Нүүр Өгүүллэг “ГЭМГҮЙ ГЭМТНҮҮД” өгүүллэг “9-р хэсэг”

“ГЭМГҮЙ ГЭМТНҮҮД” өгүүллэг “9-р хэсэг”

0 секунд уншина
0
0
340

…Ээжийнхээ шүүх хурлаас сэтгэлдээ дүүрэн чулуу дүүжилсээр гарсан Удвал жаахан тайвшрах санаатай урд нь огт хэрэглэж үзээгүй ч татчихвал тайвширмаар санагдаад байсанд дэлгүүрээс нэг хайрцаг

тамхи аваад хэсэг алхан хүн багатай буйдхан цэцэрлэгт сааданд очиж суугаад өнөөх тамхинаасаа асаан сорж гашуун утаанд нь хахаж цацан нулимсаа гартал ханиаж суутал хэн нэгэн хажууд нь суугаад нэг их

гоё үнэртэй цав цагаан алчуур сунган – Татаж чадахгүй бол татах гэж хүчлээд яах вэ. наадах шиг чинь хор хүнд ер нь хэрэггүй л дээ хэмээн аядуу зөөлөн хоолойгоор хэлэхийг сонсоод гайхан харвал ээжийгээ

авахаар эмээтэйгээ явж байхад тусалж байсан өнөөх залуу байлаа. Удвал шүүх хурлын завсарлагаанаар энэ хүн рүү залгах уу болих уу гэж хэсэг эргэлзэн шүүх хурал дууссаны дараа бас л дугаар руу нь

залгаж сэтгэл доторхоо уудлан ярихыг хүссэн ч хүнд муугаа үзүүлэхгүй гэсэн бардам зандаа хөтлөгдөөд больсон билээ. Гэтэл цаанаасаа л Удвалыг энэ залуутай уулзаж сэтгэл доторхоо уудал гээд

байгаа аятай энэ буйдхан цэцэрлэгт сааданд таарсанд тэрээр гайхан балмагдаж орхив. Залуу хиргүй цагаахнаар инээвхийлэн – Өө таньдаг хүн байна шүү дээ. Сайн уу Удвал аа. Энд юу хийгээд л чадахгүй байж тамхи асааж суугаа юм бэ дээ гэхэд ичих шиг болсон Удвал – Сайн. Сайн уу. Та чинь Санж байх шив дээ. Зүгээрээ жаахан бодох зүйл гараад – Тиймүү. Яг зүгээр биш шиг л байна даа. Би ч бас бодох зүйл гарахаараа, бас хааяа гуниглахаараа, ажил төрөл бүтэлгүй үед гээд л дандаа ганцаараа баймаар санагдсан үед энэ сааданд ирдэг юм. Хүн цөөхөнтэй тэгээд тохилог чимээ аниргүй болохоор юм бодож суухад амар байдаг юм гэсэн Санж Удвалыг таг ширтэн сууснаа өөрөө ч мэдсэнгүй. “Үнэхээр хөөрхөн бас ухаалаг охин юмаа. Бас над шиг

гуниглахаараа энд ирж суудаг байхнээ.” Санж өөрийг нь таг ширтээд байхаар санаа нь зовж нүүр нь улайсан Удвал – Хүүеэ та чинь ямар аймаар ширтдэг юм бэ. Бүр иччихлээ гэсээр чин сэтгэлээсээ инээхэд охины инээхийг харж баярласан Санж даган инээвхийлэв. – Та өөрөө энд юу хийж яваа юм бэ? Над шиг бас гуниглаа юу. – Үгүй ээ зүгээр л бодох юм гараад яг хажуугийн чинь сандалд сууж байсан юм. Гэтэл гэнэт хүн хахаж цацаад унахаар нь туслах гээд иртэл чи байж байх юм охин түсхийтэл инээд алдаж – Та ч хүн бүхэнд тусалж ядаг хүн юмаа даа. Эсвэл эмэгтэй хүн харахаараа л тусалдаг юмуу гэж хэлснээ гэнэт би юу хэлчихвээ гэсэн шиг ичингүйрэн дуугүй болоход сандран толгойгоо маажсан Санж – Үгүй юу л даа хүнд туслах нь тийм муу зүйл

