Нүүр Өгүүллэг АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

2 секунд уншина
0
1
233

Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ маажсаар зогсох. Эрхлэгч Батням – Бүтэн долоо хоног хаачдаг нөхөд вэ. Дөнгөж 2- р курс … Арай л эрт биеэ тоож

байгаан бишүү гэх зэргээр тэднийг зэмлэнэ. Хоёр залуу хаяахан нүд буландан өөд өөдөөс харж, гарахын түүс болцгооно. – Явж хичээлдээ орцгоо гэх эрхлэгчийн дуу сая нэг гарч залуус год хийн өрөөнөөс

гарлаа. Тэднийг гарсан хойно тэнхмийн эрхлэгч Батням хажуу ширээнд суух багшид хандан – Энэ Галтыг оюутны эрдэм шинжилгээний хурал бэлдэж, оруулах хэрэгтэй юмсан . Чи анхаарал

тавина биз хэмээлээ. Амралтын өдрийн өглөө Галт үүр цайхаас өмнөтэй босов. Найз Чинзоо нь ирж, түүнийг авах учир тийн эртлэн хувцаслажээ. Тэр хувцаслаад шууд хашаанаас гарвал Чинзоо нь яг л

товолсон цагтаа гудамны булан тойрон гарч ирж харагдана. Чинзоо дэргэд нь ирж зогсмогцоо машины онгорхой цонхоор – Овоо ш дээ муу найз минь цагийг харин ч барьж байна шүү гэхэд нь Галт инээсээр: –

Тэгэлгүй яахав …. ганц найзынхаа гэр гийгүүлэгчийг тосох гэж байхад яалаа гэж хоцрох вэ гэсээр машинд суулаа. Хоёр анд цэмбийтэл угаасан хуучин цагаан тэрэгтэйгээ төмөр замын вокзалруу сүнгэнэтэл хаазаллаа. Тэд очоод төдий л удалгүй галт тэрэг ч мөн иржээ. Галт Чинзоогийн найз бүсгүйг танихгүй тул дэмий л түүнийг бараадан зогсоно. Галтын хувьд охид бүсгүйчүүдтэй харьцах талаар угийн маруухан тул найз охингүй, бүр найз охинтой болох тухай бодож ч яваагүй билээ.

Харин Чинзоог найз бүсгүйтэйгээ хамт амьдархаар болсонд андынхаа өмнөөс үнэхээр баярлаж байв. – Өө Сайхнаа гэсээр Чинзоог урагш хурдалхад Галт дагалдан урагшлав. Хуучивтар хүрэн чемодан барьсан жижгэвтэр биетэй дугуй цагаан царайтай бүсгүй инээмсэглэн зогсох харагдана. Чинзоо баяртайгаар түүн дээр очоод хацрыг нь үнслээ харин Галт үг дуугүй л чемоданыг нь аваад машинруугаа алхав. Галт хосуудаас түрүүлж машин дээр ирээд чемоданыг тээшинд хийгээд жолоо нь дээр суужээ. Залуу хос инээлдсээр арын сууалд тухлав. Чинзоо найз бүсгүйдээ хандан – За танилц . Нөгөө миний яриад байдаг Галт шүү дээ гээд инээмсэглэв. Галтын ээж Дэнсмаа хэрэндээ л хоол унд бэлдэн ширээ засаад тэднийг хөл хөөр болон угтлаа. Нээлттэй хаалгаар машин орж ирмэгц модон тагштай сүү барин гарч үүдэндээ угтав. Сайхнаад сүү амсуулаад –

За охин минь ор. Гүэ манай энэ амьтны бүсгүй үрийг ингээд аваад ирдэг гэсээр түрүүлэн оров . Хөөрхий ээж нь үнэхээр их баярлах ажээ. Чинзоод цаг үргэлжид дуу чимээ багатай , аниргүйхэн байдаг жижиг цагаан байшинд нь өнөөдөр өнгө, хөг нэмэгдээд , гэрэл гэгээ сацрах мэт санагдана. Сайхнааг ирснээс хойш Галт бэлтгэлээ Чинзоогүйгээр хийдэг болов. Хичээл тараад л зааланд шөнө дүл болгоно. Айлд суудаг түүний хувьд эрт харина гэдэг тийм ч таатай биш байлаа. Гэвч найзынхаа өмнөөс бас ээжийнх нь өмнөөс тэр үнэхээр их баярлах аж. Дахин Энхээтэй нийлэхгүй гэж найздаа амласан болохоор тэдний bar – нд ч очихоо болив.

Хичээл оройтож тарсан нэг орой Галт гарахаар бэлтгэн дэвтэр номоо хумьж суутал – Галтыг уулзая гээд дуудаад байна гэсээр доод курсын нэг хүү хаалгаар шагайв. Галт нэг их зүйл бодолгүй цүнхээ үүрээд ангиас гарвал. 4- р курсын өндөр Мөнхөө зүс хараагүй хоёр залуутай зогсож харагдана. Мөнхөө нөгөө хоёроосоо сугаран Галт дээр ирж гар бариад – За юу байна хөгшөөн . Чамтай уулзах хэрэг гараад гэхэд нь Галт их л гайхав . Өмнө жил Мөнхөөтэй хоёр гурван ч удаа тулж , хандыг нь дарснаар тэд танихгүй хүн шиг л явдаг болсон билээ. – Ямар хэрэг вэ гэвэл Мөнхөө – Энэ хоёр бол хэцүү залуус байгаамаа . Намайг бүүр шаналгаж дуусаад байна. Гадаа үүдэнд бас гурван нөхөр хүлээж байгаа. Чи эднийг ахиж ирэхгүй болгоод өгч чадна биздээ гэхэд нь Галт – За болио хөгшөөн гээд шууд явахыг завдлаа. Мөнхөө түүнийг татаж зогсоогоод – Чи өөрөө л мэд ингээд явчихна гэж санавал том андуурч байна гээд үлдэв. Галтыг шатаар доош уруудахад тэр гурав барааг нь харах зайд дагасаар.

Галт сургуулиас гараад тэднийг хүлээлээ. Үнэхээр ч гадаа байх хэсэг залуустай нийлээд тэд Галтыг чиглэх аж. Тэр зогссоор л. Өндөр Мөнхөө тэргүүтэй залуус Галтыг дагуулан сургуулийн ардуур тойрсныг хараад Ганаа сэм дагажээ. Түүнийг очход тэд Галтруу тал талаас нь дайрч байв. Ганаа шууд цагдаад дуудлага өгөөд Галтад туслахаар гартаа таарсан урт төмрийг бариад тэдэнрүү дөхлөө. Галт тэдэнд зодуулж сүйд болоогүй ч хоёр ч газраа хутганы шарх авсан байв. Ганаа шулуухан очоод цааш харан зогсох Мөнхөөг толгойд нь цохин унагав.

Мөнхөө амьгүй мэт пидхийн уналаа. Яг энэ мөчтэй давхцан цагдаа нар бас иржээ. Дүүргийн цагдаа дээр зодоонд оролцсон нөхдийг саатуулсан бөгөөд Энхээ, Чинзоо нар ч ирсэн байв. Галт мөрболог хэвлийн тус газраа хөнгөн зүсэгдснээс өөр зүйлгүй, харин толгойдоо хүнд гэмтэл авсан Мөнхөө эмнэлэгт хүргэгджээ. Ганаагийн мэдүүлгээр Галтыг гаргахаар болсон байна. Ганаа харин тэндээ ямарч хонох нь тодорхой болов. Галт , Чинзоогийн хамт тэднийхрүү явлаа. Чинзоо – Цаад залуу нь гайгүй бол санаа зовох хэрэггүй дээ. Энхээ чадалтай хүн Ганааг дор нь гаргаад авчихна гэхэд Галт нээрээ ч тийм гэж бодсоноо Чинзооруу инээмсэглээд – Муу найз нь томоотой л байсан шүү тэд өөрсдөө л эхэлсэн гээд толгойгоо илэв. Тэд явсаар Чинзоогийнд ирэхэд Сайхнаа хашааны хаалга нээж угтлаа .

( Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *