Home Uncategorized Эсрэг хүйстэнтэйгээ харилцахад туслах 10 зөвлөмж

Эсрэг хүйстэнтэйгээ харилцахад туслах 10 зөвлөмж

0 second read
0
0
767

Гэхдээ энэ нь түүнтэй болзоно гэсэн үг огт биш. Ялангуяа түүний сэтгэл зүрхийг эзэмдэх сайн залуу гэдгээ утасны цаанаас мэдрүүлэх нь үнэхээр хэцүү.

Гэсэн ч та түүнтэй мэссэжлэхдээ зарим нэг дүрмийг баримталж чадвал түүнийг өөрийн болгох бүрэн боломжтой. Мэссэжлэх дүрэм тун энгийн.

Та чамгүй хичээл зүтгэл гаргаж олж авсан түүнийхээ дугаарыг зүгээр л цээжлээд хоцрохыг хүсэхгүй биз дээ. Тийм бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Түүнээс асуулт асуухдаа нэг мэссэжинд зөвхөн нэг л асуултын тэмдэг ашиглах хэрэгтэй.

Хэрвээ зохиол бичих гээгүй л юм бол олон юм нурших хэрэггүй. Нэг үгээр хэлбэл түүнийхээс ч богино мэссэж бич.

“Бичээд мартах” төлөвлөгөөг ашигла. Юу гэсэн үг вэ гэвэл мэссэж биччихээд түүнээс хариу хүлээлгүйгээр утсаа орхин, ямар нэгэн юм хий.

Хэрвээ тэр хариу бичвэл түүн рүү буцаад хариу илгээх хугацааг анхаар. Түүнээс хариу ирэнгүүт нь биччихэж болохгүй. Дор хаяж тэр тань руу хариу бичихдээ хэр удсан, яг түүнтэй ижил хугацаанд хариу илгээ.

Мэссэж бичсэнийхээ дараа түүн рүү илгээхгүйгээр хадгал. Арван минутын дараа дахиад үүнийгээ уншиж, санаа зовмоор, эсвэл хөнгөн гоомой зүйл бичсэн эсэхээ шалга.

Хэрвээ тэр чамаас асуулт асуусан тохиолдолд (Юу байна ? гэх мэт) зөвхөн дурамжхан буюу уйтгартай хариулт бич. Зарим үед хариу бичсэний ч хэрэггүй.

Тэр нэг дор олон асуулт асуугаад байвал бүгдэнд нь хариулт өгөх хэрэггүй.

Түүн рүү мессеж явуулах хамгийн тохиромжтой цаг нь та өөрөө завгүй, эсвэл гадуур явж байгаа үедээ. Энэ нь таныг өөрт нь хариу илгээх гэж бодлогоширч суугаагүйг илтгэнэ. Мөн түүнээс хариу ирэхгүй бол амархан мартах боломж олгоно. Харин хариу бичихдээ хайхрамжгүй хөндий мэт мэссэж явуулаарай.

Ха ха, хэ хэ гэх мэт үг бичих, эсвэл инээсэн дүрс битгий явуул. Тэр чамд ийм мэссэж илгээсэн ч та түүнд ач холбогдол өгөх хэрэггүй.

Түүнээс ямар нэгэн хариу ирэхгүй бол дор хаяж таван өдөр хүлээ.

Эхний хэдэн мэссэжиндээ хэзээ ч болзох, уулзах талаар дурсаж болохгүй. Хэрвээ ийм алдаа гаргавал болзох магадлал маш ихээр буурна гэсэн үг юм.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…