Нүүр Өгүүллэг “ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

“ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
423

Баяраа, Гэгээ хоёр тэр өдөр парк орж янз бүрийн тоглоом дээр тоглон инээж хөхөрч цагийг үнэхээр сайхан өнгөрөөж байлаа. Гэгээ үнэхээр жаргалтай байгаа нь нүднээс нь илт харагдана. Араас нь Цанлиг шил

даран дагаж нүд салгахгүй ажиглаж байгааг анзаарах ч сөхөө түүнд байсангүй. Харин Баяраа багын л ажигч гярхай хүүхэд байсан тул өөрсдийг нь нэгэн үл таних залуу хаа явсан газар дагаад ажиглаад

байгааг анзаарчээ. Гэхдээ эхэндээ нэг их тоосонгүй. Парк дотор нэг хүнтэйгээ дахин дахин таарахыг алийг тэр гэхэв дээ. Тэд дараа нь ресторанд ороод хоолоо хүлээнгээ хоорондоо ярилцан сууж байхад

нөгөө үл таних намхан шар залуу хаалганы цаанаас булталзахыг Баяраа олоод харчихав. Дотроо жаахан гайхаж хоолоо идэх зуураа байн байн хаалга руу харсан ч нөгөө хүн дахиж харагдаагүй тул буруу

харсан юм болов уу гэж бодоод орхилоо. Баяраагын царайг сая л нэг эгц өөдөөс нь харсан Цанлиг энэ үед шоконд орчихсон гадаа мод түшээд зогсож байв. Цогтоо амилаад босоод ирчихсэн юм шиг дэндүү

адилхан харагдсан болохоор нүдэндээ итгэж чадсангүй. Цонхруу сэмээрхэн очоод Баярааг дахин хажуугаас нь ажиглав. Арай ч Цогтоо бишээ. Ерөнхийдөө л Цогтоотой тун ч төстэй залуу байлаа. “Ийм болоод л Гэгээ түүнд нүүр өгсөн юм байна ш дээ. Цогтоог одоо болтол мартаж чадаагүй байсан байна. Новш….новш… За яахав…энэ муу новшийг ч бас замаасаа зайлуулах хэрэгтэй болох нь. Бүх юм сайхан байхад хаанаас гараад ирдэг новш вэ” гэж ундууцан бодоод цонхноос холдон тэр хоёрын гарч ирэхийг хүлээв. Ямартай ч өнөөдөр тэр хоёрыг салтал нь дагаад дараа нь болзоот залуугийн гэрийг мэдэж авахаар шийджээ. …Хооллож дуусаад гарахад оройн зургаан цаг өнгөрч байлаа. Болзоот хоёр маань таксинд суун кино театрыг зүглэхэд

Цанлиг ч бас такси барин хойноос нь мөшгисөн хэвээр. Тэд киноны тасалбараа захиалчихаад Баяраа попкорн авахаар явж Гэгээ сандал дээр суун үлдэв. Баяраа оочирлон зогсож байхдаа ийш тийш харц сэлгүүлж байгаад нөгөө намхан шар залууг дахиад л олж харлаа. Тэр залуу багананы цаана хэн нэгнээс нуугдсан мэт зогсоод Гэгээ рүү харж байв. Энэ нэг л сэжигтэй байгааг Баяраа ухаарч Гэгээд санаа зовон попкорн авахаа ч больж бушуухан Гэгээгийн дэргэд очоод нөгөө багана руу хартал хэн ч байсангүй. Багана руу явж очоод тойрч үзлээ, бас л алга. Гайхаш тасран ийш тийш баахан харсан ч тэр үл таних хүнийг олж харсангүй ээ… Баяраа Гэгээд хэлэх эсэхтээ эргэлзэн байсаар кино руугаа орлоо. Толгойд нь түрүүний тэр хүн бодогдоод

киногоо ч ойлгосонгүй. “Тэр хүн Гэгээг нууцаар ажиглаад байх шиг байсан даа. Гаж донтон юм биш биз дээ. Аль өдөр л парк дээр, тэгээд дараа нь ресторанд хүртэл харагдсан. Хамгийн гол нь дандаа хүнээс нуугдсан шинжтэй байгаад байсан даа. Эсвэл намайг дагаад байгаа юм болов уу, намайг яасан гэж дагах вэ… Гэгээд хэлчихвэл дэмий айлгачихдаг юм болов уу, яах вэ” гэх мэт бодол хөврөнө. Хэдхэн суудлын хойно нөгөө үл таних хүн нь нугдайн суучихаад өөрсдийг нь ажигласаар байлаа. Киногоо үзчихээд тэр хоёр гадуур жаахан алхав. Хэн хэн нь болзоогоо дуусгах хүсэлгүй байгаа нь илт. Гэвч хэдийнээ орой болжээ. Баяраагийн сэтгэл санаа нэг л тогтворгүй, байн байн ийш тийш хараад байсанд Гэгээ гайхан: ~ Та зүгээр үү? Түрүүнээс

хойш нэг л тухгүй байгаад байх шиг. Бие чинь өвдөөд байгаа юмуу? ~ Аан зүгээр зүгээр… юу л даа… Бид хоёрыг нэг хүн дагаад байх шиг надад санагдаад… ~ Айн? Ямар хүн? гээд Гэгээ тэр дороо зогсон эргэж харав. ~ Нэг танихгүй хүн… би буруу ч бодсон байж магадгүй, гэхдээ юмыг яаж мэдэх вэ чи ер нь цаашдаа болгоомжтой байгаарай. Одоо чинь янз бүрийн муу хүмүүс их болсон… Эмэгтэй хүн гадуур ганцаараа явах осолтой… ~ За ойлголоо. Би гадуур ганцаараа гарахгүй ээ… тантай л хамт гарч байя… гээд Гэгээ ичингүйрэн доош харав. Баяраа инээмсэглэн түүн рүү гараа сарвайгаад: ~ Орой болчихож. Би чамайг хүргээд өгье гэхэд Гэгээ түүний гараас атган хоёул хөтлөлцөөд цааш алхав. Анх удаа хөтлөлцөж байгаа болохоор гарын алганууд нь халуу төөнөн хэн хэнд нь тун ч таатай. Замын эсрэг талд модны араар

нуугдан зогсож байсан Цанлиг тэдний хөтлөлцөхийг хараад бачимдан байж ядна. Баяраа Гэгээг хүргэж өгчихөөд гэр лүүгээ буцахдаа таксинд суусангүй. Яаралгүй алхах зуураа хойноос нь хэн нэгэн дагаж байгаа эсэхийг сортоочлон чагнана. Яалтчгүй нэг хүн өөрийг нь дагаж буйг тэр анзаарч Гэгээг биш өөрийг нь дагаж байгаад бага ч болтугай санаа амрав. Гэхдээ л дотроо бага зэрэг айдастай, эвгүй оргин алхаагаа түргэсгэлээ. Үл таних хүн өөрийг нь дагаад байгааг мэдвэл хэнд ч эвгүй сэтгэгдэл төрөх нь ойлгомжтой буй за. Цанлиг харин Баяраагийн сэжиг авсныг огтхон ч мэдсэнгүй. Түүнийг дагаж байхдаа яаж хороохоо янз бүрээр төсөөлөн бодож явав. Баяраа орцныхоо үүдэнд ирээд санамсаргүй мэт эргэж харвал ойр орчимд ямар ч хүн харагдсангүй. Гялсхан кодоо хийж оронгуутаа хаалгыг хурдхан шиг

хаагаад чихээ хаалганд наан чимээ чагнав. Удалгүй хэн нэгэн хурдан хурдан алхсаар ойртож ирээд хаалгыг татаж үзсэнээ хараал тавих нь сонстлоо. Баяраа яахаа мэдэхгүй чимээгүй зогссоор. Шууд гараад тэр хүнийг бариад авъя уу гэсэн ч нөгөөх нь янз бүрийн зэвсэгтэй байж таарвал байдал эвгүйтэж мэдэх юм. Энэ хүн яагаад өөрийг нь дагаад байгааг бодоод бодоод олохгүй тул яалтай билээ. Нөгөө залуу ч муухай хараал урсгасаар цаашаа явах сонстоход Баяраа бодолд автсан, түгшүүртэй хэвээр лифтэнд суун гэртээ оров. Дахин тэр залуу өөрийг нь дагаад байвал зургийг нь дараад ч юмуу, бичлэг хийж баримтжуулаад цагдаад мэдэгдье гэж шийджээ. Цанлиг хараал урсган тэндээс холдоод такси барьж гэр рүүгээ явах зуураа тэр залууг яаж цэвэрхэн хороохоо бодсоор л. Орон сууцанд амьдардаг гэдгийг нь

мэдээд урам нь хугарав. Уг нь гэр хороолол байсан бол гэр рүү нь нэвтрэхэд амар байх байлаа. Гэртээ хэнтэйгээ байдаг, хаана ажилладаг эсэхийг нь мэдэхгүй, танихгүй болохоор боломж тун бага. Ямар ч байсан эхний ээлжинд түүнтэй танилцах нь зөв гэж Цанлиг боджээ. Тэгээд гэмгүй сайхан найз нь болж жаахан дотносоод ирэхээр ямар нэг арга гарч ирж л таараа… Маргаашнаас нь Баяраа гарч орох бүртээ нөгөө хүн өөрийг нь дагаж байгаа эсэхийг шалган анхааралтай байсан ч ямар нэг зүйл болсонгүй, хэн ч түүнийг дагасангүй. Удалгүй Гэгээгийн төрсөн өдөр болж Цанлиг, Баяраа хоёр уригдав. Гэгээ жижигхэн тохилог ресторанд гурван хүний ширээ захиалжээ. Өнөөдөр сайн хүнээ, сайн найзтайгаа танилцуулъя гэж бодсон нь энэ билээ. Харин Баяраа энэ өдөр Гэгээгээс үерхэхийг гуйхаар хэд

хоногийн өмнөөс л бэлдэж байлаа. Цанлиг болохоор өөрийнхөө гарт үрэгдэх ээлжит золиостойгоо танилцан нэг алхам урагшлах зорилготой байв. Хамгийн түрүүнд Баяраа ирж бэлдсэн бэлэг, цэцэг сэлтээ зөөгчид өгч төлөвлөгөөгөө тохироод байж байтал Гэгээ ирлээ. Тэд ширээндээ тухлаад Цанлигыг хүлээв. Хайртай бүсгүйнхээ хар багаас нөхөрлөсөн хамгийн сайн найзтай танилцах гэж буйдаа Баяраа бага зэрэг сандралтай сууж байтал өөрийг нь дагаад байсан нөгөө шар залуу хаалгаар ороод ирлээ. Баяраа шууд л түгшин яахаа мэдэхгүй сууж байтал Гэгээ нөгөө залуу руу гар даллан инээмсэглээд Баяраад хандан “Тэр манай найз ороод ирлээ” гэх нь тэр. Баярааг шоконд ороод ангайн сууж байх хооронд Цанлиг тэдэн дээр ирж Гэгээд баяр хүргэн тэврэлдэв. “Энэ хүн Гэгээгийн сайн найз байсан юм гэж үү? Тэгээд яагаад тэр өдөр бид хоёрыг, дараа нь намайг хүртэл нууцаар дагаад байсан юм болоо. Найз нь юм бол тэнд таарвал шууд л ирээд мэндлэх ёстой биз дээ. Энэ нэг л сэжигтэй байна” гэж Баяраа бодоод биеэ барин

энгийн царайлж Цанлигтай гар барин танилцав. Тэр гурав амттай хоол идэж дарс уунгаа энэ тэрийг ярилцан суулаа. Цанлиг, Баяраа хоёр бие биенээ сэмхэн ажиглана. Удалгүй тэдний хажууд гитартай залуу ирж суугаад хайрын дуу дуулав. Баяраагийн барьж буй сюрприз гэдгийг ойлгосон Гэгээ тун ч баяртай. Дуу дуусахад зөөгч бүсгүй бэлэг авчирч Гэгээд өгөхдөө “Танд хайртай хүнээс өгүүллээ” гэж хэлэхэд Цанлиг хувхай цайн хөмхийгөө зуулаа. Баяраа энэ үед Цанлигын муухай царайлахыг хэдийн анзаарчээ. Гэгээ харин жаргалдаа умбан инээд алдаж бэлгээ задална. Баяраа бэлгэн дотроо саяхан худалдаанд гарсан алдартай ном, гоёмсог өнгөтэй нимгэн ороолтны хамт хийжээ. Гэгээ ном унших дуртай, бас үргэлж хүзүүндээ ороолт юмуу алчуур зүүдэг тул энэ бэлэг үнэхээр таалагдав. Хайрцагны ёроолд нэгэн захиа байхыг хамгийн сүүлд олж хараад дэлгэн уншвал “Гэгээ… Би чамайг анх хараад л дурласан. Түүнээс хойш өдөр бүр чамайг харах бүртээ,

ярилцах бүртээ улам их татагдаж явсаар хайртай болсноо мэдлээ… Надтай үерхэхийг зөвшөөрөх үү?” гэсэн байлаа. Цанлиг уур бухимдлаа арайхийн барьж тэсэрчихгүйхэн шиг сууна. Хамар нь сарталзаад нүдний харц нь ч ширүүсээд хэн ч харсан илэрхий байсан ч Гэгээ баяр хөөрөөсөө болоод түүнийг харсангүй. Гэгээ захиаг уншиж дуусахад Баяраа бэлдсэн цэцгээ гаргаж ирэн босч зогсоод Гэгээгийн гарнаас атгаж: ~ Би чамд хайртай. Найз бүсгүй минь болооч… гэхэд Гэгээгийн нулимс цийлэгнэн үг хэлж чадалгүй толгой дохиод ухасхийн босч түүнийг тэврэн авлаа. Ийм үед хүний сайн найз баярлах ёстой байтал Цанлиг яг л өвчин тусчихсан гэдгээ мэдсэн хүн аятай зэвхий царайлан суухыг Баяраа хараад хирдхийв. Цанлигын харц хүн аймаар хүйтэн харагдана. Гэгээ цэцгээ аваад баяртайгаар ширээнд суухад Цанлиг шал өөр болж инээмсэглэн баяр хүргэхийг ч Баяраа анзаарав. Цанлиг Гэгээд галзууртлаа дурласан юм байна гэдгийг ойлгож ядах юмгүй

байлаа. Ингээд Баяраа, Гэгээ хоёр үерхэж байнга болзон аз жаргалдаа умбаж уйтгартай, зожиг Гэгээ буцаад инээд хөөртэй, цовоо нэгэн болж хувирав. Зуны дэлгэр цаг ирсэн тул залуу хос гадуур зугаалж болзоход нэн таатай. Тэр өдөр Цанлиг өөрсдийг нь дагасан тухай Баяраа Гэгээд хэлсэнгүй. Гэгээд хайртай ч хэлж чадахгүй энэ олон жил найзласаар ирсэн хөөрхий залууг Баяраа өрөвдөж байв. Гэхдээ эр хүн л юм хойно Гэгээг өөрт нь хайртай залуутай цаашид найзлуулаад яваад байхыг хүсэхгүй нь ойлгомжтой. Ер нь л Цанлиг тэднийг анх болзоход нууцаар дагасан нь, хааяа уулзахаар байгаа байдал, харц зэрэг нь нэг л эвгүй санагдаад байлаа. Гэгээд энэ бүхнийг хэлж Цанлигаас холдуулна гэхээр бас л хэцүү. Яахаа мэдэхээ больсон Баяраа өөрийн хамгийн сайн найз Анарт бүхнийг ярьжээ. Анар харин түүнд одоохондоо юу ч хийгээд хэрэггүй, цаг хугацаа яваад аажимдаа та

хоёрыг бүр дотно болохоор Цанлиг өөрөө холдох байлгүй гэж зөвлөжээ. Гэгээ найз залуутай болсноос хойш найзтайгаа уулзах нь бүр ч ховордсон тул Цанлиг дэндүү ганцаардаж Баярааг зүрх сэтгэлээсээ үзэн ядаж байлаа. Ялангуяа Баяраа, Гэгээ хоёрыг үнсэлцэж, тэврэлдэж байгаагаар төсөөлөн бодохоор дотор нь харанхуйлж галзуурах шахна. Хурдхан шиг Баярааг далд оруулахгүй бол Гэгээ түүнд охин биеэ өгчих вий гэдэгт тэр хамгийн их санаа зовж байв. Гэвч Баярааг цэвэрхэн цааш харуулах эгзэг нь таарахгүй, Баяраа Гэгээ хоёр түүний нүдэн дээр өдөр ирэх тусам улам дотно болсоор л… Гэгээ ээждээ Баярааг танилцуулаад удаачгүй Баяраагийн аав ээжтэй ч танилцаж хоёр биенийхээрээ орж гардаг болжээ. Хоёр талын эцэг эх нь залуу хосыг дэмжихээр барахгүй, Солонго бүр Баярааг бага хүргэн

гэж дуудна. Баяраагийн аав ээж ч Гэгээд сайн гэж жигтэйхэн гэрт нь ирэх бүрт хөл хөөр болон баярлацгаана. Баяраагийн найзууд харин тэр хоёрыг хурдхан гэрлэхийг ятгана. Найзууд дундаасаа Баяраа л ганцаараа эхнэргүй нь билээ. Тэдний үерхэлд ямар ч саад тотгор, үл ойлголцол тохиосонгүй бүх зүйл үнэхээр хурдан өрнөж байлаа. Найман сарын эхээр Баяраа амралтаа авч Гэгээ тэр хоёр Баяраагийн найзуудтай аялалд явахаар болов. Тэднийг явах гэж байгааг сонссон Цанлиг хамт явахыг гуйж Гэгээ ч дуртайяа зөвшөөрчээ. Баяраа харин дургүй байсан ч Гэгээд юм хэлж чадсангүй, аргагүй хамт явахаар боллоо. Цанлиг яагаад тэр хоёртой явахыг хүссэн нь ойлгомжтой. Нэгдүгээрт: Хөдөө хээр, уул хаданд боломж гарвал Баярааг цааш харуулах. Хоёрдугаарт: Гэгээгийн охин биеийг Баяраагаас хамгаалах.

Ийм хоёр зорилготой сэтгэл шулуудан бэлтгэлээ базаав аа. Залуус болзсон өдрөө уулзалдан хоёр машинтай замдаа гарлаа. Баяраагийн саяхан худалдаж авсан шинэхэн машинд Гэгээ, Цанлиг, Анар нар сууж Баяраа өөрөө жолоо барин явна. Анарын эхнэр ажилтай тул энэ удаад хоцорсон ажээ. Нөгөө машинд нь хоёр залуу, хоёр бүсгүй хосоороо явж байв. Залуу хос ид халуун дээрээ байгаа тул гар гараа атгалцан зай завсар гарвал нэгнээ үнсэн нялуурна. Тэр бүрийд хойно сууж яваа Цанлигын зэвүү нь хүрч Баяраа руу муухай харан гараа зангидаж байхыг хажуунаас нь Анар ажиглаж байлаа. Тэр Баяраагаас бүгдийг сонссон болохоор нэг их гайхсангүй. Гэхдээ Цанлигын Баярааг харах харц түүнийг айлгаж орхив. “Энэ залуу ч эвгүй гар бололтой. Баяраа, Гэгээ хоёрыг салгах санаатай байгаа нь ойлгомжтой” гэж дотроо дүгнэжээ. …Тэд зорьсон газраа ирж майхан саваа бариад хоол цайгаа идэж уунгаа хөгжилтэй зүйлс ярилцан инээж хөхрөлдөнө. Баяраа,

Гэгээ хоёрыг Цанлиг хулгайгаар ажиглан, харин Цанлигыг Анар сэм ажиглаж байлаа. Залуус голын усанд хөргөсөн хүйтэн пиво шимцгээж, гурван бүсгүйдээ дарс задлажээ. Орой нь түүдэг гал түлэн тойрч суугаад гитар тоглон дуулалдав. Дарсны ааганд ялимгүй согтсон Гэгээ хайртай хүнийхээ энгэрт наалдан тэврүүлээд жаргалтай гэгч дуулан суухыг Цанлиг нүд салгалгүй харах зуураа шилтэй пивоноос том том балгана. Нүд нь улаанаараа эргэлдэн ууртай суух түүнийг Анар, Баяраа хоёр л анзаарчээ. Оройжин дуулалдсан залуус хоёр майхандаа хуваагдан орж амарцгаав. Баяраа, Гэгээ хоёр нэг хөнжилд хамт хэвтэж Анар, Цанлиг хоёр наагуур нь тус тусын хөнжилд хэвтэцгээв. Залуу хос шивэр авир хийн шивнэлдэх, нэг нэгнээ шопхийтэл үнсэх чимээнд галзуурах шахсан Цанлиг унтаж чадахгүй хөрвөөн байснаа толгой дээрээ байсан дэнг асаалаа. Өмнө нь ганц л удаа архи балгаж байсан тэр өнөө орой уурандаа нилээн хэдэн

пиво уучихсан болохоор дотор нь халуу дүүгэн толгой тархи нь манарч яг одоо Баярааг боогоод алчихмаар санагдаад болсонгүй. Гэвч багахан үлдсэн эрүүл ухаан нь “Одоо болохгүй. Гэгээгийн нүдэн дээр болохгүй. Хэнд ч мэдэгдэлгүй хийх хэрэгтэй” гэж сануулна. Гэгээгийн туяхан цагаан гар Баяраагийн толгой хүзүүг илэх нь дэнгийн гэрэлд тодхон харагдаж энд ингээд сонсоод хараад хэвтээд байвал тэсэлгүй босоод Баярааг багалзуурдчих гээд байсан тул босч гуйвж дайвсаар гадагш гарав. Түүнийг гармагц сэрүүн хэвтэж байсан Анар босч араас нь гартал Цанлиг унтарсан галын дэргэд суугаад пиво ууж байлаа. Анар хажууд нь очиж суугаад өөртөө нэг пиво задлав. Цанлиг түүн рүү согтуу нүдээр хяламхийснээ юу ч дуугаралгүй пивоо том балгаад унтарч буй цог руу ширтэнэ. Анар энэ эвгүй байдлыг өөрчлөх санаатай ам нээж: ~ Өнөө орой ч сайхан байна шүү тэ гэхэд Цанлиг

бас л дуугарсангүй. Анар өөр юу ярихаа мэдэхгүй дэмий л пивоноосоо шимэн мөн л цог руу ширтэв. Цанлигын манарсан ухаанд Цогтоо, Гэгээ, Баяраа нарын тухай бодол л эргэлдэнэ. Майхан дотор Гэгээ өөр хүний өвөрт эрхлэн хэвтэж байгаа гэхээр л дотор нь бачимдаж тасраад уначихъя гэж шийдэн пиво уусаар л… Уух тусам ухаан санаа нь улам ч булингартан чармай шалдан Гэгээ Баяраад үнсүүлж таалуулан тас тас инээж буй дүр зураг нүдэнд нь харагдахад “Муу новш” гэж өөрийн мэдэлгүй чанга хэлчихээд тэрийгээ ч өөрөө мэдсэнгүй. Тэр үнэхээр согтжээ. Хажууд нь Анар сууж байгааг ч мэдэхгүй байлаа. Түүнийг гэнэт чангаар “Муу новш” гэж хараахад Анар цочин хэсэг гайхаж харав. Сарны бүдэг гэрэлд Цанлигын аймшигтай болсон царай сайн харагдсангүй, шүдээ хавирах нь л сонстоно. Анар гэнэт эвгүйрхэн орж хэвтэхээр шийдэж пивоо газарт тавин босоод бие засахаар цаашаа зайдуухан очлоо. Гэгээгийн инээд

дахиад л сонстох шиг болов. Цанлиг гартаа барьсан пивоны хоосон шилээ чанга атгасан хэвээр босч гуйвсаар майхан руу дөхөж буйг тээр цаана бие засан зогсож байсан Анар харсангүй. Баяраа, Гэгээ хоёр тас тэврэлдсэн хэвээр унтчихсан байлаа. Дэнгийн гэрэлд Гэгээгийн улаа бутарсан царай , тайван унтаж буй нь харц булаам харагдана. Цанлиг майхан руу салгалан ороод тэр хоёрыг согтуу нүдээр тогтоон харав. Энэ зүүд үү, бодит байдал уу гэдгийг ялгах чадвар түүнд байсангүй. Өнөөх үлдсэн жаахан эрүүл ухаан нь аль хэдийн алга болж одоо зөвхөн “Түүнийг ал, тонилго” гэж дотроос нь хэн нэгэн хашхирна. Тэр цааш харан унтаж буй Баяраагийн хажууд очиж өвдөг дээрээ суугаад пивоны шилээ далайн толгой дээр нь буулгаж орхив. Эмэгтэй хүн чанга хашхирах чимээнээр Анар майхан руу хар хурдаараа гүйж ирээд ортол Цанлиг хагарсан пивоны шилээр Баяраагийн гэдэс рүү дүрж байлаа. Баяраагийн толгойноос, гэдэснээс цус садарч тэр хавь

улаан нэлий болжээ. Анар шууд л үсэрч очин Цанлигын хойноос тэвэрч аваад хажуу тийш унагав. Майхны буланд айн шигдсэн Гэгээ энэ үеэр босч Баярааг тэвэрч аван уйлахад Цанлиг Анарын тэврэлтээс мултрахыг оролдон тийчлэнгээ галзуу хүн шиг орилон: ~ Гэгээ чи ганцхан минийх. Би чамайг хэнд ч өгөхгүй. Цогтоог ч би алсан. Баярааг ч би алсан. Чиний хажууд байсан хэнийг ч би ална. Бүгдийг нь ална гэж хашхична. Гэгээ Баяраагийн толгойг тэврэн энгэртээ наагаад цурхиран уйлсаар. Хажуугийн майхны залуус орж ирээд Цанлигыг чирж гарган хүлж байх зуур Анар, Гэгээ хоёр ухаан алдсан Баяраад анхны тусламж үзүүлэн цусыг нь тогтоож шархыг нь боолоо. Азаар Анар Баяраатай адил эмч мэргэжилтэй тул авах ёстой арга хэмжээг дор нь авч Баяраа ухаан оржээ. Цанлиг аймшигтай хараал урсган хашхичаад байсан тул ам руу нь оймсыг нь чихэж багажинд ачаад хот руу хөдөллөө. Гэгээ замын турш чимээгүй уйлсаар…

Хамгийн сайн найзаа гэж боддог байсан хүн нь ийм аймшигтай зүйл хийсэнд, хэлсэнд итгэж чадамгүй. “Цогтоог ч бас би алсан” гэдэг Цанлигын үг чихэнд нь дахин дахин сонстсоор. Хөөрхий Цогтоо өөрт нь дурласныхаа шанд үхсэн гэж бодохоор л дэндүү харамсалтай. Хот ормогц Цанлигыг цагдаад, Баярааг эмнэлэгт тус тус хүлээлгэж өгөв. Гэгээ уйлахаа больж Цанлигыг үзэн ядсан харцаар үдэн буулгажээ. Маргааш нь Цанлиг эрүүл болж юу хийснээ ухааран харамссан ч нэгэнт оройтсон байлаа. Гэгээ өөрийн биеэр цагдаад очин гэрчийн мэдүүлэг өгч, талийгаач Цогтоогийн талаар ч мэдэгдсэн тул хэдэн жилийн өмнө хаагдсан хавтаст хэргийг дахин нээж мөрдөн байцаалт эхэлжээ. Нэг их удсангүй Цанлиг ч хийсэн хэргээ хүлээв. Цогтоогийн аав ээж хоёр хүүг нь хөнөөсөн алуурчин баригдсан талаар дуулаад шүүх хуралд оролцохоор Монголд ирлээ. Баяраагийн шарх хөнгөн

байсан тул дорхноо тэнхэрч эмнэлгээс гарчээ. Гэгээ түүнийг сахин гэртээ ч харьдаггүй байлаа. Болсон явдлаас хойш тэд бүр ч дотносон удалгүй хамт амьдрах болов. Баяраагийн эцэг, эх юу болсныг бүгдийг мэдсэн ч ухаантай хүмүүс тул Гэгээд буруу өгсөнгүй ээ. Хэдэн сарын дараа Цанлигын шүүх хурал болж нэг хүний аминд санаатай хүрсэн, хэргээ нуун дарагдуулж худал хэлсэн, нэг хүний аминд хүрэхээр заналхийлсэн хэргээр насаар нь хорих ял оноолоо. Цанлиг шүүх хурал дээр Гэгээг сүүлийн удаа харах горьдлоготой байсан ч Гэгээ түүнийг харахыг ч хүсэхгүй байсан болохоор ирсэнгүй. Гэгээг дахин харахгүй насаараа шоронд хатна гэдэг амьдын там шиг түүнд санагдана.

Содном, Удвал хоёр хүүг нь алсан хэрэгтэн баригдаж зохих ялаа хүртэхийг харан сэтгэл амирлаж гомдол нь тайлагдан буцлаа. …Хоёр сарын дараа Цанлиг хаанаас олсныг нь мэдэхгүй жижиг цаасны хутгаар хоолойгоо хэрчин амиа хорлосон байдалтай өрөөнөөсөө олджээ. Тэр цустай гараараа Гэгээтэй хамт авхуулсан цорын ганц зургаа чанга атган цээжиндээ наагаад эцсийн амьсгалаа татсан байв… Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *