Home Өгүүллэг АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

2 second read
0
0
856

Галт нар явсаар гэр хорооллын нэгэн харанхуй гудамжинд ирж зогсов. Чинзоо хоёр залууруу нухацтай гэгч нь хэсэг ширтээд -За залуусаа яг юу болоод байна вэ. Яагаад бас энэ балмад нөхөртэй холбогдчихов.

Бүгдийг эхнээс нь ярь гэлээ. Галт дуугүй суусаар машины голд байсан хайрцагтай тамхинаас нэгийг авч асаав. Галтын энэ байдлыг ажиглаж, хэсэг суусан Ганаа түүний чимээгүй байгаад багахан

ундуйцаад болсон бүхнийг эхнээс нь дуустал аавдаа хов зөөж буй балчир хүүхэд мэт Чинзоод хэллээ. Чинзоо Ганаагийн яриаг дуустал сонсоод утсаа гарган хэн нэгэнрүү залгав. Тэрээр – Байна уу … За

сайхан амарч байна уу гэсээр машинаас буулаа. -Галтаа чи юунд дуугүй суугаад байгаа юм бэ. Хоёулаа алуулах шахлаа шдээ , цагдаад хэлэе хэмээн Ганаа бухимдсаар. Галт хариуд нь – Тэр ч дэмий биздээ.

Энхээ ах зохицуулж чадахгүй байхад … гэснээ … Чи машиндаа сууж байгаарай хэмээн Чинзоогийн араас буулаа. Чинзоо хэн нэгэнтээ утсаар яриад яг дуусаж байв. Тэр Галтруу эргэж хараад -Анд минь одоо

болно. Чи бүтэхгүй юмтай зууралдаад байна. Баяндалай бол тийм ч амар этгээд биш, Энхээгээс ч бас холбоогоо тасла . Тэд чамайг дахиж оролдохгүй байх тал дээр би анхаарая… гэснээ хариу хүлээх мэт чимээгүй боллоо. Галт инээвхийлснээ – Энэ удаад бас л чамд төвөг удчихлаа даа. Найзыгаа уучлаарай. Гэхдээ яг одоо Энхээ ах Ганаа хоёрыг ингээд орхиж үнэхээр чадахгүй нь ойлгоорой гэсээр Чинзоогийн гарыг чанга атгав. Чинзоо Галтын гарыг атгасан чигтээ зүүн гараараа мөр лүү нь зөөлөн алгадаад – Нээрээ найз нь хэд хоногоос чамтай тун чухал хүн танилцууланаа гэж тэс өөр зүйл ярихад Галт гайхсаар түүнрүү нүдээ том болгон харав. Чинзоо түүний түүнрүү нүд ирмээд –

Сайн бүсгүй бий хэмээн инээмсэглэлээ. Сая л учрыг ойлгосон Галт түрүүхэн болж өнгөрсөн бүхнийг мартаад – Аан… амжуулдаг эр шүү. За найздаа баяр хүргэе гээд тасхийтэл мөрийг нь алгадлаа. Сайхнаа гэх бүсгүйн тухай Чинзоо өмнө нь нэг бус удаа ярьж байсан билээ. Гагцхүү ажлын байдлаас болоод түүнтэйгээ нэг дороо орж чадахгүй хоёр жил болж буйг Галт мэдэх аж. Чинзоо: – Намайг эзгүйд муу ээж минь ганцаараа хэцүү юм. Сайхнаатайгаа хамт амьдархаар шийдсээн. Хоёр гурав хоногоос вагонд суугаад л ирэе гэсэн , хөөрхий минь намайг л гэдэг хүн дээ… гэснээ …за хөдөлцгөөе гэлээ. Хаашаа тэр вэ гэж Галтыг асуувал – Гурвуулаа хамт явнаа. Тэр Энхээ ах дээр чинь очиё гэж

Чинзоо шийдмэгээр хэлэв. Шөнийн харанхуйд ганц машины гэрэл гялбалзсаар , голын эрэг дагуух моддыг сулжин дөтлөхийг Энхээ олж харлаа. Хоёр залууд санаа нь зовоод унтаж чадахгүй орж , гарч тамхилсаар суусан тэрээр сая л нэг бүтэн амьсгаа авав. – За ашгүй ирж байна . Хэрэггүй ч явуулав уу гэж бодлоо шүү… хэмээн өөртэйгээ ярьсаар Энхээ авгынхаа гэрээс багахан холдон машиныг тосч алхлаа. Гэвч ойртон ирэх машин өөрийнх нь биш байсныг хараад дахиад л дотор нь бачуураад эхлэх шиг болов. Тэр машин чигээрээ явсаар дэргэд нь ирж зогсмогц арын хаалга нь онгойж, хамгийн түрүүнд Ганаа буун ирлээ. – Ээ ашгүй минь гэж та хоёр зүгээр үү гэсээр Энхээ ухасхийв. Энхээ залуустай ярилцсаар нилээд уджээ. Тэнгэрийн зүүн хаяа манхайн цайж, хаа нэгтэй аниргүйг эвдэн адуу янцгаах сонсогдоно. Энхээ: –

Галтаа чи бас азтай залуу байна. Ийм сайхан анд нөхөр хүнд тийм ч олон заяахгүй шүү. Ахдаа бол санаа зоволтгүй ээ. Мөнхдалайг ирэхээр би учираа олчихно. Харин энэ бүх зүйл дээр чамд үнэхээр их баярлаж байна… гэснээ үргэлжлүүлэн бид хоёр эндээ хэд хононоо. Чи харин хот оронгуутаа Төгөлдөрийг нааш нь явуулчихаарай гэв. Юутай ч тэд учир зүйгээ ололцсон нь энэ ажээ. Нэгэн үе Галтад хамаг бохир ажилуудаа даатгана хэмээн сэтгэж явсан Энхээ тэрхүү нүгэлт бодлоосоо салсан нь гарцаагүй үнэн байв. Тэгээд ч зогсохгүй боломж олдвол өөрөө ч бас бохир тоглоомноос татгалзахад бэлэн болсон байлаа.

Энхээг гэгээрч байх яг тэр мөчид Галт гэх шавилхан хархүүд хоёронтой чадуулсан Баяндалай галзуурах шахаж , хаа таарсан газар нь шилээр нь нар харуулана хэмээн занасаар … Хотын хамаг л овгор товгор гэх хулгаруудтай хүртэл холбогдож, дүүрэг дүүргийн халаасны цагдаа нараар Галтыг хайлгаж байв. Гэхдээ тийм зүйл угаас болно гэдгийг Чинзоо таамаглаж байгаа билээ. Галт , Чинзоо хоёр хотруу орж шулуухан явсаар Чинзоогийнд ирлээ. Чинзоо хальт мөлт цай уусан болоод – Ажлын цаг болохоо байлаа. Найз минь чи манайхаас гарч огт болохгүй шүү. Намайг орой иртэл ээжтэй хамт байгаарай гэсээр гарч одов.

Галт ч шөнө нойргүй явсаны дээр идсэн шөлтэй халуун хоолондоо цохиулаад хэл үггүй давсанд явлаа. …. Бүдэгхэн шар гэрэлтэй, хүйтэн өрөөнд цагаан даавуугаар бүтээсэн хэн нэгний цогцос байх нь харагдана. Галт хэнийг нь таних гэсэн мэт салгалж чичирсэн гараа сунгасаар түүнрүү дөхнө. Толгойн тушаа очоод цагаан даавуунаас атган хэсэг амьсгаа дараад хүчтэйгээр хуу татлаа… Царай нь хөхөрч , самсаа нь хонхойсон Чинзоогийн дүр зурсхийв. Үгүй ээ ээ … хэмээн чангаар хашгирсаар Галт хар дарсан зүүднээсээ сэрлээ.

( Үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…