Home Өгүүллэг “ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг “2-р хэсэг”

“ХАЙРЛУУЛАХ ХУВЬГҮЙ НЭГЭН” өгүүллэг “2-р хэсэг”

0 second read
0
0
1,377

Хүн гэх бие махбодийг олж төрсөн бүх л амьд биетүүд өөрөөсөө өөр биест татагдаж, хайрлаж, хайрлуулах хувьтай байдаг нь жам билээ. Хайр дурлал, шохоорхол сээтгэнэл, догдлол түгшүүр гэдэг сэтгэлийн

хөдөлгөөнүүд хүний амьд явахын нэгэн учир утга буюу. Цанлиг хүү өдөр хоног бүрийг аз жаргалтай угтдаг болов. Түүний бяцхан зүрхэнд хайр амилж хором мөч, цаг хугацаа өнгөрөх тусам тэр хайр нь улам

хүчтэй дүрэлзэж байлаа. Гэгээ харин энэ ганцаардмал хөвгүүнийг өөртөө дурлуулснаа огтхон ч гадарласангүй. Гэгээгийн хувьд хайр дурлал гэдэг насанд хүрсэн хүмүүсийн хэрэг учир хэн нэгнийг

шохоорхлын нүдээр харж байсангүй. Ээж нь хоёр охиноо алдаж эндэх вий гэсэндээ энэ тал дээр багаас нь хатуу сургасан аж. Насанд хүрээд эрдэм боловсрол эзэмшиж, өөрийн гэсэн ажил төрөлтэй, нийгэмд

эзлэх байр суурьтай болсон хойноо л хайрлаж дурлаж, гэр бүл зохиох нь зүйтэй юм гэдэг ухагдахуун хоёр охины толгойд бат суусан ч хүний сэтгэл зүрх гэдэг юунд ч захирагдахгүй хүчтэй зүйл шүү дээ. Эгч Туяа

нь хэлж ирдэггүй хийсч ирдэг хорвоогийн жамаар нэгэн хөвгүүнд ухаангүй дурлаж орхиод ээжээсээ нууцаар үерхэж эхэлжээ. Энэ бүхэн нь Гэгээд буруу санагдаж байсан ч хэн хүнээс илүү хайрладаг ганц эгчийгээ бодсондоо дурлалт хосын нууц болзооны халхавч болсоор яваа билээ. Гэгээгийн хувьд Цанлиг бол энгийн л нэг найз нь. Анх уулзаж ярилцахад маш их ганцаардмал, гунигтай хүү байсан болохоор битүүхэн өрөвдсөн. Тэгээд дараа нь ямар ч найзгүй, аав нь орхиод явсан, ээж нь тоодоггүй гэдгийг мэдээд өөрийн эрхгүй түүнд тусалмаар санагдаж найзлах болсон ажээ. Өөрөө зовж үзсэн нэгэн л өрөөлийн зовлонг ойлгодог болохоор тэр биз ээ. Гэгээ шинэ орчин,

хүрээлэлдээ дорхноо дасч олон ч найз нөхөдтэй болов. Гэхдээ тэглээ гээд Цанлигийг тоохоо больсонгүй. Тэр хоёр нэг ширээнд сууж хичээлээ хамт хийнэ, номын санд хамт сууна, үе үе нөгөө цэцэрлэгтээ зугаалсан хэвээр. Гэгээгийн ачаар нойлын ногоон тэг байсан Цанлигын сурлага бага багаар ахиж, хичээлдээ дур сонирхолтой болж байлаа. Үргэлж газар ширтэн навсайж явдаг байсан цоохор нүүртэй намхан жаал одоо бол нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой инээмсэглэн явах болжээ. Налгар сайхан намрын дараа ганган цагаан өвөл үргэлжилж өдөр хоногууд өөр өөрийн өнгөөр эргэлдэн солигдсоор урин хавар айлчиллаа. Гэгээ, Цанлиг хоёрын нөхөрлөл бат бөх хэвээр. Үл ойлголцол, хэрүүл маргаан нэг ширхэг ч гарсан удаагүй. Угаасаа

Цанлигын хувьд Гэгээгийн үг хууль, бүх юман дээр Гэгээгийн л зөв учраас охины хэлсэн бүхнээс зөрдөггүй байлаа. Хайр сэтгэлээ илчлээгүй, магадгүй хэзээ ч илчилж чадахгүй байсан ч хамаагүй зүгээр л ингээд түүнийг харж, түүнтэй ярилцах л дээдийн заяа мэт санагдана. Аргагүй дээ Цанлиг жаахан хүүхэд хэвээрээ юм чинь… Хаврын адаг сард Гүнцэг, Алимаа нар шүүх хурлаар орж гэрлэлтээ албан ёсоор салгуулав. Алимаа одоо ч нөхөртөө хайртай хэвээр тул асгартал уйлан байж салах өргөдөлд гарын үсгээ зураад тэр оройноо ухаан мэдрэлээ алдтал архи уужээ. Хамгийн харамсалтай нь эцэг гэх нэртэй Гүнцэг эд хөрөнгө хуваах тал дээр үхэн хатан хөөцөлдсөн

мөртөө хүүгийн асран хамгаалагч байхыг огтхон ч хүсээгүй билээ. Ингээд Гүнцэгийн Цанлиг гэдэг хүүгийн овог солигдож Алимаагийн Цанлиг болов оо. Дөчин настай золгосон Алимаа сэтгэл санааны гүн хямралд орсны хажуугаар архи дарсны байнгын хэрэглээнээс болж турж эцэн, царай зүс нь харлаж огт өөр хүн шиг харагдана. Хадгаламжиндаа байсан овоо хэдэн төгрөгний хагасыг нь Гүнцэгт алдаж, үлдсэнийг нь ууж идэж шавхраад дараа жил гэхэд юу ч үгүй болсон тул ээж, хүү хоёр хоногийн хоолоо ч авч дийлэхээргүй болов. Алимаагийн ах дүүс бүгд баян чинээлэг боломжийн амьдралтай ч архинд орсон түүнээс аль хэдийн зайгаа барьж холбоогоо тасалсан болохоор тэр хоёр луу гар сарвайж туслах хүн ч байсангүй. Одоо

тэдний ганц үнэт зүйл, хөрөнгө нь олон өрөөтэй хоёр давхар байшин нь л байлаа. Алимаа хэдий архины хамааралтай болсон ч гэлээ эцгийнхээ гал голомтыг зарж үрсэнгүй. Сайндаа ч биш энэ хашаа байшин нь өөд болсон эцгийнх нь нэр дээр байдаг болохоор зарах боломжгүй, Гүнцэг ч энэ байшинг Алимаагаас салгах гээд чадаагүй аж. Халамжийн хэдхэн төгрөгөөр хүнс хоолоо ч авч хүрэхгүй тул Алимаа овоо нэг сийрэг сэтгэж байшингийнхаа нэг давхарын гурван өрөөг хүмүүст түрээслүүлэн өөрсдөө дээд давхартаа амьдрах болжээ. Цанлигт энэ болж буй бүхэн ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Угаасаа

түүний өрөө дээд давхарт байдаг тул хичээлдээ явдгаараа явж орой ирээд жаахан хоол хутгаж идээд өрөөндөө орон хаалгаа хаачихна. Ээжтэйгээ нэг их ярилцахгүй ч гэсэн дотроо ээжийгээ өрөвдөж санаа тавихыг хичээн долоо хоногтоо ямар ч байсан нэг удаа хувцас хунарыг нь угааж, оройд хийсэн хоолноосоо өрөөнд нь оруулж тавьдаг байлаа. Хэрвээ Гэгээ гэдэг охин түүний амьдралд орж ирээгүйсэн бол Цанлиг өдийд сэтгэл гутралд автсандаа бараг амиа хорлох байсан биз. Цанлиг ар гэрийн хүйтэн уур амьсгалыг Гэгээгийн хөөрхөн инээдээр сольчихдог болсон болохоор гуньж гутрах зүйл түүнд байсангүй. Дараа жилийн хавар нь тэднийх ам бүл нэмж,

Цанлиг хойд эцэгтэй болов. Яг үнэндээ тэр гэрт дахин нэг архичин нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. Ээж нь ганцаараа уухаас залхсан бололтой Адьяа гэх өөрөөсөө тав ах, тас хар нүүртэй, ширүүн харц, ширвээ сахалтай, мунаг том биетэй эртэй дэр нийлүүлжээ. Адьяа шорон оронгоор олон жил явж ааш зан нь эвдэрсэн, архинд нугасгүй дуртай нэгэн. Өөрийн гэсэн орон гэр ч үгүй болохоор ингээд сайхан байшинд архи, хоол бэлэн амьдрах нь түүнд аз жаргал л гэсэн үг. Цанлиг хойд эцгээсээ нэг их айхгүй ч аль болох таарахгүйг хичээнэ. Архи уугаад согтохоороо тас хар нүүрэн дээр нь улаанаараа эргэлдсэн нүд, бавгар том сахал нь хэн ч харсан зэвүүцэж жихүүдэс төрмөөр харагддаг болохоор тэр биз. Хаа очиж Адьяа ааш авир муутай хэдий ч

энэ гэрт ирснээсээ хойш жил шахуу хугацаанд айхтар агсам тавьсангүй, хүүд ч нэг их ойртож гай болсонгүй. Алимаа, Адьяа хоёр мөрөөрөө архиа гудран өрөөндөө садарлаж хэвтдэг байлаа. Цаг хугацаа улиран одсоор Цанлиг анхны хайр, анхны найзтайгаа учирснаас хойш гурван жил өнгөрч арван таван нас хүрсэн хэдий ч нуруу нь шальтай өссөнгүй, туранхай жижиг биетэй хэвээр. Харин хоолой нь бага зэрэг бүдүүрч, нүүр биеэр нь батга их гардаг болсон нь угийн цоохор шар арьстай хүүг улам ч царай муутай харагдуулна. Суга, цавинд нь бор шаргал, буржгар үснүүд ургаж хүү түүнээсээ ихэд ичнэ. Бэлгийн боловсролын хичээл дээр энэ тухай заасан хэдий ч хүүд ямар ч эрэгтэй найз байхгүй болохоор энэ талаар ярилцах хүн үгүй.

Газар дээрх ганц найз, чин зүрхний үнэнч хайр нь болсон Гэгээд ямар ярилтай биш дээ. Өмнө нь Гэгээгийн зүгээр л царай, инээмсэглэлийг харах нь сайхан байдаг байсан бол одоо харин охины цамцаа түрэн товойх хөх, нарийхан бэлхүүс, тонтгор хөөрхөн өгзөг, хөл, гуя, шилбэ зэргийг нь харахаар л дотор нь нэг тийм сонин сайхан сэрэл мэдрэмж төрдөг болж. Заримдаа бүр Гэгээг зүүдлээд дотоож нь норчихсон сэрдэг болсондоо Цанлиг өөрөөсөө ичиж үүнийг нь Гэгээ мэдчихвий гэхээс сүнсээ зайлтал айна. Архи гэгч зүйл хүнийг айхтар эвддэг. Алимаа бүр ичиж эмээх, эрээ цээр гэдгийг ч мартаж хаалга үүд нь онгорхой байхад Адьяатай сексдэн орь дуу тавьж гарна. Цанлиг өмнөөс нь ичиж санаа зовсондоо байж суух газраа олохгүй гараад

явчихдаг байлаа. Адьяа, Алимаа хоёрын архидалт, завхайрлаас болоод доод давхрын өрөө түрээслэгчид олон сараар нь төлбөрөө төлсөн байсан ч тэр байшинд удаан тэсэхгүй нүүдэг байв. Нөгөө талд Гэгээ охин ч бас өсч томрон өдрөөс өдөрт үзэсгэлэн гоо нь нэмэгдэж хэн хүний харц булаам сайхан бүсгүй болж байлаа. Хайртай охин нь нүдэн дээр нь улам л хөөрхөн болоод хөвгүүд эргэн тойронд эргэлдэх болсонд Цанлиг санаа зовж, Гэгээг харамлах сэтгэл нь байнга түүнийг зовоох болов. Охинтой дотносож үерхэхийг хүссэн хөвгүүд хайраа илчилж үерхэх санал тавих нь хэт их болоод ирэхэд л Цанлиг хайраа илчлэхгүй ингэж явсаар байвал хэзээ нэг өдөр Гэгээг хэн нэгэнд алдах юм байна гэдгээ ухаарчээ. Гэсэн ч түүнд хайраа илчлэх зориг зүрх

байсангүй. Ямартай ч Гэгээ өөрөө сургууль соёлоо төгстөл хэнтэй ч үерхэж, болзохгүй гэдгээ байнга хэлдэг болохоор хөөрхий хүү үүнд л найдвар тавин хар, хармын сэтгэлээ тайвшруулдаг билээ. Түүнийг Гэгээгийн хамгийн сайн найз болохоор хөвгүүд түүнтэй нөхөрлөхийг оролддог ч Цанлиг хэнд ч нүүр өгдөггүй байлаа. Гэгээ харин одоо болтол Цанлигын үнэн сэтгэлийг мэдээгүй хэвээр. Харин ч энэ урт хугацаанд хамт байсан хирнээ нэг ч удаа өөрөөр хандаж байгаагүйд нь Цанлигыг улам ч ихээр үнэлдэг байв. Сургуулийн хамгийн хөөрхөн охин, хамгийн доожоогүй хүү хоёр яагаад ийм дотно найзууд байдгийг сургууль даяараа гайхан жиг жуг хийдэг байлаа… Хүүхэд

бүрийн хүсэн хүлээдэг зуны амралт эхэлж сургууль тарахад ганцхан хүүхэд гунигтай байсан нь Цанлиг. Зун Гэгээтэй уулзах нь цөөхөн байдаг болохоор л тэр. Ядаж байхад энэ зун Гэгээ ээж, эгч хоёртойгоо хөдөө хамаатных руугаа явна гэсэн болохоор хүүд бүр ч муухай байлаа. Зургаан сарын дундуур Гэгээ хөдөө явж Цанлиг ганцаардал дунд хоцров. Хайртай түүнтэйгээ утсаар ч ярьж чадахгүй болохоор хүү галзуурах шахаж байлаа. Өдөржин өрөөндөө ганцаараа гиюүрэн тааз ширтэж хэвтэнэ, эсвэл хичээлээ хийнэ. Гэгээ багаасаа эмч болох хүсэлтэй байсан болохоор анагаахын сургуульд орно гэснийг сонссон цагаас хойш Цанлиг ч бас эмч болохыг хүсдэг болж хими, биологийн хичээлийг бие даан судалж эхэлсэн билээ. Сайн хичээж суралцаж байгаад Гэгээтэй нэг их сургуульд, бүр нэг ангид орох зорилго өөртөө

тавьсан тэрээр Гэгээгээс хол байна, түүнийг харахгүй, сонсохгүй удна гэхээс хамгийн их айдаг болохоор түүнтэй л хамт байхын төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ. Долоон сарын турш өдөр болгон шахуу бороо оров. Гэгээг санаж шаналсан Цанлигын сэтгэлтэй адилхан бараан бүүдгэр үүлс тэнгэрийг эзэлсэн тэр нэгэн орой тэдний гэрт таагүй үйл явдал тохиолоо… Цанлиг цонхоор ширтэн Гэгээг бодож гунигтайхан сууж байв. Нөгөө талын өрөөнд ээж, хойд аав хоёр нь өөр бас бус хүмүүстэй найрлан дуулалдах сонстоно. Цанлиг согтуу хүмүүсийн орилолдох чимээ, архи тамхины эхүүн үнэрт аль хэдийн дасаж дөжирсөн ч гэсэн өнөөдөр нэг л тавгүй, болдогсон бол бүгдийг

нь хөөж гаргаад ганцаараа тайван баймаар санагдана. Ядаж байхад Гэгээг харалгүй, хоолойг нь сонсолгүй бүтэн сар болчихсон болохоор бачимдал төрөөд нэн хэцүү. “Чамтайгаа хамт хаашаа ч хамаагүй оргох юмсан. Тэгээд өөрсдийн гэсэн сайхан байшинтай болоод үүрд аз жаргалтай амьдрахсан. Шөнө бүр чамайгаа тэвэрч хоноод өглөө нь энхрийлэн үнсэж сэрээхсэн…Хайрт Гэгээхэн минь дээ” гэж бодоод санаа алдан цонхны шилэнд нүүрээ наан нүдээ аньтал тар няр гэх чимээ гарч хүмүүс орилолдон бодлыг нь сарниулав. “Хнн. Новшнууд

архиа булаалдаад зодолдож байх шив” хэмээн бодоод тоосон ч үгүй. Гэтэл ээжийнх нь “Амь авраарай, туслаарай” гэх бачимдсан хоолой хальт гараад чимээгүй болчихлоо. Хэн нэгэн яг хаалганы гадна “Адьяа чи хүн аллаа ш дээ, болиоч” гэх сонстоход өөр нэг нь “Хоёулаа явъя аа, гай болно шүү наадуул чинь” гээд доош пижигнэлдэн буух дуулдав. Цанлиг өөртөө итгэлгүйхэн гэтсээр ээжийнхээ өрөөний үүдэнд очиж чагнавал “Чи муу янхан миний нүдэн дээр өөр эртэй салтаганаж

намайг доромжилно гэнээ! Миний боов чамд хангалтгүй байна уу гичий минь. Яасан загатнасан янхан бэ чи” хэмээн Адьяагийн ууртай үглэх сонстоно. Хүү бага зэрэг айж шүлсээ гүдхийтэл залгиад хаалгыг зөөлөн түлхэн ортол ээж нь буйдан дээр ухаангүй гулжийн хэвтэж, Адьяа салганасан гараар тамхи асаахаар оролдон цааш хараад зогсож байв. Ээжийгээ үхчихэж гэж ойлгосон хүүгийн уур нь айдсаа давж хаалганы дэргэдэх хэзээ ч байрнаасаа хөдлөж байгаагүй хуучны

хийцтэй том төмөр өлгүүрийг шүүрэн авч хоёрхон харайгаад Адьяаг яг эргэж харахад нь улаан нүүр лүү нь дэлсээд авлаа. Тийм туниа муутай туранхай эцэнхий жаал тэр том хүнд төмрийг яаж өргөж дааж бүр хүн цохиод авсан нь гайхмаар. Өнөө том биетэй эр ч сүхдүүлсэн үхэр шиг л гулзайн унаад өгөв өө хөөрхий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…