Нүүр Өгүүллэг ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

ДАГУУЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

16 секунд уншина
0
0
331

Зоригоо? Зоригоо? Хэмээн нэрээр нь дуудах чимээнээр сэрэн харвал хэн ч байсангүй. Зоригоо хонь нь тогтчихсон тул хэсэг зүүрмэглэчихсэн нь энэ байлаа. “Зүүдлэсэн юм байх даа? Яг л хүн

дуудах шиг санагдлаа шүү” гэж бодоод босч хонио харвал хэдийнээ уул даваад уруудаж байх ба сүүл хэсэг нь тасраад цааш модруу дөхөж яваа харагдав. “Ер нь анхнаасаа шал дэмий хөдөө ирсэн юм! Яаж ийж

зөрсөөр байгаад уурлаж хэвтээд ч болтугай үлдчихдэг л байж? Өдийд манай хэд ч саагиж байгаа даа?” Гэж бодсоор морио хөтлөн модруу алхах Зоригоо хүү бол айлын дунд хүү бөгөөд дээрээ 2 ахтай доороо 2

охин дүүтэй яг л юм болгонд тоогдолгүй өнгөрчихдөг нөхөр байв. Унаган хотын цагаан хүү, эцэг эх нь юугаар ч дутаалгүй элбэг хангалуун, мөр бүтэн өсгөсөн тул өдий 20 хүрч яваа ч ганц удаа хүнд

ажил хийж үзээгүй ёстой нөгөө хотын цагаан гартан гэгч нь байлаа. Мань хүн эцэг эх ах нарынхаа чихийг их ч халууцуулна. Байсгээд л найзуудтайгаа ийш тийш наргиж цэнгээд явчихдаг, юм л бол уурлаж

уцаарлаад байх болсон Зоригоог ааш зан нь засраг, амьдралыг жаахан ч гэсэн зах зухаас нь мэдрэг гээд аав нь хөдөө байдаг өөрийнхөө ахынхруу явуулсан нь энэ байлаа. Уулан дээр гараад ч сүлжээгүй. Сумын төвөөсөө ч зайтай. Хааяа нэг суурин утсаар нь гэрийнхэнтэйгээ мэнд мэднэ. Үзээд суух телевиз байгаа ч зав нь бараг олдохгүй. Ойр хавьд айл саахалт ихтэй ч үеийн хүүхдүүд ховор ийм газарт Зоригоо бүхэл бүтэн нэг сарыг өнгөрөөнө гэж бодход л түүний гол харлан өөрийн эрхгүй санаа алдана. Мань хүн ирмэгцээ л хонины ээлжинд хуваарьлагдаж юугаа ч мэдэхгүй эхний хэд хоногтоо будилж явсанаа бодвол одоо арай зүгширч байлаа.

Аавынх нь төрсөн ах Тулга гэж хүн ухаан орсон цагаасаа мал дээр өсч өдий хүртэл мал даган амьдарсаар эдүгээ нутаг усандаа нэртэй сайн малчин болсон бөгөөд нутгийнхан нь Тулга мянгатынх хэмээн нэрийднэ. Тулга өөрийн эхнэр Жавзан болон 4 хүүхдийн хамт бас хадам эцгийнхтэйгээ хот айл болж амьдардаг байв. Тэдний хүүхдүүдийн 2 нь зоригоогоос 4,5 насаар ах харин 2 бага нь мөн л 3,4 насаар бага хүүхдүүд байх ба түүнд хань болж ихэнх цагийг хамт өнгөрөөдөг нь Билгүүнээ гэх 17-той хүү. Билгүүнээгийн 2 ах болох Идэрээ, Сайхнаа 2 нь барилдаж ноцолдох, адуу малтай зууралдхаас өөрийг мэдэхгүй. Ёстой л ажлын төлөө төрцөн юм шиг залуус байдаг бөгөөд хоёул аавынхаа адил малчин болох зорилготой юмсанж. Харин Билгүүнээгийн дүү Хонгороо гэрийн ажилд ээждээ хань болон гар хөлийн үзүүрт нь зарагдаж өдрийг өнгөрөөнө. Хаа очиж энэ газарт Зоригоод хүн болгон сайн ханддаг байлаа. Зоригоо найзуудаа санагалзан алхсаар модны хаяанд ирж тасраад үлдсэн хэсэг хонийг туун уул давсан хэдрүү нь зүглэн алхав. Түүнийг сайн морь унаж чадахгүй тул Идэрээ хамгийн номхон морио эмээллээд явуулдаг байлаа. Зоригоо ч алхаж явсаар эцсэн бололтой мориндоо мордоод хөдлөв үү үгүй юу? -Зоригоо? Зоригоо? хэмээн тодоос тод дуулдах нь сонсогдов. Сая унтаж байхад дуудаад сэрээсэн хүний хоолой яг л байна даа. Тэгхээр би зүүдлээгүй байсан юм биш үү? Билгүүнээ надаар тоглож байж магадгүй” гэж бодсоор эргээд харвал хэн ч байсангүй. -За гараад ирээ Билгүүнээ. Ах нь угаасаа уйдаад байсан юм. Хоёул гоё юм яриад хамт явъя хэмээн чанга дуугаар модны зүг хэлтэл хариу байсангүй.

Модны ард л нуугдаа биз? Өөр хайчихав дээ? Гэж бодоод -За за чи гарч ирэхгүй бол би явлаа шүү гэж хэлээд цааш харан явж байхдаа “Ингээд явчихаар араас хүрч ирэхгүй яадаг юм чи?” Гэж бодон инээд алдсаар явтал уулын доохон талаас морьтой хүн өөрлүү нь бололтой их л яаран давхиж ирж яваа харагдав. “Хэн юм болдоо” ухааны юм бодоод явж байхдаа өнөөх морьтой хүнийг дөхөж ирхэд нь харвал Билгүүнээ байв. “Гүй ээ яахаараа Билгүүн тэндээс ирдэг билээ? Тэгвэл сая ард намайг хэн дуудсан юм бол?” Гэж бодоод эргээд хархад хэн ч юу ч харагдахгүй хэвээр. -Та чинь яаж яваад ийшээгээ ирчихээвээ? Манайхан ерөөсөө анзаараагүй бүгд завгүй байж байгаад сая л ээж анзаараад намайг явууллаа. Агаа ийшээ явж болдоггүй юмаа. Ийшээ даваад л хүн тавьдаг газар байгаа. Танд сануулж хэлж байгаагүй бил үү? Хэмээн Билгүүнээг сандран хэлхэд Зоригоогийн санаанд гэнэт л ороод ирэв. “Нээрэн тиймшдээ? Сануулж байсан нь саяхан юмсан. Би тэгээд ийм газар нь ирчихдэг тоогүй юмаа. Одоо хариад Тулга ахад загнуулах байхдаа” гэж бодоод -Өө ах нь бүр таг мартчихаж хонио дагаад л яваад байсан чинь нэг мэдэхнээ ирчихсэн байна. Тэр яах вэ? Хонь ийшээ давчихсан!

Одоо яах уу? Гэхэд Билгүүнээ хэсэг бодлогоширсоноо -За за хоёулаа гялс уруудуулаад ирье. Уг нь аав ийшээ хамаагүй явж болдоггүй л гэдэг юм. Гэхдээ хоёулаа юм чинь гайгүй биз. Гэж хэлээд хамт хониныхоо араас уул давав. Энэ үед Зоригоо өөрийг нь дуудсан учир битүүлэг дуу хоолойн тухай таг мартаж орхив. Тэр хоёр уул даваад тонгоймогц ашгүй хонь холдоогүй байв. -Ашгүй ойрхон байна. Тэр хүн тавьдаг газар нь тэгээд хаагуур байдаг юм бол? -Би нэг ч удаа ирж үзэж байгаагүй болхоор сайн мэдэхгүй ээ агаа. За ямартай ч хоёулаа хонио буцаая гээд уруудав. Тулгын хонь уулын хөндийг дүүргэж байлаа. Билгүүнээ баруун талаар нь Зоригоо зүүн талаар нь гээд хоёул салж явав. Хоёр талаас нь шахан бөөгнүүлээд хамт араас нь туун буцахдаа ёстой л бие нь арзайх шиг болов. Учир нь тэд өнөөх хүн тавьдаг газрын дундуур явцгааж байв. Ядаж байхад золтой л бол юмнаас цочдоггүй Зоригоогийн номхон морь ямар нэг юмнаас үргэж цэрвээд байх янзтай яваа нь тэр хоёрыг ихэд айлгаж байлаа. Хонь тэр чигтээ ороод өнөөх өнгөрсөн хүмүүсийн хөшөөний чулуунуудыг харагдуулахгүй болгочихсон байсан нь энэ байлаа. Энд тэнд мөөг аятай цагаан бөөрөнхий зүйлс харагдах нь угтаа бол удаж өгөршин цагаарсан хохимой толгойн гавлын яснууд байлаа. -Энэ газарт хүн тавьхаа болиод удчихсан нь сайн хэрэг шүү!

Гэж яриа өдөн өөрсдийн айдсаа мартах гэж хичээж буй Билгүүнээгийн яриаг Зоригоо ч үргэлжлүүлэн -Харин тиймээ. Одоо ч хоёулаа давлаа даа. Гэсээр хурд нэмэн шогшицгоов. Хонио тэр чигт нь буцаагаад давуулахдаа Зоригоо эргээд харчихав. -Агаа та чинь эргэж харж яах гээд байгаа юм бэ? Гялс явъя гэх Билгүүнээгийн үг Зоригоог цочооход тэрээр хэдийнээ ямар нэг зүйл харчихсан байлаа. Ихэд хуучирч сэмэрсэн дээлтэй өндөр бор өвгөн Зоригоогийн ардхан талд ирээд бөхийчихсөн зогсож байлаа. Царай нь нэг л эвгүй. Ойлгомжтой сүнс харсан гэдэгтээ итгэлтэй байх Зоригоо ч хэсэгтээ ухаан балартаад Билгүүнээгийн дуунаар цочин урагш харахдаа -Билгүүнээ ах нь болохгүй юм харчихлаа гялс явъя гэж хоолой нь чичрэн барин хэлээд хурдлав. Билгүүнээ ч араас нь -Агаа уулын урууруу хамаагүй битгий хурдлаа. Осолтой шүү гэж хэлэхтэй зэрэгцээд л Зоригоогийн морь годроотон унаад өгөв. -Яадаг хүүхэд вэ? Үхэхээ шахлаа. Хаа байсан тийшээ явчихна гэж яаж санахав. Хэмээн Тулгын хадам аав Баатар гуай шогширон хэлнэ. Зоригоо ухаан ороод харвал хэдийнээ гэрт ирчихсэн хэвтэж байв.

Хүзүү нь жаахан өвчин орсон аятай хөндүүрлэж өвдөөд бусдаар бол гайгүй байлаа. “Бурхан минь хурдхан л буцъя! Юу ч болчив?” Хэмээн бодсоор өнөөх учир битүүлэг өвгөний тухай эргэцүүлэн хэсэг хэвтэв. Тэгтэл гаднаас Билгүүнээ орж ирээд -Та ч бас л азтай юмаа. Би ч таныг үхчлээ гэж бодоод уйлсан шүү. Хэмээн тачигнатал инээснээ. Өвөө таныг зүгээр байна. Яахчгүй гээд хэлхэд нь санаа амарсан. Та бүр миний урд аймар унасаншд. Санаж байна уу? Тэрийгээ гэхэд Зоригоо өнөөх номхон морио бодоод -Би яахав гайгүй л байна. Морь зүгээр үү гэхэд -Морь зүгээр ээ. Гэхдээ доголчихсон байна лээ. Та явтлаа өөр номхон морь л унах байх даа. Тэр яахав та тэр үед ‘ах нь болохгүй юм харчихлаа’ гэж орилоод давхицан юу харсан юм бэ? Би уг нь таныг эргэж харж болохгүйг мэдэж байгаа байх л гэж бодсон гэхэд Зоригоо ч өнөөх өндөр бор өвгөний тухай хэлсэнгүй. -Уг нь бол ах нь юм хараагүй ээ. Зүгээр тэгж бодогдсон юм. Чамайг жаахан айлгах гэж байгаад өөрөө үхэх шахлаа гээд инээхэд Билгүүнээ ч итгэсэн янзтай нэмж элдэв юм асуусангүй түүнийг шоолж инээсээр хоёул хэсэг хөөрөлдөв. Харин энэ үед Тулга айлаас ирж байлаа. Түүнийг уяан дээр ирмэгц Хонгороо тосч очоод жаахан хүүхдийн зангаар хамаг юмыг нэгд нэгэнгүй аавдаа тоочив. Хонгороогийн яриаг сонссон Тулга уяан дээрээс өөрийнхөө гэрлүү биш хадмынхруугаа зүглэв. -За аав сая бага охиноос дууллаа.

Цаад моньд чинь тэгээд гайгүй юу? Дүүгийнхээ хүүг авч ирээд алаад хаячих шахаж дээ гэхэд Баатар гуай гаанс нэрэн суухдаа -Дайрлага дайрчихаагүй нь зол юм. Одоогоор надад юм үзэгдсэнгүй ээ гайгүй биз. Хэд хоног харзная гэж хэлээд чимээгүй суув. Тулга ч хадам ээжийнхээ хийж өгсөн хүйтэн цайг нэг том балгачихаад гэрлүүгээ явав. -За чи чинь яасан яасан гэв ээ? Гэр мэрээ санаад байгаа юм уу? Гэх Тулгын ёжилсон үг Зоригоогийн шарыг хөдөлгөн -За яалаа гэж дээ ах. Би харин ч энд удна. Хөдөөний амьдралд дасаад сайхан байна. Өнөөдөр харин болохгүй газар санаандгүй оччихсон байж байгаад буцахдаа балрах шахлаа. Хайртай номхон мориныхоо хөлийг нь доголуулчихаж ээ уучлаарай ах гэж хэлсэн Зоригоогийн үг түүнийг анх ирсэнээсээ шал өөр хүн болсоныг илтгэж байлаа. -Морь яах вэ? Чи л мэнд байгаа нь яамай. Муу дүүгийнхээ хүүг авч ирээд гар хөлийг нь хугалаад буцаасан бол ч ах нь аавын чинь царайг харах нүүргүй болох байсан биз. За за тэгээд тэр айхтар газарлуу ер нь хүн дөхөхөө байгаад удаж байгаа юм. Ахын дүү энэнээс хойш мэдээтэй л яваарай. Билгүүнээ ээж нь хайчсан юм? -Саяхан голруу явсан. Хувцас угаана гээд л явна лээ.

Зоригоо ахыг хэсэг харж сууж байгаад л явсан санаа нь зовсон байна лээ гэхэд Тулга ч одоо гайгүй гээд ирхээр нь хэлээрэй гэсээр гараад явчихав. Идэрээ Сайхнаа 2 сумын төв явцгаасан тул Тулга өөрөө л адуундаа явж байв. Ийнхүү тэр өдрийг Зоригоо хэвтэж өнгөрөөв. Оройн ажил ч дуусч хэсэг зурагт харж суугаад олигтой юм гарахгүй байсан тул бүгд унтацгаах болжээ. Хүүхдүүд унтдаг жижиг гэрт Зоригоо Билгүүнээ Хонгороо 3 ор орондоо орцгоосон хэвтэнэ. Билгүүнээгийн хурхирах дуу Зоригоод тийм ч чийртэй биш байлаа. Тэрээр унтах гэсэн ч нойр нь ер хүрэхгүй. Дэмий л өдрийн явдлын тухай бодон хэвттэл…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *