Нүүр Өгүүллэг ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

13 секунд уншина
0
0
377

“Догшин Лувсан” …Жавзангийн аахилсан тэвдсэнийг нь ажвал үнэхээр сүртэй зүйл тохиолдсоныг гадарласан Ганжид юу болсоныг асуух гэтэл Тулга түрүүлээд -Гүэ чи чинь яагаад ингэтлээ

аахилчихаав? Арай аавын бие….гээд чимээгүй болтол Жавзан -За Ганжид минь аавын бие тааруу байна. Өөрийнхөө унааг түр өгч тус болоорой. Манай 2 том хүү унаагаа унаад төв явчихсан бид нар бүр

явгараад байна гэхэд Ганжид -Баатаргуай бие нь муудсан бол тэгэлгүй яахав. Манай унаа гэж байхаар энэ хотоос ирсэн дүүгийн машинаар төврүү дөхүүлье гэвэл Жавзан -Төв явахгүй ээ. Дамирангуайнхруу

түргэхэн ухасхийгээд авч ирэх хэрэгтэй байна. Найз нь учир явдлыг нь дараа тухтай хэлье гээд их л сандрангуй түргэн хэлвэл Ганжид ч олон зүйл шалгаахыг хүссэнгүй -Болдоо миний дүү машинаараа

явчихаад ир. Зам нь гайгүй ээ. Гэхдээ газар нь жаахан хол байдаг юм. Гэж хэлээд Жавзанг дүүтэйгээ хамт явуулхаар болов. -Би явсан нь дээр байх. Очоод болсон явдлыг нь хэлээд Дамирангуайг аваад ирье. Чи

гэртээ байж байгаад хүүхэд шуухдуудаар хонь малаа хотлуулаарай. Ээжид хань болоод ойр ойрхон орж аавыг харж байна биз. Машин тэрэгтэй явж байгаа юм хойно түргэхэн яваад ирэх байх гэсээр зам заан Ганжидын дүүтэй хамт Дамирангуйг нутагладаг “бор дөрөлж” хэмээх газрыг зүглэв. Тулга болсон явдлын тухай мэдээгүй ч яаран гэртээ ирээд шууд л аавынхаа гэрлүү очив. Баатаргуай бие нь их л зовиуртай байгаа бололтой атиралдан хэвтэнэ. Ямартай ч тэр ухаан оржээ. Харин Лувсан уу? Баатар уу?. -Миний хүү ирэв үү? Жавзан яасан бэ? Унаа тэрэг олдоо юу гэх Сүрэнгуайн царай их л ядрангуй харагдана. –

Ашгүй Ганжидын дүү нь гээд хүн машинтай юм байна. Тэрэнтэй хамт Дамирангуайн тийшээ явчихлаа. Харанхуй болхоос өмнө аваад ирэх болов уу? Аавын бие яаж байна. -Аавын чинь бие сайнгүй л байна. Зоригоог дагаж байсан дагуул одоо аавын чинь биед шүглэсэн бололтой. Би гэдэг хүн амьд яваа насандаа хүний биед чөтгөр шүглэхийг нүдээр үзлээ. Муу аав чинь биед нь сүнс, чөтгөр шүглэсэн олон ч хүнийг муугаас гэтэлгэж байсансан. Харин одоо өөрийнх нь биед тэр муу муухай зүйл шүглэчихэж гэж яахан санах билээ. Номтой чадалтай тулдаа л дотроосоо тэмцэлдэж байх шиг байна. Мань мэтийн жирийн улсууд бол тэсч барахгүй галзуурч элий балай болох байсан биз. Удаан тэмцэлдэж чадахгүй нь Дамиранг дууд гэж Жавзанд хэлээд ухаан алдсан гэнэ…

хэмээсээр Сүрэнгуай доош харан мэгшихэд Тулга ч хадам ээжийгээ тайвшруулан -Аав маань мундаг хүн юм чинь Дамирангуайг иртэл тэсэх байлгүй дээ. Та уйлж уймраад яахав. Таны бие ч гэсэн муудвал яана. Одоо сэтгэлийн тэнхээтэй байгаарай ээж минь…гэж хэлээд Тулга гараад явлаа. Баатаргуай орон дээрээ хөрвөөн атиралдан ёолно. Түүнд их л зовиуртай тээртэй байх шиг. Сүрэн ч хүргэнийхээ хэлсэнээр өөрийгөө хүчлэн уйлхаа больж нулимсаа арчив. “Муу өвгөн минь нээрэн л айхтар хүн. Энэ мэтийн юманд сүйдчих хүн биш” гэж бодон сэтгэлээ чангалаад -За өвгөн минь удахгүй охин чинь Дамиранг аваад ирнэ. Тэр болтол шүдээ зуугаад ч хамаагүй тэсдэг юм шүү. Гэж хэлээд хөлсийг нь арчин гар хөлийг нь барьж өгөв. -Эгчээ та замаа мэдэж байвал дөтөлчих газар байхгүй юу? Ганжид ахын хэлсэнээр бол яг замаараа явхад нилээн хол гэсэн… -Уг нь ч хуучны нэг зам бий л дээ. Гэхдээ айхтар үерийн ус урсдаг жил ганц гарам нь машин бүү хэл морь мал ч явхад хэцүү болсон юм. Сүүлийн үед зарим нэг хүн тэр замаар яваад байгаа харагдсан гэхдээ хоёулаа түүгээр яваад ч дэмий биз. Яарч яваа улс очоод зам мухардчихвал тойрох хэрэг гарна дэмий биз гэхэд өнөөх залуу нь –

Миний машмн сайн тоногтой, баргийн замд зогсохгүй хоёул нэгэнт л яарч яваагаас хойш тэр замаар чинь үзээд алдвал дээр бишүү. Аз нь таарч түүгээр нь гарчихвал дөтлөөд оччих ч юм билүү гэхэд Жавзангийн толгойд “Нээрэн ч түүгээр явбал овоо хэдэн км дөтөлдөг л байсансан. Муу аав минь яаж байгаа бол? За за ер нь л тэр замаар үзээд алдая. Аавын минь буян заяа мэдэг” гэж бодоод -За тэгье тэгье. Чи тэгвэл жаахан явж байгаад баруун салсан замаар нь өгсөөд явна шүү! Гэж хэлээд цааш хурдлав. Аавыгаа гэх охиных нь сэтгэл түгшиж ядан явлаа. Харин энэ үед Дамирангуай хэдийнээ өөрийг нь авхаар ирж явааг мэдчихсэн хүлээж суухдаа хамаг юмаа бэлдчихсэн байлаа. “Өөрөө урдаас нь дөхдөг юм бил үү? Муу Баатар минь хэцүүдэж байгаа даа. Хөөрхий минь тэр нэг хүүгээс болж өөрийгөө золионд гаргаж л байдаг бас л хүнд толгой шүү! Өөрийн бус өрөөл бусдын төлөө явдаг хүн арга ч үгүй биз” гэж бодоод бэлдсэн юмнуудаа аван гэрээс гарав. Тэрээр өөрөө явах санаатай яаран гарч буй нь энэ аж. Их л хүчтэй онгод тэнгэртэй Дамиран гэх энэ өвгөн айхтар ер бусын идтэй шидтэй үйл их хийдэг тул ийнхүү хүн амьтнаас хол ганц гэрээр нутагладаг аж. Гэхдээ хүмүүс түүнийг зожиг зөрүүд яхир өвгөн болхоор л ганцаар ийнхүү хүн амьтнаас хол амьдардаг гэж боддог аж. Жавзан өнөөх хүүг газарчлан явсаар удсанчгүй өнөөх яриад байсан үерийн усанд сүйдсэн гарман дээрээ ирвэл үнэхээр машин гархын аргагүй айхтар нурж эвдэрсэн байлаа. “

За байз хүмүүс мэр сэр яваад байхыг бодход дээхнүүр нь юм уу доохнуур нь нэг гардаг газар байх л ёстой” гэж бодоод -Эгчийн дүү тийшэхнээгээ явдаа гээд заахад өнөөх нь ч заасан зүгрүү нь жаахан яваад үнэхээр эвтэйхэн гарчих газар олоод очив. -Муу аавын минь буян заяа л түшиж дээ. Ашгүй ингээд гарчихвал дөтлөөд оччих юм байна. Гэж хэлээд хоёул баяртай нь аргагүй цааш хөдөлцгөөлөө… Баатаргуай овоо дээрдээд иржээ. Сүрэн гуай ч хэсэг тайвширав. -Ишш эмгэн минь. Чи бүр сульдаж ядарсан харагдаж байна. Тэр талын орон дээр очоод хэсэг хажуулчих гэхэд өнөөх нь зөрүүдлэн хажууд нь байж байя гэв. -Би одоо зүгээр дээ. Хэсэгтээ гайгүй биз. Чи харин тэр боодолтой ном сударнуудыг надад аваад аль. Би нэг ном унших учиртай гэхэд

Сүрэн гуай -Ийм байдалтай байж ном уншиж чадах юм уу? Заавал одоо унших хэрэг үү? Гэхэд өвгөн нь ч чимээгүй толгой дохив. Сүрэн гуай хэлсэн ёсоор нь боодолтой номнуудыг гарт нь авчирч өгөөд өөрөө нөгөө талын орон дээр очоод өвгөнөө ажиглан суув. Баатаргуай боодолтой номнуудыг задалж нилээд зузаавтар их л дээр үеийн болтой хуучирч өнгө нь өөрчлөгдсөн номыг аваад задлан эхнээс уншиж эхлэх гэтэл гэнэтхэн түүний гар нь татчихав. Айхтар харагдаж байсанд Сүрэнгуай сандран ирж өвгөнийхөө гарыг илэн атгаж суллах гэж оролдвол өвгөн маш их өвдөлтийг мэдэрсэн янзтай айхтар чанга ёолон ориллоо. Гаднаас сандарсан байртай Тулга орж ирээд -Гүй ээ энэ чинь. Аав мөн үү? Гэх үгийг амандаа бувтнаад ээжийнхээ хажууд очиж өнөөх татсан гарыг нь зөөлрүүлж суллах санаатай массажлан суухдаа аавынхаа царайг харвал нүд нь улаанаараа эргэлдэж амнаас нь хөөс сахарч байлаа. Ингэхдээ тэр өөрлүү нь аймшигтай улаан нүдээр ширтэн инээх аядахад Тулга ч жийрхээд хойшоо болов. -Өвгөн минь чи чинь юу болж байна аа?

Алив Тулгаа миний хүү сүүлний өөх аваад аль гэх Сүрэнгуайн сандарсан дуу Тулгыг шокноос нь гаргав. Тэрээр аавынхаа эгэл биш болсон төрхийг харж хэсэгтээ самууран зогссон аж. Гэтэл Баатаргуай огт өөр хүн болчихсон аятай Сүрэнгуайг түлхээд орны хажуугаас хаалга хүртэл нь шидэж орхив. Сүрэнгуай тэр дороо ухаан алджээ. Харин Тулга яах учраа олохгүй сандран зогстол Баатаргуай муухай царайлан босч ирээд… .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *