Нүүр Өгүүллэг “ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг “4-р хэсэг”

“ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
494

Хайртай бол хартай гэж… Хардалт гэдэг зүйл хайр дурлалтай салшгүй холбоотой. Ямар ч хүн хайртай дотны хэн нэгнээ бусдад алдахаас айж, бусдаас харамладаг нь байдаг л зүйл. Гэвч өөрийн биш хэн нэгнийг

өрөөлөөс харамлаж өөрийгөө ч, тэр хүнийг ч зовоодог хүмүүс бий. Энэ бол энгийн зүйл яавч биш!!! Ээж нэр зүүсэн хүйтэн сэтгэлт эмэгтэй, араатнаас дутахгүй авир төрхтэй хойд эцэг… Ийм хоёр хүнтэй нэгэн

дээвэр дор өдөр хоногыг өнгөрөөнө гэдэг амаргүй нь ойлгомжтой. Олон ч жил хорихын хүйтэн, балиар өрөөнд торны цаана амьдарч үзсэн Адьяа сүүлд сар шахам хоригдсоноос хойш дахин тийш

зүглэхийг үнэхээр хүсэхгүй байлаа. Тийм ч болохоор “Дахиж надад гар хүрвэл цагдаад мэдэгдэнэ шүү” гэсэн хүүгийн сануулга овоо нэг тархинд нь буусан аятай Цанлигт ойртохоо больжээ. Цанлиг ч аль

болох тэр хоёртой таарахгүйг хичээн номын санд ихэнх цагаа өнгөрөөнө. Адьяа түүнийг зодож цохиод байхгүй ч гэлээ нүдэнд нь өртөх л юм бол үзэн ядсан харцаар харж аль муу муухайгаар хараан

доромжилдог байв. “Золбин гөлөг, хоноцын шээс, хаягдал хог шаар, гологдмол, чонын бэлтрэг, хулгайч” гэх зэрэг үгсийг нь хүү сонссон ч сонсоогүй юм шиг шүд зуун өнгөрнө. Нэг удаа бүр хүүгийн ор дэр лүү шээчихсэн байсан тул хүү өрөөндөө цоож зүүх болов. Тэр хоёр түүнд хоол унд ч хялайлгахаа байж хүү байнга өлөн зэлмүүн явна. Цанлигын ар гэрийн амьдрал ямархуу байгааг сайн мэдэх ганц хүн нь Гэгээ болохоор хичээлээ давтахаар ирэх бүртээ хоол хийж авчирдаг байв. Цанлиг харин тэр хоолыг идэж байхдаа огтхон ч санаа зовж ичдэггүй бөгөөд харин ч Гэгээ өөрт нь санаа тавьж халамжилж байгаад баярлана. “Надад санаа зовж, намайг халамжилдаг хүн энэ

хорвоо дээр бий шүү” гэж бодохоор нэг л сайхан. Өдөрт нэг л хоол иддэг болохоор хүүгийн нас нь нэмэгдсэн ч бие хаа нь олигтой өсөхгүй л байлаа. Удахгүй тэр 16 хүрэх билээ. 9 сарын 1 боллоо. Зунжингаа амарч биесээ санасан хүүхдүүд, багш нар баяр хөөртэйгөөр сургуульд цуглаж шинэ хичээлийн жил эхлэв. Ахлах ангийн хүүхдүүд бүгд л эрчимтэй өсч томорч байгаа болохоор ихэнх нь цоо шинэ дүрэмт хувцас авцгаасан байлаа. Гэгээ ч мөн адил шинэ хувцас, гутал, цүнх авчээ. Ээж нь шаргуу ажиллаж байшингийн өрөө дарсан, эгч нь

их сургуульд 100% тэтгэлэгтэй суралцдаг болохоор тэдний ахуй амьдрал илт дээшилж охин одоо эгчийнхээ хуучин хувцсыг өмсөх шаардлагагүй болжээ. Хөөрхий Цанлиг хүү л өөртөө юу ч авч чадсангүй. Хичээл орохын өмнөх өдөр Алимаагийн урд сөхөрч наманчлах шахуу гуйж байж дэвтэр, бал авах арван мянган төгрөг авсан билээ. Гэвч тэр сэтгэлээр унасангүй. Угаасаа бараг өсөөгүй болохоор хуучин дүрэмт хувцас нь яг л таарч байлаа. Харин гуталны асуудал л жаахан хэцүү. Ганц таардаг гутал нь барьж өмссөөр байгаад ул нь цоорсон тул хүү уландаа зузаан кардон цаас хийж өмсдөг болов. Багаасаа л эд хөрөнгөний шуналгүй байсан хүүд энэ бүхэн тийм ч айхтар асуудал бишээ. Сайн суралцаж төгсөөд том хүн болчих л юм

бол энэ бүх хэцүү зүйлс ард хоцорч бүх юм сайхан болно гэсэн итгэл найдвар түүний зүрхэнд асаатай байсан юм… Тэдний сургууль энэ жил ахлах ангид орж байгаа хүүхдүүдийг цаашид эзэмших сонирхолтой мэргэжлийнх нь дагуу хичээлийн сонголт бүхий ангид хуваах болжээ. Цанлиг, Гэгээ хоёр хими биологийн гүнзгийрүүлсэн ангид санал нэгтэй оров. Хуучин ангийнхан нь тарж бутран хуваагдсан ч хүүд огт хамаа байсангүй. Гэгээ л дэргэд нь байхад болоо шүү дээ. Тэр хоёр бас л нэг ширээнд хамтдаа сууж, хичээл тараад хамт номын санд суудаг хэвээр. Охин өдөр бүр хоол бэлдэж ирэн хүү ч амтархан иднэ. Хагас бүтэн сайнд ч тэр хоёр уулзаж номын санд суун

үүний ачаар хэн хэн нь хичээлдээ маш их сайжирч байлаа. Гэгээгийн хувьд өөрийн гэсэн урдаа тавьсан зорилготой, мөрөөдөлтэй, түүндээ хүрэх тэмүүлэл дүүрэн болохоор бусдын адил үерхэж болзон, зугаацаж цэнгэх бодолгүй. Үеийн хөвгүүдээс үерхэх санал өдөр бүр шахуу ирнэ. Тэр бүрийг дотны найз Цанлигтайгаа хамт уншин инээж хөхрөөд л өнгөрдөг аж. Дээд доод үе гээд сургуулийн хамаг л дажгүй хөвгүүд Гэгээг гуйсан ч зөвшөөрсөн хариу авж чадаагүйд Цанлиг хамгаас их баярладаг билээ. Гэгээ сургуулиа төгстөл хэнд ч зөвшөөрөхгүй юм чинь ингээд Гэгээтэй өдөр бүр уулзаж хамт байсаар байгаад өөртөө дасгаж дурлуулсан хойноо сэтгэлээ илчилнэ гэж

дотроо төсөөлөн түүндээ ганцаар баясдаг байв. Гэвч… Гэвч тэр нэг өдөр хүүг айхтар сандаргасан үйл явдал боллоо. Хичээл тараад урьдын адил Гэгээтэй хамт номын сан руу явав. Гэгээ өнөөдөр хичээлдээ анхаарал нь төвлөрөхгүй нэг л өөр. Гэгэлзээд ч байгаа юмуу, гуниглаад ч байгаа юмуу гэмээр бодлогошрон суугаад Цанлигын яриаг чихнийхээ хажуугаар өнгөрүүлнэ. Цанлиг нилээн удаан түүнийг ажиглаад тэссэнгүй асууж орхив. ~Гэгээ…чи зүгээр үү? Өнөөдөр нэг л сонин байх чинь. Ямар нэг юм болоо юу? ~…Юу ч гэмээр юм бэ дээ. Найз нь зүгээрээ. Гэхдээ л…хммм ~Гэхдээ юу гэж? Чи зүгээр биш л байна даа. Найздаа хэлэхгүй юмуу? Чи бид хоёр нэгнээсээ юу ч нуудаггүй ш дээ… ~Тийм л дээ…гэхдээ…заза би чамд хэлье. Угаасаа

чамтай энэ талаар ярилцъя гэж бодож байсан юм. ~За юу юм бэ? гээд Цанлиг дэвтрээ хаан түүний өөдөөс харж тухлан суув. ~Манай шинэ ангийн Цогтоо байна ш дээ…тэр… ~Тэр юу гэж? Чамайг түрүү долоо хоногт үерхье гэж гуйдаг уу? Тэр яасан юм бэ? Чамайг айлгаж ичээгээд байгаа юмуу? ~Хэхэ үгүй дээ Цанлигаа сонс л доо… Би уг нь тэрэнд зөвшөөрөөгүйг чи мэднэ ш дээ. Гэхдээ… гэхдээ би одоо харамсаад байнаа… ойлгож байна уу? Би Цогтоод сайн юм шиг байна… Цанлиг цочирдсондоо юу ч хэлж чадсангүй. Зүрхийг нь хэн нэгэн зүгээр хатгаад авах шиг өвдөж байгааг мэдэрлээ. Гэгээ ч хариу хүлээсэнгүй үргэлжлүүлэн: ~Аль дээрээс л би түүнийг сэмхэн харж явдаг байсан. Энэ зүгээр л шохоорхол юм чинь гэж боддог байлаа. Гэхдээ…гэхдээ л би түүнийг байнга бодоод, санаад байна. Харахаараа догдлоод

сандраад… нэг тийм сонин мэдрэмж… Цанлигаа найз нь хүнд дурлачихсан юм шиг байнаа яах вэ? Би зүгээр л… би дурлалдаа шатаад солиорох нь… Түүний үг бүр хүүгийн зүрхийг сийчиж байгааг охин даанч мэдсэнгүй, анзаарсангүй. Цанлигын сэтгэл дотор шуурга шуурч, цахилгаан цахиж байсан ч гаднаа ямар ч хувирал үзүүлсэнгүй, өөрийгөө хүчлэн инээмсэглэж охины гараас атгаад: ~Ойлгож байнаа Гэгээ, найз нь ойлгож байна. Гэхдээ бидний насанд хайр дурлал дэмий зүйл гэж чи өөрөө хэлдэг биз дээ? Наадах чинь зүгээр л түр зуурын шохоорхол, сэтгэл хөдлөл. Хоёулаа ямар том зорилго, мөрөөдөлтэй билээ дээ. Хүнтэй болзож дэмий цагаа үрж байхаар хичээл номондоо л анхаарсан нь дээр ш дээ найзаа… Гэгээ гунигтайхан санаа алдаад: ~Тийм дээ. Би чамайг ингэж хэлэхийг чинь мэдэж байсан л даа. Зүгээр

л хэн нэгэнд энэ нууцаа хуваалцмаар байсан юм. Хүний сэтгэл зүрх гэдэг сонин байдаг юм байна. Нэг хүнийг ингэж байнга боддог болчихно гэж зүүдэлсэн ч үгүй явлаа хэхэ ~Сэтгэл зүрх үү… тийм шүү… сэтгэл зүрх их сонин эд… гэж хүү амандаа шивнэх шахуу хэлэхийг охин сонссонгүй хичээлээ хийхээр номоо дэлгэлээ. Цанлиг маш их айж байв. Гэгээг өөр нэгэнтэй хамт байна, өөр нэгнийг халамжилна, хайрлана гэж бодохоос л энэ хорвоо хөмрөх шиг… Тэр шөнө бараг л унтаж чадсангүй. Анх удаа хардалт гэгч зүйл сэтгэл дотор нь маш хүчтэй төрж хайртай хүнээ харамласандаа галзуурах шахаж байв. Энэ өдрөөс хойш Цогтоо гэх хөвгүүнийг нэг хүний хорсолтой харц байнга дагах болов. Цогтоо өмнө нь Гэгээгийн эргэн

тойронд байнга эргэлдэж хичээл ном, янз бүрийн зүйлс асуух нэрээр хоргоодог байсан ч Цанлиг нэг их юм боддоггүй байж. Гэгээг түүнд нүүр өгөхгүй гэж бат итгэдэг байсан болохоор л тэр. Одоо харин түүний алхам бүрийг анхааралтай ажиглана. Цогтоогийн үерхэх санал бүтэлгүйтсэн ч гэсэн тэр бууж өгсөнгүй Гэгээг эргүүлдсээр. Харин Гэгээ Цогтоотой бусад хөвгүүдээс арай л өөр харьцаж буйг Цанлиг анзаарч айдас, хардалт нь улам л томрон дотроо үхэж байв. Гэвч тэр яг яах ёстойгоо мэдэхгүй, яаж ч чадахгүй. Дэмий л дотроо тарчилж Цогтоог үзэн ядна. Цогтоо бол боломжийн гэр бүлд төрж өссөн царайлаг, нуруулаг, даруухан талдаа хөвгүүн. Цэвэрхэн, стильтэй хувцасладаг, хичээл номондоо ч сайн, ер нь л маш дажгүй

нэгэн. Өмнө нь ямар ч охинтой үерхэж байгаагүй тэрээр Гэгээд анх дурлаж, анх удаа үерхэх санал тавьсан билээ. Магадгүй Гэгээ тэр хоёрын хувьд энэ бол хэн хэнийх нь хувьд анхны хайр ч байж магадгүй байлаа… Цанлиг нэг өдөр бас л хичээлээ давтаж суухдаа Гэгээгээс Цогтоогийн яг юу нь таалагддаг талаар асуув. Гэгээ хэсэг бодлогошрон нүд нь гялалзаж сууснаа хөөрхөн инээмсэглээд: ~Тэр их цэвэрхэн. Бас даруухан. Тэрний гутлыг чи хараарай. Гутал нь дандаа ямар ч шороо тоосгүй цэвэрхэн байдаг нь надад гоё санагддаг гэхэд Цанлиг өөрийн эрхгүй үжирч муудсан өөрийнхөө гутал руу хяламхийв… Тэр орой хүү орондоо хэвтэхдээ охины хэлснийг эргэцүүлэн бодож өөрийнхөө арчаагүй байдал, мөнгө төгрөггүйдээ үнэхээр их гутарлаа. “Гоё цэвэрхэн хувцасладаг, даруухан хөвгүүн түүнд таалагддаг юм байна. Гэтэл миний байж байгааг. Би ч уг нь

даруухан л даа. Даанч олигтой гутал ч аваад өмсчих боломжгүй байдаг. Яаж мөнгөтэй болох вэ?” Маргааш нь хичээл тараад урьдын адил номын сан явна гэж бодож байтал Гэгээ түүнд “Найзыгаа уучлаарай. Өнөөдөр хамт явж чадахгүй нь. Цогтоотой хамт кино үзэхээр болчихлоо” гэх нь тэр. Цанлиг хариу ч хэлж амжилгүй ангайн зогсож байх хооронд Гэгээ аль хэдийн гүйгээд яваад өглөө. Цанлиг яахаа мэдэхгүй хэсэг зогсож байснаа хойноос нь гүйн гартал Цогтоо, Гэгээ хоёр хамт сургуулийн хашаагаар гарч яваа харагдав. Зүрх нь галзуу юм шиг л цохилж тархи толгой нь бадайран хөл гар нь салгалсан Цанлиг юу хийж байгаагаа ч мэдэхгүй тэдний хойноос дагасаар… Нөгөө хоёр хөгжилтэй зүйлс ярьж байгаа бололтой инээж

хөхрөн алхана. Араас нь хүн дагаж байгааг ч анзаарсангүй. Кино театрт ирээд билет захиалчихаад ундаа, попкорн авахыг нь Цанлиг холоос нуугдан харж зогсов. Түүнд билет авах мөнгө байхгүй тул тэр хоёрыг гарч иртэл нь сандал дээр суун хүлээлээ. Хоёр цагийн турш хүлээхдээ есөн шидийн л болж бүтэхгүй зүйл төсөөлж багтрах шахан уурлаж байсан ч юу ч хийж чадахгүй, хийх ч эрхгүй нэгэн болохоор яалтай билээ. Ядаж байхад цаг минут өнгөрч өгөхгүй түүнийг тамалсаар арай гэж кино дуусч тэр хоёр гарч ирэх харагдав. Цанлиг мөн л тэднийг холоос ажиглан дагасаар. Болзоот хоёр маань үргэлжлүүлэн хоолонд орчихоод гадуур баахан алхаж байгаад Цогтоо Гэгээг гэрт нь хүргэж сая нэг саллаа. Харин Цанлигт харих бодол

байсангүй. Цогтоог дагасаар гэрийг нь хаана байдгийг мэдэж авав. Тэр яг л галзуу хүн шиг тэдний хашааны гадаа байшин руу нь ширтэн бүрий болтол зогсож байгаад гэр лүүгээ явлаа. Өст хүн өлийн даваан дээр гэгчээр байшингийн довжоон дээр халамцуу Адьяа тамхи татан сууж байв. Хүүг хашааны хаалгаар оров уу үгүй мань эрийн нүд хорсолтой гялалзан босч ирээд: ~Лалрын өмхий ханхлаад байсан энэ золбин гөлөг ирж байж л дээ. Хаагуур хулгай хийж яваад ирэв чи! Тэртээ тэргүй дотор нь бачуурч бухимдан хэцүүхэн байсан Цанлиг энэ удаад дуугүй өнгөрч чадалгүй: ~Чам шиг архичинд хамаагүй гэж чанга гэгч нь хэлчихээд хажуугаар нь зөрөн оров. Адьяа уурласангүй. Харин ч чанга инээн хүүгийн араас шатаар өгсөнгөө: ~Чи муу бэлтрэг том дуугарч л бай. Удахгүй энэ гэрээс зайлаад гудамжинд гарахаараа

надаас дор архичин болох вий хаха Хүү өрөөндөө орж хаалгаа түгжээд дэрэнд нүүрээ наан баахан хашхирав. Гэгээ, Цогтоо хоёрын хамт байгаа дүр зураг нүдэнд нь үзэгдээд болсонгүй. Хаалганы цаана согтуу Алимаагийн тас тас инээх сонстоход өөрийг нь тавлаад байгаа мэт хүүд бодогдож уур нь бүр ч их хүрлээ. “Энэ хоёр новш миний мөнгөөр авсан архиа гудраад их жаргалтай байх шив. Намайг удахгүй зайлуулчихаад бүр их жаргах байлгүй” гэж бодсноо гэнэт хүү юу болох гээд байгааг сая ухааран түгшиж эхлэв. Эндээс хөөгдчихвөл очих ч газаргүй одооныхоос дордоно гэдгээ тэр ойлгож байлаа. “Цаашид яах ийхээ бодох хэрэгтэй болж. Ер нь л ямар нэг аргаар мөнгө төгрөг олохгүй бол энэ байдлаараа Гэгээг алдах нь байна. Би яах вэ? Яах вэ?” Тэр ийнхүү бодолд автан шөнө дөл болтол сууж байснаа

шийдэлд хүрэв бололтой “Намайг зайлуулахаас нь өмнө өөрсдийг нь зайлуулаад өгье л дөө” гэж амандаа шивнээд босов. Оройжин согтуу пижигнэсэн хоёр тасарч унасан бололтой орон дээрээ дээш доош харан чармай нүцгэн хурхирч хэвтэнэ. Үнэр танар ч гэж авах юм алга. Цанлиг гэтсээр дэргэд нь очиж тэр хоёрыг ажиглан хэсэг зогсов. Хийхээр шийдсэн зүйл нь хэтэрхий аймшигтай ч хүү огтхон ч

эргэлзэж тээнэгэлзсэнгүй. Адьяагийн нүүр лүү хоёр удаа алгадаад авсан ч өнөөх нь сэрсэнгүй. Хүү чимээгүйхэн өрөөнөөс гараад буцаж орж ирэхдээ гартаа том балиус, өмнө нь өөрийгөө боомилох гэж байсан нарийн олсыг барьсан байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *