Нүүр Лайфстайл “Харри Поттер” киног олон дахин үзсэн хүн ч эдгээр зүйлсийг анзаардаггүй. Таны өмнө нь мэдээгүй баримт

“Харри Поттер” киног олон дахин үзсэн хүн ч эдгээр зүйлсийг анзаардаггүй. Таны өмнө нь мэдээгүй баримт

10 секунд уншина
0
0
137

Харри Поттер бол бага насыг санагдуулах гайхалтай зохиол билээ. Харин олон нууц зүйлсийг зохиол болон кинондоо оруулсан байдгийг та мэдэх үү ?

Долорес Амбрижийн хувцас

Harry Potter and the Order of the Phoenix анги дээр шидтэний сургуульд шинээр нэгэн багш ирдэг бөгөөд түүний нэрийг Долорес Амбриж гэдэг. Түүний дүр кино үргэлжлэх тусам муу талын дүрд хувирах ба хувцас нь мөн адил тод, бараан болдог байна.

Муди болон Билл Уизли нар адилхан харагддаг нь тохиолдол биш

“Mad-Eye” хочит Муди болон Билл Уизли нарыг үнэнч фенүүд бүгд мэдэх байх. Харин тэднийг амьдрал дээр аав хүү хоёр гэдгийг та мэдэх үү?

Кинон дээр Малфои болон түүний найзуудад өөрчлөлт хийсэн

Харри Поттер номон дээр Малфои Грабб, Гоил нар хэрэгцээт өрөөнд орохоос өмнө хэзээ ч салж байгаагүй. Гэвч киноны найруулагчид уг үзэгдлийг сольсон бөгөөд Грабб-д тоглосон жүжигчин дүрдээ тоглож чадахгүй болсноос болж өөр жүжигчнээр орлуулжээ.

Бие давхар Беллатрикс

Харри Поттер киноны 6-р анги дээр Хелена Бонхам Картер(Беллатрикс) зураг авалтын үеэр хөл хүнд байжээ. Тэрээр үзэгдлийн үеэр сул хувцас өмссөн байдаг нь мэдээж нуух зорилготой байсан.

Би хаагдах мөчид нээгдэнэ

Бас нэгэн гайхалтай баримт: Харри Поттер ном 1998 онд нээлтээ хийж байсан. Харин номны сүүлийн цувралд Хогвартсын тулаан 1998 онд болж буйг дурдсан байдаг.

Дамблдор Харри-д үлдээсэн бичээсээс үзвэл “Би хаагдах мөчид нээгдэнэ” гэсэн байдаг. Харри-гийн түүх эхлэх үед хаагдсан гэсэн утгатай байх юм.

Жинхэнэ сэтгэл хөдлөл

Танхим сонгох ёслол болох үед сурагчид анх удаа их танхимд орж ирдэг үзэгдлийг та санаж байна уу? Хүүхдүүдийн гайхсан царай нь үнэндээ жүжиглэлт биш байсан бөгөөд алтан гурвал маань анх удаа их танхимыг харж байсан байна.

Чо Чанг юу хийж байсан юм бол?

Харри-гийн анхны хайр болох Чо Чанг сүүлийн анги дээр үзэгддэг. Тэрээр сургуульд сурдаг мэт дүрэмт хувцас өмсөөд сууж байдаг. Уг үзэгдэл нь үнэхээр хачирхалтай бөгөөд Чо Чанг Харригаас нэгээр эгч бөгөөд аль хэдийн төгсчихсөн байх ёстой юм.

Нимфадора Тонксын үсний өнгө өөрчлөгддөг шалтгаан

Номон дээр Нимфадора Тонкс нь өөрийн гадаад байдлыг өөрчлөх чадвартай шидтэн гэж тодорхойлсон байдаг. Харин тэрээр ягаан өнгөнд дуртай ч кино дээрээ хөх өнгөтэй харагддаг. Учир нь Долорес Амбриж ягаан өнгөнд дуртай ба түүнтэй холбоотой мэт харагдахыг хүсээгүй юм.]\

ЭХ СУРВАЛЖ : ZAKUZ.MN

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *