
Монгол улсын нийт хүн амын 65 орчим хувь нь 35 нас хүрээгүй залуучууд гэж байна…. Ийм л учраас бизнесээ тэлэх гэж байгаа, өргөжүүлэх гэж байгаа, ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн хэн бүхэн
Millennials (шинэ мянганыхан) болон Z үеийнхэнд анхаарлаа хандуулах нь зайлшгүй болчихож. Millennials буюу 1980-аас 1994 онд төрөгсөд, Z generation буюу 1995-аас 2000-аад оны эхэнд төрөгсөд хүч
түрэн гарч ирж байгаа тул тэдний юу хүсч, яаж ажиллаж, амьдрахыг хүсч байгааг нь сайтар судалж, дата үүсгэж байж л бизнесийн стратеги төлөвлөгөө боловсруулах дүр зураг ажиглагдаж байна.
Дараачийн 5, 10 жилд бизнесээ өргөжүүлэх гэж байгаа хүмүүс яг л Z-үеийнхэн шиг сэтгэж, тэдэн шиг идэж ууж, хувцаслаж, цагийг өнгөрөөж байж л, тэдэнд чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг
гаргах боломжтой. Хуучинсаг сэтгэлгээтэй хүмүүс энийг ингээд хийчихэд “ална дөө”, “үзэж л таараа”, “худалдаж авч л таараа” гэж ханддаг хандлага хамгийн буруу аж. Хуучинсаг менежменттэй байгууллага “энийг ингээд хийхэд зарагддаг л байсан юм, энэ хэдэн

жилийн өмнө алж байсан юм. Одоо ч ална” гэх хандлага нь тухайн байгууллагыг жинхэнэ утгаар нь цаагуураа “алж байдаг”.
Тэгэхээр гаргалгаа юу вэ гэж үү? Яг нөгөө ан хийхдээ тухайн амьтан шиг л хөдөлж, гэтэж аашилж, аяглаж байж ан хийдэг шиг зах зээлээ мэдэрч судлах цаг иржээ.

Та ирээдүй рүүгээ гар буугаар буудвал, ирээдүй хойч тань үхэр буугаар хариу галлана гэдэгчлэн аль болох дата мэдээлэлд суурилж, цаг үеэ мэдэрч, залуу хойч үеэ хүндэлсэн, хамтдаа хөгжсөн маркетинг сурталчилгааг хийвэл зохилтой.