
Нэг үе бяцхан үзэгчдийг байлдан дагуулж, олон ангит кино төсөл болтлоо өргөжсөн tv9 телевизийн Лоолойгийн найзууд нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуа сайхан бүсгүй болжээ.
Тэрбээр өдгөө Ц.а.гдаагийн е.рөнхий г.азрын У.рьдчилан с.эргийлэх х.элтсийн Хүүхдийг г.эмт х.эргээс у.рьдчилан с.эргийлэх т.асгийн
м.эргэжилтнээр ажиллаж буй. Түүнийг багаасаа олны танил байсан учир хүмүүс с.этгүүлч, х.өтлөгч болох болов уу гэж бодож байсан. Гэвч тэрбээр ХСИС-д элсэн орж, төгссөн юм.
Түүний олны танил бага насных нь талаар болоод сонгосон мэргэжлийнх нь талаар ярилцав
–“Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан охин ц.эрэг, ц.а.гдаагийн салбар луу ороход ойр дотны хүмүүсээс нь эхлээд л гайхаж хүлээж авсан байх?

-Гайхах нь бий, “Гэр бүлд чинь ц.агдаа хүн байдаг уу?” гэж асуух нь ч бий. Манай гэр бүл, дотны хүрээлэл дотор ц.агдаа, ц.эргийн хүн байдаггүй.Би 10 жилээ 2013 онд төгсөөд, 2014-2015 оны хооронд СУИС-ийн Театр, урлагийн сургуульд сурч үзсэн, нэгдүгээр курсээ дүүргэсэн.

Ингэхэд жүжигчний мэргэжил надад нэг л тохирохгүй юм шиг санагдсан л даа. Би ширээний ард суусан, бичиг цаас хариуцсан ажил хийхийг хүсдэггүй учраас нэлээд бодож байгаад Д.отоод х.эргийн их сургуульд орохоор шалгалт өгч тэнцээд сургуульдаа элсэж орсон.

-10 жилийн сургуулиа төгсөхдөө жүжигчин болно гэж шийдсэн байж? Ц.агдаагийн а.лбан х.аагч болох хүсэл тэр үед байгаагүй гэж ойлголоо?

– Тийм. 10 жилээ төгсдөг хавар ерөөс л жүжигчин болно гээд шийдчихсэн, СУИС-ийн элсэх шалгалтанд бэлдэж байлаа. Ингээд яг суралцах нэг жилийн хугацаанд л тохирох мэргэжил биш юм байна гэдгээ олж мэдсэн гэсэн үг.

-Жүжигчин болохыг хүсэж байсан нь багаасаа телевизтэй холбогдсоноос үүдэлтэй байх? Яг ямар шалтгаанаар “Надад т.охирохгүй мэргэжил юм байна” гэж бодох болсон бэ?

-Би телевиз гэхээс илүү тайзны х.өтлөгч их хийдэг байсан. Шантарч СУИС-иас гараагүй. ДХИС-ийг төгссөний хувьд СУИС-ийг ш.антрахаар сургууль гэж хэлэхгүй.Яг бодит байдлыг ярихад СУИС-ТУС-ийн жүжигчний анги төгсөөд

Драмын театрын жүжигчин болж бэлтгэгдээд мэргэжлээрээ ажиллана гэхэд боломж нь бага юм шиг санагдсан. Мөн илүү мэдлэг, боловсролоо тэлэх мэргэжлүүдийг бодож байсан. Тийм учраас ДХИС-ийн үндсэн ангийг Ц.агдаа – Х.ууль с.ахиулагч, Э.рх з.үйч мэргэжлээр төгсөнө гэдэг миний хувьд оновчтой сонголт болсон гэж боддог.

-Хамгийн анх телевизийн хөтлөгч болох болсон түүхээсээ хуваалцвал?

-Анх зургаан настайдаа Хүүхдийн ордоны Драмын дугуйланд явж эхлээд удаагүй байхад хүүхдийн нэвтрүүлгийн х.өтлөгч сонгохоор н.айруулагч маань ирж байлаа. Тэгэхэд Шинээ / “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийг хамтран хөтөлдөг байсан Л.Шинэбат/ надаас хоёр насаар ах, клипэнд тоглоод үзчихсэн, надтай харьцуулахад амжилт гаргачихсан хүүхэд байлаа.

Гэтэл, бусад хүүхдүүд н.айруулагчийн асуултад маш их зүйл ярьж, хариулж байхад яагаад ч юм бид хоёр юу ч ярьж чадаагүй. Осолгүй нэрээ хэлсэн байх. Гэтэл маргааш нь бид хоёрыг авахаар болсон байсан.Эхлээд UBS телевизэд “Миний цаг” нэртэй нэвтрүүлгээр нэг жил орчим яваад, гахай жил tv9 телевиз рүү шилжсэн байдаг. Гахай жил байсан учраас ч тэр юм уу, нэвтрүүлэг

“Лоолойгийн найзууд” гэсэн нэртэй болсон, ингээд л бүх зүйл эхэлсэн дээ. Маш цаг зав м.уутай болсон. Аав, ээж маань өглөө хэдэн цагт гэнэ хүргэж өгөөд л, шөнө орой болсон хойно тарахад ирж аваад л…
-Гэр бүлийнх нь хүрээнд урлагийн хүмүүс байдаг уу? Хүүхдийн ордны Драмын дугуйланд 5 настайгаасаа явж эхэлсэн учир нь бас сонин байна?

-Манай гэрийнхэнд урлагийн авъяастай хүмүүс бий ч, ажил мэргэжлээ болгосон нь байхгүй. Тухайн үед эгчийгээ гадаад хэлний дугуйланд явахыг хараад, ээжийн хамт бүжгийн дугуйланд явахаар очтол бүртгэлээс нь хоцорсон байсан. “Драмын дугуйланд явбал дуу, шүлэг, бүжиг бүгдийг нь заана” гээд Хүүхдийн ордоны Драмын дугуйланд бүртгүүлж шалгалт өгч тэнцээд явж эхэлсэн санагддаг.
Одоо эргээд хүүхэд насаа дурсахад ямар мэдрэмж төрдөг вэ? Аз жаргалтай санагддаг уу, эсвэл зарим талаараа…?
-Гоё санагддаг. Нэг л мэдэхэд намайг хүмүүс таньдаг болчихсон байсан. Жаахан хүүхэд чинь жижигхэн зүйлс дээр л хөөрнө шүү дээ. “Өнөөдөр намайг тэдэн хүн таньсан” гээд гэртээ хариад тэмдэглээд суучихдаг байсан. Тодорхой хэмжээгээр олны танил болно, хүмүүст хүндлүүлнэ гэдэг бахархууштай, сайхан зүйл. Гэхдээ үүнийг дагаад хариуцлага ирж буй гэдгийг ухамсарладаг. Одоо ч гэсэн олны дунд байхдаа ёс зүйтэй, үлгэр жишээч байхыг хичээдэг.С.тресстэй, ганцаараа баймаар, гадуур тавтай алхмаар санагдах үед хүн бүрт танигдаад байх нэг талдаа х.эцүү санагддаг байсан. ДХИС-д сурсны хувьд одоо тиймэрхүү зүйлд ач холбогдол өгөхөө больсон гэж хэлнэ.
-Хэрэв телевизийн х.өтлөгч хийсэн хүүхэд насны тэр хэсэг үе огт байгаагүй бол одоо ямар хүн байхсан бол? Бодож үзэж байв уу?
-Нэг их бодож байгаагүй юм байна. Номын хүн болох байсан болов уу. Эгчтэйгээ хамт илүү их цаг хугацааг зарцуулж, түүн шиг мэдлэг боловсролтой хүн болохыг хүсэх байсан байх.