
Би фэйсбүүкдээрээ нээх олон дагагчгүй л дээ гэхдээ энэ аргуудыг хэрэглэвэл дагагчидаа багаар ч болтугай нэмэх боломжтой. Дагагчид гэж юу вэ?: Дагагч гэдэг нь тухайн фэйсбүүк профайлын арай
жийгдмэл найз гэх үү дээ. Жирийн фэйсбүүкийн найз нь тухай профайл (хүний) хийж байгаа ихэнх зүйлүүдийг үзэх боломжтой байдаг бол дагагчид зөвхөн Public буюу олон нийтэд харуулахыг
зөвшөөрсөн постуудыг нь шуурхай хардаг. Дагагчийг уг нь олны танил хүмүүс нээж, хэрэглэвэл зохистой байдаг. Гэхдээ Монголчуудийн ихэнх нь дагагчийн тоогоо ихэсгэх дуртай
байдаг.Найзын хүсэлтийг авахгүй удвал дагагчийн тоонд ордог. Тиймээс найзын хүсэлт авахгүй байвал дагагчийн тоо нэмэгдэх боломжтой.
Пост болон зургуудаа PUBLIC -дээр пост хийж бай. Энэ нь маш давуу талтай. Жишээ нь таны фэйсбүүкийн найз таны зураг юмуу постон дээр сэтгэгдэл бичих үед таны фэйсбүүкийн найзын чинь найзууд

харж таны зургийг лайк дарах юмуу таньруу найзын хүсэлт явуулна. Энэ нь мөн дагагчийг нэмэх магадлалыг ихэсгэж байгаа юм.Групп болон хуудаснуудад идэвхитэй ЛАЙК дарж СЭТГЭГДЭЛ үлдээж бай. Ингэснээр таныг олон хүмүүс харах болно.
Профайл зургандаа анхаар. Мэдээж найзын хүсэлт ч юмуу дагагчаа нэмэхийн тулд эхлээд хүнийг өөрийн профайлруугаа оруулах хэрэгтэй. Үүний тулд бусдыг профайл зургаараа эзэмдэх хэрэгтэй (XAXA). Мэдээж нэг машины юмуу нохой, алдартай тамирчин гэх зэргийг зураг тавибал дагагч бага л байх болно.

Эмэгтэй хүний зургийг профайл зургаа болго. ХАХА. Ингэвэл эрэгтэй хүмүүс тань руу маш их найзын хүсэлт явуулах болно. Ялангуяа Монгол эмэгтэйн зураг тавих хэрэгтэй.
Мөн та бүхэн сэтгэгдэлдээр дагагчаа нэмэх өөрийн аргуудаас бичээрэй. Ер нь эцэст нь хэлэхэд дагагч чинь фэйсбүүкийн найзуудаас дор ордог зүйл шүү дээ 😛