Нүүр Өгүүллэг ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

12 секунд уншина
0
0
209

Өдрийн ажилдаа ихэд ядарсан Зоригоо дуутай нь аргагүй хурхиран унтаж байтал Хонгороогийн муухай орилох чимээнээр цочин сэрэв. Гайхаж цочирдсон Зоригоо Билгүүнээ хоёр Хонгороог ямар нэг зүйлээс

тун ч их айсан байхыг анзааран -Ахын дүү юу болов? Яав ийв? Гээд л зэрэгцэн асуухад Хонгороо ч өнөөх хоёроос санаа нь зовсон байртай -Би харин хар дарж зүүдлээд айсандаа гэнэт орилоод сэрчихлээ.

Уучлаарай ах нараа. Гэхдээ тэр зүүд үнэхээр бодитой санагдсан. Би өмнө нь ингэж бодитой зүүдэлж байгаагүй юм л даа. Та хоёр буцаад унт унт одоо би дахиж орилохгүй гээд цааш харан хэвтэж хөнжлөө

толгой дээгүүрээ нөмрөв. Тэр хоёр ч олон зүйл асууж шалгаахыг хүссэнгүй тэгсгээд унтацгаав. Харин Хонгороо саяхан зүүдэлсэн бодит мэт зүүдээ бодсоор нойр нь хүрэхгүй түгшин хэвтэнэ. “Ямар аймар

зүүд байв аа? Яг л нэг хөгшин хүн орж ирээд хөнжил хуу татчих шиг болсон. Гайхаад нүүрлүү нь хархад хов хоосон нүд үрчийж унжсан арьс, сэмэрч урагдсан дээл! Бурхан минь ер нь ямар муухай муу ёрын

зүүд вэ? Дахиж орилж хашгичаад энэ хоёрыгоо сэрээчихгүй юмсан” гэж бодсоор хэсэг хөрвөөж хэвтээд арга буюу нойрондоо дийлдэн унтаад өгжээ. Өглөө ч мөн л Тулгын дуунаар гурвуул сэрж үхэртээ гарав. Хонгороо нэг л урвайж гунигласан янзтай дуугаа хураан зэлрүү алхана. Үүнийг нь анзаарсан Зоригоо “Өнгөрсөн шөнийн хувьд ч өнөөх элдэв дуу чимээ сонсогдохгүй тайван л хонолоо! Харин Хонгороо маань өнөөх зүйлээс болоод хар дарсан юм биш байгаа даа? Өнөөдөр эв дүйг нь олоод Баатаргуайд хэлчих юмсан. Уг нь өөрөө айхтар эрдэм номтой хүн намайг муу зүйл дагасан байвал гадарламаар л юм.

Өдийг хүртэл чимээгүй байхыг бодход мэдээгүй л байх” гэж бодсоор мөн л бодлогоширон алхана. Үнээгээ сааж дуусаад сүүгээ дамжилцан гэрлүүгээ алхахдаа Хонгороо Зоригоо 2 хойно үлдэв. Ингэж хоёул үлдээд юу зүүдэлж орилсоныг асуух санаатай Зоригоо -Ахын дүү чи шөнө хар дарж орилоод бид хоёрыг сэрээсэн дээ? Тэгхэд юу зүүдэлсэнээ санаж байна уу? Гэхэд Хонгороо ч нуугаад байхыг хүссэнгүй шуудхан л -Нэг аймар царайтай, уранхай дээлтэй өндөр өвгөн миний хөнжлийг хуу татаад надруу хов хоосон нүдээр гөлрөн зогсож байхыг нь хараад би айсандаа тэсэлгүй орилчихсон. Тэгээд л сэрчихсэн байснаа санаж байна. Ёстой аймар зүүд. Би урьд өмнө нь ийм муухай зүүд ёстой зүүдэлж байгаагүй гээд санаа алдав. Үүнийг нь сонссон Зоригоогийн царай ч хувьс гээд явчихав. “Аймар царайтай, уранхай дээлтэй, өндөр өвгөн гэнээ? Яалтчгүй миний харсантай яг таарч байна! Ойлгомжтой тэр гайт өдөр өнөөх үхээрийн газраас л намайг дагачихсан бололтой. Тэгээд бүр ганц надад ч мэдрэгдэх биш одоо бүр энэ хэдэд маань ч нөлөөлөөд эхэлж! Новш гэж би ингээд араасаа дагуултай болчихсон юм гэж үү? Тэгвэл тэр зүйл цаг үргэлж надад харагдахгүй ч дагасаар л яваа юм байна! Одоо ч миний ард зогсож байвал яах вэ?” Гэж бодоод айдас нь хөлрүүгээ орон чичирч эхлэв. -Зоригоо ахаа та чинь яав аа? Бие чинь зүгээр үү? Гэх Хонгороогийн дуунаар Зоригоо өнөөх муухай бодлоо түр мартав. -Ах нь зүгээрээ.

Чиний ярьсаныг төсөөлөөд бодчихсон чинь жаахан эвгүй санагдчихлаа. Нээрээ л ёстой муухай зүүд байна. Ахын дүү тэгээд энэ хэддээ хэлвэл бас эвгүй л юм байна! Гэж хэлэн Хонгороог аль болох ам алдуулахгүйг хичээв. Хонгороо ч “Нээрэн энэ хэддээ хэлвэл элдэв дэмий юм бодож сандарцгаах биз! Дахиж зүүдлэгдэхгүй бол энэ чигээрээ хэлэхгүй байя” гэж бодоод -Би танаас өөр хүмүүст угаасаа хэлэхгүй ээ. Харин та Билгүүнээ ахад ам алдав. Цаадах чинь өвөө, аавд тэр дор нь хэлчихнэ шүү. За за би явлаа агаа гэж хэлээд гэрийн зүг тавтын битонтой сүүгээ барьсаар түргэн түргэн алхав. Энэ үед Зоригоо сэтгэл шулуудав. “Одоо шуудхан л Баатаргуайнд оръё. Хамаг учраа хэлж арга чарга байвал тэр муухай зүйлийг өөрөөсөө холдуулж энэ хэдийгээ ч тайван байлгаад эртхэн гэрлүүгээ буцъя” гэсэн шиг ээ юм бодоод шуудхан л Баатаргуайн гэрийг зүглэв. -За Зоригоо хүү. Хөдөөний амьдралд дасаж байна уу? Чамайг ч анх ирэх үеэр энд идээшихгүй хүүхэд байна гэж харж байлаа. Одоо ч нэг үеэ бодвол өөр болжээ гэх Баатаргуай угтаа бол Зоригоог дагасан айхтар зүйлийн тухай орж ирмэгц нь л анзаарсан байна. -Анх ирсэнээ бодвол гайгүй ээ. Хонинд яваад сурч л байна. Гээд цай оочлон хэсэг чимээгүй суув. Тэрээр хэлэх гэж буй гол зүйлээ Баатаргуайд цухуйлгах зориг нь хүрэхгүй л дэмий цайгаа оочлон сууна. Үүнийг нь ч Баатаргуай анзаарсан аятай –

За би ч тэгэх болов уу? Гээд бодоод байсан юм. Чи чинь яасан муухай юм дагуулаад ирээв? Гээд хэнэгчгүй асуухад нь Зоригоо балмагдан ууж байсан цайндаа цацав. -Та яаж…? Гээд ярих гэтэл түүний үгийг таслан -Баргийн юм манай гэрлүү дөхдөггүй л юмсан. Бүр үүдэнд минь ирээд орох нь холгүй суучихаж гээд хаалганы зүг харан ярьж суухыг нь үзээд Зоригоо сандран үүдрүү харвал юу ч байсангүй. Өнөөх нь Баатаргуайн нүдэнд л харагдаж байх юм. Тэгсэн хэрнээ Зоригоог дагаж яваа гэх. -Манай энэ л элдэв юм үзэж хараад заримыг нь бүр хөөж туугаад сүйд болдог юм. Хөгшин би ч өдий олон жил энэ хүнтэй ханилахдаа олон ч сүнс сүг гээчийг нь харж явлаа. Миний дүү элдэв юм бодож сэтгэлээ зовоогоод яах вэ? Өвгөн ах нь аргалаад өгөмз…гэж хэлэнФ1 мөн л хэнэггүй царайлах эмгэн бол Баатаргуайн хань Сүрэн гэгч. Бага залуу наснаасаа л Баатаргуайд сэтгэл алдран өдийг хүртэл хамт амьдрахдаа бишгүй л олон хүний ёсноос гажуудсан зүйлийг харж мэдэрч явсан нэгэн. Тиймдээ ч ийнхүү дөжирсөн байна. Баатаргуай сүнс сүг мэтийн муу зүгийн зүйлээс аль болох зайгаа барьдаг хүн. Учир нь түүний хүч хүрэхгүй өөрийгөө ч өрөөлийг ч хорлогдохвий гэхээс эмээж явдаг бөгөөд яалтчгүй шаардлагатай үед хамаг л мэддэг арга чаргаараа яаж ийгээд зайлуулсаар ирсэн байна. -Одоо би тэгээд яах вэ? Энэ муухай зүйл намайг морьтой унадаг өдрөөс эхэлж л дагасан байх.

Өчигдөр шөнө би хий юм сонсож хаалга хүчтэй хаагдахыг мэдэрсэн. Харин өнгөрсөн шөнө надад юу ч мэдрэгдээгүй ч Хонгороогийн маань зүүдэнд орж түүнийг ихэд айлгасан байналээ. Өчигдөр хонинд явж байгаад Билгүүнээг найзтайгаа нэг тийш явсаны дараа намайг ганцаараа байхад бүр нэрээр минь дуудсан. Би энэ муухай зүйлээс түргэхэн л салмаар байна. Өвгөн ах минь та нэг аргалж өгөөч гээд үнэн сэтгэлээсээ гуйхад Баатаргуай ч үүдрүү ширтсэн хэвээр бодолд автан чимээгүй суугаад -Чамайг хүлээж сууж сууж явав бололтой алга болчихлоо.

Би өнөөдөр 1 тийш мордоно. Таньдаг хөгшин дээрээ очиж арга чарга асуугаад ирэхгүй бол өөрийн хүчээр үзээд ч барахгүйдэг ээ! Намайг хүн чинээ тоохгүй суусаар гэрлүү орох нь холгүй л байлаа. Наадах чинь одоохондоо бидэнд хор хүргэхгүй л байх. Удаад ирхээрээ халтай болж мэднэ. Өвгөн ах нь 2,3 хоногоос ирэх болов уу? Идэрээ, Сайхнаа 2 буруу цагтаа л унаа авч төврүү явждээ. Одоо мориороо л яваад ирхээс. Алив Сүрэн минь жаал жуул юм бэлд. Шар Дамиранг зорьж очвол арга нь олдох биз. Гэж хэлээд явхаар бэлтгэв. -Зоригоо миний дүү өвгөн ахыгаа иртэл элдэв юм бодохгүй байж байгаараа. Бүр болохгүй энэ тарнийг амандаа уншаад байгаарай. Гэж хэлээд түүнд амархан цээжлэгдэх хэдэн мөртэй тарни зааж өгөв. -Наадхыгаа уншаад байж байхад намайг яваад иртэл алзахгүй ээ.

Одоо харин Тулга ахыгаа дуудаад ир гэж хэлхэд Зоригоо -Танд баярлалаа. Бас намайг уучлаарай. Би тэр өдөр очих ёсгүй газраа очсоноос болоод араасаа ийм муухай дагуултай болчихлоо. Өөртөө ч энэ хэддээ ч гай тариад танд ч төвөг удчихлаа гэвэл Баатаргуай -Зүгээр дээ. Чи ямар дурандаа очсон биш. Ийм л зүйл болох ёстой байсан юм байлгүй. Харин чи болж өгвөл шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байгаарай. Наадах чинь өдрийн цагаар бол чамайг нээх өдөж хоргоогоод байхгүй. Энэ мэтчилэн ярилцаад Зоригоо ч Тулгыг дуудхаар явав. “Өвгөн зайрангийн сүнс буг болох нь холгүй болжээ. Зоригоо хүүгийн сул энергитэйгээр нь далимдуулаад дагачихаж” гэж бодоод тооноор харан суутал…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *