Нүүр Uncategorized ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

5 секунд уншина
0
0
393

Дамиран ба Лувсан /бөөгийн тухай/ …Зоригоо гэрэл авч гэр доторхыг тойруулан тусгавал гэрийн баруун хатавчинд өнөөх өвгөний дүр үзэгдээд өнгөрөв. Цочсондоо гэрлээ унагачихад Хонгороо айсан янзтай

-Яасан бэ ах? Та юу харав? Надад лав юу ч харагдсангүй гэхэд Зоригоо түүнийг айлгахгүй гэсэндээ -Ах нь дэмий юм бодож байгаад л гэнэт цочоод гэрлээ унагачихлаа. Элдэв юм харагдсангүй ээ. Ахын дүү

тайван унт унт. Билгүүнээ бид хоёрын голоор ороо засаад унтчих гээд өөрийнхөө орыг жаахан холдуулав. Ингэхдээ чимээгүйхэн аман дотроо Баатаргуайн зааж өгсөн тарнийг хэдэнтээ уншив. Хонгороо ч

унтчихсан бололтой чимээгүй болоод харин Зоригоо эргэж нойр нь хүрсэнгүй. Дахиад гэрэл тусгаж хармаар санагдавч зориг нь хүрэхгүй нүдээ анин хэвтсээр л. “Ямартай ч Хонгороо гайгүй унтчихыг бодход

өнөөх сүг байхгүй болсон бололтой! Баатаргуайн зааж өгсөн тарни ч их хэрэгтэй юм байна даа” гэж бодон хэвттэл хэн нэгэн хөнжлийг нь хуу татчихав. Зоригоо цочихдоо түргэхэн гэрлээ асааж тусгавал юу ч

харагдсангүй. Бушуухан хөнжлөө авч өөрийгөө ороогоод дахиж татсан ч тавихгүйгээр чангахан атгаад өнөөх тарниа түргэн түргэн уншин хэвтэв. Зүрх нь хурдан цохилж амьсгал нь түргэссэн байгаа нь Зоригоог ихэд айсныг илтгэж байлаа. Хэдий их айсан ч 2 дүүгээ сэрээхгүйн тулд хөнжлийг нь татхад тэрээр дуу гаргасангүй. “Муу новш надаар тоглож байгаа нь энэ юм байх даа? Харин ч чамд мөчөөгөө өгөхгүй юм шүү” гэж өөрийгөө зоригжуулан хэвтэхдээ дотроо бол маш их айж байлаа. Тэгсгээд энэ шөнө өнгөрчээ. Дахиж элдэв зүйл болсонгүй.

Жижиг гэрийн гурав ч нам унтацгаасан байлаа. Урьдын л адил Тулгын дуунаар гурвуул сэрж үхэртээ гарав. Жавзанг ээжтэйгээ ярилцахыг нь сонсвол Сүрэнгуай ганцаараа хоноход гэрийг нь тойрч хүн алхаад сүүлдээ бүр гэр дээр нь гарчихсан хэдэн унийг нь хугалчих гээд болдоггүй гэж хээв нэг яриад босч арц уугиулан гэрээ тойруулсаны дараа гайгүй болсон тухай ярив. Сүрэнгуай хэдийн иймэрхүү зүйлд дассан аж. Одоо Зоригоог айхтар дагуултай болсоныг бүгд мэдэцгээсэн байна. Өнөө хэдээсээ ч санаа нь зовнин чимээгүй л зогсох Зоригоод хандан Сүрэнгуай ингэж хэлэв. -Миний дүү урвайгаад яахав дээ! Үхэл хагацал болсон биш. Цоглог эрч хүчтэй бай. Чамайг айж сулбайх л юм бол тэр айхтар юм чинь шоглочихгээд байдаг юм. Хүний энерги гэж их сонин шүү. Сул энергитэй хүнийг тиймэрхүү юмнууд андахгүй. Миний дүү одооноос цоглог бай! Гэж хэлхэд өнөөдүүл нь ч Зоригоог “битгий тоо, өөр юм бод, удахгүй сайхан болно” гэх мэтээр сэтгэлийг нь засав. Зоригоо ч Сүрэнгуайн хэлсэнийг сайн ойлгосон тул аль болох л цоглог дуу шуутай байхыг хичээж инээж хөхрөлдөн өнөө хэдтэйгээ яриа өдөн зогсоно. Жавзан: Сониноос Идэрээ, Сайхнаа 2 маргааш наашлах сурагтай. Өчигдөр орой тэгж ярина лээ. Сүрэн: Маргаашнаас л унаатай болох нь дээ. Аав чинь шар Дамирангийнхаас одоо л наашлах гэж байгаа болов уу! Идэрээ Сайхнаа хоёрын өнөө барилдаан энэ тэр нь гайгүй болсон гэнэ үү? Жавзан:

Идэрээ гурвын даваанд унаж Сайхнаа шөвгөрсөн гэнэ. Муу хоёр хүү минь ч дуртай юмандаа нугасгүй юм. Ингээд тууштай яваад байвал нэг юм дуулгах байхаа ээж минь. Сүрэн: Хөөрхийс хичээл сургууль гэхгүй энд мал дээр үлдэж бид хэддээ хань болж явсаар бас л хөдөөний хүмүүс боллоо доо. Одоо энэ Билгүүнээ, Хонгороо хоёр хичээл номоо сайн хийж төв газар бараадсан төрийн ажилтай хүмүүс болцгоовол таарна. Зоригоо: Идэрээ ах Сайхнаа ах хоёр ч бие хаа гэж айхтар хөгжчихсөн ер нь бөхөөрөө явбал их ирээдүйтэй байхаа. Харин энэ 2 дүүгээ хот хүрээ бараадхаар нь би өөр дээрээ байлганаа гэж яриа өрнүүлэн зогссоор үнээгээ ч сааж дуусав. Энэ үед Баатаргуай ч гэрийн зүг мордох гэж байлаа. -За Дамиран минь муу өвгөн чинь замын уртад эртхэн газар дөхье. Унаа тэрэгтэй болчихоод л дараа нэг ирэмз. Энэнээс хойш ч би гэдэг хүн мориор энэ хол замд явна гэдэг худлаа болсон байна гэхэд Дамиран -Тэгж байгаад ирнэ биз. Харин тэр айхтар юмыг л нэг эвтэйхэн аргалаарай өвгөн минь. Би ч оройхон хэнгэргээ нүдье гээд Баатаргуайг их л анхаарал болгоомжтой байхыг сануулан гаргаж өгөв.

Баатаргуай алсын барааг ширтэн зугуухан таваргаж явахдаа эрт үеийн явдлыг бодон явав. “Дээхэн үед манай Дамиран өнгөрдөг Лувсантай айхтар муудалцаад хоёул бие биенийгээ их муухай хараагаад салж билээ. Удалгүй Дамиран ч тэр Лувсан ч тэр хоёул бие нь базаахгүй болчихсон байж билээ. Манай Дамиран ч яахав угийн ааш зан муутай зөрүүд хүн гэхдээ хүнд муу санаад байдаггүй л хүн. Харин өнгөрдөг Лувсан их муухай хүн байж билээ. Чөтгөр шүглэцэн аятай үргэлж хүн амьтантай муудалцаж харааж явдаг их л билэггүй хүн байсансан. Тиймдээ ч үхэхдээ их л зовж үхсэн хүн. Арга ч үгүй биз. Тэр олон хүний хараалыг хийж сүүлдээ өөрт нь ирсэн байх гэж л бодоод байдаг юм. Угаасаа ч миний бодол үнэн байх. Харин одоо ингээд амьгүй болчихсон хойноо ч хүнд гай болсон хэвээр л явхыг нь бодход күэ мөн муу ёрын хүн байжээ” гэж бодоод толгой сэгсрэн санаа алдана. Үд өнгөрч нар нилээд халж байлаа. Билгүүнээ Зоригоо хоёр мөн л хамтдаа хонинд явсан байв. Мэдээж хэрэгт дурлан сониуч зандаа хөтлөгдсөн Билгүүнээ Зоригоогоос байн байн элдвийг асуун явна. -Зоригоо ахаа? Тэр сүнс тэгээд одоо ч таныг дагаж л байгаа юу? Нүдэнд харагдахгүй ч гэлээ бид хоёрын ард байгаа болов уу? Гэж асуух нь Зоригоогийн дургүйг хүргэв. -Мэдэхгүй ээ мэдэхгүй. Битгий ийм дэмий юм асуугаад бай. Тэртээ тэргүй надад хэцүү байна. Ах нь дараа чамд ярьж өгье. Тэр зүйл надад ганцаараа байх үеэр л ихэвчлэн харагдаад байгаа юм. Тийм болхоор л ах нь чамтай цуг явж байна. Ахаасаа дахиж бүү иймэрхүү зүйл асуугаарай гээд бага зэрэг тайвширав. …

Баатаргуайг явсаны дараа Дамиран ч хэсэг бодлогоширон суув. “Лувсан чи үхсэн хойноо ч хүнд гай болж явдаг айхтар хүн юм даа! Амьд байхын л муу үйл хийдэг муу хүн байсан. Үхсэн хойноо тэр муу үйл муу үхлээсээ болж сүнс нь дараа төрлөө ч олж чадахгүй тэнүүчилсээр хоргодсон. Их л муу тавилантай хүн байж дээ. Намайг ч бас нөгөө ертөнцрүү хэдэнтээ залчих дөхсөн хүн. Муу дамиран минь өнөө шөнө гайгүйхэн л давчихаасай. Уурандаа Лувсанд хараал хийж үгүй болгосныг минь одоо ч мэдээгүй яваа байхдаа. Мэдвэл надад дургүйлхэх болов уу? Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэж Лувсан өөрөө л эхэлж надад хүнд хараал хийсэн золтой л өнхөрчихөөгүй. Би хариуг нь барьсан төдий. Тэгээд үхчихнэ гэж хэн санах билээ. Дээхэн үед манай нутгийг хүчтэй бөө зайран, лам хар ихтэй газар гэж залгаа нутаг усгүй л ярьдаг байсансан. Одоо ч надаас өөр зайрангүй

Баатараас өөр ламгүй болж дээ” гэж бодон тооноор ширтээд уртаар санаа алдав. Үнэхээр энэ нутаг нь олон ч хүчтэй бөө зайран, лам нарыг төрүүлсэн нутаг юмсанж. Хэцүү цагт ихэнх лам нар нь хэлмэгдэж айхын эрхэнд хэдэн бөө нар ч нутгаасаа дайжсан байна. Мэр сэр үзэгдэж эхэлсэн цагаас Дамиран Лувсан хоёр нэр нь тодорч гарсан байна. Хүмүүсийн яриагаар тэр хоёр хоёул харын бөө гэлцдэг байлаа. Зарим нь Дамиранг цагааны бөө ч гэнэ. Угтаа бол Дамиран нь Цагааны бөө хүн юм. Монгол бөөгийн баатарлаг илэрхийлэл буюу хатуу чанга ёсыг эрхэмлэдэг харын бөөгийн нөгөө талд энэрэнгүй ёсны илэрхийлэл болсон цагаан зүгийн бөө нар байдаг. Цагаан зүгийн бөө нь хүмүүсийн аж амьдралыг ерөнхийд нь чиглүүлж, нийгмийн доторх хэв хуулийг сахиулах, газар уул усны эзэдтэй хэрхэн харьцах, өвөг дээдэс уул усны эздийг хэрхэн тахин номхоруулж тайлах, өвчин эмгэг хэрхэн эмчлэх, муу зуршилтай хүнийг ховсын аргаар сайжруулах үйлд гарамгай сайн байдаг ажээ. Харин Лувсан бол харын талын бөө хүн юмсанж. Хараалын тухай. Хараалыг хариулна гэдэг нь хараал хийлгэсэн хүнийг эргээд өөрийг нь харааж буй үйлдэл гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Чамд ирсэн муу муухайг буцаагаад тэр хүн рүү явуулж байгаа хэрэг. Өөр нэг хэлбэр нь бол тухайн хараалыг тэр чигт нь залгидаг. Чамд муу муухайг хийлгэсэн хүн рүү хараалыг буцаахгүй өөрөө залгиж таслан зогсоодог хүнийг Харын бөө гэж нэрлэдэг юм. Лувсан бол ийм төрлийн бөө хүн боловч өөрөө өрөөл бусдад хараал хийдэг явдал нь сүүлдээ хэрээс хэтэрсэн байна. Хараал хийнэ гэдэг маш том ойлголт.

Ер нь л бөө нар хараал хийдэггүй. Гэхдээ… Арван хүний амийг аврахын тулд нэг хүнийг золиослох уу эсвэл нэг хүний амиар арван хүнийг алах уу гэдэг сонголт дээр хараал хийдэг. Хүний амьдралаар тоглосон хүн угаасаа хараагдсан байдаг. Тиймээс тэр хүний өөрөө, өөрийнх нь хийсэн үйлийг хурдасгаж буйг хараал гээд байгаа юм. Гэхдээ тэр хүнийг хараагаад өгөөч гээд ирсэн бүхний үгэнд орж хараал хийдэг хүнийг бөө гэж нэрлэх хэцүү. Уг үндэс нь юунд байна гэдгийг тунгаан бодож зөн билэгтээ харж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Зуун удаа бодож нэг удаа хий гэдэг. Бөөгийн хийдэг үндсэн гурван засал бий. Ахуй засал, дом засал, удам судрыг тэгшлэх засал. Өгүүллэгийнхээ дундуур багахан мэдээлэл хүргье. Ахуй засал: Өнөөдөр манай нийгэмд саажих өвчтэй хүүхдүүд маш олон байна. Ийм өвчтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд ихээр ханддаг. Саажих өвчтэй хүүхдүүдэд есөн ширхэг хүзүүний ясыг дараалан мөлжүүлэхэд энэ өвчин эдгэдэг. Яагаад хүзүүний яс вэ гэхээр энэ өөрөө мөлжихөд маш хэцүү. Энэ ясыг мөлжих хугацаанд хүүхдийн хэлний мэдрэл, гарын мэдрэл, тархи толгойн мэдрэл сэргэж эхэлдэг. Есөн хүзүүний яс мөлжөөд ирэхэд хүүхдийн мэдрэл аль хэдийнээ сэргэсэн байдаг. Үүнийг л ахуй засал гээд байгаа юм.

Хүмүүс энийг ойлгохдоо, үнэхээр мундаг сайн бөө юм билээ гэж ярьдаг. Энэ чинь маш энгийн зүйл шүү дээ. Дом засал: Дом засал ахуй заслаасаа өөр. Тусгай өвс ургамал, амьтан зэргээр хийдэг. Энэ заслыг эрчим нь гэмтсэн, хараал чатаг хүрсэн хүмүүст хийдэг. Хүний биед солонготой адил гэрлэн бүрхүүл байдаг. Энэ гэрлэн бүрхүүлээ гэмтээсэн хүн хэл аманд амархан өртөх. Хараал чатаг хүрдэг. Үүнийг арилган зайлуулахыг дом засал гээд байгаа юм. Бөөгийн хийдэг зан үйлээс үүссэн зүйлийг л АУРА эмчилгээ гээд байгаа юм. Гэхдээ энэ нь бизнес болчихсон. Дом заслаар хийгээд болчих юмыг хэдэн курс эмчилгээ хийж маш их мөнгө авдаг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Өглөө босоод ус уухдаа энэ бол рашаан гээд уувал. Тэр рашаан л болдог. Удмын засал: Удмын заслыг хэрхэн хийдэг нь тухайн бөөгийн нууц байдаг. Харин удмын заслыг хийлгэх хэрэгтэй гэдэг дохио айл бүрт ирдэг.

Тухайн удмын сор болсон хүмүүс тэнгэрт халих, нялхас нь эндэх зэрэг. Ер нь л удамд нэг дохио ирдэг юм. Хүн өөрөө маш зөн совинтой. Тиймээс үүнийгээ мэдэрсэн хүмүүс өөрсдөө хүрээд ирдэг. Баатаргуай өдөржин гэлдэрсээр оройхон хирд гэрийн бараагаа харав. -Өвөө ирж байна гэх Хонгороогийн дуунаар гэрт байсан хүмүүс бүгд л гарч харцгаав. Гэтэл Зоригоогийн нүдэнд нэгэн хачирхалтай зүйл харагдав…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *