирэн хичээлээ цуг давтчихаад явдаг байлаа. 12 сар гарч ихэд хүйтрэх төлөвтөй өвөл хаяанд иржээ. Үржээ өөрөө их уран дээл хийдэг бүсгүй байсан учир хямдаар өдөр шөнөгүй цагаан сарын дээл оёсоор ашгүй нэг түлэх түлээтэй болоод авав. Идэш ууш Хандмаа авчирч өгсөнч хариуд нь баян Баяраагийн хүүтэй Уянгыг суулгахыг бараг шаардана. Хандмаа өөрөө өмч хөрөнгөтэй ч голдуу баячуудтай сүжирдэг дорд ядмаг хүмүүсийг нүдэндээ багтаадаггүй тийм нэгэн

авгай юмсанж. Өөрөө 2 охинтой нэг нь оюутан нөгөө нь 7 – р анги билээ. Нөхөр Сандаг нь ихэд далуунд дуртай бас шаггүй хүүхэмсэг нөхөр билээ. Үржээг ирсэн цагаас хэд хэд оролдох гэж үзсэн бөгөөд хамаатан садан улс нүдний булай гэж бодоод цагдаад хэлээгүй юмсанж. Уул шугамандаа Хандмаа түүний төрсөн ганц эгч нь харин Үржээгийн ганц эрэгтэй дүү нь хөдөө мал дээрээ гарахдаа сүрхий өмч хөрөнгөтэй гарсанч Сандагтай даалуу эргүүлээд түүнд их алдсан билээ. Үнэндээ эдийн шунал Хандмаагийн нүдийг бүрэн сохолсон гэхэд болно. Аргагүй эрхэнд Үржээ идэш авсанч ямарч байсан эргүүлж төлнө гэж сэтгэсэн нь маш буруу алхам болсон билээ. Хандмаад маш ихэд гомдох хэдий ч хөдөөний л амьдрал би хаашаа явах билээ гэж

бодно.Яалт ч үгүй төрсөн эгч , дүү хоёр минь гэж бодон сэтгэлээ аргадана. Уянга , Томоо хоёрын үерхэл үргэлжилсээр Уянга хааяа Томоогийн эмээд угааж арчих юманд нь туслан ихэд баяр жаргалтай байдаг байлаа. Ийн 12 сарын 15 – ны өдөртэй золгов. Энэ өдөр бол Болорын төрсөн өдөр билээ.. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *