
Солонгосын хамгийн эрэлттэй, нэр хүнд нь өндөртэй тэрээр 1981 оны 11-р сарын 22-нд төрсөн бөгөөд 39настай. “Зүрхэнд шингэсэн намар” (2000), “Бүгдийг нь” (2003), “Миний байшин” (2004),”Салхи үлээсэн тэр нэгэн өвөл” (2013) “Нарны үр сад” 2016 зэрэг кинонуудаараа Монголд
төдийгүй дэлхий нийтэд алдартай билээ. 2017 онд түүнийг Forbes сэтгүүлээс “Korea Power Celebrity” жагсаалтын 7 дугаар байранд бичигдсэн бөгөөд түүнийг Солонгосын олон ангит киноны хамгийн
алдартай жүжигчин хэмээн дэлхийн хүмүүс санал нэгтэй зөвшөөрдөг.Тэгвэл өнөөдөр алдарт жүжигчин бүсгүйн 39 насны төрсөн өдөр тохиож байна.Хэдий 40 шүргэж яваа ч яг л 18-т шиг үзэсгэлэн гоо хэвээрээ жүжигчдийн нэг бол Сун Хэ Гю юм.
Сун Хэ Гю нь төрөхдөө өвчтэй төрсөн бөгөөд эмч нар түүнийг найдваргүй хэмээж байсан ч амьд үлдэж чадсан юм.Тийм учраас түүний эцэг, эх нь охиныхоо төрсөн өдрийг эдгэрсэн өдөр буюу 1982 оны 2 сарын 26 тэмдэглэдэг болжээ. Эцэг эх нь бага байхад салсан бөгөөд Сун Хэ Гю-д ээжийнхээ гар дээр өссөн юм.Төрөлх нутгаасаа нүүж ,
Сөүлийн Гангнамын сургуульд суралцах болсон бөгөөд 10 жилийн багш нь түүнийг “хөгжилтэй, нийтэч, олон найзтай, найрсаг охин байсан” гэж дүрслэн ярьсан байдаг. Сурагч байхдаа уран гулгалтаар хичээллэдэг байсан ч 8 дугаар ангид байхаасаа спортоо орхисон байна. Дараа нь “Sejong” их сургуульд үргэлжлүүлэн суралцжээ.Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Хе Гю Harper’s Bazaar сэтгүүлийн Солонгос дахь төлөөлөгчтэй хамтарсан зургуудаараа
шуугиан тариад байна. Дэлхийн алдарт брэнд Fendi брэндийг
төлөөлөн ажилласан жүжигчин бүсгүй энэ жил 40 нас хүрч байгаа гэхэд итгэмээргүй харагдаж байгаа бөгөөд шүтэн бишрэгчдээ дурлуулсаар байна.

Сун Хе Гю

Сун Хе Гю

Сун Хе Гю

Сун Хе Гю

Сун Хе Гю
