
Урт болон богино ээлжээр галлах автоматын дуун зуны намуухан өглөөний аниргүйд нэн содон . Цулгуй хар хувцастай хэдэн залуус дунд Галт сондгойрч харагдана. Хужирбулан дахь буудлагын полигонд
бэлтгэл хийж байсан Чинзоо тэргүүтэй залуус дээр Галт нэмэгдсэн нь энэ байлаа . Тэрээр яг л найз шигээ болохыг хүснэ. Чинзоо макаров хэмээх жижиг гар буу төдийгүй АКМ- 47 гэх орос автоматын ажиллах
горим болоод хэрхэн задлаж, угсрах талаар Галтад зааварлана. Галт тэр өдөр буу задалж угсарч үзээд зогсохгүй том жижиг буугаар хэд хэдэн сум тавиад бас амжив. Тэр өдрийн бэлтгэл дуусгаад хоёр найз
хотруу хөдөллөө. Чинзоо жолоо мушгин хэсэг дуугүй явсанаа: – Галтаа чи ер нь яана гэж эдгээр зүйлсийг сурах гэж улайрна вэ гээд… Галтруу нухацтай ширтэв. Гэнэтийн энэ асуултанд гайхсан Галт дэмий л
инээмсэглээд – Зүгээр л чам шиг болмоор байна, сайн тулалддаг бас мэргэн бууддаг байх нь эр хүнд буруу юу байна гээд сөргүүлэн асуулаа. Үнэндээ Галт яг яах гэж тэр бүгдийг сурах гээд яваагаа өөрөө ч
ойлгоогүй билээ. Өөрийнх нь хэлдэгээр ёстой ЗҮГЭЭР Л сурахыг хүссэн нь тэр байв. Магадгүй дөнгөж арван найман настай залуу хүүд энэ бүхэн кинонд гардаг шиг л санагдсан бизээ. Чинзоо Галтруу харан доогтой инээж, мөрийг нь алгадаад – Нэг сайн дурын дайчин гарч гэнэ хэхэ. За яахав найз нь мэддэг чаддаг бүхнээ чамд заанаа. Гэхдээ найз минь чи бол тангараг өргөсөн хүн биш шүү дээ. Тиймээс хоёулаа бодолтой байх хэрэгтэй , ямар ч зүйлд хэм хэмжээ гэж бий шүү гээд цонхоо онгойлгон тамхи асаалаа. Галт энэ үгний цаад наад учрыг ч ойлгосонгүй . Ойлгох тухай ч огт сэтгэсэнгүй. Тэд явсаар Чинзоогийн гэрт ирцгээв.

Үдший 22 цагийн орчимд Галт 1-р хороололд байрлах ” Монгол ” – гэх нэртэй бэсрэгхэн pub bar – нд Чинзоогоор хүргүүлэн ирэв. Галтыг машинаас буух гэхэд Чинзоо : – Хөөе чи … битгий баатар болох гээд байгаарай. Ер нь чам шиг хамгаалагч гэж юу байхав . Зодоон нүдээн болоод чих халууцуулаад байваа хэмээн ах хүний ёсоор хэлээд нүд ирмэн инээмсэглэсээр давхиж одов. Энэ газар бол Галттай нэг ангид суралцдаг Ганаагийн хамаатан ахынх нь эзэмшил билээ. Ганаагийн ах нь энэ эзэмшлээсээ гадна хотын төвөөр гурван ч цэнгээний газартай бөгөөд нам улс төрөөр ч оролддог хэрэндээ сүйхээтэй нэгэн. Хамгийн тааруу байрлалтай тус газрыг Ганаа хариуцан ажиллуулдаг бөгөөд тэрээр Галтыг хань татах дуртай. Өнөөдөр ч мөн Галтыг ажилдаа туслуулахаар дууджээ.
Галт энд өнөөх л хамгаалагч нэртэй жижүүрийн үүргийг гүйцэтгэнэ. Яахав түүнийхээ шанд татах тамхи болоод унаа, хоолны мөнгөөр дутахгүй явна. Гэхдээ ч тус газар нь диско биш болхоор харьцангуй хэл ам багатай. 00 цагийн орчимд улаан хүрэн өнгийн ланд-80 хэмээх япон машин тус bar – ны хаалганд тулах шахуу зогсоод дөч эргэм насны пагдгар шар эр бууж ирлээ. Энэ бол Ганаагийн ах Энхээ ажээ. Тэрээр улсын заан цолтой нутгийн найзын хамт халамцуухан байх. Үүдэнд тамхилж зогссон Галт тамхиа хаяад тосч очвол – Өө миний дүү ирчихсэн байсымуу та хоёр дажгүй биздээ. Ах нь найзтайгаа жоохон уух гээд ирлээ хэмээн Галтад их л өөриймсөгөөр хандана. Галт тэднийг дагуулан явсаар сул байсан VIP өрөөнд оруулаад хоёр давхарт суух Ганааруу очиж хэл өгөхөөр явлаа. -Ах ирчихвүү сая үүднээс машин нь хөдөлж байна гэсээр
Ганаа шатан дээр бууж тааралдав. – Тиймээ нилээд халамцуу явна. Өнөө шөнө ч явахгүй дээ гээд Галтыг инээмсэглэхэд доод давхраас шил хагарах хийгээд хүмүүс муухай орилолдох дуу тэдний яриаг таслав. Хоёр залуу өөд өөдөөсөө хальт хараад яаран доош бууцгаалаа. Хоёр талцаж, биллярд тоглоод эцэстээ муудалцсан таван эр нэг нэгнээдээ асан хөл толгойгүй ноцолдоцгооно. Ганаа шууд л цагдааруу залгав. Харин Галт халамцуу эрсийг хамаг юм эвдэхээс нь сэргийлэхээр дунд нь явж орчихов. Дуудлага өгч амжсан Ганаа ч түүнд хүч нэмэхээр ухасхийлээ. Эв зүйг нь олох ажил аль хэдийн биш болжээ ангийн хоёр залуу нөгөө тавын эсрэг этгээд болж хувирах нь тэр. Хоосон архины шил барьсан эр Ганаагийн толгой руу хүчтэй дэлсэж унагаав. Галт мөнөөх эрийг эрүүнд нь хүчтэй өшиглөж унагаад бас нэгийнх нь гарыг өчин мөрөөр нь мулталж орхилоо. Хэдий улангассан ч ухаан алдатлаа согтуугүй байсан гурван эр Галтад ойртохоос зүрхшээж багахан зай аван холдоцгоов. Энэ үед гаднаас дуудлага авсан цагдаа нар орж ирлээ.

Архины шил атгасан чигтээ ухаангүй хэвтэх эр, зулайнаас нь цус асгарч түүнийгээ гараар даран суух Ганаа нарыг тэд татан босголоо. Мөнөөх эрсийн өгсөн мэдүүлгээр хүн зодсон хэмээн Галтыг тэдний хамт цагдаа нар авч одов. Толгойнхоо цусыг арай ядан тогтоосон Ганаа ах дээрээ ороод – Галтыг цагдаа нар аваад явчихлаа та арга бодооч гэхэд Энхээ – Танай найз чинь харин овоо дориун нөхөр байна шүү хэмээн маасайтал инээж, өмнөх хундагтайгаа авч тонгойлгоод -Ах нь согтуу байна. Өглөө хамт очиж авая. Түүнтэй ярих яриа ч байна. Чи явж хаалгаа барь гэж ширүүнээр үүрэгдлээ.
(үргэлжлэл бий)