гэж үү – Үгүй л дээ. Зүгээр л гэсээр хоёр залуус хиргүй цагаахнаар инээлдэв. Санж Удвалаас ээжийг нь асуухыг хүсэвч харваас бардам ихэмсэг энэ охин тодорхой хариулт өгөхгүй нь олйгомжтой тул халгаад асууж чадсангүй. Охин харваас гунигтай байгааг ойлгосон Санж зүгээр л дэргэд нь жаахан ч гэсэн гунигаас нь нимгэлэхийг хичээж байлаа. Хүнд муугаа үзүүлэхгүй гэж найз нөхөд, ойр дотны хүмүүсээсээ өөрийн эрхгүй зай барьж ихэд ганцаардах болсон Удвалд Санжтай ийнхүү ярьж жаахан ч гэсэн гунигаа мартан инээж суух нь жаргалтай байлаа. залуус хичнээн удаан ярилцаж сууснаа ч анзаарсангүй. Нэг мэдэхнээ гадаа харанхуй болж хэн хэн нь даарч буйгаа мэдрэн босч алхацгаав. Ойр зуурын хөгжилтэй зүйлс ярилцан бага ч болтугай сэтгэл нь хөнгөрсөн Удвал Санжаар хүргүүлэн гэрийнхээ үүдэнд ирэхэд – Сайхан амраарай гэсээр Санж гар даллан

хоцров. Юунд ч юм бэ охины сэтгэл хөвсөлзөн зүрх нь түг түг хийн цохилно. Гэртээ орж өдөржин хүлээсэн дүү нартаа шүүх хуралд болсон явдлыг тайлбарлаад бага дүүгээ жаал эрхлүүлэн тоглоод сая амрахаар хэвтсэн Удвал ээжийгээ бодож шаналахын зэрэгцээ Санжийн тухай бас бодол хэлхэн хэвтсээр нам унтжээ. Ээжийг нь дахин хоригдсоныг мэдээгүй эмээ нь Тамирын талаар асуухад – Ээж зүгээрээ. эмээ та санаа зоволтгүй. Хэрэг нь шийдэгдээд ээжийг гэм буруугүй гэсэн. Тэгээд ээж буцаад наймаагаа хийж эхэлсэн. Сая Орос явчихсан. Тэнд хэдэн сар наймаа хийгээд ирэх юм гэсээн хэмээн сүүлийн үес бие нь өвдөн үе үе айлгах болсон эмээдээ худлаа хэлж байхдаа Удвалын дотор бачууран дотроо уйлж суув. Хөөрхий эмээ нь жигтэйхэн баярлаж – Ишш миний муу охин. Хэрэг нь шийдэгдсэн бо яамай даа. Ишш эгэлгүй яах вэ? Төрийн сүлд минь өршөөж үнэн

мөнийг олдог л юм байна. Миний ммуу охин сайн л явж байвал болоо доо гэсээр төрийн сүлдэндээ залбиран наманчлахад эмээгийнхээ баярлаж байгааг харж өрөвдсөн Удвал – Харин тиймээ эмээ. Ээж ирэхдээ танд гоё Орос эмээгийн платье, то эрээн алчуур авчрах байх даа гэхэд – Тэгэлгүй яах вэ? Миний бор охин чинь ажил нь бүтэмжтэй байвал аваад л ирнэ гэж үнэнээсээ итгэн баярлах аж. эмээтэйгээ хэддэн үг солььж хэсэг саатсан Удвал ээжийнхээ дүүг ирэхээс өмнө явахаар яаран гарч оджээ. Ерөөс тэрээр ээжийнхээ дүү нартай алинтай нь ч таарах дургүй. Таараад ч яах юм билээ. Нэг их цэвэр ариун улс ээжийг нь муулдаг тул охинд огт таалагддаггүй байв. Уулзах зав огт гарахгүй тул хааяа нэг Санжтай утсаар ярина. Ээжид нь эргэлт оруулахыг зөвшөөрсөн тул Удвал ээжтэйгээ уулзахаар ойр зуурын юмсыг нь бэлдсээр явах гэж байтал Санж залгахад авбал урьдчилан хорих төв явах гэж байна гэсэн тул Удвал ч хамт явахаар болж Санж түүнийг гэрээс нь иррж авав. Хэзээд төлөв төвшин ноён

нуруутай эл залуу Удвалд таалагдаж эхлээд байлаа. Замдаа ээжийнхээ хэргийн талаар ярьж Монголын өнөөгийн хуульчдын тухай бодож санаж яваагаа ний нуугүй уудлан ярьсан Удвал сэтгэл нь нэг л сайхан хөнгөрөөд явахыг мэдрэн уужим амьсгал авч явав. Ээжтэйгээ уулзаж дуусаад гарч ирэхэд Санж ч зорьж ирсэн хүнтэйгээ уулзаж дууссан бололтой гарч ирэн таарч тэд их хотын зүг буцав. Буцаж явахдаа мөн л Тамирт холбогдох хэргийн талаар ярилцан ямартай ч мөрдөн байцаалтанд буцсан болохоор ямар нэгэн байдлаар үнэн мөн нь олдох боловуу гэж ярилцсаар Санж өөрийн таньдаг сайн өмгөөлөгч эмэгтэйг санал болгож явтал Удвалын утас тачигнан дуугарч эмээг нь гэнэт бие нь муудан эмнэлэгт хэвтсэн талаар дуулгахад Санж Удвалтай хамт эмээгийн хэвтсэн эмнэлэг зүглэн давхив. Эмээ нь ямарч ухаангүй байсаар эмнэлэгт гурав хоноод насан эцэслэхэд Удвал тэр гурван хоногт гэртээ харилгүй эмээгээ сахисаар тэнгэрийн оронд нь үджээ. Санж Удвалын хажууд байж түүнд өмөг түшиг болж байлаа. Эмээгийнхээ сүүлийн үес хүүхдүүддээ хэлж ярьж байсан үгсийг

сонсоод Удвал уйлахгүй байж чадсангүй. – Миний охин Орос явсан гэнэ. Удахгүй ажилаа бүтээгээд ирэхдээ надад гоё платье, Орос эмэгтэйчүүдийн том алчуур авчирч өгнө гэнээ гэж ярьж суусныг нь сонсохоор л өөрийн эрхгүй самсаа нь шархиран хоолой өөд нь нэгэн гашуун огшино. Хөөрхий эмээгийнхээ сэтгэлийг зовоохгүй гэхдээ худал хэлж байснаа бодохоос гол харлавч эцсийн мөчид хөөрхий охиноо шоронд бус өөр газарт байгаа гэж бодсоор сэтгэл амар насан эцэслэснийг нь бодохоор бас өөрийгөө зөвтгөмөөр. Санж хөөцөлдөж явсаар ээжийг нь хөдөөлүүлэхээс өмнө Тамирыг батлан даалтанд гаргаж авав. Ээжийгээ даалтанд авахаар Санжтай хамт явсан Удвал эмээгээ өнгөрсөн талаар ээждээ дуулгана гэхээс яс хавталзана. Хоног хугацаа ч бас хурдан явжээ. Ээж нь дахин хоригдсоноос хойш бүтэн хоёр сарын хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч одсоныг Удвал бодож явав. Уй гашуу, гуниг хагацлын мэдээг ээждээ дуулгаж чадалгүй

түгдрэх Удвал ээжийнхээ цааан сор суун бууралтсан үс, олон сар хоригдож цонхийсон цагаан царай, амьдралд нухлагдан сүүмийсэн хонин бор нүдийг хараад ханхийтэл сүүрс алдан бодолд автаж явав. Хэдий үхэл хагацал тохиолдсон ч бусдын нүдэнд ээжийгээ муухай харагдуулахыг хүсээгүй охин гоо сайхны дэлгүүрээс нүүрний будаг, үсний будаг ойр зуурын хэрэглээний жаахан зүйлс аваад хувцсыг нь солихоор гэртээ аваачхад ээжийгээ жигтэйхэн санасан Учрал, Баяр нар дуу алдан орилцгоосоор ээжийнхээ энгэрт наалдав. Хүүхдүүдээ тэврэн санасан сэтгэлээ задгайлан хэсэг уйлалдсан ээж дүү нараа цаанаа л нэг халширсан нүдээр харж суусан Удвал – За миний ээж одоо нэг сайхан халуун усанд орчих. Тэгээд үсээ надаар будуулаад нүүрээ янзалчих. Охин нь ээждээ хэд хэдэн аятайхан хувцас оёсон тэднээс гайгүйхэн харагдахыг нь өмсчих хэдүүлээ эмээгийнд очъё доо гэхэд саяхан л ээжийгээ хараад бөөн баяр хөөрт автаж байсан хоёр

хүүхэд нь урвайн цааш орохыг харсан Тамир – Ээж нь усанд орох нь ч орноо. Өнөөдөртөө сайхан амраад маргааш л эмээгийнд чинь очъё доо. Ээж нь дөнгөж гэртээ ирж байхад заавал өнөөдөр айлд аваачих гээд байх юм – Үгүй ээ ээжээ өнөөдөр л очихгүй бол болохгүй. Эмээ… эмээ… гээд хэсэг ээрснээ эмээгийн бие тааруу байгаа гэхэд ямар нэгэн муу овинд эзлэгдэх шиг болсон Тамир охиныхоо үгэнд орон хувцсаа сольж нүүрээ будаад ээждээ очихоор яаран гарав. Санж хэмээх тусч сайхан сэтгэлт залуу тэднийд чөлөөтэй орж гаран охинд нь болон өөрт нь тусалж буйд Тамир ихэд баярлан хэлэх үгээ олж ядна. – Эмээ өнгөрчихсөн гэж ээждээ хэлж зүрхлээгүй Удвал ээжийгээ шууд дагуулан гэрт нь очсон нь зөв. Тэнд очоод бүхнийг ойлгох биз гэж бодсоор ийнхүү яаравчлуулан гарсан нь тэр байлаа. энэ өдөр бол гурван сарын зургааны өдөр. Хоёрхон хоноод эмэгтэйчүүдийн баяр, эмэгтэйчүүдийн эрх чөлөөний өдөр болох гэж байгаа ч тэр өдөр хөөрхий эмгэнийг эцсийн замд нь үдэх гунигт өдөр болно. Ээжийнхээ гэрт ирээд бүхнийг ойлгосон Тамир уйлах гээд чадсангүй. Сэтгэлд нь

бөөн хар бүлх тээглэн дуугарах гээд дуу нь ч гарсангүй. Сайхан буурал ээжийнхээ зурагны өмнө бадраасан том мөнгөн цөгцөт зулыг харж багтарч суусаар нэгэн оройг өнгөрөөв. Дүүгийнх нь хийгээд өгсөн аягатай цай, хоол аль хэдийнээ хөрсөн ч түүнд идэх уух ямарч хүсэл байсангүй. Хэн нэгэнтэй дуугарах тэнхэл байсангүй. Гагцхүү ээжийнхээ зурагны өмнө өвдөглөн суусаар байлаа. оройжин сөхөрч суусан ээжийгээ арайхийн аргадан босгосон Удвал бас л юу дуугарсангүй. Тэд хоорондоо огт дуугаралгүйгээр хэн хэнийхээ сэтгэлийн зовлонг хуваалцаж звхөн дотроо уйлан дотроо шаналж байлаа. сайхан буурал ээжийнхээ үнэр нэвт шингэсэн хөнжлийг нөмрөн ээжийнхээ дэрийг дэрлээд ээжийнхээ орон дээр хэвтсэн Тамир шөнөжин ганцаараа уйлсаар хонов. Хэн нэгэнд нулимсаа үзүүлэхгүй, муугаа харуулахгүй гэдэг охины зан Тамираас өвлөгдсөн бардам зан болохыг тэгэхэд л хэн хэн нь ухаарчээ. Хөгшнийг эцсийн замд нь үдэх оршуулгын цуваа хотоос гарч явна. Санжийн машинд Удвалын хамт суусан Тамир тувтан уйлж явав. Ээжийгээ амьд сэрүүн ахуйд уулзаж

ганц удаа үнсүүлж чадаагүйдээ сэтгэл сэмрэн гашуудна. – Миний охин чинь ухаантай. Хэзээ ч хүнд муу зүйл хийхгүй. Ээж нь охиндоо итгэж байнаа. Миний үрийг мянган хүн муулсан ч бүгд охины минь эсрэг боссон ч ээж нь хэзээд охиндоо итгэсээр байх болно гэсэн ээжийнх нь үгс бодогдон нулимс хацар даган бороошино. Хүмүүсийн дэргэд ихэд сэтгэлээ чангалан дотроо мэгшиж зогссон Тамир хөөрхий ээжтэйгээ салах ёс гүйцэтгээд хайрцагны таг хаагдах мөчид тэсвэр алдан уйлсаар сөхрөн унаж – Ээж минь. Ижий минь амьд сэрүүнд тань хамт байж сүүлийн үгийг тань сонсож чадаагүй охиноо өршөө. Таныхаа сүүлийн үгсийг сонсож бүлээн уруулаар тань ганц удаа ч болов үнсүүлж чадсангүй. Халуун дулаан гараас тань атгаж захиас

сургаалийг тань сонсож чадсангүй хэмээн үглэн үглэн уйлахад Удвал ээжийгээ хичнээн тайвшруулах гэж оролдовч чадсангүй. Ерөөс ээжийнх нь үхэлд хууль буруутай мэт, хууль хүчнийхэн хөөрхий буурал ээжийг нь мөнх тэнгэрийн орноо шууд биш ч шууд бусаар илгээчихсэн мэт бүх зүйл түүнд утгагүй худал хуурмаг санагдан Тамир уйлж багтарсаар ухаан балартан унав…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *