Нүүр Зөвлөгөө Бүх хосууддаа зориулан бичлээ.Хайртай хүнээ mention хийж нэг ойлголт, нэг хуудас дээр хамт байгаарай.

Бүх хосууддаа зориулан бичлээ.Хайртай хүнээ mention хийж нэг ойлголт, нэг хуудас дээр хамт байгаарай.

0 секунд уншина
0
1
940

Хүндэтгэл: Хувийн орон зай, үг, үйлдэл, санхүү, хүрээлэл, өмнөх амьдрал, хошигнол гээд энэ бүгдийн хил хязгаарыг мэдэхээс хүндэтгэл эхэлдэг. Та хэзээ ч нэг зэрэг хайрлаж бас захиргаадаж чадахгүй гэдгийг

бодоод өөртөө дүгнэлт хийгээрэй ✅Хардалт: Хайр бол өмчлөл биш! Өмчлөх сэтгэлгээ болон хар хоёрыг ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрч ялгаж ойлгох хэрэгтэй. Хэн нэгнийг өөрийнхөө байлгах гэж оролдох

нь маш том алдаа, сэтгэл зүйн хүчирхийлэл ✅Ярилцах: Бүгд ярилцах хэрэгтэй гэдгийг мэддэг гэхдээ хэрхэн гэдгээ мэддэггүйн улмаас ярилцах гэхээр хэрүүл болдог нь зарим гэр бүлийн хэвшил болсон

байдаг нь харамсалтай. Тэгвэл эхлээд ойлгуулах гэж биш ойлгох гэж оролд, ярилцах зөв цагийг хүлээ, шаардлагатай үед бүтээ, бий болго. Та ярилцахад бэлэн байна гэдэг таны хайртай хүн ярицлахад бэлэн

байна гэсэн үг биш. Энэ л энгийн арга таны төсөөлөөгүй сайн үр дүнг харицлаанд тань авчрах болно. ✅Уучлалт: Уучилна гэдэг мартахын нэр биш харин хайртай хүнийхээ гаргасан алдааг дахин тэр хүний

эсрэг ашиглахгүй байхыг хэлдэг. Үгээр ч тэр, үйлдлээр ч тэр….. ✅Зөрчил, маргаан, зохицол: Төгс зохицол гэдэг бол маргахгүй байхыг хэлдэггүй харин ухаантайгаар харилцан бууж өгч ижил зүйлсдээ талархаж, өөр байдлаа тэвчин хүлээн зөвшөөрөхийг хэлдэг. Хосын харилцаанд бага хэмжээний зөрчил маргаан байх ёстой “Цуйван иднэ, үгүй гурилтай шөл иднэ гэх мэт”. Эс бөгөөс тэнд дарангуйлал оршдог. Угтаа та ханьтайгаа ам зөрөх тэр үед хэзээ ч ялагч ялагдагч гэж байдаггүйг санах нь зүйтэй. Учир нь та хоёр гэр бүл болох тэр үеэс эхлэн нэг бие болсон. Тиймээс Хамтдаа ялж, Хамтдаа ялагддаг учир зөв гаргалгааг Хамтдаа хайн олж,

Хамтдаа ял. 📍Анхаарал: Энэ бол нэн чухал нь. Дэлхий дахинаа хосуудын зөвлөгөөгөөр алдаршсан сэтгэл зүйч Жон Готманн шинээр гэрлэж буй хосуудтай 15 минут ба түүнээс бага хугацаанд уулзаж тэдгээр хос цаашид аз жаргалтай гэр бүл байж чадах уу? Эсвэл эсрэгээрээ юу гэдгийг 94%-ын амжилттайгаар урьдчилан дүгнэж чадсан байдаг. Хэрхэн гэж үү? Эсвэл нууц нь юу вэ гэж үү? Тэрээр хэлэхдээ амжилттай гэрлэлтийн нууц нь – Тансаг орчинд лааны гэрэлд хамт хоол идэхэд, –

Сарны гэрэл Хөвсгөл далайд тусахад хамт эргээр хөтлөлцөн алхахад, – Парис руу аялахад, – Долоо хоног болгон өөр өөр бэлэг өгөхөд оршдоггүй. Харин эрүүл харилцаатай гэр бүлийн нууц бол “анхаарал” юм гэж хэлсэн байдаг. Энгийн жижиг зүйлсэд анхаарал хандуулах нь нэн чухал гэж үзжээ. Учир нь маш бага зүйлс агуу том өөрчлөлтийг бүтээдэг шүү дээ.

Яг үнэндээ олон гэрлэлт нурж унадагийн хамгийн гол шалтгаан бол энэ. Бие биедээ анхаарал хандуулахаа болих тэр үе. Бие биенийхээ мэдрэмж, сэтгэгдэл, үг, үйлдэлд анхаарал хандуулахаа болиход бидний хүсээгүй зүйл гэрлэлтэд бий болдог. Наад зах нь бие биенийхээ талархуушай зүйлсэд анхаарал хандуулахаа болиход их том зүйлсийг бид алддаг.

Хайртай хүндээ та их хэмжээний мөнгө зарцуулж болно гэхдээ хуваагдаагүй чанарлаг цаг хугацаа, анхаарлыг зориулах нь юутай ч харьцуулашгүй үнэлэшгүй үнэ цэнэтэй. Жижиг зүйлсэд ч анхаарал хандуулж, талархаж сурах нь та 2 хэдэн настай, хэр удаан хамт байснаас үл хамааран хайрыг амттай, утга учиртай хэвээр хадгалж чаддаг.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *