Нүүр Өгүүллэг ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

12 секунд уншина
0
0
461

“Дамиран зайран ба дагуул сүнс” …Баатаргуай тооноор нь өнгийн харах өнөөх өвгөний толгойг үзээд их л цочив. “Чи бүр тавлаж байх шив! За гайгүй ээ чамайг” гэж дотроо уурсан бодоод хойморт байх

бурханы шүүгээн дотроос нэг ууттай элс гаргаж ирээд томхон шиг атган өнөөх өвгөний нүүрлүү нь цацчихав. Муухай дуу гэрээр нэг хадаад өнөөх нь ч алга болход Сүрэн эмгэн ч тэр дууг сонссон болтой

“Еэ бүү үзэгд” гэж хэлээд нүдээ анин алгаа хавсарч амандаа маань уншина. -За Сүрэн минь. Энэ айхтар юмыг эртхэн дарахгүй бол ч айл саахалтаараа голомтоо самруулж мэдэх юм. Хотоос ирсэн хүн

хөдөөний биднийг бодвол хамаагүй сул энергитэй юм. Тэгээд л дагачихсан хэрэг. Хөгшин нь эртхэн газар дөхье дөө. Жаахан шалавлаарай Сүрэн минь гэж яаруулхад өнөөх нь ч бөндөгнөн энэ

тэрүүгээр алхаж ааруул, цагаа бэлдэн богцонд хийгээд замд явхад нь бэлдэж өгөв. Удсанчгүй Тулга ороод ирэв. -За аав хаа хүрэх нь үү? Сая Зоригоо таныг дуудаж байна гэхээр нь хүрээд ирлээ гэхэд -Зоригоо

хүүг морьтой ойчдог өдөр хойд жарганатын хүн тавьдаг газраас нэг үхээрийн юм дагасан байна. Аав нь шар Дамирангийнхруу мордож арга чарга асууж ирье. Намайг яваад иртэл гайгүй байх л гэж бодоод байна. Өмхий тийрэн тоонон дээр гарч суучихаад элэглээд болдоггүй. Бодвол намайг л өдөж тохуурхаж байгаагийнх биз. За тэр ч яахав. Чи намайг явсан хойгуур энэ Зоригоог сайн харж байгаарай. Болж өгвөл ийш тийш нь ганцааранг нь бүү явуулаарай. Өнөөх нь өдөж хоргоогоод эхэлсэн сурагтай. Идэрээ, Сайхнаа 2 унаа авч ирхийг хүлээвэл мөдгүй биз.

Аав нь эртхэн мориороо дөхье. Арга чарга заалгаж ирээд дарах гэж үзвэл яах юм билээ? Тэгээд ч бүтэхгүй бол Дамиранг өөрийг нь энд залж авч ирэх байх…гэж ярилцаад өвгөн ч эртхэн мордов. -Ах нь юу болсоныг сая дууллаа. Миний дүү ийш тийш ганцаараа явахгүй шиг байгаарай. Хадам хөгшин явж ирээд нэг аргалах гэж үзэх байх. Яваад иртэл нь янз бүр болчихолгүй байж чадна биз? Гэхэд Зоригоо ч итгэл муутайхан -Чаднаа ах. Би ийм юм болно чинээ зүүдэлсэнчгүй явлаа. Үнэхээр сүнс чөтгөр байдаг л юм байна. Одоо ч миний ард байгаа юм шиг мэдрэгдээд хэцүү юм. Ядаж байхад их хэцүү төрхтэйг хэлэх үү? Хархад жихүүцэм юм л энэ тэндээс гараад ирэхвий гэж айх юм. Урьд шөнө Хонгороогийн зүүдэнд орсон байналээ. Надаас болж та хэд маань ч амар тайван байхгүй нь дээ! Уучлаарай ах минь гээд уртаар санаа алдав. -Залуу хүн зоригтой сэргэлэн байх хэрэгтэй. Тийм байхад өнөөх чинь үзэгдэхчгүй. Бид хэд яах вэ? Гайгүй биз! Гэж ярилцаад Билгүүнээг дуудан Зоригоогоос холдохгүй цугтаа хонинд явхыг захив. Мориор өдрийн зайтай явах Дамирангийнхруу Баатаргуай таваргасаар оройхон хирд явж хүрэв. Ойр хавьд нь айл амьтан бараг буухгүй. Утас ашиглаж хүн амьтантай ярина гэж байхгүй. Ер нь л өөрийгөө хүн амьтнаас тусгаарлаж ганц бие явсаар насны бөгсөнд тохойг нь тулж түших үр хүүхэд ч үгүй аяга цайгаа хувааж уух хөгшин ч үгүй яваа энэ хөгшин бол Дамиран юм. Нутгийнхан нь Шар Дамиран нэрээр түүнийг бүгд андахгүй. Зожиг, ууртай, зөрүүд, яхир хөгшинтэй таарах хүн тун ховор. Тэглээ гээд муудалцаж зөрөлдөөд ам муруйх хүн ч ховор аж.

Учир нь хүмүүс Дамиран хөгшинийг хараал жатга хийдэг гэж ярьцгаана. Таарахгүй байгаа хүнээ удаачгүй айхтар осолд оруулчихдаг эсвэл ажил үйлс нь бүтэхгүй болгочихдог гэж ярьцгаах ба түүнийг таньдаг хүн бүр л энэ ярианд итгэн битүүхэндээ айдастай зайгаа барьж явцгаана. Харин Баатаргуай бол Дамирангуайг аль эртнээс мэддэг хааяадаа орж гардаг хэдхэн хүний нэг. Өөртэй нь адил илүү мэдрэхүйтэй хүмүүсийг Дамирангуай ихэд сонирхон өөртөө татах гэж үзнэ. Энэ нутаг ус бүү хэл ойр хавийн аймаг сумдаар нэр нь түгсэн Дамиран гэгч айхтар бөө зайран хүн юмсанж. Сургийг нь дуулсан хүмүүс энэ тэр ажил үйлс бүтээлгэх, өвчин зовлонг анагаалгах эсвэл сүнс сүг хөөлгөх аргадуулах гэж их ирцгээдэг ба хараал жатга хийлгэх хүмүүс ч их ирдэг гэж хүмүүс ярилцана. Угтаа бол Дамиран хүмүүсийн ярьсан шиг тийм айхтар хараал жатга хийж сүйд болоод байдаггүй ба өөрөө ч тийм зүйл хийхээс их эмээдэг хүн байв. Үүнийг нь ч Баатаргуай мэддэг тул бусад шиг дарвиж цэрвээд байдаггүй харин ч олонтоо орж харч эргэж тойрч явдаг юмсанж. -За Баатар! Энэ хүрч явахдаа морьтой ирдэг болоо юу? Ойрд харагдаж үзэгдэхгүй сонин хачин ихтэй л биз? Гэж яриа өдсөөр Дамирангуай мориныхоо уяан дээрээс

Баатаргуайг тосов. -Хүүхдүүд ганц байсан унаагаа аваад төв явсан. Миний муу унаа ч бүр асахгүй болоод удаж байна. Нэг айхтар хэрэг болоод яаран яаран мориор хүрээд ирлээ. Чи гэртээ ядаж нэг суурин утастай болно байгаа. Би ч танай манай хоёрын хооронд морьтой явдаг хөг өнгөрсөн байна гэхэд Дамиран ихэд гайхаж -Айхтар хэрэг ий? Чи айж явхыг бодход нээрэн ч тийм байх. Би удахгүй өнхрөөд өгхийн хооронд утас энээ тэрээ ч яамай байна аа! За тэгээд гэрт ороод ярилцая гэсээр хоёул гэрлүү алхав. -Зиа хө! Ямар гээч салхи нь чамайг ийш нь туугаад ирээв дээ? -Чи санаж байх л учиртай. Дээхэн үед чамтай ам зөрөлдөж юм л бол хараал жатга хийчихгээд байдаг байсан Лувсан зайранг санаж байна уу? Сүүлдээ элдэв муу юм хийж явсаар өөрөө үхэхийн муугаар үхэж билээ. -Тэр хөгшин бид 2 олонтоо муудалцаж явсансан. Уг нь айхтар онгодтой чадалтай хөгшин байж билээ. Тэр бид 2 лам нарыг л үзэдгүй байсан юм. Гэхдээ би ганц чамд л итгэж нөхөрлөж өдий хүрсэн. Түүнээс болоод л Лувсан надад их дургүй болсон юмдаг. Олон ч хүнд хараал хийж олон ч хүний амьдралыг сүйрүүлсэндээ хөөрхий. Тэр хөгшиний сүнс чамайг туугаад ирүүлээ юу? Гэхэд Баатаргуай ч санаа алдан -Саяхан манай хүргэний дүү нь гээд залуу хүү хотоос ирсэн юм. Хойд жарганатын хүн тавьдаг газар… –

Лувсанг тэнд тавьсан бил үү? -Тийм шүү дээ. Тэнд тавьсанаас нь хойш л тэр хүн тавьдаг газарт элдэв юм үзэгдээд байна гэж хүмүүс яриад аажмаар тийш нь дахиж хүн тавих аа больсон. Тэгсэн тэр газарт манай тэр хотоос ирсэн хүү хонио хариулж яваад мэдэлгүй оччихож. Очсон өдрөөс нь л дагачихсан бололтой 2,3 өдөр үзэгдэж харагдаад, нэрээр нь дуудаж хоргоогоод болохоо байсан юм байх. Өглөөхөн тэр хүү тэсэлгүй надад орж ирж хэлсэн юм. Тэгхэд гэрийн үүдэн дээр дүрээрээ сууж байналээ. Намайг бүр тоосон шинжгүй тооноор шагайж өнгийгөөд л элэглээд байх шиг. Муу хөгшин нь ч дийлэхгүй оргиод чамайг л зориод ирлээ. Лувсан зайрангийн сүнс буг болох нь холгүй л байх шиг байна.

Чи л хөгшиндөө арга чарга хэлж өгнө байгаа гэхэд Дамиран хэсэгтээ л чимээгүй суув. Дүнсэн тамхины утаа гэрээр нэг цэнхэртэж 2 өвгөн ч хэсэг чимээгүй суусны эцэст Дамиран юм ярьж эхлэв. -Эрдэм номын мөр хөөж сахил санваарь хүртсэн лам хүнд онгод тэнгэртэй харьдаг бөө зайран би ямар ч арга чарга заамаар юм бэ дээ. Ядаж байхад муу хүний сүнс дагуул болчихсон нь сайнгүй юмсан. За ямартай ч өвгөн минь чи маргааш буцаж очоод тэр хүүгээ өөрийнхөө хажууд 1 хонуулаад үз. Өнөөх чинь гэрт чинь орж ирэх гэж их л үзэх болов уу? Орох ч байх. Тэгхэд нь чи өөрийнхөө хамаг л номыг уншиж засал номоо хийгээрэй. Дарагдахгүй л дээ. Гэхдээ тэр хүүг чинь дагахаа болих байх. Харин догширч мэдэх юм. Тэрнээс л би айж байна. За тэгээд би чамд хэдэн юм өгч явуулна тэд нарыг ашиглана биз…Хоёр өвгөн хэсэгтээ л ярилцаж суусаар унтацгаах болжээ.. Өдрийн ажлын уртад Зоригоо их л ядарсан байртай өнөөх дагуулаа ч мартаж орхижээ.

Урьд өдрүүдийн л адил жижиг гэрт Зоригоо, Билгүүнээ, Хонгороо 3 унтхаар хэвтэж ор орондоо орцгоов. Орондоо орсоныхоо дараа л Зоригоо гэнэт өнөөх дагуулаа санав. “Баатаргуай хэзээ ирэх бол! Тэр өвгөний сүнс яагаад намайг дагасан юм бол? Өнөө шөнө ямар нэг зүйл болох болов уу? За байз Баатаргуайн зааж өгсөн тарни юу билээ?” Гэж бодсоор нойрондоо дийлдэн унтав. Өдөр бүр сонсож дассан Билгүүнээгийн хурхирах чимээнээс өөр юу ч дуулдахгүй харанхуй гэрт шөнө дундын хирд төмпөн шанага түжигнэв. -Зоригоо ахаа? Зоригоо ах?

Гэх чимээнээр Зоригоо сэрвэл Хонгороо бага зэрэг айсан янзтай түүнийг сэрхийг хүлээн сууж байв. -Ахын дүү унтахгүй яасан юм? Юу болсон бэ? Гэхэд -Унтаж байсан чинь гэнэтхэн юм түжигнээд сэрчихлээ. Гэрэл тусгаад харсан юу ч байсангүй. Тэгхээр нь эргээд унтах гэтэл дахиад дугараад унахаар нь айгаад Билгүүнээ ахыг сэрээх гэсэн сэрсэнгүй. Тэгээд аргаа барахдаа таныг дуудлаа гэхэд Зоригоо гайхан Хонгороогийн гэрлийг авч гэр доторхыг тойруулан хартал гэрийн баруун хатавчинд…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *