Нүүр Лайфстайл КАЗАХСТАНД 1 САЯ ТӨГРӨГӨӨР ТАНСАГ АЯЛСАН НЬ

КАЗАХСТАНД 1 САЯ ТӨГРӨГӨӨР ТАНСАГ АЯЛСАН НЬ

19 секунд уншина
0
0
128

Олон хүмүүс pm-р Казахстан явсан зардлын талаар асууж байгаа тул нэгтгээд товчхон зардал, маршрут, хугацааны талаар бичье.

ТЭЭВЭР:
-Улаанбаатар – Өлгий, автобусаар 81000 төгрөгөөр явсан. Нийт 40 цаг орчим явсан бөгөөд Төв, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд,

Баян-Өлгий гэсэн аймгуудыг дамжиж өнгөрдөг. Ерөнхийдөө зам бол засмал, аан гэхдээ Баянхонгорын зам тэр чигтээ шороон, нэлээн муухай замтай. Бас Ховдоос Өлгий хүртэл хэсэг газар бас тийм.
-Өлгий – Астана руу том оврын автобус 90.000₮-р 7 хоног бүрийн

Лхагва, Бямба гаригуудад явдаг. Аан гэхдээ өдөр бүр шахуу хувийн Alphard, Estima, Microbus, жижиг тэргүүд 100.000₮-р явдаг. Миний хувьд Estima-р явсан, ер нь жолооч нь унталгүй бараг давхисаар 33 цагийн дараа Астанад очдог.

Астана – Алмата хоорондын галт тэрэгний hard sleeper нь 13000 тенге буюу 95000₮ орчмоор авсан. Жаахан үнэтэй авчихсан. Гэхдээ өөр хямд галт тэрэгний суудал эсвэл автобусаар явж болно.
Хот доторх тээврийн чиглэл, автобусны номероо мэдэхийг хүсвэл 2GIS апп-г татаж суулгаарай.
Астана юм уу Алматагаасаа буцаад шууд Өлгий орох автобусанд суугаад явж болно, үнийн хувьд очсон үнэтэйгээ ижил.

ХИЛ ГААЛЬ:
Монголын хилээр гарахад бол гайгүй нэг их удахгүй. Аан гэхдээ сунгалттай паспорттай бол паспортоо заавал солиод яваарай, Казахстаны хил дээр сунгалттай паспорттай хүнийг оруулахгүй байгаа. ОХУ-н хилээр орох гэж 2 цаг орчим болсон. Бүх ачаа тээшийг чинь нэг нэгэнгүй задалж шалгаж үзнэ. Мөн ааруул, борц гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүн авч гарч болохгүй, хориотой. Аан Оросын хилээр гарахад бол орсон шигээ тэгж удахгүй. Казахстаны хилээр харьцангуй гайгүй санагдсан, 30-40 минут л болсон байх.

БУУДАЛ & ХООЛ:
Өлгийд буудал хоногийн 38000₮ төлсөн. Хоол бол ер нь ялгаагүй үнэтэй. Астанад hostel буюу dorm өрөөнд хоногийн $15 төлсөн. Хоол бол бас л ялгаагүй дээ Монголтой төстэй өртөгтэй. Хот доторх автобус нэг удаа суухад 90-150 тенге буюу 700₮-1100₮. Ер нь Астанад өдөрт буудал, хоол, автобусанд нийт 60.000₮ бол хангалттай.
Алматад hostel буюу dorm өрөө хоногийн $6-$12. Бусад хоол, автобус бол адилхан үнэтэй.

ВАЛЮТ:
Казахстаны мөнгөн тэмдэгт тенге. Төгрөгтэй харьцах ханш нь 7.50. Бэлэн мөнгө тенге хэрэгтэй байгаа бол Өлгий дээр валютын ченжүүдээс авч болно. Аан бас Өлгийгөөс Астана руу явахад Оросын хилээр дайрдаг учир зам зуур хоол идэхэд зориулж 600 рублийг бэлнээр авч яваарай. Казахстанд бол atm-с мөнгө авахад асуудалгүй, уншихгүй гэсэн юм байхгүй.

СУРГАМЖ, АНХААРУУЛАХ ЗҮЙЛС:
Ер нь Казахстан руу явах хоёр зам байдаг:-Өлгийгөөс шууд газраар Астана руу явах-Өлгийгөөс Алмата руу шууд газраар явах
Мөн сонирхуулахад Ховдын Булган сумаас Хятадын ШинжааныӨрөмч хот руу бас автобус, унаа нааш цааш явдаг.Казахстанд орос хэлтэй байвал ямар ч асуудалгүй. Хэлгүй бол ер нь жоохон төвөгтэй. Гэхдээ гайгүй. Тун тайван, хүмүүс нь соёлтой, найрсаг, гоё улс. Ялангуяа миний хувьд бол Алмата их таалагдсан.

Астана бас гоё гэхдээ би жоохон цаг агаар муухай үед нь таарчихсан болохоор онц санагдаагүй. Астана ер нь тал газарт баригдчихсан учраас байнгын салхитай. Алмата бол дулаахан, эргэн тойрон уулстай. Бусад дэлгүүр, үзвэрийн зардал бол тухайн хүнээс хамаарна.
Ер нь үүргэвчээ үүрээд гарахад тээвэр, буудал, хоол гээд үндсэн зардлуудаа оруулаад 1 сая төгрөгөөр яваад ирэх боломжтой шүү, залуусаа. Бид Казахстан гээд нэг их заримдаа тоогоод байдаггүй, тэгтэл бас л үзэх харах зүйлс ихтэй, тун гоё улс байна лээ.
Төгсгөлд нь анхааруулж хэлэхэд

????????????????????????????????????

Монгол улс Казахстан руу визгүй ч гэлээ 5 хоногоос илүү тухайн улсад байхаар бол 5 хоногийн дотор заавал бүртгүүлэх ёстой. Бүртгүүлээгүй 5-с илүү хоносон бол торгуультай, бас хилээр гаргахгүй, цаашлаад Казахстаны хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Бүр хэмнэе гэвэл 800 мянгад ч бараг багтчихна. Маршрутан дээр бас нэг зүйл зөвлөхөд Алмата орвол цааш ердөө жоохон яваад Киргизийн Бишкек, хажууханд нь байх Иссикул нуурыг үзвэл их зүгээр санагдсан, олон аялагч нар тэгж явдаг юм билээ. Миний хувьд даанч Алматагаас шууд Шинжаан руу явсан. Ер нь зөвлөхөд Киргизийг үзчихвэл зүгээр санагдсан шүү. Шинжаан бол тийм ч үзээд байх зүйлтэй газар биш.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *