
Хүн чанар гэдэг нь хүний сэтгэл, үйлдэл дэх сайн сайхан бүхний цогц, хэм хэмжээ юм. Хүн чанарыг хуульчлан тогтоож, тунгаар хэмжиж, жингээр тодорхойлж болохгүй ч амьдралын бичигдээгүй хууль хүн
чанарын үнэлгээг алдаа мадаг багатай тодорхойлж өгдөг нь бодитой юм. Хүн чанараа гээгээгүй тэр эрхэм хүн, хүний дээд билээ. Хүн чанарыг алдагдуулах элдэв сорилтыг сөрөн зогсч, даван гарч чадсан
нугарашгүй туйлбартай хүн л бусдын хайрыг хүлээж, хүндлэлийг олж, дуулим хорвоод дуурсах алдартай үлдэнэ. Амьдрал баян, жаргал
зовлон хослон байдаг болохоор жаргалдаа ташуурч хүн чанараа алдах нэгэн байхад, зовлонд сөхөрч хүн чанараа баллах нөгөө нь тааралдана.

Жаргал даахгүйн зовлон гэж бий. Гадна талаас нь харахад сүрлэг сайхан модыг дотор талаас нь өмх идэн гундуулан доройтуулдагийн адил гаднаас нь харахад юугаар ч дутаагүй, нүд булаам хайр татам залуусын хүн чанарыг дотор талаас нь сэхүүн амьдралын хөгц идэн сэвтүүлсэн байдаг нь халагламаар.

Хэтэрхий тансаг амьдрал хүн чанарыг өгөршүүлэн өмхрүүлдэгийг чадал бололцоондоо эрдэж яваа залуу хүн бүр санаж сэрж байгууштай. “Алган дээр бэлхнээ чулуудаад өгсөн аз жаргал гэдэг аюултай, бүү автугай”. Бага залуудаа “ёстой хөөрхөн хүүхэд” байснаа өнгө мөнгө, эрх мэдэлд хууртан хүн чанараа гээж орхин томорсоор “ёрын муухай амьтан” болох ч учрал бий.

УИХ-ын гишүүн Н.Учралын гэргий Ч.Сэлэнгэ гэж бүсгүй бий. Нөхөрөө анхны харцаар л дурлуулж байсан гэдэг.

Тэд ханилаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд хүү, охин хоёртой. Н.Учрал гишүүний эхнэрийн тухай олон нийт тийм ч сайн мэдэхгүй.

Эдийн засагч, судлаач мэргэжилтэй тэрээр тун чиг үзэсгэлэнтэй бүсгүй бөгөөд өдгөө хадам аавынхаа үүсгэн байгуулсан Рояаль дээд сургуульд захирлын алба хашиж байгаа аж.

Ч.Сэлэнгэ бүсгүй захирлын албан тушаалыг чадварлагаар авч явахын сацуу гэрийн эзэгтэйн үүргийг гайхам сайн биелүүлж гоо сайхан, гадаад үзэмжиндээ ч чамгүй анхаарал хандуулдаг нэгэн. Түүний нөхөр болох Н.Учрал эхнэрээ найрч байсан үеийн түүх ихэд сонирхолтой аж. 2007 оны үед өөрийгөө Темон хэмээн нэрлэж дуучин байх үедээ анх эхнэртэйгээ учирсан гэдэг.

Ч.Сэлэнгэ, Миний 20 нас бол амьдралын минь хамгийн азтай, одтой, ололт амжилтаар бялхсан нас юм. Энэ насандаа Малайз улсын шилдэг гадаад оюутнаар шалгарч Ikart-н эзэн болж, Англи улсын Лондон хотод 100% үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг хүртэж, нэгэн биений минь нөгөө тал болсон ханьтайгаа учир байлаа хэмээж байсан удаатай.

Н.Учрал: “Би эхнэртээ анхны харцаар л дурлаж эргүүлсээр байгаад авч суусан. Удаан араас нь гүйсэн дээ. Тэгээд эргүүлэхдээ арай өөр “тактик” сонгосон. Түүнийгээ онгоцоор Малайз явахад нь CD тоглуулагч бэлэглэн дээр нь бүх сэтгэлийн үгээ, дуунуудын цуглуулгын хамт өгч байлаа” хэмээн нэгэн ярилцлагандаа дурсаж байжээ.
Хип хоп төрлөөр уран бүтээл туурвидаг байсан дуучин Темон өдгөө их урлагаасаа хөндийрч хэдийн улс төрийн хүн болсон бөгөөд сонгодсон тойрогтоо ч нэр хүндтэй гишүүн болж орчин үеийн залуусын манлайлал болсон залуучуудын нэг болж чадсан юм. Гэтэл 2020 оны сүүлээр Н.Учралын бие хүндээр өвдөж биеийн байдал мyyдaж yxaaнгvй болсон талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаад байсан юм.

Түүнийг аль сайн гэсэн эмнэлэгт xэBтэн эмчлvvлж, боломжит бүхий эмчилгээг гадаад дотоодгүй хийлгэсний xvчинд ухаан орсон гэх мэдээллийг гэр бүлийнхэн нь өгсөн юм. Зарим мэдээллийн сурвалжууд УИХ-ын гишүүний биеийн байдал тэнхрэхгүй байгаа бөгөөд байдал илүү ноцтой байгаа буюу хоёр бөөр ажиллагаагүй болж, нойр булчирхай нь муудсан, гадны нөлөөтөйгөөр xopдyyлсан байж магадгүй гэсэн таамаг яригдаж байгаа талаар мэдээллэж байсан.
Харин энэ талаар түүний эхнэр Ч.Сэлэнгэ өөрийн сошиал хаягаар дамжуулан “Нөхрийн маань бие дээрдэж байгаа, санаа тавьж байгаа хүмүүстээ маш их баярлалаа Алтан гартай эмч нартаа баярлаж байна. ” хэмээн түүний биеийн байдал сайжирч байгаа талаар бичиж иргэдийн төөрөгдөлийг арилгасаар байсан билээ. Ингээд 2 сар гаруй эмчлүүлсний эцэст Учрал гишүүн хөл дээрээ босч эх орондоо ирсэн юм.

Ээж, эхнэр гэр бүлийнхэн нь түүний хажуунаас алхам ч холдоогүй сайн асарсан нь ийнхүү ухаан ороход нь нөлөөлсөн гэдэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн хугацаанд маш ихээр жин хаясан бөгөөд өдгөө гүйцэт тэнxэp ч амжаагүй ч ажилдаа эргэн орсон билээ.
Тэрээр: ” Миний төлөө сүүн цацлаа өргөсөн эхчүүдэд баярлалаа. Та бүгдэд би сэтгэлийн өртэй. Хүн амьд явна гэдэг аз жаргал… Хайраа түгээж амьдрахыг уриаллаа. Тэрээр 35 кг турсан ч гэсэн Оюун ухаан маань ундарч байгаа шүү хэмээн хэлж байв.
Энэ талаар эхнэр Сэлэнгэ : “Н.Учрал маань тойрогтоо очиж ажиллана гээд босоод харайлаа, өдөржин яваад ядрахвий гэж айтал эсрэгээрээ иргэд сонгогчдоосоо үгийн сайхныг сонсож энергийн сайхныг авч яг л эмийн эмчилгээ хийлгэсэн мэт баяртай ,жавхаатай байхыг нь харах сайхан байна. ( Чамайг уг нь тэврээд үнсмээр л байна даанч энэ муу өвчин гээд халаглах энэ буурай жинхэнэ хайр юмаа) хэмээн цахим хуудсаараа нийтлэсэн нь харин ч түүнийг жинхэнэ хань гэж ямар байхыг залуустаа өөрийн биеэр үлгэрлэн харуулж байгаа монгол эмэгтэй хүний нандин эрхэм чанараа гайхуулж яваа мундаг бүсгүй хэмээн тодотгоход хүргэсэн юм.