
32 настай АНУ-ын иргэн Никки Делвенталь 2006 оноос хойш Тоёота приус машинд нохойтойгоо хамт амьдрах болжээ.

Тэр хямд зардлаар ганцаараа аялан, аяллынхаа тухай влог хийн youtube сүлжээнд байршуулах болсноор даруй 177 мянган дагагчтай болоод байна.
Никки өмнө нь жуулчдад хөтөч хийнгээ аялдаг байсан бөгөөд 20 улсад хөтчөөр ажиллажээ. Улмаар илүү олон орноор аялахыг хүсч, ийнхүү машиндаа амьдрахаар шийдсэн гэнэ.
Ганцаараа аялан, уул хаданд авирч, газар нутгийг шинээр нээн, далайн эрэгт бүжиглэх Никкигийн бичлэгүүд сард дунджаар 1.1 сая хандалт авдаг бөгөөд өдөрт
400 ам.доллар (сард 144 мянган ам.доллар) ашиг орлоготой гэдгээ мэдэгджээ. Тэр мөн загвар өмсөж, брэнд сурталчлан, аяллын компаниудаас ивээн тэтгэлэг авдаг гэжээ.

Тэр “Би бичлэгүүдээрээ хүн бүхэн өөрийн хүссэнээрээ эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдрах эрхтэй гэдгийг илэрхийлэхийг хүсдэг. Хэн ч яг өнөөдрөөс эхлээд өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч болно шүү дээ” гэжээ.

Никкигийн шилдэг бичлэгүүдийг хүргэж байна: