Нүүр Лайфстайл Заавал үзэх хэрэгтэй Өмнөд Солонгосын шилдэг 10 дайны сэдэвтэй кино

Заавал үзэх хэрэгтэй Өмнөд Солонгосын шилдэг 10 дайны сэдэвтэй кино

28 секунд уншина
0
0
102

Өмнөд Солонгосын кино урлагт дайны сэдэвтэй кино нилээдгүй том орон зай эзэлдэг билээ. Дайны сэдэвтэй кинонууд нь бодит түүхээс сэдэвлэсэн байх нь элбэг байдаг.

Өмнөд Солонгос улсын хувьд дайны хар бараан түүхтэй улс билээ. Ингээд дайны сэдэвтэй шилдэг 10 бүрэн хэмжээний киног танд танилцуулж байна.

  1. The Battleship Island

Японы колончлолын үеэр уурхайд хамгийн хүнд хэцүү бүхнийг хийн ажиллаж байсан Солонгосын 400 ажилчны гаргасан бослогоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино юм.

Гол дүрүүдэд Өмнөд Солонгосын хамгийн шилдэг жүжигчид тоглосон нь киног улам чанартай бүтээл болгосон байна. Мөн тус киноны зураг авалтыг хийхэд зураг авалтын талбайн том бүтээн байгуулалт олон давхар байшин гэх мэт зүйлсийг бодитоор бүтээсэн юм.

Гол дүрүүдэд: Сун Жүн Ги, Со Жи Соб, Хван Жон Мин, И Жүн Хён

  1. The Great Battle

МЭ 645 онд Тан улсын Хаан Исэмүн Гугурё улсын Жанжин Ёнгэсумун өөрийн хааныг алж засгийн эрхийг гартаа авсныг шалтаг болгон Гугурёг эзлэхээр 200 мянган цэрэг дагуулан халдан довтолж хилийн дагуух цайз бэхлэлтийг эвдэн сүйтгэжээ. Гугурё улсын Ёнгэсумун жанжин 150 мянган цэрэг дагуулан Ж

үпил уулын дэргэд Тан улсын цэргийг тосон байлдсан боловч тулаан ялагдан 10 хүрэхгүй мянган цэрэгтэй амь зулбан зугтаана. Тан улсын цэрэг тухайн үеийн Гугурё улсын нийслэл Пхеньян цайзад хүрэхэд Анши хэмээх жижиг цайз л замд саад болж байв. 200 мянган цэрэг дагуулсан Тан улсын хаан Исэмүн 5 мянган хамгаалагчтэй цэрэгтэй Анши цайзыг хохиролгүй эзлэнэ хэмээн бодсонч Анши цайзыг хамгаалагчид амь хайргүй тулалдана. Энэхүү кино нь мөн бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн кино бөгөөд Анши цайз нь одоогийн хятадын хилийн дотор байдаг жижиг цайз юм.

Гол дүрүүдэд: Нам Жү Хёг, Ким Сол Хён, Жү Ин Сан, Пак Сан Үн

  1. Northern Limit Line

2002 онд Өмнөд Солонгост хөл бөмбөгийн дэлхийн аварга зохиогдох гээд бүх анхаарал тэнд байх хооронд Хойд Солонгосын тэнгисийн цэргийнхэн хил зөрчиж

Өмнөд болон Хойд солонгосын тэнгисийн цэргийн армийн хооронд томоохон мөргөлдөөн болно. Энэхүү тулааныг Ёнпён-ий хоёр дайн гэж бас нэрлэдэг. Энэ тулаанд Өмнөд Солонгосын талаас 6 цэрэг нас барж 19 цэрэг шархадсан түүхэн кино.

Гол дүрүүдэд: И Хён Ү, Жин Гү, И Чан А, Ким Мү Ёл

  1. Operation Chromite

1950 оны 6 сарын 25. Энэ өдөр Солонгосын түүхэнд хоёр талын 3 сая хүний амь насыг авч одсон аймшигтай дайн эхэлсэн юм. НҮБ-ийн болон Өмнөд Солонгосын армийг АНУ-ын генерал Дуглас МакАртур удирдаж байлаа. Тэр Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн дэслэгчээр удирдуулсан 14 гишүүнтэй багийг “Рентген туяа” ажиллагааг гүйцэтгүүлэхээр Хойд Солонголсын цэргийн арын байрлал руу илгээнэ.

Энэ ажиллагаа заавал биелэх ёстой байлаа. Гэвч ажиллагаа Хойд солонгосын хүчнийхэнтэй тулснаар төсөөлөөгүй гамшиг дагуулсан үйл явдал эхэлнэ. Хойд болон Өмнөд Солонгосын түүхэнд Инчоны Тулаан хэмээн бичигдэн үлдсэн түүхэн үйл явдлыг гайхалтайгаар харуулах болно.

Холбоотны цэрэг Инчонд амжилттай газардсан нь Солонгосын хойгийн дайны үр дүнг шууд өөрчилсөн юм. Үүнээс өмнө Өмнөд Солонгосын арми хойгийн багахан газар нутгийг л хянаж бараг л ялагдаад байсан юм. Өмнөд Солонгосын кино урлагийн нэгэн том сэдэв болсон Солонгосын хойгийн дайнаас энэхүү киног сэдэвлэн бүтээжээ.

Гол дүрүүдэд: Лиам Нэсон, И Жон Жэ, И Бом Сү, Жин Сэ Ён

  1. In Love and War

Пак Сол Хи болон түүний коммунизмын эсрэг үзэлтэй нөхөр нь Хойд Солонгосын цэргүүдээс зугтаж байхдаа салах болно. Хойд Солонгосчууд эзэлсэн газар нутагтаа шинэ дүрэм журам мөрдүүлж эхэлснээр олон хүний амьдрал хүнд хэцүү болох болно.

Гол дүрүүдэд: Ким Жү Хёг, Жон Рё Вон, Вон Ён Чой, Юү Хаи Жин

  1. 71: Into the Fire

Өмнөд Солонгосын алдарт найруулагч John H.Lee-гийн нэгэн шилдэг бүтээл болох “Галан дундах 71” кино нь гарсан даруйдаа маш олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн гайхалтай уран бүтээл болсон юм. Энэхүү кино нь 1950.8.11 нд P’ohang

охидын сургуулийн байрлал тулалдаж явсан 71 сурагч цэргийн бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн юм. Сурагч цэргүүд Хойд Солонгосын дайралтыг 11н цагийн турш тэсэж хамгаалжээ. Тэд Солонгосын холбоотны дайнд гол үүрэг гүйцэтгэсэн байна.

Гол дүрүүдэд: Квон Сан Ү, Ча Сэн Вон, Ким Сэн Ү, Ким Хэ Сон

  1. Tae Guk Gi: The Brotherhood of War

Хойд болон Өмнөд Солонгосын дайнд явж буй ах дүүсийн эмгэнэлт хувь тавиланг харуулдаг асар их хөрөнгө мөнгө зарцуулж, олон зуун хүний хөлс хүчээр бүтсэн уг кино нь “Цэрэг Рианыг аварсан нь”,

“Зэвсэг нэгт ахан дүүс” зэрэг шилдэг кинонуудтай эн зэрэгцэхүйц сайн бүтээл болсон хэмээн шүүмжлэгчид сайшаадаг билээ. Уг киног 11.74 сая хүн үзсэн бөгөөд энэ бол тухайн үедээ санаанд оромгүй амжилт байжээ.

Гол дүрүүдэд: Вон Бин, Жан Дон Гүн, И Ин Жү, Гон Хён Жин

  1. Welcome to Dongmakgol

Өмнөд Солонгосын хоёр цэрэг, Хойд Солонгосын гурван цэрэг, АНУ-ын сөнөөгч онгоцны нисгэгч нар уулын мухарт байх Донгмакгол тосгонд тааралдана. Тэдны зөрчлөөс болж тосгоны иргэдийн хүнсний нөөц үгүй болоход тэд бүгд нэгдэж тосгоны иргэдэд туслахаар болдог.

Гол дүрүүдэд: Кан Хэ Жон, Жон Жэ Ён, Шин Ха Гён, Им Ха Рён

  1. Steel Rain

Хойд Солонгост удирдагчийнхаа амь насанд халдахыг завдсан халдлагаас болж удирдагчийн хамгаалагч цэрэг түүнийг аван нууцаар Өмнөд Солонгос руу нэвтэрч удирдагчаа аврахын тулд Өмнөд Солонгост ямарч тусламж дэмжлэггүй тэмцэж байгаа талаар өгүүлэх болно.

Энэ кино нь хоёр солонгосын нэгдлийн асуудлыг хөндсөн сэдэвтэй кино юм. Өнөөдөр дэлхийд эдийн засгаарааа дээгүүр байгаа Өмнөд Солонгос цөмийн зэвсэгтэй болж байгаа Умард Солонгостойгоо эргэн нэгдвэл Нэгдсэн Солонгос цөмийн зэвсэгтэй дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн нэг болох боломжтой. Өмнөд хойд солонгосын улс төрийн ээдрээтэй асуудлуудыг хөндсөн 2017 оны шидэг бүтээл.

Гол дүрүүдэд: Жон Ү Сан, Гуаг Ду Вон, Ким Габ Сү, Гён Ён И

  1. The Front Line

Солонгосын хойгт дайн дуусах талдаа орж 38-р өргөрөгийн ойролцоо хоёр тал ухарч бас дайрч цус асгаруулан тулалдах аж. Эцэст нь гал зогсоох хэлэлцээр хийсэн боловч хилийн зурвасыг ашигтай байрлалд байлгахын тулд сүүлчийн 24 цагт том дайралт зохион байгуулж амь хайргүй тулалдах тушаал авсан цэргүүдийн талаар өгүүлэх кино.

Гол дүрүүдэд: Гу Сү, Ким Уг Бин, Шин Ха Гён, Рю Сэн Сү

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *