Нүүр Өгүүллэг АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
463

Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад шууд эх нялхасын эмнэлэгрүү эргэ давхилаа . Эмнэлгийн хүлээн авах танхимд орж ирээд хорь орчим минут болов.

Чинзоо тайван сууж үл чадна , нэг босч нэг суусна , тэгснээ танхим тойрч хэсэг алхана… Галт дэмий л найзынхаа аяыг дагалдаж , аль болох тайвшруулахыг хэрэндээ л хичээх. Гэвч энэ талын туршлага ,

мэдлэг огт үгүй тул ийм үед яг юу хэлж , Чинзоог хэрхэн тайвшруулахаа үл мэдэх билээ. – Энхсайхны гэр бүлээс хүн байна уу… гэх сувилагч бүсгүйн дуун танхимаар хадав. Чинзоо, Галт хоёр

ухасхийн түүнрүү хүрлээ. Чинзоо сувилагчид хандан – Байна байна би аав нь … үгүй ээ Энхсайхны нөхөр нь хүүхдийн аав… гэхэд сувилагч түүнрүү харж инээмсэглээд – За танд баяр хүргэе. 3.8 кг хүүтэй боллоо.

Эх хүүхэд хоёул сайн байгаа. Та халад улавч өмсөөд орж болно шүү гэв. Чинзоо …тэгэе ороё гээд хурдан хурдан толгой дохино. Тэдний ард зогсох Дэнсмаа – Ээ төрийн минь сүлд … хэмээн мойног хуруугаараа

нулимстай нүдээ нухлана. Чинзоо цагаан халат намируулсаар сувилагчыг даган , нарийн хонгилоор орж одлоо. Галт найзынхаа гэр бүлийн энэ их аз жаргалд чин сэтгэлээс баярлана. Тэр Чинзоог дагаад мөн ихээр сандарч, догдолсноо сая л мэдлээ. Галт гарах хэсэгрүү чиглэв. Жихүүн үдшийн тэнгэрт саран тодоор хүрээлжээ. Галт татаж буй тамхиныхаа утааг дээш үлээсээр инээмсэглэн зогсоно. – Галтаа… найз нь хүүгээ харлаа. Ёстой жижигхэн юмаа гэсээр Чинзоо эмнэлгийн хаалгаар бөөн дуу шуу гарч ирэв. Тэр гүйх шахуу ирээд Галтыг тэврэн авлаа.

Галт – За найзыгаа аав болсонд баяр хүргэе гээд тэвэрсэн гараараа дал мөрлүү нь алгадана. Сайхнааг хүүтэй нь хамт эмнэлгээс гаргаад арав гаруй хоножээ. Чинзоо бяцхан хүүгээ Батмөнх хэмээн нэрлэсэн бөгөөд эх хүүгийн бие сайн тул санаа зовох зүйл үгүй, тэдний жижигхэн цагаан байшин аз жаргалаар бялхан байв. Чинзоо ажлаас буугаад л гэрлүүгээ яарна. Хэдий тэмцээн дөхсөн ч тэр төдийлөн санаа зовсонгүй гангцхүү бяцхан үр , хань хоёртоо л яарна. Өмнө бол түүний настай ээж нь гэртээ ганцаар сууж, хүүгээ хүлээдэг байсан бол өдгөө амин ганц ачаа бөөцийлж, бэрээ асраад баяр хөөр болон суух болжээ.

Чухамдаа л хүмүүн болж төрөхийн эрхэм утга учир Чинзориг хэмээх залуугийн гэр бүлд биелэлээ олсон гэлтэй. – Тэмцээн эхэллээ. Төрөл бүрийн тулааны спортоор хичээллэдэг дөч гаруй эрс хоёр хэсэгт хуваагджээ. Тэмцээний оролцогчид дунд спортын алдартай тамирчид ч байх бөгөөд ОХУ – ын Буриадын аврага каратэч хүртэл ирсэн байв. Тэмцээний журмын хувьд Галтын үзсэн бичлэгээс өөр зүйл байсан нь тулаан торонд бус энгийн рингэнд болох байлаа. Хоёр найз нэг хэсэгт хуваарилагджээ. Чинзоо гараа бинтээр ороох зуур – Андаа хоёулаа нэг хэсэгт орчихдог жоохон тиймхэн байна шүү. Уг нь аваргын төлөө тулсан бол сайхан байхгүй юу хэмээн инээмсэглэхэд Галт – За найз нь яаж тэр хүрэх вэ ийм мундаг хүмүүс байхад , харин чи бол чаднаа найзаа гээд түүний гарын бинтийг чангалж туслав. Үнэхээр ч Галт тэгж бодсон билээ. Учир нь өөрийнх нь шүтэж, биширч явдаг тулааны тамирчид хүртэл тэдний хэсэгт багтсан байв. Гэхдээ Чинзоог түрүүлнэ гэдэгт Галт огтхон ч эргэлзэхгүй байлаа.

Тус бүр гурван тулаан хийж, ялалт байгуулсаны дараа хэсгийн аваргын төлөө хоёр анд тунан үлджээ. Тэр хоёрын хэн ялсан нь нөгөө хэсгийн аврагатай тулалдаж тэмцээний эцсийн ялагчийг шийдвэрлэх байв. Тэдний нэрсийг зарлаад Галт , Чинзоо хоёр дэвжээний хоёр буланд гарлаа. Тэд танилцаж нөхөрлөснөөс хойш анх удаа л нэгнийхээ эсрэг талд зогсож буй нь энэ юм. Галтын хувьд энэ хүрсэн амжилтандаа өөрөө ч итгэхгүй байлаа. Буриадын аврага тамирчныг хүртэл өмнөх тулаандаа хэвтүүлсэн байв. Хэдий тэмцээн боловч андтайгаа тулалдах хүсэл үнэхээр үгүй байсан ч… – Энэ бол зүгээр л тэмцээн , уралдаан шүү дээ найз минь . Чи битгий маяглаад, шалчигнаад байгаарай. Ер нь тэгээд хэр шавь бэлдсэнээ өөрөө шалгах боломж надад олдлоо гэсэн Чинзоогийн үг түүнд урам өгчээ. Хонх дуугарлаа. Хоёр найз тэврэлдэн бие биедээ баяр хүргээд буцаж зайгаа авах. Галтаас арай нуруулаг Чинзоо хоёр хөлийг ээлжлэн шидэж түүнийг урин дуудна.

Галт ч түүний хөнгөн довтолгооноос зайлж бага багаар урагшилсаар. Тийн мэт биесийг халаагаад хоёр анд туллаа. Галт хэдэнтээ доволсон ч амжилт олсонгүй . Чинзоогийн хүчтэй жийлтэнд өртөж хоёр ч удаа газарт унаад босчээ. Тэр хоёр нэгэн зэрэг биесийн толгойд өшиглөх агшинд Чинзоогийн хөл Галтын толгойг хальт шүргээд дээгүүр нь давжээ. Харин арай намаас довтолсон Галтын өсгий яг байндаа тусав. Нүргэлэн уухайлах олны дуунд Чинзоо түүрлгээ харан унах нь Галтын нүднээ үзэгдэнэ. Шүүгч түүний дээрээс тонгойн хараад тулаан дууссаныг зарлалаа. Галтын хувьд найздаа л санаа зовно. Эмч рингэнд гараад Чинзоог дээш харуулан хэвтүүлэхэд Галт яаран очиж хажууд нь өвдөглөн суув. Чинзоо нүдээ нээлттэй хэвээр өндөр адарыг ширтэх мэт. Галт андынхаа гараас атгаад – Чинзоо… зүгээр үү гайгүй юу гэвэл , Тэр –

Зүгээрээ яг зөрлөө шүү гэснээ заавал ялаарай андаа хэмээн инээмсэглэв. Тэмцээний аваргын төлөөх тулааныг хурсан олон уухайлан шавдуулана. Батсүх Галтыг тайвшруулж – Хүзүү нь бага зэрэг гэмтсэн гэж байналээ. Санаа зоволтгүй … тэр нөхрийг хэвтүүлчихээд хоёул Чинзоо дээрээ очиё гэв…. …Тэмцээн өндөрлөжээ. Галт Чинзоод санаа зовон хэрхэн тулалдсанаа мэдээгүй ч аврага болсон байв.

Монголд анх удаа зохиогдсон тэмцээнийг цэрэг цагдаагын бүх томчууд үзэж Галтыг ам уралдан магтаж байлаа. Галт ялалтаа Чинзоотой хуваалцана инээлдэн сууж байтал ТЕГ дарга бас Чинзоогын дарга Болд Галтад хандан Чинзоо та хоерыг цуг ажиллахыг хармаар байна ТЕГ мөрдөгчөөр ажиллаач гээд санал тавилаа . Чинзоог тагнуулын мөрдөгч байсныг мэдээд бүүр шоок . Хоёр найз нэгэнрүүгээ жаргалтайгаар мишээгээд хамт ажиллах болсонд Чинзоо маш ихээр баярлаж Галтыг тэврэн анд нөхрийнхөө төлөө алтан амиа хайрлахгүй өргөдөг амьсгалынхаа эцсийн мөчид ч Аз жаргал ерөөж чаддаг Агуу нөхөрлөлийн түүхийг бүтээлцсэн анддаа баярлалаа хэмээн хэлэв.

Үнэнч нөхөрлөлийн өмнө Үхэл хүртэл өвдөг сөгддөг юм

ТӨГСӨВ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *