Нүүр Өгүүллэг АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

6 секунд уншина
0
0
344

Авга ахындаа гурав хоноод, Энхээ хоёр залууг хот явуулж байдлыг тандуулахаар шийджээ. Тэр Галтыг дуудаж гэрээс нилээн холдоод -Галт аа … Чи ахдаа хар бурууг бүү санаарай. Үнэндээ бол эхлээд

чамаар хар бор ажлуудыг нугалуулж байя гэж бодсон удаа бий. Одоо бол үнэхээр тийм бодол өчүүхэн ч алга. Чи бол яалт ч гүй ерөөлөөр учирсан дүү минь бололтой. Ахыгаа өршөөж уучлаарай. Ганаа бол

миний ганц амь гэдгийг чи мэднэ. Баяндалай гэгч тэр этгээд бол яаж ч мэдэх хүн. Ах Мөнхдалай нь ч мөн ялгаагүй… Гээд тамхиа уртаар сорон хэсэг дуугүй суув. Галт тэвчээр алдран – Би танд элдэв юм

бодоогүй ээ, одоо тэгээд яах ёстой вэ ингээд л суугаад байх уу хэмээв. Энхээ түүнрүү харж дулимхан мушийгаад -Чи Ганаатайгаа хот ороод ир байдлыг тандаад болгоомжтой түргэн яваад ирэх хэрэгтэй байна

гэв. Ийнхүү Галт , Ганаа хоёр хотруу хөдөллөө. Ямарч Энхээгийн мэдлийн газруудаар нэг эргээд ирэхээр шийджээ. Баяндалай , Энхээ нар бол нэг намын нөхөд төдийгүй Мөнхдалай гэх эрхэм гишүүнд

хамтран зүтгэдэг . Мөнхдалай нь төрсөн дүүгээсээ арай илүүгээр Энхээг намын хэрэгт оролцуулдаг байсан нь угийн зэрлэг балмад Баяндалайгийн хор шар, уур ундуйцлыг туйлд нь хүргэжээ. Улмаар эрхэм гишүүнийг Япон явсан хойгуур Баяндалай Энхээг сүрдүүлж ахаасаа холдуулах аль эсвэл бүр мөсөн үгүй хийх гэж оролдсон ч Галт саад болсон нь тэр байв. Чинзоо явсан ажил нь товлосон хугацаанаас өмнө амжсан тул хотод иржээ. Галтын утас холбогдохгүй байсанд санаа нь зовниж, түүнийг хичнээн хайсан ч мухардаад гэртээ харьсан байв. Харин яг тэр өдрийн оройхон Галт , Ганаа хоёр хотруу орж ирлээ. Тэд явсаар шуудхан 1-р хорооллын паб дээрээ очив.

Ажилчдынх нь хэнд ч түлхүүр байдгүй тул явахдаа хаасан яг л тэр хэвээр. Тэд пабд орж, хүйтэн ундаа залгилах зуураа эхлээд хаачих талаар ярилцана. Гэвч тус обект дээр гаргасан Баяндалайгийн туршуулууд өөрсдийг нь ажиглаж буйг даанч мэдсэнгүй. Өөрийн хүнээс мэдээ авсан Баяндалай хоёр машин дүүрэн залуустайгаа ” Монгол” bar-луу яаравчлан хөдөллөө. Галт түрүүлэн пабаас гарч , машинруугаа алхтал хэн нэгэн түүний дагзруу хатуу зүйлээр хүчтэй цохьжээ. Түүний нүд нь харанхуйлан газарт унасан ч гарыг нь ард нь гавлаад машинд өргөн хийхийг мэдэж байв. Тэдгээр эдтгээдүүд Ганааг ч мөн машинд хүчээр суулгажээ. Тэднийг суулгасан машины гадна Баяндалай хараал урсган зогсоно. – Доторхыг сайн нэгжсэн үү . Муу санаатай Л…р өөрөө ирээгүй байна л даа. Наад хоёр гөлгөө аваад яв . Хаана байгааг нь мэдэж л байгаа …. гэж хашгичсаар машиндаа суув.

Тэд хөдлөөд замаар орон шууд хотын төврүү чиглэлээ. Шинэ Гэмтлийн эмнэлгийн урд талаарх торон хашааны хаалгаар гурван хар тэрэг цувран орж явсаар өргөн талбайд гарч зогслоо. Баяндалай машинаас бууж, тамхи асаагаад хар бензнийхээ капудыг сандайлан тухлав . Тэдний хүмүүс хоёр залууг чирсээр түүний өмнө авчирч, хэдэнтээ өшгичөөд орхих аж. Гараа ардаа гавлуусан Галт арай ядан өндийж, хоёр өвдөг дээрээ суухад Ганаа газарт хажуулдан хэвтсэн хэвээр янцаглана. -Энхээ хаана байна. Хэлсэн чинь дээр бандь минь… хэмээн Баяндалай заналтайгаар шивнэв. Галт юу ч дуугарсангүйд балмад эр ихэд эгдүүцэв бололтой түүний өмнө явгалан суугаад -Гөлөг минь… Энэ хотод миний толгой доор гишгэлэх хоншоортой аавын хүү байдаггүй юм шүү. Чи андуураад байна хэмээв. Галт дуугүй газар ширтэн сууснаа …. аавын хүү гэнээ… аавын хүү… гэсээр галзуу хүн шиг инээлээ.

Энэ байдалд Баяндалай улам их эгдүүцэв тэр өндийн босоод Галтын цээжрүү хүчтэй өшиглөн – Тиймээ . Тэгж чадах аавын хүү байхгүй гэж хашгирлаа. Амьсгал нь хэсэг бачуурсан Галт – Байлгүй яахав новш минь . Тэр аавын хүүг харвал чи муу өмдөндөө харвана гээд бас л хөхрөв. Угийн шартай Баядалай галзуурах шахаж – Хаана байна тийм зулбасага харая л даа чи яг энд дуудаад ир гээд нүд нь улаанаар эргэлдэнэ. Галт өндийн суугаад Чинзоогийн дугаарыг хэлж…. чадвал залга л даа чи гээд мөн л инээв. Рекитер эр уурандаа шатан утсаа шүүрч аваад Чинзооруу залгалаа. Тэр шууд л -Байна уу. Аан чиний танил бололтой нэг гөлөг энд байна. Чи хүрээд ир гэснээ Галтын аманд утсаа барьлаа. Галт – Чинзоо … найз нь байнаа гээд байгаа газраа хэллээ.

Утас тасрав… Угаасаа Чинзоогийн гэр гэмтлийн эмнэлгийн хойхно билээ. Төд удалгүй өнгө муутай цагаан exel хашааны хаалгаар хар эрчээрээ орж ирэв. Гурван хар тэрэгний урд шарвасхийн зогсоод гэрийн тавчик, урт цагаан халаад, дотуур өмднөөс өөр зүйлгүй Чинзоо үсрэн бууж ирэв. Тэр гялсхийн Баяндалайруу очих зуур, замд нь зогсоох гэсэн хоёр ч эрийг нам цохин унагажээ. Түүний гарт макаров хэмээх жижиг гар буу байсныг хэн ч анзаараагүй бөгөөд Баяндалайгийн цохонд тулсан хойно сая л нэг анзаарцгаав. Чинзоо – Чамтай ярих зүйл надад нэг ширхэг ч байхгүй хоёр залууг сулла үгүй гэвэл чамайг нухчихаад би өөрөө суллах болно гэв. Түүний харц , хэлж байгаа үгний шийдэмгий байдал Баяндалайг алмайруулав. Тэр бараг шоконд оржээ.

Хэл ам нэр нөлөөгөөр л хүнийг дарлаж сурсан тэр эр бараг өмдөндөө харвах дөхөж байв. Тэр чичирсэн өнгөөр – Явцгаа… гэхээс өөрийг хэлж үл чадна. Чинзоо түүнийг орхиод эргэж Галтын хажууд зогсох эрийн хөл тушаа нэг сум тавьлаа. -Гавыг нь тайл хэмээн Чинзоог хашгирахад тэд үг дуугүй ёсоор болгов. Гурван залуу цагаан тэрэгтэйгээ хашаагаар гарч одоход үлдсэн арваад эрс тэднийг ширтэж дэмий л зогссоор үлдвэй.

(үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *