
Шүрэн бугуйвч киноны Намуунаагийн дүрээр анх кино сонирхогчдын танил болсон жүжигчин бол Золзаяа.

Aвааль нөхрөөсөө с.алж охиноо өөр дээрээ авч үлдсэн Золоогийн талаар янз бүрийн л мэдээлэл гардаг.

Б.Тамираас с.алснаас хойш хэд хэдэн залуутай нэр холбогдож явсан ч, яг үерхэж д.относсон нь тоотой гэдгийг өөрөө хэлдэг.

Сүүлийн хэдэн жил нам гүм амьдрах болсон тэрээр дуучин Roockie -тэй хамт авхуулсан зургаа сошиалд нийтэлсэн нь олон хүний анхаарлыг татаад байсан юм. Сошиал хэрэглэгчдийн зүгээс тэд үнэхээр зүгээр найзууд гэж үү? гэсэн асуултыг өөр хоорондоо тавьж байсан нь саяхан

Үүнийг батлаж залуу хосууд д.отно байгаа зургаа сторидоо хийсэнээр тэд хосууд болсоноо зарласан.

Түүнчлэн реппер Roockie өөрийн цахим хуудаснаа Сонголт хийхэд тусаллаа, баярлалаа хэмээн сүйн бөгжний зургаа ч постолж байсан.

Тун удахгүй хуримаа хийх үү гэсэн явган яриа сошиалаар тараад байна. Түүнчлэн энэ мэтээр тэд хос пүүз өмсөх гэх мэтээр зургаа цахим орчиндоо оруулан бусдад өөрсдийн харилцаагаа бага багаар ил болгон баараг л дасгаж байна уу даа гэмээр байсан.

Тэгвэл тэдний харилцаа олонд нэгэнт ил болсноор хамтдаа зар сурталчилгаанд орох болжээ. Үүний батлан хамтдаа авахуулсан рекламны зургаа өөрсдийн цахим хуудастаа оруулсан нь олон хүний анхаарлыг татав.

Roockie буюу Мөнхбаганы хувьд Монголын хип-хоп урлагийн шинэ залуу үеийн төлөөлөл болж өөрийн бүтээлүүдээрээ залууст хэдийн танигдсан нэгэн билээ.
