Нүүр Лайфстайл Афганистаны нөхцөл байдлыг харуулсан зүрх шимшрэм 15 зураг

Афганистаны нөхцөл байдлыг харуулсан зүрх шимшрэм 15 зураг

4 секунд уншина
0
0
152

9 сарын 11-ний эмгэнэлт өдрөөс хойш 20 жил өнгөрч, Ерөнхийлөгч Жо Байден Афганистанаас цэргээ татна гэсэн зорилгодоо хүрч, АНУ-ын цэргүүд тус улсыг орхиж байгаатай холбоотойгоор олон үйл явдал өрнөж, өнөөдөр гэхэд

Талибанчууд Кабул хотыг эзэлж, Афганистаны засаглалын шинэ тогтолцоог хэрхэх талаар зөвлөлдөж байна.

Тус үйл явдалтай холбоотойгоор өрнөсөн үйл явдлуудын зургийг хүргэж байна.

Талибанчууд орж ирснээс болж Афганистаны ард иргэд Кабулын онгоцны буудал руу үй олноороо орж иржээ.

Хөөрөх гэж байсан онгоцнуудын дээр гарч, өөрсдийг нь авч явахыг шаардаж байна.

АНУ-ын цэргийн онгоц хөөрөхөөр явахад зарим нь зүүгдэж байлаа.

Онцогноос зүүгдэж, хөөрөхөд нь нуугдсан байсан хүмүүс унаж нас барсан юм.

600 гаруй хүн нэг онгоцонд явж ирсэн бөгөөд АНУ-д тусалж байсан хэдэн мянган хүн ард хоцорсон юм. Тэдэнд юу тохиолдох бол?

АНУ-ын цэргүүд хүмүүсийг онгоцны буудал руу олноороо дайрахаас сэргийлж байгаа нь.

Хот даяар гоо сайхны салон, хувцасны дэлгүүрийн ажилчид гадаа ил харагдах эмэгтэйчүүдийн зургийг будаж байна.

Учир нь Талибанчуудын дүрмээр бол эмэгтэйчүүд нүүрээ хааж нуугаагүй тохиолдолд шийтгүүлдэг байсан бөгөөд гадагш гарах бол заавал гэр бүлийн ямар нэгэн эрэгтэй хүнтэй цуг гарах ёстой гэдэг байжээ.

Талибанчуудтай зөрчилдөхгүй байх үүднээс дэлгүүрийн эзэд эмэгтэй хүний зургийг урж авч, далдалж байна.

Жо Байден Үндэсний аюулгүй байдлын албаныхантай онлайн уулзалт хийж, Афганистаны тал дээр зөвлөлдөж байгаа нь.

Талибаны дайчид ням гарагийн шөнө АНУ-ын холбоотон, Цэргийн удирдагч Абдул Рашид Достумын алтан чимэглэлээр гоёсон тансаг харшийг эзлэн авчээ.

Талибаны цэргүүд Афганистаны цэргүүдийн эд хэрэглэл, хувцас дунд зогсож байна.

Талибаны цэргүүд гудмаар зэвсэгтэй эргүүл хийж, засгийн газрын ажилчдыг ажилдаа очихыг шаардаж байгаа нь.

Дэлхийн өнцөг булан бүрд тус үйл явдал хамгийн чухал, ноцтой явдлаар нэрлэгдэж байна.

Пакистан болон Афганистаны хилийн зурвас дээр байгаа хүүхдүүд “Бид Талибанчуудад үгүй гэж хэлж байна” хэмээх үг барин зогсож байна. Гэвч тэднийг Афганистан руу буцахыг шаардсаар байна.

Дэлхийн хаана ч гэсэн хүмүүс энэ үйл явдалд сэтгэл шимширч, Афганистанчуудыг тайван орхиж, амьдралыг нь сүйрлэхээ болихыг шаардсаар.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *