Нүүр Зөвлөгөө INSTAGRAM дээр хэрхэн олон дагагчтай, нөлөөтэй нэгэн болох вэ?

INSTAGRAM дээр хэрхэн олон дагагчтай, нөлөөтэй нэгэн болох вэ?

43 секунд уншина
0
0
1,066

Инстаграм дээр маш олон дагагчтай, төлбөртэйгөөр бусдын сурталчилгааг хувийнхаа хуудсанд байршуулдаг хүмүүс бий. Тэдний нэг болох Рейчл Брейтн гэхэд нэг удаагийн Инстаграм post-ноосоо

хамгийн дээд тал нь 25,000 ам.долларын төлбөр авдаг гэх мэдээлэл байдаг. Зөвхөн Рейчл ч биш, өөр маш олон хүн Instagram-ыг ашиглан орлого олж, амжилттай яваа “Influencer”-уудын жагсаалтанд багтдаг.

Инстаграм өнөөдөр тогтмол 800 сая хэрэглэгчтэй, үнэ цэнэтэй, хүчирхэг платформ болж хувираад байна. Өөрсдийн брэндийг, бизнесээ сурталчлах гэсэн хэн бүхний ашиглах ёстой платформуудын

нэг нь яах аргагүй Instagram юм. Хүмүүс Influencer буюу олон дагагчтай хүмүүсийн оруулж буй постууд, сурталчилгаанаас санаа

авч худалдан авалт хийдэг нь судалгаагаар тогтоогдсон зүйл.
Тэгвэл бид таныг амжилттай Instagram influencer болоход тань туслах зөвлөгөөг цувралаар хүргэж байна.

Та өөрийн жинхэнэ хүсэл сонирхлыг дага
Таны хувь хүний зан чанар, онцлог, хүсэл сонирхолд тань нийцсэн зүйлийг олж сонгох нь хамгийн чухал. Та тухайн зүйл, чиглэлийнхээ талаар тодорхой хэмжээний мэдлэг ур чадвартай бол бүр ч сайн хэрэг. Жишээ нь: Та Инстаграм дээр маш олон дагагчтай фитнесс тамирчид, эрүүл чийрэг бие бялдартай хүмүүсийг хараад өөрөө огтхон ч туршлагагүй байж дуурайх нь зөв үү?

Мэдээж буруу. Сошиал медиа дээр та хуурмаг байдлаар амжилтанд хүрэхгүй. Та үнэхээр фитнесст сонирхолтой, түүгээр хичээллэдэг, магадгүй ус агаар мэт дутагддаг байж л фитнессийн чиглэлээр амжилттай Instagram influencer болж чадна. Та хоолонд дуртай, аль эсвэл олон улс үндэсний хоолонд сонирхолтой байж мэднэ. Магадгүй загварын сонирхолтой учраас сүүлийн үеийн бүх л загвар, хандлагыг дагадаг хүн ч байж болно. Гол нь өөрийнхөө жинхэнэ сонирхлыг дагасан Инстаграм хаяг үүсгэж, түүнийхээ дагуу хөтлөөрэй.

Танилцуулгаа анхаарал татам хий.
Инстаграмаа хөтлөх чиглэлээ олчихсон бол дараачийн хийх зүйл нь танилцуулга, товч мэдээллээ аль болох сонирхолтой хийх явдал. Хүмүүсийн анхаарлыг татах хэлбэрээр бичвэл зохилтой. Энэ хэсгийг тань брэнд юмуу боломжит хэрэглэгч, харилцагчид харна гэдгийг анхаараарай. Аяллын блог хөтөлдөг, influencer Хелене Сула нь өөрийнхөө

Инстаграмын товч танилцуулгыг маш анхаарал татам хийсэн байдаг. Тухайлбал “аяллын блоггер” гэдэг үгийг голчлон оруулснаас гадна, Европ тивийг үзэхийн тулд Германд очиж суурьшсан, нөхрөөсөө бусад бүгдийг орхиод нүүсэн зэргээ танилцуулгадаа оруулсан нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татдаг байна.

Өөрийнхөө түүхийг хуваалцаж бай.
Та зүгээр л зурагнуудаа оруулсаар байгаад Instagram influencer болно гэвэл буруу бодож байна шүү. Зурагнуудын тайлбар хэсэг зурагтайгаа адилхан ач холбогдлыг тээж байдаг гэнэ. Та тэрхүү зурагнуудын тайлбарт ямар учиртай зураг, яаж авахуулсан, юуны талаар өгүүлэх гэснээ хуваалцах нь бүр ч илүү дүнтэй байдаг. Зургийг чинь үзэж, тайлбарыг уншиж байгаа хүний сэтгэл хөдөлснөөр, танд итгэл төрж, таныг дагаж, харилцаа холбоо үүсдэг байна. Гол нь зургийг дагалдах түүх зохиомол бус, жинхэнэ, зүрх сэтгэлийн гүнээс гарч байх нь хамгийн чухал шүү.

Instafeed цэсийг аль болох үзэмжтэй байлга
Хэрэв та Instagram дээр олон дагагчтай Influencer болох гэж байгаа бол урьдчилан тавигддаг шаардлага нь өнгө, хэв загварын мэдрэмжтэй байх явдал. Таны Instafeed дээр байгаа зурагнууд тус бүртээ өнгө үзэмжтэй, анхаарал татам байхаас гадна өөр хоорондоо зохицолдоо бүхий байдлаар харагдах ёстой. Та VSCO юмуу Lightroom ашиглаж, зургуудаа янзлах, аль эсвэл Instagram-ын стандарт фильтерүүдийг ашиглан өөрчилснөөр оруулдаг зурагнуудаа нэг өнгө, будаг, хэв шинжээр хадгалах боломжтой.

Тогтмол контент оруулж байх
Инстаграм дээр олон дагагчтай influencer болохын тулд зайлшгүй шаардлагатай алхмуудын нэг нь тогтмол хөтлөн явуулахад оршино. Ихэнх influencer-ууд өдөрт 1 пост заавал оруулдаг. Гэхдээ зарим нь өдөрт хэд хэдэн удаа юмуу, долоо хоногтоо хэдэн пост оруулах нь бий. Контент оруулах давтамж нэмэгдсэнээр хүмүүсийн хариу үйлдэл үзүүлэх давтамж, реакц нэмэгддэг болохыг судалгаа харуулсан байдаг. Мөн постуудаа оруулах дараалал, хуваарийг гаргах нь танд төвөгтэй санагдаж байвал, Buffer, Planoly, Preview, Ripl зэргийг ашиглаад үзээрэй. Эдгээр платформууд нь танд контент бүтээх, түүнийгээ нийтлэх он сар өдрийн тов гаргахад тусалдаг.

Зөв hashtag-ийг ашиглаж сурах хэрэгтэй.
Hashtag-ууд нь таны контентыг Инстаграмын өөр хэрэглэгчид олж үзэхэд тусалдаг гол хэрэглүүр юм. Инстаграмын зүгээс танд нэг зурагт хамгийн дээд тал нь 30 hashtag хийх боломжийг олгодог. Миний хувьд та бүгдийг нь ашиглах хэрэгтэй л гэж зөвлөмөөр байна. Хүмүүс хайлтын илэрц ихтэй hashtag-уудыг ашиглах нь сайн хэмээн боддог нь харьцангуй ойлголт юм. Харин ч эсрэгээр хайлтын илэрц ихтэй hashtag ашиглавал, тэр хэрээр өрсөлдөөн ч их байна гэсэн үг. Тэр ч үүднээс таны оруулсан постыг бусад хүмүүс олж харах магадлал тэр хэрээр багасна. Түүний оронд 10,000–100,000 хайлтын илэрцтэй hashtag ашиглавал илүү үр дүнтэй гэж зөвлөе.

Бизнесийн аккаунттай болох
Хэрэв та үнэхээр л Инстаграмын influencer болохоор эргэлт буцалтгүй шийдсэн бол тэр нухацтай байдлаа үйлдлээрээ харуулж яагаад болохгүй гэж? Бизнес аккаунттай болох нь та илүү нухацтай ажиллаж эхлэхийн шинж тэмдэг юм. Та бизнес аккаунттай болохын хамгийн том чухал ашиг тус гэвэл бүх дотоод мэдээлэл, статистик авах боломж нээгддэг. Та өөрийнхөө дагагч нарын нас, хүйс, сонирхлын талаар мэдээллийг авахын сацуу аль постууд хүнд илүү хүрч байгааг сайтар мэдэж, хариу үйлдлүүдийг дүгнэх боломж бүрддэг.

Инстаграмын Story-г сайтар ашигла!
Instagram-ын story нь яг одоо хүчээ аваад байгаа гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Хүмүүс instagram story ашиглан бүхнээ хуваалцах нь улам л нэмэгдэж байна. Бүр тодруулбал, Инстаграмын хэрэглэгч 200 сая хүн өдөр бүр Story-г ашиглаж байгаа юм. Таны дагагч биш боловч, Stories цэснээс таныг олж авах хүмүүс зөндөө бий. Та Stories-д өөрийн сториг оруулахдаа hashtag юмуу location/байршлаа заавал оруулж байгаарай. Мөн өөрийн сториг хийхдээ бусад хүний аккаунт, найзуудаа tag хийх аваас таны постыг бүр олон хүн олж үзнэ.

Утга учиртай оролцоог эрхэмлээрэй
Нийгмийн харилцааны сайт гэдэг нь хүн, хүний харилцаа, тэдэнтэй хэрхэн холбогдож байгааг харуулдаг. Та амжилттай Instagram influencer болохын тулд хэрэглэгч, харилцагчдын хариу үйлдэл, идэвхтэй байдалд ач холбогдол өгөөрэй. Хэрэв хэн нэгэн таны зурган дээр коммент бичих аваас, заавал хариу бич. Тэдний өөрсдийнх нь контент дээр ч гэсэн лайк дарж, коммент бичиж байгаарай. Оруулж буй постондоо хүмүүсээс илүү их оролцоо, идэвх авчрах алхмуудыг дараах байдлаар жагсаав.
· Хүмүүсийн хамгийн идэвхтэй байдаг үеэр постуудаа оруулж байх
· Тэмцээн уралдаан зохиох, урамшуулал олгох
· Инстаграм дээр story оруулахдаа санал асуулга буюу poll ашигла
· Ижил төсөөтэй аккаунтуудыг дагаж, тэдний контенттой ойрхон бай

Followers-уудыг хэзээ ч битгий худалдаж аваарай.
Instagram ашиглан олон дагагчтай болох гэсэн туршлагагүй хүмүүсийн хамгийн том алдаа бол дагагч нарыг худалдаж авах явдал. Төлбөр авч таныг дагасан хүмүүс хэзээ ч сайн юманд хүргэхгүй. Та жинхэнэ утгаараа бусдыг дагуулж, олон дагагчтай, бусдын амьдрал, ажил, бизнест хувь нөлөөтэй нэгэн болохыг хүсвэл аль болох органик, өөрөөрөө байх нь чухал. Хүмүүсийн зүгээс ямар ч хариу үйлдэл, идэвх, оролцоо байхгүйгээр зүгээр Followers худалдаж авах нь маш буруу. Таны дараа дараачийн постууд хүнд огт хүрэхгүй гэсэн үг.
Эцэст нь зөвлөхөд, та ганц хоёр өдрийн дотор Instagram influencer болж чадахгүй. Та тэвчээртэй байж, аль болох цаг зав, сэтгэл зориулж, Instagram-аа хөтөлснөөр өөрийн гэсэн бодит хүрээлэл, дагагч бүхий Influencer болно.

~~ “How To Become an Instagram Influencer and Start Earning Money” Шейн Баркерын нийтлэлийг товчлон хөрвүүлэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *