Home Лайфстайл Залуухан доктор, дуучин Ч.Цэлмүүнийн сүүлийн үеийн зураг /Фото агшин/

Залуухан доктор, дуучин Ч.Цэлмүүнийн сүүлийн үеийн зураг /Фото агшин/

10 second read
0
0
224

“Universe Best Songs” тэмцээний анхны ялагч Ч.Цэлмүүн урлагийнхан дундаа боловсрол өндөртэй нэгэн. Тэрээр дуулхаас гадна “Зүрхэнд гэрэлтэх од”, “Ээжийн дайсан” киноны гол дүрд тоглож чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулсан юм.

Тэрээр Япон улсад олон жил суралцсан ба магистр, докторын зэргээ хамгаалсан юм. Одоо тэрбээр Япон улсад ажилттай ажиллаж, амьдарч байна. Амжилттай яваагын нэгэн илрэл нь тэрбээр өөрийн цахим хуудаснаа Токиогийн Их Сургууль дээр зохион байгуулсан конгресс амжилттай болж, сүүлчийн өдөр нь ядарч арай хийн үлдсэн сүүлийн ганц ажил болох олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгийн Япон пропессорын хамт удирдаж дуусаад шууд л ширээд дээр дуг хийж гарав.

Нэг мэдсэн зохион байгуулалтын баг товчхон хуралдах болсон байна. Гэнэт л хамгийн сайн ажилласан хүнийг шагнах талаар ярилцаж нэр дуудах шиг болоод “нааш ир шатан дээр гараад ир” гэнэ дарга. Гараад зогстол зүүлт бэлэглэж байна. Хамт ажилдаг бусад докторууд болон пропессорууд өндөр соёлтойг нь ч мэддэг ч “Би эрэгтэй учраас өөр эмэгтэй гишүүн байвал энгэрт нь зүүлгээдэх” гэхэд ямар гоё мэдрэмж байваа. Эмэгтэй хүнд хамаагүй хүрдэггүй ийм л соёлтой. Үүнээс гадна залуу доктор гэлгүй үнэлдэгт нь гүн талархаж байлаа хэмээжээ.

Дуучин Цэлмүүн нь 1991 оны 11 сарын 23-нд төрсөн. Түүнийг анх UBS телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs” нэвтрүүлгийн анхны ялагч гэдгээр хүмүүс сайн мэдэх болсон билээ. Тэрбээр “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, АШУҮИС-ийг Нийгмийн эрvvл мэнд чиглэлээр магистраа хамгаалж байжээ. Харин саяхан Японы Тохоку их сургуулийг докторын зэргээр тус тус хамгаалж 29 насандаа Докторын зэрэг хамгаалсан хамгийн залуу доктор хэмээн нэрлэх болсон байна.

Дуучин Ч.Цэлмүүн 2008 оны “Монголын Оюутны Мисс”-ээр шалгарч байсан ба тухайн тэ мцээн нь оролцогчдийн гадаад төрхөөс илүүтэй доторх баялгийг гаргаж ирсэн тэ мцээн байсан төдийгүй хэмээн дурддаг ба өөрийн гар зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан авъяаслаг нэгэн гэнэ. 2012 оны 4-р сард өөрийн бие даасан “Exodus” хэмээх цомгийг гаргажээ.

Түүний бие даасан анхны цомогт нь 15 дуу орсон байдаг ба дуунуудын дийлэнх нь түүний аав н.Чинзориг болон Оки нар зохиожээ.Тэрбээр 2012 онд Н.Алтанхайрхан гэх залуутай хуримаа хийж хөөрхөн хүүтэй болсон ч тэдний хамтын ам ьдрал удаан үргэлжлээгүй.

Дуучин бүсгүй маань сүүлд С.Ангараг хэмээх залуутай гэрлэж байгаагаа цахим хаягаараа албан ёсоор зарласан. Удаан хугацаанд найз нөхдийн холбоотой байсан тэд одоо Япон улсад ажиллаж, а м ьдарч байна.

Дуучин Ч.Цэлмүүн “Tselmuun Chinzorig” YouTube сувгаараа влог хөтөлдөг байна. Тэрээр влогоороо дамжуулан өөрийн ам ьдралын хэв маяг, залуучуудад хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг түлхүү оруулдаг юм.

Түүний бяцхан хүү.

Ингээд уншигчид та бүхэндээ сүүлийн үеийн зургийг хүргэе.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…