
Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрээр шууд Чинзооруу залгалаа утас нь дуудсан ч авсангүй. Чинзоогийн цагаан төмөр орон дээр хэсэг сууж ,
түрүүчийн аймшигт явдал зүүд байсан гэдэгт баттай итгэсэн хойноо гарахаар шийдлээ. Тэр Чинзооруу залгасан чигтээ фудволк оо өмслээ. Энэ үед – Өө Галт хүү сэрчихвүү гэсээр Чинзоогийн ээж Дэнсмаа орж
ирлээ. Галт инээмсэглэсээр сайхан унтжээ эгчээ. Би явая даа гэвэл Дэнсмаа түүнрүү нэг сүрхий хараад -За тэгж ярихгүй ээ хүү минь. Цаадах чинь яагаад ч гаргаж болохгүй гэж үүрэгдээд явсан шүү.
Одоохон ороод ирнэ , Тэгээд чамайг явуулсан байвал муу эгч нь хатуу донгодуулана … болиё чи минь гээд огт халгаасангүй. Галт аргагүй байдалд орж дэмий л толгойгоо илэн инээсээр – За за би цаадахыг
чинь эндээ хүлээе дээ гээд орон дээрээ лагхийтэл суулаа. Санасандаа хүрсэн Дэнсмаа авгай сая нэг санаа нь амрав бололтой нүүр дүүрэн инээмсэглээд – За тэр… сайн хүү шүү манай Галт… гэх мөртөө
угсруулан – Цаад Чинзоо чинь чамайг гээд амиа тавих юм. Өө нээрээ нөгөө Дарханд гээд сураг нь дуулддаг охиноо авч ирэх юм ярьсан .. аштай юу хэмээн далан долоон үг дэлгэсээр өрөөний буланд байх түшлэгтэй сандалд тухаллаа. За Дэнсмаа эгч ч эхэллээ дээ хэмээн Галт дотроо инээгээд авгайн амыг дагуулан ярилцсан болж суув. Гэвч оюун бодол нь өнөөх муухай зүүднээс ч болсон уу зөвхөн Чинзоод л чиглэж байлаа. Андаа залгаарай гэсэн мессеж бичээд утсаа атгасаар суув. Хариу алга… Ганзагчдын үеэс эхлэн Орос , Монгол дамнан дээрэм тонуул хийж хөлжсөн Сахал хочтой Дэрэм ,
Баяндалай нар Баянгол зочид буудлын люкс өрөөнд хундага харшуулан мар мар инээж сууна. Тэдний өмнөх дугуй шилэн ширээнээ өөрсдийнх нь хэлдэгээр ХОСГҮЙ ҮНЭТ ЭРДЭНЭ болох 2 кг – ын савлагаатай цагаан нунтаг 4 ширхэг бүтнээр давхарлан тавьсан байх бөгөөд задласан нэгийг дээр нь хөндөлсүүлэн тавьжээ. Тэд хундагатай вискигээ тулган ёс төдий амсаад уутыг нь задласан цагаан нунтагт чигчий хуруугаа шургуулав. Баяндалай гарт наалдсан нунтгийг шүдэндээ уустал үрээд – Манай Сахал ч намайгаа ориг юмаар л гийгүүлэх юм даа. Өнөөдөр хоёул сайхан наргиад маргааш хам нь хэдэн баян айлын эрх бацаанд шахчихаа мэдэе гайгүй гээд хүд хүд хөхрөв. –

За ямар анхных биш дээ. Тэр яахав хоёулахнаа наргиад суух хэрэг үү. Бид чинь нарны улс биздээ хэмээн Дэрэмийг үг хаяхад Баяндалай – За яалаа гэж … хэрэгтэй хүмүүс чинь ирж яваа . Чи зүгээр шавдангаа бэлд гээд доогтойгоор хөхрөнө. Дэрэм их л тааламжтай эрүүний сахал аа илбэн – За даанч дээ тийм байлгүй дээ … гэсээр босч 00- н өрөөрүү таахаг таахаг алхав. Хаалга зөөлөн тогшиход … Ор ор хэмээн Баяндалай чангаар хашгирлаа. Гаднаас орж ирсэн мулзан толгойтой булиа эр – Мөнхдалай гишүүн доор ирсэн байна таны өрөөг мэдсэн яах вэ гэхэд хагас мансуурлын байдалтай болсон Баяндалай нэг ухасхийн өндийснөө буцан суугаад буйдангийн түшлэг налан гэдийж – Сонин хүн шүү манай ах.
Огт хэлэхгүй ирээд л шууд намайг хайж явдаг. Төрийн ажил гэж байдаггүй гишүүн юм байх даа гээд учир зүггүй хөхрөв. Булиа эр яахаа мэдэхгүй сандран зогстол өрөөний хаалгыг хүчтэй татаж онгойлгоод эрхэм гишүүн хоёр хамгаалагчийн хамт орж ирлээ. 00 – ын өрөөнөөс Сахал Дэрэм ч гарч ирж таарав. Хоёр хамгаалагчынхаа араас орж ирсэн Мөнхдалай өрөөг тойруулан хараад огт чимээгүй ширээрүү дөхнө. Сахал Дэрэм тэнэг юм шиг худлаа инээж зогссоноо гэнэт нэгийг санасан мэт ухасхийн , ширээний хажуудах сандлыг татан зай гаргаж, Мөнхдалайг суухыг урьлаа. Түүнрүү нэг хяламхийгээд гишүүн сандалд суув. Харин Баяндалай ухаан солиотой хүн шиг хөхөрсөөр… Тас хийн шил хагарах чимээ гарч Баяндалай нүүрээ даран тонгойлоо. Түүний гарын салаагаар хүрэн улаан цус садрана. Мөнхдалай гар дахь вискиний бор шилний хүзүүг ууттай хар тамхин дээр шидчихээд мулзан толгойтруу харж –
Энэ юмнуудыг нь хураа. Наад эргүүгээ өглөө миний өрөөнд бэлэн байлга гэж хэлээд гарч одов. Сахал Дэрэм сая нэг уртаар амьсгал аваад Баяндалайгийн хажууд очиж лагхийтэл суулаа. Баяндалайгийн хамгаалагч эр жижиг ногоон үүргэвчинд хар тамхинуудыг хийв… Дахин өрөөний хаалга тар няр буулаа. Энэ удаа хаалга онгойсонгүй харин дотогшоо цөм үсэрчээ. Нүүрээ далдалсан маск, иж бүрэн хуяг дуулга бүхий тусгай тасгийнхан нүд ирмэх зуур гурван эрийг шаланд нүүрээр нь нааж, гарт нь гав зүүж орхив. Видео камер бухий ажилтан бичлэг хийх агаад Баяндалай улам гаарч голын дуугаараа бархирсаар…. Зочид буудлын гаднаас цонхыг нь торлосон хоёр пургон хөдлөж, төв замруу цувралдан орлоо. Тэднийг машин дотроосоо ажиглаж суусан дөч орчим насны туранхай шар эр арын суудалд суух Чинзооруу эргэн хараад –
За шонхор минь хамтран ажиллах таатай байлаа гээд гар сунган инээмсэглэв. Чинзоо түүнтэй гар бариад – Харин танд маш их баярлалаа. Биеэ бодож яваарай гэсээр машинаас буув. Шөнө дунд болжээ. Үүдний довжоон дээр суусан Галт тамхи угсруулан татсаар Чинзоог хүлээж сууна. Тэдний гудмыг өгсөн бүдэг шар гэрэл туссаар ойртон буйд Чинзоог мөн байгаасай гэж тэр чин сэтэлээс залбирав. Бурхан залбиралыг нь сонсжээ түүний анд нь мөн байлаа. Галт амандаа зуусан тамхиа газарт хүчтэй чулуудчихаад хүүхэд адил хашааны хаалгаруу дэгдэв. Хашааны том хаалгыг дотогш чирэн онгойлгоход цагаан exel түрчигнэсээр байшинд тулж зогслоо. Чинзоо машинаас буумагц – Хөөе чи чинь гэр орондоо харьдаггүй хүн үү. Юу хийгээд энд суугаад байдгийн гээд инээв. – Аан тийм үү чи гэсээр Галт , Чинзоог ноцон газарт хамт уналаа. Галт яагаад ч юм энэ удаа найзыгаа хараад маш ихээр догдлов.

Ямар нэг баяртай зүйл тохиолдсон мэт өөрийн мэдэлгүй л хөөрөөд байх ажээ. Хоёул хайргатай газар дээш харж хэвтсэн хэвээр нэг нэгнээ нудран хөхрөлдсөөр… Цонхны цаанаас – Хөөе та хоёр чимээгээ аядаач гэх Дэнсмаа авгайн дуу хангинаагүй бол хичнээн хэвтэх байсныг бүү мэд. Чинзоо өндийн суугаад халааснаасаа тамхи гарган амандаа зуухад Галт яаран шүдэнз зурж , хоёр алгаараа салхи нөмрөлсөөр аманд нь ойртуулав. Чинзоогийн хувьд найзыгаа аюулаас холдуулж чадсандаа, Харин Галтын хувд андыгаа дахин харсандаа л баярлаж байв. Бөртийх ч үүлгүй тэнгэр дэхь одод мишээх мэт анивалзаад, бүүр түүрхэн шөнийн орчин хүртэл өнгөтэй болсон шиг л санагдана. Андуудын хувьд тэр шөнө үг хэлэлцэх ч шаардлаггүйгээр сэтгэл нь амирлаж, амгаланг хамтдаа мэдэрч байв.
(үргэлжлэл бий)