Нүүр Өгүүллэг “ГЭМГҮЙ ГЭМТНҮҮД” өгүүллэг “3-р хэсэг”

“ГЭМГҮЙ ГЭМТНҮҮД” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
275

… Ахаараа дамжуулан Тамирыг цагдан хориулж чадсан Туяа тэдний амьдарч байгаа хашаа байшинг авахаар хөөцөлдөж эхлэв. Тамирын нөхөр Ганбатыг түр саатуулах байранд байхад нь дуудуулж

ганцаарчлан уулзав. Хэд хоногийн өмнө гэрт нь ирээд хамаг юмыг нь буулган, эхнэрийг нь харааж загнаж, хүүхдүүдийг нь айлгаад явсан ганган дэгжин хүүхэн түр саатуулах байрны уулзалтын өрөөнд сууж

байгааг харсан Ганбат тэрүүхэндээ зөөлөн сүүрс алдаад элгээ даран тонгойсоор ихэд өвдөж буй бололтой нилээд амьсгаадсаар сандал дээр ирж суухад жигтэйхэн сайхан аашилсан Туяа – За сайн уу хө. Чамайг

бас энд аваад ирсэн сураг дуулаад би бүр зовоод хүрээд ирлээ. Яанаа энэ хууль шүүхийнхэн яаж ингэж өвчтэй хүнийг хүртэл авчраад хорьчихдог байнаа гэсээр их үг болон угтахад ихээхэн зэвүү нь хүрсэн

Ганбат – Энэ газар сайн гэх нь ч хаашаа юм. Миний төлөө таны санаа зовох ч бас юу юм. Тэгээд ч хууль шүүхийнхэний буруу гэж юу байхав, харин хуулийг завхруулдаг хэсэг бүлэг хүний хийж байгаа ажил биз.

Үнэн мөн нь тодорч учир нь олдох байлгүй гэж арайхийн зэвүүрхэн хэлээд ихэд хүчилснээс амьсгал нь дээрдэн царай нь хүрэнтэн чинэрч ирээд хэсэг нүдээ анин сандлын түшлэг налан суув. – Үгүй юу л даа хө Ганбатаа. Яаж ч бодсон чи энд удаан байж боломгүй юм шиг санагдаад байна. Дээрээс нь Тамир ч бас чамд, хүүхдүүддээ зовоод тэгээд ч эмэгтэй хүн энэ муухай газар хоригдоод ямар олиг байх вэ дээ тиймээ. Тэгэхээр нэг ийм санал байна л даа хө. Би зээлүүлсэн мөнгөнийхөө хүүнд одоо амьдарч байгаа хашаа байшинг чинь аваад Тамирыг суллуулах арга бодъё л доо. Яахав тэгээд дараа боломжтой болохоороо үндсэн мөнгөө өгч болно ш дээ. Би та нарыг боломжтой болтол мөнгө нэхэхгүй хашаа байшинг чинь зараад хүүгээ бодоод авчихъя. Та нарт ч ашигтай, надад хэрэгтэй тийм биз дээ найзаа

Туяагийн хэлсэн үг бүр уур унтууг нь өөрийн эрхгүй хүргэх ч Ганбат хар цагаан дуугарсангүй. “Муу зэвүүн хүүхэн. Чи л ёстой жинхэнэ луйварчин байна даа. Би чамд хашаа байшингаа өгөхгүй. Тэрийг чинь бид ариун цагаан хөдөлмөрөөрөө босгосон юм. Тэгээд ч үнэн гэж байдаг бол энэ бүхний учир олдох л болно. Угаасаа тэр байшинг чамд өгөх ч аргагүй. Тэр чинь банкны барьцаанд байдаг юм. Тэгэхээр чамд хавьтах ч үгүй” Ганбат ийнхүү хэлэхийг хүссэн ч дуу нь гарсангүй. Угаас түүнд дуугарах ч тэнхэл үгүй байв. Цаг тутам уудаг эм, цагийн тарианыхаа хүчээр л амьд мэнд байгаа түүнд энд хоригдсон хоёр хоногт ямарч эм тариа хийгээгүй тул бие нь ихэд дордон амьсгаатай төдий л амьтан болж хувирсан байлаа. Хамаг бие нь чичрэн дагжиж хар хөлс нь аяндаа л урсан үг хэлэх чадваргүй болж тааз эргэлдэн

арагш саван унахад харгалзагч цагдаа гүйн орж ирж Туяа бушуухан гарч одов. Ганбатын бие ихэд муу байгааг өөрийн нүдээр харсан ч түүнд өрөвдөх сэтгэл огтхон ч төрсөнгүй. Харин ч Ганбаттай тохиролцож чадаагүйдээ бухимдан ахынхаа ажлыг чиглэв. Тэр өдөр Ганбатын бие ихэд муудан цусаар бөөлжиж эхэлсэн тул урьдчилан хорих төвийн эмчийн магадлангаар зайлшгүй суллах шаардлагатай болж Галт хошууч оройн хорин цагт суллах тушаал гаргаад эмнэлэгт биш шууд гэрт нь хүргэж өгч ар гэрээс нь эрүүл саруул хүлээлгэж өгсөн гэсэн гарын үсэг заавал зуруулж авахыг үүрэгдээд явуулжээ. Төрсөн ганц дүүгээ хууль бус мөнгө зээлүүлж бусдаас их хэмжээний мөнгөний хүү авдагийг нь мэдсээр хирнээ хуулийн хүрээнд бус дүүгийнхээ талд ажиллаж байв. Туяагийн нэхэмжилснээр Ганбат, Тамир нарын эзэмшлийн хашаа байшинг дүүдээ авч өгөхөөр улайран зүтгэж байлаа. Нэг хэлтэс хариуцсан дарга хүний хувьд араас нь

хөөцөлдөөд явах хүнгүй хоёрхон хүнийг хорьж цагдах нь нэг их асуудал биш байв. Ганбатыг суллаж явуулсан тэрээр том охин Удвалаас нь хэд хэдэн удаа мэдүүлэг авахаар дуудсан боловч насанд хүрээгүй шалтгааны улмаас мөрдөн байцаах ажиллагаа нь хойшлогдсоор байсанд ихэд бухимдалтай байлаа. Өөрийг нь, бие муутай нөхрийг нь цагдан хорьсон ч Тамир хашаа байшингаа Туяагийн эзэмшилд өгөхийг зөвшөөрөхгүй байгаа тул том охин Удвалаар нь барьцаалж Тамираар гарын үсэг зуруулж авахыг чухалчилж байв. Тамир залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй байхад барьж хорьсон шалтгаанаар өлсгөлөн зарласан нь Галтын хувьд ихээхэн хүндрэл үүсгэж эхэлсэнд тэрээр дүү Туяагаа дуудаад өрөөндөө хүлээж суув. Өрөөний хаалга тогшин Туяа орж ирээд – Сайн уу ахаа.

Ажил нь ямаршуу байна даа. – Сайн. Сайн ч гэж дээ. Өнөөх Тамир бөөн асуудал үүсгээд ах нь чамайг дуудлаа л даа. Чамайг залилан мэхлээгүй. Хүүтэй мөнгө зээлсэн, мөнгөнийхөө хүүг хангалттай төлсөн иргэд хоорондын харилцан тохиролцсон асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэж, хорилоо гээд прокурорт гомдол гаргаад өлсгөлөн зарлаад сүйд болж байна. Нээрэн ч хоёр хүний хоорондын асуудал дээр хүнийг цагдан хорино гэдэг хуулийн хүрээнд байхгүй л дээ. Тэгээд ч одоо Тамирыг цагдан хориод бүтэн гурван сар боллоо сулладаг юм билүүдээ. – Ээ ахаа би тэгээд хохироод үлдэх гэж үү. Тамирыг хорьж байж л хашаа байшинг нь авна биз дээ. – Хашаа байшин хашаа байшин л гэх юм. Бүхэл бүтэн нэг айлын амьдрал орвонгоороо эргээд байгааг нөхөр минь чи ер нь мэдэж байна уу.

Тэгээд ч тэр хашаа байшин нь банкны нэр дээр байдаг юм байна лээ ш дээ. – Ахаа тэр хүмүүс чинь өөрсдөөсөө л болж байгаа биз дээ. би яаж ийгээд мөнгөө л олж авмаар байна. Миний бие их муу байна ш дээ ахаа. Би гадагшаа эмчилгээнд явмаар байна. Сэргэлэн эргээд ирсэн. Би гадагшаа явж үр хүүхэдтэй болох эмчилгээ хийлгэмээр байна. намайг хүүхэд төрүүлэхгүй болохоор Сэргэлэн дахиад л хаяад явчихана ш дээ. дүүгийнх нь нүдэнд нулимс мэлтэгнэн үнэн сэтгэлээсээ хэлэхэд Галт юу ч хэлж чадсангүй. Үнэндээ дүүгийнхээ амьдралд томоос том гай болсон гэж өөрийгөө буруутгаж явдаг тул ахынхаа эмзэг сэтгэлийг хөндөж чадсан Туяа яагаад ч юм Тамирт цаанаасаа л өширхөөд

байгаагаа өөрөө хүртэл гайхдаг ч ямартаа ч түүнийг энэ удаа суллуулахгүй гэдэгтээ улам итгэл төгс болж дотроо инээж байлаа. – За яахав би чамайг бодоод л ийм муухай зүйл хийж байна шүү. Тэр Тамирт өөр мөнгө төгрөг зээлүүлсэн хүн байна уу. Байвал тэр хүмүүсээр гомдол гаргуулах хэрэгтэй байна. Тэгж байж л эрүүгийн гэмт хэрэгт татахгүй бол залилан мэхлэх үндэслэлгүйгээр хүн цагдан хорьсон гээд ах нь ажилгүй болж, чи ч хүн гүтгэсэн хэргээр Тамирын оронд очих нь байна ш дээ. – За ойлголоо ахаа. Мөнгө зээлүүлсэн хоёр гурван хүн бий. Би тэд нараар гомдол гаргуулъя – Тэгж үз. Түргэлж үзээрэй дээ Туяа минь. Чамайг тэр хүмүүсээ дагуулаад иртэл чинь би прокурорыг аргалж байя – Ердөө амархан ахаа. Би үдээс хойш гэхэд л

тэр хүмүүсийг дагуулаад ирнэ гэсээр Туяа босоод хайвганан алхсаар гарч одов. Бүхэл бүтэн нэг айлын амьдралыг бусниулж, насанд хүрээгүй гурвын гурван хүүхдийн заяаг харлуулж хайрт аавынх нь амь насаар тоглон магадгүй дахиад эрдэнэ болсон ээжийнх нь амь насаар дэнчин тавьж байгаагаа ах дүү хоёр юман чинээнд бодсонгүй…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *