Нүүр Өгүүллэг “ГЭМГҮЙ ГЭМТНҮҮД” өгүүллэг “4-р хэсэг”

“ГЭМГҮЙ ГЭМТНҮҮД” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
178

… Тамирын хэрэг шийдэгдэлгүй бүтэн нэг жил тойроод байв. Нэг үеэ бодвол амьдрах аргаа олсон гурван хүүхэд ямартай ч хэн нэгнээс гуйхгүй болоод л байлаа. Хичээлийн шинэ жил эхлэх болж бяцхан

Баяр нэг дүгээр ангид орох болсон тул өдөржин хоёр дүүгийнхээ хичээлийн хэрэглэл, өмсөх хувцсыг бэлдэн худалдааны төвөөр эргэлдсэн Удвал оройхон гэртээ ирэхэд дүү Учрал нь оёдлын

үйлдвэрээс цэвэрлэгээний баахан өмд авчирчихсан утсыг нь цэвэрлэж толгой өөд татах завгүй сууж Баяр тэрүүхэндээ эгчдээ туслан цэвэрлэсэн өмднүүдийг тоолоод нямбайлан давхарлаж суув. Өглөө

хичээлийн шинэ жилийн нээлт болох учир Удвал ус халаагаад дүүгээ усанд оруулж Учрал цэвэрлээд бараг дуусч байгаа хэдэн боодол өмдний өмдийг дуусгахаар ажилдаа улайрна. Баяр бүр жаахан

байхын л толгойгоо угаалгах ихэд дургүй хүүхэд тул Удвал дүүгээ дээш нь харуулж орон дээр хэвтүүлээд доор нь сандал дээр түмпэн тавин толгойг нь угааж байтал бяцхан Баярын нүднээс нулимс гаран хоёр

шанааг нь даган бөмбөрөхөд Удвал дүүгээ жигтэйхэн өрөвдөж уйлахаа шахав. Ээж нь байхдаа Баярыг яг ингэж толойг нь угаагаад усанд оруулдаг байсныг бяцхан хүү санагалзжээ. Сэтгэл нь дэнслэн ихэд хямарсан Удвал дүүгийнхээ духан дээр зөөлөн үнстэл хүү бүр эхэр татан уйлж эхлэв. – Миний хөөрхөнөө яасан бэ? яагаад уйлсын юм. Аниа нь толгойг нь гоё угаагаад өгье. Миний дүү битгий уйл за. – Аниа би уйлаагүй ээ. Нүдэнд саван ороод байна гэсэн хирнээ Баяр бүр эхэр татан уйлна. – Өө миний дүү чинь нүдэнд саван орлоо гээд уйлаад байгаа юм уу. Ийм том сургуульд орох гэж байгаа хүн чинь иймхэн юмнаас болоод уйлаад байгаа юм уу. Удвал дүүгээ ээжийгээ санаад

уйлж байгааг мэдсэн ч гаднаа огт өөр зүйл ярин дүүгээ аргадна. Сэтгэл дотор нь өмрөн зүрхнээс нэгэн хэсгийг тасар татаад авчих шиг нэг л хөндий хоосон оргиж элгэн тушаа нь жигтэйхэн хүнд зүйл зүүчихсэн мэт хүнд оргин давчдаж байв. Бяцхан Баяр ээжийгээ, хорвоог орхиод одсон аавыгаа хичнээн санавч ээжийн оронд ээж, аавын оронд аав болсон хоёр эгчийгээ зовоохгүй гэх хэрсүү ухаан хэдийнээ суужээ. Ээжийгээ санах тоолон шөнө орондоо сэмхэн уйлж өдөр хоёр эгчийгээ ажилтай үед байшингийн буланд суугаад ээж, аавтайгаа авахуулсан зургийг өдөржин ширтэж суудаг байв. Ээжийнх нь төрсөн дүү ирж гурван хүүхдэд агсам тавин ээжийг нь хулгайч луйварчингаар

дуудахад Удвал эгч нь – Миний ээж луйварчин бишээ. Худалч хулгайч ч биш. Миний ээж бол буруугүй буруутан. Чам шиг ийм харласан дотортой хогийн амьтад л ээжийг минь хорлочихсон болохоос миний ээж хэзээ ч буруу зүйл хийгээгүй хийх ч үгүй. Хүний төрсөн дүү ухаантай юм бол ард нь үлдсэн гурван хүүхдийг нь харж ханддаггүй юмаа гэхэд ядаж зовоохгүй байвал зүгээрсэн. Ээжийг минь ажил төрөлтэй, дэлгүүр хоршоотой байхад зангуу шиг ирж наалдчихаад өнгөтэй өөдтэйгөөс нь хамж шимээд явдаг байсан нь хэд билээ. Тэдний нэгэнд өөрөө ч бас багтах л байх шүү. Эгч минь яаж байна гэж ганц удаа асуугаагүй байж хулгайч луйварчингаар нь дуудаж суудаг өөрөө ямар арчаагүй амьтан бэ? Үнэн гэж байдаг бол миний ээж нэг л өдөр гараад ирнэ. Миний ээж үхчихээгүй амьд байгаа. Тэгээд ч үр

хүүхэд нь болсон бид өсөж өндийцгөөж байна. юмны учир олдож л таараа. Ээжийн минь төрсөн дүү ухаантай юм даа гээд энэ удаад цагдаа сэргийлэх бололгүй өнгөрье. Одоо манайхаас зайлж үз. Дахиж энүүгээр ирж иймэрхүү зан гаргавал чинь дор нь цагдаад бариад өгчихөнө шүү гэж хангинахад жигтэйхэн агсран согтуурхаад байсан дүү нь яагаад ч юм Удвалын үгэнд орон гуйвж дайлан гараад явчихсаныг бодон – Миний ээж удахгүй ирнэ. Манай Удвал аниа худлаа хэлэхгүй хэмээн бяцхан ухаандаа итгэн суудаг байв. гэвч өдөр хоногууд урссаар хайрт ээж нь ирэхгүй л байлаа. Удвал сургуульд байхын л ажилладаг байсан оёдлын үйлдвэртээ ажиллаж, түүний

ажилдаа няхуур нямбай занг үнэлэн үйлдвэрийн эзэн түүнийг оёдлын чанар шалгагч болгожээ. Учрал бэлэн болсон бүтээгдэхүүний эцсийн цэвэрлэгээг гэрээрээ хийж утас түүн мөн дүүгээ харна. Хэзээний оёх шидэх үйлэнд уран Удвал үйлдвэрээс гарсан томхон даавууны хаягдлуудыг цуглуулан хөөрхөн загвартай охидын хувцас урлан захын лангуунуудад хир таарсан үнээр зарж бас ч гэж хувьдаа бяцхан орлого олж түүгээрээ сардаа төлөх банкны эргэн төлөлтөө хийж, ээжийнхээ мөрдөн байцаагчийг царайчлан эргэлтийн бичиг олдвол ээжтэйгээ уулзан ойр зуурын хэрэгтэй зүйлсийг нь дөхүүлнэ. Нэг үеэ бодвол хоёр дүү нь ихэд хэрсүүжин биеэ даасан нь Удвалд ихээхэн нэмэр болж байв. Нэг хэсэг намжмал байдалтай байсан Туяа дахин

гэрээр нь эргэлдэж хүүхдүүдийг элдвээр хараан загнаж сүрдүүлэх болсон нь тэдэнд ихээхэн дарамт болох тул Удвал хуулийн зөвлөгөө авахаар нэгэн хууль зүйн фермд хандав. Ахимаг насны том биетэй тарган шар эрэгтэй охины яриаг онсож суухдаа байн байн гараа зангидан ширээгээ цохиж Монголд хуулийн цоорхой жигтэйхэн том болсныг гайхан сүрийг бадраана. – За тэгэхээр Удвалаа. Ээжийн чинь хувьд бол их эрсдэлтэй байдалд байгаа юм байна. Тэгэхээр чи ээждээ өмгөөлөгч авах хэрэгтэй. Миний хувьд бол цагдаагийн хурандаа цолтой. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Нэг ёсондоо бол иймэрхүү хэрэг дээр ажиллахад туршлагатай.

Тэгээд ч сургууль төгсөж диплом өвөртөлсөн хий хийрхэгчдээс хавьгүй туршлагатай гэсэн үг. Ах нь бол ээжийг чинь сарын дотор л батлан даалтанд гаргаж чадах юм байна. Иймэрхүү хуулийн цоорхой ашигласан танил талтай хэрэг хэцүү байдаг юм. Хир баргийн өмгөөлөгч дийлэхгүй л дээ. Гэвч миний хувьд бол өөр. Би чинь хуулийн сургуульд багшилж байсан хүний хувьд одоогийн мөрдөн байцаах тасгийн ихэнхи мөрдөгчид миний шавь нар байгаа. Дээрээс нь би өөрөө цагдаад насаараа ажилласан хүний хувьд хэн нь ямар санаа гаргаж байгааг сайн мэднэ. Нэг ёсондоо тэднээс дутаж биш өрсөж гишгэнээ гэсэн үг. Тэд нэгийг сэтгэхэд би хоёрыг сэтгэнэ шүү дээ

хэмээн чанга дуугаар итгэлтэй ярих мөнөөх эр охинд ихэд итгэл төрүүлсэнд охин тэр л хүнийг ээждээ өмгөөлөгчөөр авахаар зориг шулуудан гарав. Ээждээ өмгөөлөгч авах амархан ч өмгөөлөгчид төлөх мөнгөний асуудал маш хүнд байлаа. өмгөөлөгч ээжийг нь батлан даалтанд гаргахын тулд эхлээд гэрээ хийнэ. Гэрээ хийхэд эхний ээлжинд таван сая төгрөг төлөх шаардлагатай гэсэн нь охиныг бүрэн сэтгэлээр унагаж байлаа. түүнд тийм их мөнгө байхгүй шүү дээ. Хууль зүйн товчооноос зөвлөгөө аваад гарсан Удвал нэгэн шийдэлд хүрсэн нь Туяагийн шуналыг ихээр татаад байгаа хашаа байшингаа зарах явдал байв. банкны барьцаанд байгаа хашаа байшингаа зараад

банкны өрөө дарж үлдсэнээр нь ээждээ өмгөөлөгч авч өөрсдөө нийтийн байр ч юмуу түрээс хямдтай байранд жилийн түрээсийг нь төлөөд ороход хангалттай хүрэх мөнгө гарахаар байлаа. Энэ шийдвэртээ бат зогссон Удвал хашаа байшингаа зарахаар зар өгөөд банкны эдийн засагчтай уулзахаар алхав. Нэг хэсэг өлсгөлөн зарлаад бие нь дийлэхгүй зогсоосон Тамир хэрэг нь огт шийдэгдэхгүйгээр үл барам сүүлийн зургаан сар бүр мартагдсан хүн мэт хариуцсан байцаагч, прокурор нь ирэхгүй таг болсонд өөрийнх нь хэргийг ямар нэгэн байдлаар шийдэж өгөх хүсэлт дахин прокурорт илгээгээд хариу хүлээж байв. Охиных нь авсан өмгөөлөгч гэх хижээл насны эр ирж

уулзаад мөрдөн байцаалтыг сэргээн явуулахаар хүсэлт гаргахаа илэрхийлээд явсан тул өмгөөлөгчөө дахин ирж уулзахыг бас хүлээнэ. Ерөөс тэрээр ар гэртээ санаа зовохын зэрэгцээ хийгээгүй хэргийнх нь төлөө цагдан хорьсон этгээдүүдэд эсэргүүцэл илэрхийлэн дахиад өлсгөлөн зарлахад бэлэн байлаа. түрүүчийн удаа өлсгөлөн зарлахад тэрүүхэндээ дарагдаад бие мах бодийн хувьд хохироод өнгөрсөн бол энэ удаад ямарч байсан өмгөөлөгчтэй болсоноо давуу болгон харж байв. Мөнгө зээлсэн хоёр хүн хохирогчийн гомдол гаргаж өргөдөл өгсөн, дахиад огт таньж мэдэхгүй нилээд хүмүүс түүнд залилуулсан

гэх гомдол гаргасан нь бүгүйг ихээхэн бухимдуулж байсан ч нэг хэсэгтээ таг чиг болсон нь бас гайхашруулна. Хамгийн сүүлд зургаан сарын өмнө мөрдөн байцаагч нь ирж уулзахдаа түүнд залилан мэхлэх үйлдлийг амьдралын хэвшил болгосон, мөнгө угаасан гэмт хэрэгт татан цагдан хорьж байгаа тухайгаа уламжилсан нь бүсгүйн дургүйцлийг дээд цэгт нь хүргэж байв. Хөөрхий охин нь сардаа нэг юмуу хоёр удаа уулзалтаар ирж ойр зуурын хэрэглээний зүйлсийг нь дөхүүлэн дансанд нь хэдэн төгрөг хийх нь Тамирын сэтгэлийг улам бүр зовооно. Дөнгөж арван найман нас хүрч байгаа жаахан охиндоо ар гэрийн амьдралаа тэр чигт үүрүүлээд өөрөө энэд харанхуй нүхэнд хоригдож байгаа даа тарчлан эндээс мултарч гарах арга хайвч эс

олдоно. Ядаж л хүний эрхийн хороо ч юмуу, ядаж л хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдвэл нэг үнэний учир олдмоор санагдавч цоожтой өрөөний мухарт чанд хатуу харгалзаанд суугаа түүнд тийм боломж эс олдоно. Одоо түүнд нэг ирэхдээ ихэд сүрийг бадруулан том том дуугарагч өмгөөлөгчдөө найдахаас өөр арга олдохгүй л байв. Удвал хашаа байшингаа зарж банкны өрөө төлөөд, ээждээ өмгөөлөгч хөлслөн өөрсдөө хаашаа ч юм бэ нүүж одсон нь Туяагийн дургүйг ихэд хүргэж байлаа. Тамирыг баривчлуулснаас хойш түүнд зээлсэн мөнгөний хүү битгий хэл сохор зоос ч олж авч чадаагүй байтал дөнгөж насанд хүрч буй жаахан охинд ийнхүү чадуулсан нь түүний зэвүүг ихэд хүргэнэ. Хааяа гэрт нь очиж элдвээр загнан зандчихад

урдаас нь огт дальдралгүй харж байгаад хэн хүний хор буцлам хорон үгсийг бүр ямарч хариу барьж чадалгүй болтол нь түгдрэлгүй хэлчихээд толгой дээгүүр харан өөрийг нь түлхэж гаргаад хаалгаа түгжчихээд нуруу цэх алхлан гэртээ орчихдог тэр жаахан охины цаанаа л нэг бардам төрх, нямбай ажилсаг занг Туяа бүр яснаасаа үзэн ядна. Хэдийгээр Тамирт зээлүүлсэн мөнгөө хэд дахин нугалан авч, өөр өчнөөн хүмүүст зээл гарган баяжсан ямар ч мөнгөний гачигдалгүй амьдардаг ч гэлээ яагаад ч юм Тамирын тэр жаахан охинд чадагдчихсан юм шиг санагдаад нэг л сэтгэл нь тогтохгүй зовооно. Ядаж байхад тэр охины хэлсэн бүхэн яг үнэнийг онож зүрхийг нь цохих нь бүр ч зэвүү хүрэм. Юуны төлөө төрсөн ах нь цагдаагийн

газрын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга билээ одоо л Тамирыг ягт нь тултал зовоож тэр сэхүүн жаахан охиноос тултал нь хариугаа авмаар санагдах Туяа ахынхаа ажлыг чиглэн алхав. Тамирын гарын үсэгтэй зээлийн гэрээг нилээд хэдэн хувь хуурамчаар үйлдсэн тэрээр өөрөөс нь мөнгө зээлсэн хэд хэдэн хүнийг дарамтлан Тамирын эсрэг гомдол гаргуулж өргөдөл бичүүлээд ялан дийлсэн хүний шинжтэй ахынхаа ажлын өрөөнд бардамхан оров. Хэрэг хариуцсан мөрдөн байцаагчийг нь дээрээс нь дарамтлан хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр шалгах хүсэлт прокурорт гаргуулсан тэрээр ажлаа бүтээсэн хүний бардам алхаагаар алхлан гарч одлоо. Ээждээ эргэлтийн бичиг авахаар мөрдөн байцаагчтай нь уулзсан Удвал ээжид дахиад хэдэн хохирогч нэмэгдсэн. Шалгаж байгаа хэрэг нь хүндрүүлэх нөхцөлтэйгөөр дахин шалгагдаж дуусаад прокурорт

шилжсэнийг дуулаад дотор нь жигтэйхэн багтран уур нь хүрч байлаа. Хийгээгүй хэрэг, аваагүй мөнгөнийхөө төлөө шоронд өчнөөн хоригдсон ээжийнх нь хэрэг шийдэгдэх дээрээ тулжээ. Шийдэгдэх шийдэгдэхдээ бүр эсрэгээрээ хүндрүүлэх нөхцөлтэйгөөр бүр олон жилийн ял аваад шоронд хичнээн жил ч сууж магадгүй нөхцөл байдал үүсээд байгааг ойлгох ч дөнгөж амьдралын замд хөл тавьсан жаахан охин чухам хэрхэх яахаа үл мэдэн бүдчинэ. Ямартай ч өмгөөлөгчтэйгөө холбогдон нөхцөл байдлыг хэлэхэд өмгөөлөгч нь

шүүх хурал дээр бүгдийг нотлоод ээжийг нь гаргана хэмээн бат итгэлтэйгээр ярьсан тул багахан ч гэсэн уужирсан тэрээр юу ч болсон ээжтэйгээ уулзахаар шийдээд прокурорын газрыг чиглэн алхав. Өдөржин хүлээлгэсэн прокурор ажил тарах үед гарч ирсэнээ одоо боломжгүй өглөө эрт ирээд уулзалтын бичгээ аваарай гэсэнд Удвал буцаад л гэр рүүгээ алхав. Өглөө эртлэн боссон тэрээр ажлын газраасаа хоёр цагийн чөлөө аваад дахин прокурорын газарт очин жижүүрт нь бүртгүүлээд прокурорын дуудахыг хүлээсэн ч дуудалгүй байсаар

чөлөөний цаг нь ч дуусч бүр үдийн цайны цаг болж прокурорын газрынхан цайндаа гарахад сая л хариуцсан прокурорынхоо царайг харав. Гэвч одоо боломжгүй цайны цагийн дараа гэсэн хариуг сонсоод урамгүйхэн буцаж суулаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *