Home Лайфстайл Ажилгүй, ядуу эр Каби Ламегийн Tiktok хийж эхэлснээр САЯТАН болж амьдралаа өөрчилсөн түүхээс хуваалцъя

Ажилгүй, ядуу эр Каби Ламегийн Tiktok хийж эхэлснээр САЯТАН болж амьдралаа өөрчилсөн түүхээс хуваалцъя

3 second read
0
1
5,754

Ядуурал, ажилгүйдлээс амжилттай зугтаж чадсан TikToker залуугийн түүхийг хуваалцая Ковид 19 цар тахал дэлхий нийтэд тархахтай

зэрэгцээд Италийн хойд нутгийн Чивассо муж дахь олон ажилчин орон тооны цомхотголд орсон байна. Цар тахлын улмаас бизнесүүд

дампуурч, үйл ажиллагаа нь сулрах явц аж үйлдвэрийн салбарт түлхүү гарч, Каби Ламе ажлаасаа халагджээ.

Ажилгүй болсон Ламег эцэг нь өөр газарт очиж ажил хайхыг санал болгосон ч, мань хүн аавынхаа үгнээс зөрж, сүүлийн үед хүмүүсийн ихээр сонирхох болсон сошиал медиа платформ болох TikTok-д эргэлт

буцалтгүй орсон гэдэг. Ламе өдөрт олон цагийг сошиал медиа дээрээ өнгөрөөх болж, төрөл бүрийн видеонуудыг оруулах болсон байна.

Түүний энэхүү эрсдэлтэй алхам амжилт олж, өдгөө Ламе маш амжилттай TikTok одуудын нэг болж, өндөр орлого цуглуулж байгаа юм. Сенегал гаралтай Ламе нь дөнгөж 1 настай байхдаа амьдралын эрхээр гэр бүлийнхээ хамт Итали улс руу шилжин суурьшсан байдаг.

Одоо 21 настай Ламе нь Итали хэлээр ярьдаг, 1 настайгаасаа хойш Италид амьдарч, Италийн сургуульд сурсан боловч, түүнийг Итали хүн шигээр хүлээн авдаггүй. Ажлын байрны олдоц ч тааруу байдаг тул Ковид 19 гарсан даруйд ажлаасаа халагдсан байна. Ингээд амьдралдаа томоохон өөрчлөлтийг хийхээр шийдсэн

Ламе өдөрт өч төчнөөн цагийг инээдтэй, хөгжилтэй видео хийн TikTok руу оруулахад зарцуулах болжээ. Тэгвэл одоо Ламегийн хамгийн их үзэлттэй видео нь аль хэдийн 158 сая хүрээд байна. Тэрбээр видеон дээрээ үг хэлдэггүй, зөвхөн нүүрний хувирал,

биеийн хөдөлгөөн ашигладаг бөгөөд илэрхийлж буй санаа нь маш хөөрхөн, инээдтэй учраас Ламе хурдан амжилт гаргаж чаджээ.

Мөн түүний видеонууд маш энгийн, илүү органик, хэт мэргэжлийн биш, техник технологиор зодоогүй байдгаараа онцлогтой. Түүний видеонууд хамгийн их хандалт авсан улс орнууд гэвэл АНУ, Бразил, Сенегал, мөн

Азийн орнуудыг нэрлэж болно. Хэдийгээр Ламе нь тун саяхан Италийн хамгийн их TikTok-ын дагагчтай хүн болсон ч гэлээ, Италиас илүү олон улсад танигдсан, гадны орнуудад дагагч ихтэй хэмээн өөрийгөө тодорхойлсон байна.

Тэрээр мөн ганц бие амьдралаас салж хөөрхөн найз бүсгүйтэй болжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…