Home Өгүүллэг ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 10-Р ХЭСЭГ

ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 10-Р ХЭСЭГ

16 second read
0
0
930

Өдрөөс хойш тайван байсан хадам аавынх нь гэрээс их л чанга дуу дуулдах нь тэр -Дамираан? Чи бид хоёрын тооцоо дуусаагүй шүү гэх хахирган хоолой тодоос тод сонсогдоход Тулга ихэд гайхав. “Өдөр 1

удаа сая бас 1 удаа Дамирангуайн нэрийг дуудлаа. Аавын биед шүглэсэн гээд байгаа муу ёрын зүйл Дамирангуайтай холбоотой гэж үү? Арай Дамирангуай аавд муу юм хийсэн юм биш биз? Үгүй ээ?

Дамирангуай тэгэх хүн биш! Тэгэх байлаа ч хадам аав тэр 2 чинь дотны сайн нөхөд! Бие биендээ хэр халдаахааргүй үнэнч хүмүүс. Тэгхээр яалтчгүй Дамирангуайтай холбоотой хүний сүнс аавын биед

орсон юм гэж үү?” Гэх бодол толгойд нь орж ирхийн хажуугаар аав нь гэрийнхээ хаалгыг эвдээд гараад ирэхвий гэсэн айдастай тэвдэн зогсов. Харин ч өнөөх чимээнээс нь өөр зүйл болсонгүй. Тулга хэсэгтээ

л тайвширлаа. Гэрт нь Сүрэнгуай босч чадахгүй зовиурлан хэвтэнэ. Хүүхдүүд нь гэрээсээ хол мал хуйгаа эргүүлж тойруулан тоглоцгооно. Харин энэ үед Дамирангуайг хайж цөхөрсөн Жавзан ийш тийш

явчихаад ирж байгаа болов уу гэж хэсэг хүлээгээд бүтэхгүй санагдсан тул буцаад гэрийн зүг хөдөлсөн байлаа. Харин анд нөхөрөө гэж яваа Дамиран зайран хаана юугаар яаж яваа нь мэдэгдэхгүй алга болсон байв. Баатаргуайн эрдэм чадал тийм ч муу биш. Балчир бага наснаасаа номтой нэртэй ламд шавилан орж хэцүү цаг үеэр ч мэдэгдэлгүй өнгөрчихөж байсан яхир толгой насныхаа адагт ийнхүү зовлон үзэж биедээ чөтгөр шингээж үйлээ үзэн тарчилхын учир юу вэ? Гагцхүү хар буруу санаатай цусан мөртэй явсан Лувсан гэх зайрангийн өшөө хорсол тээсэн алдуул сүнс заналт дайсандаа гай тарихаар Баатаргуайг барьж

Дамиранг дуудсан нь энэ байлаа. Үхсэн хойноо ч амар заяа үзүүлэхгүй үйлийн үртэй Лувсан гэгч нэгэн биеийн сүнсийг эзэмдэж нэгэн айлын голомтыг самнахаар шөнийг хүлээж байлаа. Шөнө болхоор чөтгөр амилах цаг гэцгээдэг. Тиймдээ ч ийнхүү өдөржин биеэ бэлдсэн аятай чимээгүй суусан аж. Нар ч жаргадгаараа жаргав. Харуй бүрий арай нөмрөөгүй өдрийн гэгээ л тасарч байлаа. Хаалгыг нь хүлж модоор тулсан Баатаргуайн гэрт Лувсан зайран нэгэн зүйлийг хүлээсээр л. Хүүхдүүд гэртээ ирцгээж хоол цай сураглаж эхлэв. -Жавзан эгч айлруу явсан гэсэн ирээгүй байгаа юм уу? Гэх Зоригоогийн араас ээж, ээж гэж асуух Хонгороо ч гүйгээд ирэв. -Ааваа ээж хэзээ ирэх юм бэ? Бид нар өнөөдөр хоолгүй хонох юм уу? Өвөөгийн бие гайгүй болчихсон юм уу? Яагаад үүдийг нь хүлчихсэн юм бэ? Гэх толгой өвтгөм асуултуудад түүртэж ядсан Тулга -Өнөөдөр та 3 хойд айлд очоод хүүхдүүдтэй нь цуг хоно. Энүүгээр эргэлдээд юугхэв. Ээж чинь удахгүй ирнэ. Өнөөдөртөө хоол унд Ганжид ахынхаасаа аргалаарай. Зоригоо миний дүү 2 дүүгээ аваад хойшоо явж хоно. Ах нь өглөө учир явдлыг хэлье гэхэд Зоригоо ч

Тулгын үгнээс зөрсөнгүй Билгүүнээ, Хонгороо хоёрыг аваад Ганжидын гэрийг зүглэв. -Зоригоо ахаа? Арай өвөө өнгөрчихсөн юм биш биз дээ? Аав нэг л сонин өдрөөс хойш өмнөхөөсөө өөр байлаа. Эмээ ч тэр босохгүй манайд хэвтээд л. Ер нь өвөөгийн гэрийн хаалгыг хүлээд модоор тулчихсан байсан. Яг хүн өнгөрхөөр тэгдэг юм байна тийм үү? Гэж мэдэмхийрэх Билгүүнээгийн үг Хонгороог зогсоход хүргэв. -Өвөө нээрэн өнгөрчихсөн юм уу? Гэж уйлагнан дугарахад Зоригоо Билгүүнээг түлхэн -Үгүй дээ! Юу гэж тэгхэв. Билгүүнээ ах чинь худлаа мэдэмхийрч байгаа юм. Өвөө нь зүгээр за юу. Гурвуулаа өглөө эрт босоод ирхэд өвөө нь зүгээр болчихсон байна гэж хэлээд Хонгороог тайвшруулан цааш алхахдаа өөрөө ч бодолд оров. “Хөөрхий Баатаргуай гайгүй байгаасай. Надаас болж муу юм болвол би яаж энэ хэдийнхээ нүүрийг харна аа? Нээрэн яагаад Тулга ах нэг л сонин байсан юм бол? Бас Жавзан эгч ч байхгүй. Арай ч өнгөрчихөөгүй байх. Харин тэр гэрийнх нь үүдийг хүлж модоор тулдаг л сонин юм?” Гэсээр Ганжидынд очиж тэдний хүүхдүүдтэй нийлж аваад элдэв бодлоо мартав. -Харанхуй болох дөхчихөөд байхад энэ Жавзан яачихав аа? Дамиранг авч ирэхгүй бол муу аав чинь яанаа? Гээд санаа алдахтай нь зэрэгцэн нөгөө гэрт нь төмпөн шанага түжигнэж аяга таваг хагарах чимээ дуулдав. –

За ээж та босох гэж хүчлээд хэрэггүй эндээ тайван хэвтэж бай! Би очоод харчихаад ирье гээд Тулга гарч өвгөний гэрийн зүг харвал хаалга нь хүлээтэй хэвээр байлаа. Ямартай ч хаалга ч одоо ч хүлээтэй байгаа юм чинь учиртай биз гэж бодоод гэрлүү нь дөхөхөд үнэхээр л янз бүрийн юм авч шидлээд байгаа болтой дуулдав. “Энэ нь муугийн дохио юу сайны дохио юу? Гэж өөрөөсөө асуугаад өнөөх сөхсөн хаяаагаараа харвал гэр дотор таг харанхуй байх юм. “Үгүй ээ энэ чинь гадаа арай ч гэгээ тасарчихаагүй л байх юм. Ёстой л муу ёр гэгч нь энэ байхдаа. Гэж бодоод буцаад өндийтөл хананы завсараар 2 улаан нүд түүнрүү цоолох гэж буй мэт ширтээд -Чиний хадам аав удахгүй үхнэ. Чиний гал голомт ч цуг сүйрнэ. Хүүхдүүд чинь нэг нэгээрээ тарчлан үхэж эхнэр чинь чиний гар дээр цусаар бөөлжсөөр амьсгал хураана. Эцэст нь чи өөрөө амьдаараа шатаж голоо тасартал ёолон орилно! Гэж хэлээд тачигнатал хөхрөн том том инээхэд Тулгын голыг зурах шиг л болов. Ёстой л муухай юм сонссон тэрээр ихэд жийрхэн гэрээс холдов. /Лувсан зайран амьд сэрүүн явахдаа ам муруйсан болгоноо ихэд муухайгаар харааж зүхдэг байсан аж. / Тулга саяын сонссон болгон нь үнэн бол яах вэ гэдэг айдастай 2 өвдөг нь өөрийн эрхгүй салганан зогстол гэнэтхэн санаанд оромгүй юм болов. -Тулгаа миний хүү аавдаа туслаарай.

Дамиран ирээгүй л байна уу? Аав нь эцсийн хүчээ шавхан байж ухаанаа алдчихалгүй тэмцэж байна. Надад миний ном сударнуудыг дөхүүлээд аль гэхийг нь сонсвол үнэхээр Баатаргуай мөн байв. 2 нүд нь ч улаан биш зүгээр болчихсон дуу нь ч буцаад өөрийнх нь хоолойгоор ярьж байсан тул Тулга арга буюу итгэв. Тэрээр хаалгыг нь хүлсэн уяагаа таылж байхдаа мөн л жийрхсэн хэвээр бас яах бол гэсэн айдастай. Хаалгыг нь онгойлгоод яваад ортол аавынх нь царай цонхийж хөлс нь асгаран газарт хэвтэж байх ба бие нь их л зовиуртай байгаа харагдав. -Муу аав нь ийм юм болно чинээ санасангүй. Зоригоо хүүг эртхэн аврах гэсэн биш өөртөө үхэл дуудчихлаа. Та нарт ч гай тарьж мэдэх нь. Одоо би чамаас юу нуух вэ? Чи манай нутагт муу нэртэй явсан Лувсан зайранг танина байхаа? Тэр муу хүний чинь сүнс одоо аавынх нь биед орчихоод намайг тарчлааж байна. Миний хүү сайн сонс.

Чиний гал голомтыг ч сүйрүүлж мэдэх айхтар хүний сүнс миний биед байна. Тийм болхоор үр хүүхдүүдээ хамгаал ганц охиныг минь муугаас холуур байлга. Аав нь тэрийг л захих гэсэн юм. Мэдээж яриад болчихдог зүйл биш гэж хэлээд хүн бүрийн тоогоор хүзүүндээ зүүх сахиуснуудыг бэлдэж Тулгад өгөв. Муу муугаас хамгаалах энэ сахиус та нарыг 1 удаадаа аварна. Өөрөө тасраад унавал тэр чигт нь хаяарай гэж хэлээд ханиахдаа тэрээр цусаар ханиаж байлаа. -Алив аавдаа тэр номыг аваад аль. Арц асаагаад тавьчих. За тэгээл чи өөрөө хол байж байгаарай гэж хэлээд номоо уншиж эхлэв. Магадгүй энэ нь өвгөний сүүлийн тэмцэл шиг Тулгад санагдахад тэрээр хадам аавыгаа өрөвдөн харууслын нулимсыг хайрлахгүй дуслуулав. Номоо уншиж байхдаа гэрээс гархыг

Тулгад дохио зангаагаар хэлхэд Тулга ч ойлгоод гэрээс гарч хаалгыг нь гаднаас нь хаав. Өдрийнх шигээ гар нь татчихгүй байгаасай гэж л бодон зогстол өвгөн муухай орилох нь сонсогдов. Тулга яаран хаалгаа онгойлгоод орвол өвгөн могой аятай эвхрэлдээд хэвтэж байгаа харагдав. Бараг л үегүй ясгүй мэт тэгж эвхрэлдэхдээ хамаг ясаа гэмтээсэн нь лавтай. -Аав нь барахгүй нь хол байгаарай гэсээр Баатаргуай ч чимээгүй болов. Тулга дэмий харж зогсоо д нэмэргүй тул мөн л хаалгыг нь гаднаас нь хааж модоор тулан уяагаар хүлж орхиод онгойхгүй болгосоныхоо дараа гэрлүүгээ хурдхан гүйж ирээд өнөөх сахиуснуудаас эмгэнд нэг сахиусыг нь зүүлгэж хүүхдүүддээ ч бас зүүлгэхээр Ганжидынхруу явах гэтэл гэнэтхэн хэрээ гуагалах чимээ сонсогдох нь тэр. Гайхан харвал Баатаргуайн гэрийн дээр их л олон хэрээ эргэлдэж байх бөгөөд үүл хүртэл цэлмээд л салхигүй байсан агаар гэнэт салхилан сүрийг үзүүлхэд Дамирангуай ирсэн нь энэ байлаа. Ёстой л ид шид гэгч нь болж. Хүн ирж авхыг нь хүлээж тэсэлгүй өөрөө явсан Дамирангуай хэдий явганаар гарсан боловч машинтай хүнээс

түрүүлээд ирчихсэн байлаа. Явган хүн яаж ч гүйгээд хагас өдөр гүйх хол зайтай газар энэ настай хөгшин ийм хурдан ирчихсэн нь анд нөхрөө гэх сэтгэлийнх аж. Тэрээр хэсэг алхаж байгаад хэрээ болж хувираад нисчихсэн байна. Ийм айхтар шид хэрэглэдэг хүн тунчиг ховор юмсанж. Тулга гайхахдаа гэрийнх нь гадаа очвол хаалга нь түгжээтэй хэн ч хүлээсийг нь тайлаагүй модыг нь холдуулаагүй харагдав. Мөн л сониучирхан өнөөх сөхсөн хаяаагаараа харвал хойморт Дамиран болон Баатаргуай өөд өөдөөсөө харчихсан чимээгүй сууж байв. “Гүй ээ яаж” гэхээс өөр бодол төрсөнгүй. Тэгтэл -Гэрийн гаднаас зайл гэх дуунаар Тулга ч яаран холдлоо. Тэрээр ингэж гайхширч байхын оронд өнөөх сахиуснуудаа хүүхдүүддээ зүүлгье гээд Ганжидынхруу явхад Тулгын гэрт байсан Сүрэн гуай -Ашгүй минь Дамиран ирчихэж! Ирчихсэн байна гэсээр санаа нь амран хэвтэж байлаа. –

Үхсэн хойноо ч үзэлцэх гэж дууддаг ёстой л муу ёрын ад зэтгэр юм даа чи! -Чамаас болж амьдын хорвоод нар үзэж чадалгүй үхэгсдийн дунд гацсан би тийм ч амар зайлаад өгхийг хүссэнгүй. Миний сүнс угаас өөдтэй газар очихгүй! Ядаж чамайг цуг аваад явбал миний санаа амарна. Дамиран Лувсан 2 ийнхүү ярилцаж суулаа. Баатаргуай хэдий ухаан санаагаа алдсан ч тэр хоёрын яриаг сайн ойлгож байв. Гэсэн хэдий ч түүний биеийг одоо лувсан удирдаж байлаа. -Одоо надад чамаас өөр дуусгаагүй үйл байхгүй гээд Лувсан босоод иртэл Дамиран суран ташуур гаргаж ирээд нүүрэн дундуур нь айхтар чанга ороолготол Лувсангийн нүүрнээс хиншүү хаялж байх нь тэр. Муухай орилон хойш унахад нь Дамиран ч хэнгэргээ нүдэж эхлэв. Түүний онгод тэнгэр тэр дорхноо л ороод ирэх бөгөөд сүг болсон Лувсан ч урдаас нь хийж чадах зүйл байсангүй. -Улаачийн минь сэтгэлийг түгшээж, зүрхийг нь мохоосон сүг чи амьд байхдаа их муу хүн байсан тэр л хэвээрээ үхсэн хойноо ч хүн амьтны аж амьдралд гай болох санаатай юу?

Чамд тэгж даврах хувь байхгүй! Гэсээр гартаа байсан ташуураар хэдэнтээ ороолгож өнөөх Лувсанг хөл дороо сөхрүүлэн сүр хүчийг үзүүлэв. Дамирангуайн онгод дэндүү хүчтэй юмсанж. Харин Лувсан өөр нэгний биеийг ашиглаж буй алдуул сүнс болсон тул урдаас нь сөргөөцөлдөх чадалгүй хийгээд дэмий л орилж хашгиран элдэв өнгөөр харааж арьс нь бүхэлдээ түлэгдэн үнс болон замхарч байхдаа -Дамиран чи муу алуурчин. Чи намайг алсан. Дамиран! Дамиран гэсээр Баатаргуайн биеэс гарч ирээд дээш тэнгэрт хөөрөх гэхэд нь Дамирангуайн онгод өнөөхийг нь барьж аваад газарт савхад өт болон хувирч гэнэ. -Буруу тэнгэртэй ч зөв замтай хүн юм. Чамайг ингээд үхүүлж болохгүй. Гэж хэлээд Баатаргуайн духанд нэг гараараа хүрч түүнд дахин нэг амь бэлэглэчихээд буцаад мордов. Онгод нь гараад явхад Дамирангуай ч ухаан алдан уналаа. Харин гэрийн гадаа хэрээнүүд эргэлдсээр л…

ХЭСЭГ ХУГАЦААНЫ ДАРАА -Дамиран ах минь та одоо хаа байсан тэнд ганцаар зожгирч амьдрахаар манайхруу дөхөж буувал зүгээрсэн. -Ах нь ийшээ дөхөөд буувал амьтан хүн муу хэлнэ биз. Дассан сурсанаараа тэндээ байж байгаад л ясаа тавина даа. гэхэд Баатаргуай хөхрөн -Манай энэ тэндээсээ хөдлөхгүйг би сайн мэдэж байна. Харин саяын айхтар хэргээр л энэ бид 2 хэсэгтээ цуг байлаа…гээд чимээгүй болов. Баатаргуай Лувсангийн үхэлд Дамиранг буруутай байсныг мэдээд тийм ч их гайхаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ зөв гэж бодсондоо одоо түүнд улам л талархах болсон байлаа. -Муу Зоригоо минь ч одоо харьчихсан сайхан байгаа байхдаа. Билгүүнээг хот үзүүлнэ гээл аваад явсан хүүгийн минь нар нь гарч байгаа байхаа. Тэр явдлаас хойш гайт

Лувсанг ул мөргүй хөөж хүн амьтны ажил амьдрал ч хэвийн замдаа орсон бөгөөд эцэж ядарсан 2 өвгөн хэсэгтээ л хамт байж биеээ тэнхрүүлцгээгээд одоо Дамирангуай буцах гэж байгаа бөгөөд бүгд л сайн сайхан амьдрах хувьтай байцгаажээ… Ийнхүү айхтар муу үйлстэй явсан хүний сүнс нь хүртэл дараа төрлөө ололгүй тэнүүчилж амьд хүнд гай тарьж амьдрал ахуй доройтуулдаг тухай мөн хөдөө хээр ганцаар унтаж хэвтэхгүй энэ тэр газраар үргэлж хараа хяналттай болгоомж сайтай явхыг сануулсан болно. Уншигчид та бүхэн өөр олон ч зүйлийг сургамжилсан биз ээ……. Төгсөв.

Хэрэв танд уг зохиол таалагдан зохиогч намайг урамшуулхыг хүсвэл /5913189131-Т.Сумъяабазар/ гэсэн дансанд хүссэнээ илгээгээрэй🙇‍♂️✅ ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭСЭН Т.СУМЪЯАБАЗАР

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…