Home Өгүүллэг ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

8 second read
0
0
892

“Лувсангийн хорсол” …Хадам ээж нь их л хол шидэгдэн тэр дороо ухаан алдчихад Тулга яах ийхээ мэдэхгүй балмагдан зогслоо. Тэгтэл Баатаргуай муухай царайлан босч ирээд -Дамиран муу өгөр хөгшин чи

хаана байна? Гэж огт танихгүй хүний хоолойгоор асуухад Тулга ёстой л мэл гайхав. Тэрээр одоо Баатаргуайг шал өөр хүн болсоныг хараад зогсож байлаа. Угаас Сүрэнгуайг тэгж хүчтэй түлхэж хаалганы тийш

шидхэд л Баатаргуай өөр хүн болсон нь илт байв. Лувсан зайрангийн сүнс Баатаргуайн биеийг нэвт шувт эзэмджээ. Ингэж давраачихгүйн тулд л ном унших гэж байсан хэрэг. Гэвч номыг нь уншуулахгүй

тэмцэлдэж ямар сайндаа л гар нь хүртэл татхав. Тулга хэдий айж байсан ч хадам ээжийгээ тэврээд гэрээс гарч хаалгыг нь гаднаас нь урт модоор тулж онгойхгүй болгов. “Аав биш байсан нь мэдээж. Гэхдээ

яахаараа Дамирангуайг асуудаг билээ?” Гэх бодол зурсгээд ээжийгээ тэвэрсээр өөрийнхөө гэрлүү зүглэв. Яах ийх учраа олохгүй сандран тэвдэж хажуугаар нь өнөөх тулаасыг нь хуга татаад хаалгыг нь

онгойлгож хүрээд ирэхвий гэсэн айдастай бас болоогүй мэддэг хэдэн тарниа амандаа тасралтгүй уншин бурхандаа залбирч суув. Тулгад өөр хийж чадах зүйл байсангүй. Ядаж бурхандаа залбираад суувал айхтар аюулаас гэтэлгэнэ гэж бодсон хэрэг. Уул шиг том эр хүн хүртэл муу зүгийн юмнаас сүнсээ зайлтал айдаг аж. Сүрэнгуайг баруун талын орон дээр хэвтүүлсэн бөгөөд ихэд хүчтэй шидэгдэж ухаан алдсан болхоор хөгшин настай хүн элдэв гэмтэл авчихаагүй байгаасай гэх бодол Тулгын дотор эргэлдэнэ. Ядаж байхад хүүхдүүд нь гэртээ байсангүй. Зоригоо,

Билгүүнээ 2 ирэх цаг нь болсон ч бараа сураг алга. Ашгүй тэгж байтал юу болсоныг ч мэдэж сөхөөгүй бага охин Хонгороо нь гэртээ ороод ирэв. -Ашгүй миний охин ирэв үү? Өвөөгийнх нь гэр хаалттай байна уу? Анзаарав уу? Гэх аавынхаа асуултыг умартан -Ааваа эмээ яачихсан юм бэ? Манайд унтаж байгаа юм уу? Өвөөг асраад гэртээ байгаа гэж бодсон чинь манайд ингээд унтчихсан юм уу? Гэхэд Тулга охиноо айлгаж сандаргахыг хүссэнгүй үнэнийг булзайруулан -Эмээ нь өдөржин өвөөг нь хараад ядарчихсан юм байлгүй дээ. Хэсэг дуг хийгээд аваг. Чи тэгээд өвөөгийнхөө гэрийг онгорхой байна уу үгүй юу анзаарсангүй юу? Гэж лавлан асуутал Хонгороо ч юм анзаараагүй шуудхан л ороод ирсэнээ хэлэв. Хонгороо ээжийгээ гэрт байхгүйг анзаарсан тул мөн л ааваасаа хайчсаныг нь асуув. -Ээж бие засахгээд явсан юм уу? Эсвэл айлруу явчихаа юу? Гэхэд Тулга залхсан янзтай -Айлруу явсаан! Миний охин яасан ч их юм асуудаг юм бэ дээ. За чи гэрээ цэвэрлээд гарахгүй байж байгаарай гэж хэлээд өвгөний гэрийг очиж шалгахаар гараад явав. Хонгороо ч аав нь нэг л тэвдсэн жирийн байдгаасаа өөр байгааг анзаарсан тул бага зэрэг гайхасгээд өнгөрчээ. Тулга аавынхаа гэрлүү алгуурхан дөхөхдөө битүүхэн дотроо айдастай алхана. “

Өдий насны хүн тийм айхтар хүч гаргаж ээжийг тэр хол түлхэж байгаа юм чинь намайг ч юман чинээ тоолгүй гэмтээж мэдэх аюултай. Аавын биед үнэхээр муу юм шүглэлээ гэж үү? Тэр айхтар эрлэм чадалтай лам хүн хүртэл аргалж чадалгүй өөрөө хорлогдсон хэрэг үү? Зоригоог маань юу дагасан болоод ингэж их гай тарина вэ?” Гэсэн бодолтой аажмаар явж очход өнөөх тулж тавьсан мод нь хэвээрээ байлаа. Ашгүй санаа нь бага ч гэсэн амрав. Чухам гэрт ямаршуу байдалтай байгааг нь л мэдхийг хүсч байлаа. Тулга хаалгыг нь бүр онгойхооргүй болгож уяагаар хүлж орхив. Тэрээр аавыгаа нэгэнт аюултай болсоныг мэдсэн тул ийнхүү Дамирангуйаг аваад иртэл гэрээс нь гаргахгүй байхаар шийдсэн байлаа. Тэрээр сониуч зандаа хөтлөгдөн гэр доторхыг яаж ийгээд хармаар санагдаад болсонгүй. Аав нь ямар төрхтэй болоод юу хийж байгаа нь түүнд их л сонирхолтой санагдаж байлаа. Аргачгүй биз! Амьд явахдаа анх удаа л эгэл хүний мөн чанараас давсан юм үзсэн нь түүний хувьд нэгэн бодлын завшаантай хэрэг.

Гэвч өөрөө ч гал голомтоороо хорлогдох аюултайг тэр яахан мэдэх билээ. -За одоо энэ гүвээг даваад л орно доо. Дамирангуай гэртээ байдаг байгаа. Муу аав минь яаж байгаа бол. Хөөрхий их л зовж байгаа харагдсан. Чи байгаагүй бол ч эгч нь дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчээр унаа тэрэг ч олдохгүй бачуураад хэцүүдэх байсан биз. Баярлалаа дүүдээ гэх Жавзангийн яриа Болдоогийн сэтгэлийг хөдөлгөв бололтой нүүрэнд нь мишээл тодрон нүдээрээ инээж -Хүнд тус болно гэдэг чинь сайхан шүү дээ эгч минь. Ганжид ах танайх 2 олон ч жил нэг нутаг усанд аж төрдөг хүмүүс би Ганжид ахыг хүндэлдэг холын хамаатных нь хүн болхоор энэ зэргийн тус байлгүй л яахав. Аавын тань бие гайгүй байхаа. Буян заяа сайтай хүн байна лээ. Айхтар гэсэн замаар нь ч дөтлөөд ирсэн юм чинь зорьж яваа хэрэг явдал бүтэх байхаа эгч минь гэсээр Дамирангуайн гэрлүү дөхөж явлаа. Тулга гэрт юу болж байгааг хархаар нэгэнт шийджээ. Тэр хаяа сөхсөн байхыг үзээд тийш дөхөн тонгойвол Баатаргуай зуухан дээрээ гараад завилаад сууцан байгаа харагдав. Ам нь хөдлөөд өөртэйгөө нэг зүйлийг шивнээд байх шиг.

Тэгсэнээ их л муухай 2 улаан нүдээр түүнрүү гэнэт эргэж хархад Тулга цочсондоо годхийн босов. “Еээ бурхан минь! Ийм юм үзээд би ер нь сайн явах болов уу? Энэ Жавзан яасан бол? Түргэхэн л Дамирангуайг аваад ирээсэй гэсээр” өөрийнхөө гэрлүү алхахдаа эргэж хархыг хүссэнгүй. “Шар Дамиран шар Дамиран л гэлцдэг! Хөөрхий хүн амьтан муу хэлээд айж бусгаад байдгаас биш аавын хэлдгээр их л сайн хүн юм гэсэн. Тэр хараал жатга хийж амьтан хүн хорлодог гэх яриа ч худлаа байхаа. Бас л эгэл биш болоод аав тэр хүнийг дууд гэсэн байх! Хурдхан л ирээсэй билээ” гэж бодсоор гэртээ орход ашгүй Сүрэнгуай сэргэж байлаа. Хонгороо аяга тавгаа угааж хогоо шүүрдээд гэрээ цэмцийлгэсэн тул хойшоо айлруу явж хүүхдүүдтэй нь тоглохыг хүсэхэд Тулга ч дуртай явуулав. Угаас энд байлгавал аюултай гэж бодсон биз. -За ээж сэрчихэв үү? Бие нь яаж байна? Хөндүүртэй газар байна уу? Гэхэд Сүрэнгуай өнгийхгээд чадалгүй буцаад хэвтэв. -Бие гайгүй ээ. Энэ хүзүүнд л нэг юм орчихсон бололтой ёстой эвгүй болчихож. Би яах вэ? Аав чинь юу болов?

Гэж асуухад Тулга болсон явдал харсан зүйлээ нэгд нэгэнгүй ярив. -Муу өвгөн минь намайг түлхэж шидэх нь бүү хэл ганц гар хүрж үзээгүй юм. Өөрөө байсан бол яахан тэгэх билээ. Аргагүй тэмцэлдэж баралгүй өнөөх муу ёрын юм нь дийлээд л ээжийг нь чулуудчихсан хэрэг. Дамиран иртэл өвгөн минь хадан гэртээ харьчихгүй байгаа даа гэж хэлээд мэгштэл уйлхад нь Тулга ч нулимс нь цийлэгнэж ирээд болив. -Зоригоогоос ч нэг сайн боллоо доо. За яахав гайгүй биз дээ ээж минь. Болох юм болдгоороо л болж байгаа юм байлгүй. Аавын минь олонд тустай явсаных бурхан тэнгэр харж үзэх байхаа. Гэж тайвшируулаад гэрээс гарч хонинд явсан хоёроо дурандав. Нар шингэх дөхөхтэй зэрэгцээд Жавзан Дамирангуайн гадаа ирлээ. Гэтэл гэрт нь хүн байгаа шинж алга хэд сигнальдаад хариу байхгүй байсанд арга буюу гэрлүү нь явж орхоор болов. Тэгтэл гэрт нь хэн ч алга Дамирангуай хэдийн өөрөө явчихсан байлаа. Баатаргуайг гэх сэтгэл нь түүнийг ихэд яаруулж байсан тул хэдий өөрийг нь ирж авах гэж байгааг мэдэж байсан ч хүлээж тэсэлгүй хамаг юмаа аваад хэдийн замдаа гарчихсан байлаа. –

Хэрэг нь гараад байхад хайччихдаг өвгөн бэ? Гэж түгшин хэлэх Жавзангийн зүрхний цохилт түргэсээд ирэв. Хурдан түргэн яваад ирсэндээ бага ч болов тайвширсан байсан түүний сэтгэл Дамирангуайг гэртээ байхгүйг мэдээд өөрийн эрхгүй бачимдаад иржээ. Болдоо хүү юм хэлж чадсангүй чимээгүй л түүнийг харж зогсоно. Жавзан арга ядахдаа энэ тэрүүгээр гүйж Дамиран хайн бархиран орилж байлаа. Аавынхаа гэрийг нүд салгалгүй ажиглаж суусан Тулга нар орох гэж байгааг хараад өөрийн эрхгүй яарах сэтгэл нь төрж

Жавзанг түргэлээсэй гэсэн бодол толгойноос нь салсангүй хэдэн цаг суув. Энэ өдрийн сүү сайл, ааруул цагааны ажил огт хийгдсэнгүй. Хийх ч хүн байсангүй. Тулга адуугаа тэр чигт нь орхисон бөгөөд адуу байтугай юманд санаа нь зовнин өдөржин гэрээсээ холдсонгүй. Ирэх цагаасаа нилээд оройтож ирсэн Зоригоо, Билгүүнээ 2 Тулгад нэг сайн загнуулж аваад үхэр малаа эргүүлсэн шиг ээ явж байхдаа мөн л ву болоод байгааг мэдээгүй яваа аж. Тулга үнэхээр сайн нууж 3 хүүхдэд болсон явдлын тухай гадарлах ч сөхөө өгсөнгүй. Тэгж суусаар нилээд залхан босч биеийн чилээгээ гаргах санаатай өндийтөл өдрөөс хойш тайван байсан аавынх нь гэрээс……

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…