
…Санж өөрийн багш Нараа өмгөөлөгчид хандсанаар Тамирт дахин нэг өмгөөлөгч нэмэгдэв. Нараа өмгөөлөгч Дарамыг бодвол буурь суурьтай юмыг маш нарийнаар харж тайлбарлаж, Тамирт оногдуулсан
шүүхийн шийдвэр, хавтаст хэрэг зэрэгт маш бодитоор дүн шинжилгээ хийж долоо хоногт нэг удаа заавал Тамиртай уулзахаар ирнэ. Хавтаст хэрэгт тусгагдсан гэрч хохирогчдын мэдүүлэг, Тамирын өөрийн
мэдүүлэг, мөрдөн байцаагч, прокурорын дүгнэлт зэргийг маш хянамгай бичиж тэмдэглэж авч асууж лавлах зүйл гарвал шууд л Тамиртай уулзахаар урьдчилан хорих төвийг зүглэж байлаа. Жинхэнэ
өмгөөлөгч хүний хийж буй ажиллагаа, хүнтэй харьцах харьцаа, үйлчлүүлэгчийнхээ эрх зөрчигдсөн бол тухай бүрт нь шаардлага тавьж ажиллах зэргийг Тамир Нараа өмгөөлөгчөөс л бүрэн дүүрэн
мэдэрч өмгөөлөгч хүн гэдэг имй л байдаг юм байна гэдэг ойлголтыг авч байлаа. Удвал ажилдаа ахиц дэвшил гаргаж байвч авсан цалин нь байрны түрээс, цахилгаан, дулаан, хоол унд, унааны мөнгө зэрэгт

зарцуулагдаад дуусдаг байв. Дүү нараа сургуульд нь сургаж гэдэс цатгалан, мөр бүтэн явуулахын төлөө чадлаараа хичээнэ. Хажуугаар нь хорих ангид байгаа ээждээ эргэлт зөөж нэг хүнд ахадсан амьдралыг нуруун дээрээ үүрч явлаа. Санж түүнд туслахыг хүсэвч байнга хүнээс тусламж аваад байх хүсэлгүй тул хааяахан дүү нарт нь хэрэгтэй зүйлсийг авчрах эсвэл оройн хоол хамт идэх нэрээр багахан хүнс авчрах зэргээр хязгаарлагдаж байв. Шүүх хурлаас хойш Туяа огт ирэхгүй байснаа нэг орой тэднийд хоёр хүнтэй ирж бөөн хэрүүл үүсгэв. Оройхон ажлаа тарсан Удвал цалин нь буусан тул журмын дагуу авсан хэдэн төгрөгөө төсөвлөөд нэмэгдэл цалин овоо хэдэн төгрөг авсандаа урамшин хоёр дүүдээ жаахан амттан авчихаад гэртээ ирвэл гэрийнх нь хаалга онгорхой байлаа. – Өө энэ хоёр хаалгаа
түгжихгүй. Элдэв хүмүүс орж айлгаж ичээвэл яана гэж бодсоор гэртээ ортол цаад өрөөнд хэн нэгний хашгичих бага дүүгийнх нь уйлах сонстоход нуруугаар нь хүйт даах шиг болж яаран өрөөндөө орвол Туяа хоёр танихгүй хүний хамт гэрт нь ороод ирчихсэн буйдан дээр хөлөө ачин сууж өнөөх хоёр хүн нь шавхайтай гутлаараа шалны хивсэн дээгүүр нь туучин гэр орныг нь сүйдэлж хамаг юмыг нь ундуй сундуй хаялан, Туяа хоёр хүүхдийг их л бахдалтайгаар загнан хашгичиж айлгаж уйлуулж байхыг хараад Удвалын уур нь дүрсхийн шууд Санжийн утсанд залгаж – Санжаа хурдлаарай. Цагдаа дуудаад хамт хшрээд ир гэж хэлж амживуу үгүй юу Удвалын хэн нэгэнтэй утсаар ярихыг харсан Туяа босч урд нь ирээд утсыг нь шүүрэн авч
шидээд ташаа тулан ханхалзаж – Луйварчин ээжтэйгээ адилхан санаа нь явчихсан өлөгчин. Яасан утсаар яриад хэн нэгнийг дуудчихвал намайг айна гэж бодоо юу. Чам шиг жингэрээс айж суудаг хүүхэн би биш. Муу заяагүй гуйлгачид. Чи ч удахгүй ээжийнхээ араас шоронгийн хадаас болж чиний хоёр дүү чинь гудамжинд гарна ойлговуу. Шүүхийн шийдвэр яаж гарсныг мэднэ биз дээ. миний мөнгийг та нарыг төл гэж гарсан юм ш дээ. Удам дамжсан гуйлгачид болохоор энэ гэрээс чинь авах ч юм алга. Би мөнгөө авмаар байна. Туяатай тэрсэлдсэн хүн яадгийг хараарай чи гэж орилоход ихээхэн зэвүү нь хүрсэн Удвал – Тэгээд тэр шүүх цагдаагаа дууд л даа. Айлд ирж хамаг юмыг нь эвдэж сүйтгэж мөнгөө авдаг гэж тэр шүүхийнхэн чинь
хэлээ юу. Чаддаг юм бол явуул л даа намайг тэр шорондоо. Нэгийг нь гүтгэж чадсан ч нөгөөг нь бол чадахгүй шүү чи. – Хө ерөө. Гүтгэсэн гэнэ шүү хүний мөнгө авч хамт гудралцсан чинь үнэн биз дээ аль тэр мөнгө төлөөдөхөө гичий минь гэсээр охиныг үсдэн дарахад хоёр дүү нь уйлалдан Туяагийн гартай зууралдаж хуйх нь таталдан ихэд өвдсөн ч Удвал ганц үг ганхийлгүй хөмхий зуун Туяатай ноцолдоно. Туяа охины нүүр өөд хэд хэд дэлсээд авсанд охины хамраас цус садран урсаж шалаар дусална. Туяаг дагаж ирсэн хоёрын нэг нь өвөг ааваас нь удамшиж ирсэн бурханыг авч өвөртлөөд Удвал Туяа хоёрыг салгахаар дундуур нь орж ноцолдоход нөгөөх нь хүч нэмэгдүүлэн Туяагийн нөгөө талаас салгахаар зүтгэнэ. Тэгэх тусам Туяа улам
гааран охины үснээс зулгаасан гараа улам лавшруулан атгаж орилж хашгична. Бяцхан Баяр Туяагийн хөлнөөс уйлан зууралдаж байснаа бүдүүн гуянаас нь хазаж орхиход орь дуу тавьсан Туяа хүүг тийрэн тээр хол шидэж орхив. Шилэн ширээний тавцан хагарч хөл нүцгэн ноцолдож байсан Учралын хөл зүсэгдэн ангархайнаас нь маш их цус гарч шалаар нэг улаан нялга харагдана. Тэднийг ийнхүү бөөн орилоон хашгичаан болон ноцолдож байтал гаднаас хоёр цагдаа дагуулсан Санж амьсгаадсаар орж ирээд тээр цаана тэрий хадан унасан Баяр руу гүйн очиж цагдаа нар хүчирхийлэгч этгээдийг салган түргэн дуудаж байлаа. Түргэний эмч ирж Удвал, Учрал, Баяр нарт үзлэг хийгээд шүүх эмнэлэгт очиж гэмтлийн зэрэг тогтоолгохыг хэлээд хүүхдүүдэд анхан шатны тусламж үзүүлж Учралыг аван гэмтлийн эмнэлэг явав. Охины
хөл маш гүн зүсэгдэж арваад оёдол тавиулав. Нараа өмгөөлөгч дуудагдан ирж гэрийн эвдэрч хэмхэрсэн зүйлс, шалаар нэлийсэн цус гээд тэнд болсон бүх зүйлийн зургийг авч баримтжуулан шүүх эмнэлэгийн дүгнэлт зэргийг бүгдийг нь хувилан авч Туяа нарт айлын амгалан тайван байдал алдагдуулсан, хүний биед санаатайгаар халдаж гэмтээсэн, насанд хүрээгүй хүүхдүүдэд хүчирхийлэл үйлдэж биед нь хүнд хүндэвтэр гэмтэл учруулсан, тэднийг биеэ хамгаалах чадваргүй байдалд оруулж бүлэглэн дээрэмдсэн зэрэг гомдол гаргажээ. Туяад цохиулж зодуулсан Удвалын нүүр нүд хөхөрч хавдан үс нь энд тэндээ халзарч, Учрал хөлийнхөө хуруу, улаар маш гүн зүсэгдэж, Баярын толгой хагарсан байлаа. Хохирогчид удаа дараа гомдол гаргасан ч Туяаг суллаж, хамт байсан хоёр хүнийг хорьж, Тамирын
гэрээс авсан бурхныг нотлох баримт болгон хурааж авсан байв. Мөрдөн байцаагчийн зүгээс тус хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт оруулсан ч өмгөөлөгч Нараа маш шургуу хөөцөлдсөний эцэст Туяад хавтаст хэрэг нээн хэрэгт татжээ. Тамирын хэрэг дээр няхуур нямбай ажилласны хүчинд маш олон нотлох баримт цуглуулж чадсан өмгөөлөгч Нараа ахисан шатны шүүх хурал дээр нотлох баримтуудыг дэлгэн тавьснаар хэрэг дахин мөрдөн байцаалтанд шилжиж гурван сар хорин гурав дахь хоног дээрээ Тамир дахин батлан даалтанд гарав. Өмгөөлөгч болон Тамирын хүсэлтээр мөрдөн байцаагч, прокурор нарыг солих хүсэлт тавьсныг шүүх зөвшөөрч дахин шинэ мөрдөн байцаагч томилогдож азтай гэх юмуу тохиолдлоор Санж хяналтын прокуророор томилогдон Тамирт холбогдох хэрэг анхан шатнаасаа дахиад л шалгагдаж эхлэв. Хэдийгээр хайртай бүсгүйнх нь ээж, магадгүй ирээдүйд хадам ээж нь болох хүн ч гэлээ Санж хууль
дүрмийн дагуу хэрэгт маш няхуур хяналт тавьж байлаа. Бүлэг танхай, бүлэг дээрмийн хэргээр хавтаст хэрэг үүсгэгдэн шалгагдаж эхэлсэн Туяа хэдэн сарын өмнөөс танилцан уулзаж учирсаар нууц амрагууд бололцсон Дарамаас өөр итгэж болох хүн олдохгүй санагдах тул Дарамыг өмгөөлөгчөөр авав. Дарам ч сайн өмгөөлөгч гэдгээ харуулан Туяаг байцаалтанд дуудагдах бүрт хамт очиж хэргийг хаалгах талаар чаддаг бүхнээ л хийж байлаа. тэдний харьцаа даамжирч Туяагийнхаас салахаа больсон Дарамыг залуухан эхнэр нь хардаж мөрдөн мөшгисөөр Туяа хэмээх мөнгө хүүлэгч баян хүүхэнтэй холбоотойг нь мэдсэнээр эргүүлээд тэднийг хамт байх үеийнх зураг бичлэг зэргийг хийж Дарамын утаснаас хоорондоо харьцсан мессеж зэргийг хуулан тэдний эсрэг баримт болгоод эргээд тэднийг
дарамтлан олон нийтэд дэлгэнэ өмгөөлөгчийн холбоонд мэдэгдэнэ ажилгүй болгоно телевиз радиогоор цацна хэмээн дарамталж эхлэв. Туяа нарт холбогдох хэрэг шийдэгдэхгүй сунжрах хооронд Тамирын шүүх хурал болж Тамирыг залилан мэхлэх, мөнгө угаах гэмт хэргээр эрүү үүсгэх үндэслэлгүй гэсэн тогтоол гарч бусдыг гэмт хэрэгт гүтгэн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, бусдыг дарамтлан хүн гүтгэх гэмт хэрэгт ашигласан, их хэмжээний мөнгө угааж иргэдэд асар их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэргээр иргэн Туяаг шалгах шүүхийн тогтоол гарав. Хуурамчаар мэдүүлэг өгсөн иргэдэд торгуулийн шийтгэл оногдуулснаар энэ хэрэг ийнхүү хаагдав. Бүтэн гурван жил дөрвөн сарын турш хуулийн байгууллагад шалгагдан, бараг хоёр жил харанхуй шоронд хоригдон, амьдрал, ажил сэтгэл санаагаараа сайн сайхан амьдрах итгэл үнэмшлээрээ тоглуулан
хайртай дотны хоёр ч хүнээ нарт ертөнцөөс одоход хажууд нь байж чадаагүй Тамир ийнхүү гэм буруугүй нь тогтоогдон цагаадав. Шүүхээс түүнд Туяад булаалгасан дэлгүүр, дэлгүүрт нь байсан барааг тухайн үеийн үнэлгээгээр үнэлүүлэн учирсан хохирлыг буцаан төлөх шийдвэр гаргажээ. Сайн өмгөөлөгч сайн хүний ачаар Тамир ийнхүү цагаадав. Гэсэн ч нэгэн иргэнээ хилсээр хэлмэгдүүлсэн хууль шүүхийнхэн хэн нь ч уучлал хүссэнгүй. Туяагийн хавтаст хэрэг зузаарсаар. Түүний үйлдсэн гэмт хэргийн зүйл анги нэмэгдсээр байлаа. Шүүх хурлаа болтол сайн ах, өмгөөлөгчийнхөө буянд эрх чөлөөтэй явсан Туяа шүүх бүрэлдэхүүний өмнө шалдаа бууж хийсэн хэргээ үнэн мөнөөр нь өчсөнөөр таван жил зургаан сарын хорих ял авав. Тамирын эдэлж өнгөрүүлсэн зовлон шанал, туулсан амьдралын
хажууд Туяад өгсөн энэ ял юу ч биш боловч ямартай ч үнэн илэрдэг хорвоо аж. Галтыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр тушаал буулгасан ч цагдаагийн газартаа ажилласаар буй. Дарам өмгөөлөгч залуу эхнэртээ хаягдаж хүүгээ бараадан гадагшаа гарчээ. Нэгэн цагт хаяад явсан эхнэр хүүхэд нь түүнийг уучилсан эсэхийг хэн ч үл мэднэ. Энэ хэрэг болоод өнгөрснөөс хойш арван жил өнгөрчээ. Амьдрал нь цэцэглэн хөгжиж үрс нь жаргалтай сайхан байвч хүний сэтгэлд үлдсэн гүн шарх яагаад ч аньж эдгэдэггүй нь гачлан. Удвал Санжтайгаа гэрлэж хоёр ч хүүхдийн ээж аав болцгоож өдгөө нэгэн жижигхэн оёдлын үйлдвэр ажиллуулж сэтгэл дүүрэн амьдардаг бөгөөд тэд Санжийн аав ээжийн хуучны хоёр өрөө байранд сэтгэл дүүрэн жаргалтай амьдардаг. Хууль хяналтын байгууллагын шударга
ажилтан Санж бяцхан оёдлын үйлдвэрийн эзэн Удвал нар мөнгөнөөс илүү үнэ цэнтэй амьдрал байдгийг бусдад харуулан жаргаж сууна. Учрал одоо Швейцарьт амьдарч хүмүүнлэгийн байгууллагад ажилладаг. Бяцхан Баяр том болж ээжийнхээ ганц туслагч болж эгчийнхээ хоёр хүүхдийг хичээлийнхээ хажуугаар зав гарган харна. Тэр Санж ах шигээ үнэнч шударга хуульч болох мөрөөдөлтэй Хууль зүйн их сургуулийн оюутан. Тамир дахиж дэлгүүр ажиллуулаагүй харин оройтсон ч гэсэн сэтгэл зүйчээр суралцаж төгсөөд зовлон тохиолдсон нэгэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч суудаг болжээ. Амьдралд хөнгөн хуумгай хандаж болохгүйг, яаж ч дутагдаж гачигдсан заавал
зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, банк болон банк бус санхүүгийн нэгдлүүдээс мөнгө зээлэхийг тэрээр хүмүүст байнга сануулдаг. Хэн нэгэн шуналтаны өгөөш битгий болоорой гэж хүмүүст захиж суудаг болсон гэнэ. Хэдийгээр Туяа зохих шийтгэлээ авсан ч суллагдах хоног нь болоогүй байхад суллагдан гарч гадуур эрх чөлөөтэй явааг харсан Тамирын сэтгэл одоо ч хир нь урагддаг. Хүний бүтэн амьдрал аз жаргалыг хугасласан хүн эрх чөлөөтэй сэлгүүцэж мөнгөгүй, татаад авах ах дүүсгүй ядарсан нэгэн хуулийн өмнө хүчгүйдэн шоронд ял

эдэлдэгийг тэрээр одоо ч үзэн яддаг. Хүчтэйд үйлчилдэггүй хууль хүчгүйн өмнө арслан барс болдогийн амьд жишээ бол Тамир. Эзэнгүй төрийн эмгэнэл гэлтэй хуулийн цоорхой одоо ч хир үйлчилсээр л… Төгсөв.