Нүүр Лайфстайл 18 насандаа тэр бумтан болсон Г.Ирээдүй дэлхийн шилдэг их сургуулиудийн эхний 100-д багтаж тэнцсэн эхний 100 оюутны сургалтын төлбөрийг бүрэн төлнө

18 насандаа тэр бумтан болсон Г.Ирээдүй дэлхийн шилдэг их сургуулиудийн эхний 100-д багтаж тэнцсэн эхний 100 оюутны сургалтын төлбөрийг бүрэн төлнө

12 секунд уншина
0
0
595

Ноён IZ буюу Гантогтохын Ирээдүй гэж хэн бэ? Түүнийг одоогийн залуус андахгүй танина. Тэрээр цахим хуудаснаа өөрийн амьдралаа

нээтлттэй харуулдаг эерэг залуу. Тэрээр өсвөр үеийнхэнд үргэлж зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг ба Монголд ч бас ингэж амьдарч

болдог чамд бүрэн боломж байгаа гэдгийг байнга хэлж залууст урам өгч хүсэл тэмүүллийг нь бадрааж байдаг.

Ирээдүй нь эгэл жирийн айлаас гаралтай хүү бөгөөд нийслэлийн 43-р дунд сургуульд суралцаж байгаад 2-р ангиасаа хичээлээ байрны найзтайгаа нийлж таслаад хувиараа хичээлээ хийж явсан гэнэ. Тэгсэн

аав, ээж нь хичээлээ таслаад байгааг мэдээд төмөр замын 20-р сургууль руу шилжүүлсэн аж. Түүний дараа ШУТИС-н лицейд тэнцэж ороод төгссөн байдаг. Тэрээр анх тогооч болохыг хүсэж хүнсний технологчоор ШУТИС-д орсон ч ангиа солиод мэдээлэл технологийн инженерээр төгссөн.

Багаасаа л маш олон зүйл сонирхож хийж үзсэн бөгөөд хүүхэд насаа ажлын төлөө зориулсандаа харамсаж хүүхэд насаа байгаагаар нь л өнгөрөө битгий яар! хамгийн үнэ цэнэтэй нас гэж дүү нартаа сануулдаг. Анх тэр энгийн жижиг оффис түрээслээд өдөр шөнөгүй ажиллаж нялх хүүхэдтэй ч гэрийнхэндээ ч анхаарах завгүй цаг хугацааг умартан 7 хоногийн 2 хоногт нь ирж хоноод завсар зайгүй ажиллаж байхад нь хамгийн их дэмжиж ойлгосон эхнэр болон хадам аав, ээждээ маш их баярладаг аа хосын жор нэвтрүүлгээр дурдсан юм. Ингэж их хичээснийхээ үр шимийг 2014 онд эхний ТЭРБУМ т.өгрөгөө хийж хүртсэн байна.

Одоо эрхэлдэг ажлын тухайд хувийн олон бизнестэйгээс гадна та бидний мэдэх “Mercedes benz”компанил Монголоосоо сошиал маркетинг нь хариуцаж ажиллаж байгаа сарын 35-40 сая төгрөгийн цалинтай ажилладаг бөгөөд бусад бизнестэйгээ нийлээд +100 төгрөгийн орлоготой аж. MERCEDES BENZ компанидаа орохын тулд 49 удаа татгалзсан хариу сонссонч шантрахгүйгээр 50 дахь ярилцлага дээрээ тэнцсэн гэдэг.

Мөн тэрээр MEBORNY гэх компьютерийн түвшин дээшлүүлэх цаашлаад интернэтээр м.ө.нгө олох сургалт явуулдаг байна. “Ихэвчлэн тэдний суралцагч нараас олон с.э.тгэгдэл ирдэг. Байртай боллоо, машинтай боллоо гээд баяртай мэдээгээ дуулгана. Тэр болгоныг би цахимд нийтлээд онгирч болно. Гэхдээ миний ё.сзүйд нийцдэггүй. Би хүмүүсийн бичсэн с.этгэгдэл бүрийг унших дуртай. Миний мэдрэмжийг хүмүүс яаж хүлээж авсныг харах нь сонирхолтой” хэмээн ярилцлаганд дурдсан байна.

Түүний үзэсгэлэнт гэргийг Мөнхнаран гэдэг. Тэрээр маш биеэ даасан боловсролтой эмэгтэй бөгөөд Ирээдүйгээс хамааралгүйгээр ч маш өндөр орлоготой гэнэ. Ирээдүй, Мөнхнаран хоёр маань хүүхэд байхаасаа л үерхэж эхэлсэн бөгөөд 2012 онд эхнэртэйгээ танилцаж байсан ба анхнаасаа л түүндээ үргэлж би чамайгаа эхнэрээ болгож авнаа гэж хэлсээр байгаад авч суусан гэдэг. Ирээдүй 18 насандаа аав болж байжээ.

Энэ талаар тэрээр хэлэхдээ Эхнэрээ амаржсанаас хойш бид хадам аав, ээжийнхээ гэрт нэг жил амьдарсан. Тэд маань надад маш их хайртай. Хүссэн хоолыг маань хийж өгнө. Хадам аавтайгаа коунтер тоглоод л байж байдаг байлаа. Байр бэлэн байсан. Тусдаа гарахад юу ч мэддэггүй байснаа ойлгосон. Их дэлгүүр ороод хайруулын таваг авахад таг нь хүртэл тусдаа үнэтэй байдгийг ойлгосон. Ингээд л бидний амьдрал тусдаа гарч эхэлсэн дээ.

Тэрээр gogo сайтад өгсөн ярилцлага дээрээ -Дэлхийн хүн болмоор байна. Ойрын хугацаанд “Meborny” сангийнхаа ажлыг амжилттай байлгах. Би гэртээ хүүхдээ хардаг ээж нарыг дэмжихийг хүсдэг. Манай сургалт гадаад руу очиж ажиллах биш гэрээсээ ажиллаад төдий хэмжээний өндөр цалин авахад нь туслах зорилготой. Жирэмсэн ээж нарыг тусдаа орлого олох гарцыг нь нээхэд дэм болмоор байна. -Ирэх онд “Meborny” олон улсын сангийн үйл ажиллагааг эхэлнэ.

2022 онд 1.4 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гадаадаас тус санд төвлөрүүлнэ. Уг сангаараа дамжуулж их сургуульд суралцах боломжгүй, гадаадын их сургуульд суралцах гээд тэтгэлэг авч чадахгүй байгаа оюутнуудын т.өлбөрийг 100 хувь даах юм. “Meborny” сангийн санхүүжилтийг 2022 оны аравдугаар сараас эхлэн төвлөрүүлж, 5 жилийн дотор дэлхийн шилдэг их сургуулийн эхний 100-д багтаж тэнцсэн 100 оюутны сургалтын т.өлбөрийг бүрэн төлөх юм.

Манай сургалтад хамрагддаг залуусын ихэнх нь гадаадад сурах хүсэлтэй байдаг. Надаас үүн дээр олон талын зөвлөгөө авах гэж ханддаг. Тэдний зарим нь сургуульдаа тэнцсэн ч тэтгэлэг авч чаддаггүй.

Ингээд би тэдэнд яаж тусалж болох вэ, ер нь энэ тогтолцоог өөрчлөхөд миний хувь нэмэр юу байна вэ гэж удаан бодсон. Ингээд сан үүсгэн байгуулах санаагаа гаргаж, маш олон хүнд танилцуулсан. Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллана.

Яамны зүгээс биднийг оюутнуудын мэдээллээр ханган дэмжин ажиллахаа илэрхийлсэнд таатай байна хэмээжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *